Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичигт бидэнд ойртож байна

Бичигт бидэнд ойртож байна Тэргэл саран туулж барамгүй хээр хонодог Мэнэнгийн талыг гэтлэн, Улаанбаатар хотоос 900 км зайд орших, Монгол орны зүүн хязгаар, далайд гарах хамгийн дөт зам Бичигт хилийн боомтод ирлээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар тогтмол ажиллагаатай 310 цооногоос 3.6 сая баррель түүхий тос олборлож, 2.8 сая цэвэр тос гарган авч, өмнөх үлдэгдлийнхээ хамт нийт 3.5 сая тонн газрын тос экспортолжээ.


Тос ачсан том тэрэгнүүд ээлжээ хүлээн, уртаас урт дараалал үүсгэн, хил гарах гэж өндөлзөж буй нь илт. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Зүүнхатавч боомттой залгаа орших Бичигтээр энэ оны эхний хагас жилийн байдлаар долоон орны 35704 зорчигч манай улсад нэвтэрч, 34970 хүн хил гарсан байна.

Улсын хэмжээнд 50 гаруй хилийн боомт байдгаас 28 нь ажиллагаатай хэрнээ байнгын биш, 4-5 нь хоёр улсын байнгын ажиллагаатай, үлдсэн нь улирлын чанартай нээгддэг, зарим нь зөвхөн баяр ёслолоор л үүдээ нээдэг.

Тэгвэл Бичигт боомтыг 1990 онд улсын хилийн нээлттэй боомт болгох шийдвэр гарч, улирал бүрийн эхний 15 хоног ажиллах болжээ. Үүнээс хойш 2004 онд олон улсын авто замын байнгын ажиллагаатай боомт болгон өргөжүүлсэн байна. Өдгөө тус боомт захиргаа, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын харьяатын асуудал эрхэлсэн алба, тээвэр зууч зэрэг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

ЗӨВХӨН ДЭД БҮТЦИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХЭД 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭРЭГТЭЙ

Монгол, Хятад хоёр орны экспорт, импортын чухал хөшүүрэг болж буй Бичигт боомтын хөгжлийн загварыг 2013 оны арванхоёрдугаар сард УИХын чуулганаар шинэчлэн баталсан юм.

Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг нь өргөтгөн, шинэчилнэ. Дан ганц Бичигт ч биш Бургастай Гашуунсухайт, Шивээх үрэн, Замын-Үүд, Алтанбулаг, Булган, Ханх, Зэлтэрийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэхээр загвар зураг гаргаж, урт хугацааны бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ манайхан Бичигтээс их зүйл хүлээж, харж байгаа бололтой.
Учир нь Бичигт бол стратегийн гуравдагч том боомт юм. Тиймдээ ч төр засгаас тус боомтын үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн тэлэхэд анхаарал хандуулж эхэлсэн нь харагдаж байлаа. Тодруулбал, Боомтын хөгжлийн загварыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, өнгөрсөн зургадугаар сард Нэгдсэн захиргааг байгуулжээ. Хөрөнгө санхүү, төлөвлөлтөө Бичигт рүү чиглүүлэх аваас боомтын ирээдүй зурайх магадлал өндөр аж.

Эдийн засгийн хөгжлийн яамны Салбарын хөгжлийн бодлогын зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа дээрх боомтуудын загварыг гардан зуржээ. Энэ ч утгаараа түүний өөрийнх нь зурсан загвар амьдралд хэр нийцэх, бүтээн байгуулалт хийхэд боомтууд бэлэн, эсэхийг судлахаар газар дээр нь ирсэн нь энэ.

Түүний яриаг хүргэе. "Олон улсын түвшинд хэрэглэгддэг боомтын үндсэн ангилал бүрээр загварыг боловсруулсан. Олон улсын зорчигч тээврийн хоёр талын үйл ажиллагаатай боомт, орон нутгийн хоёр талын, дамжин өнгөрөх боомт зэрэг үйл ажиллагаанаас нь хамаараад ерөнхий төлөвлөлт, дэд бүтэц нь харилцан адилгүй байна. Өнөөдрийн байдлаар боомтуудын хөгжил олон улсын боомтын хаана нь ч хүрэхг үй байгаа. Анх байгуулахдаа мэргэжлийн хяналт, цагдаа, гааль гээд өөрсдийн үйл ажиллагаандаа тохируулан барилгуудаа барьчихсан. Үүнээс шалтгаалаад боомтоор орж, гарч буй иргэдэд хүргэх үйлчилгээ доголдолтой байна.

Боомтын загвар батлагдсанаар зорчигч болон ачаа тээвэр хилээр чөлөөтэй гарч, орох нөхцөл бүрдэх эхний алхам болж буй. Тодруулбал, хил хяналтын бүс, суурьшлын, ложистик тээврийн Дорнод аймаг Матад сум. "Петро Чайна дачин Тамсаг” болон дэд бүтцийн бүс гэсэн үндсэн төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барих юм. Боомт хөгжихийн хэрээр суурьшил үүсдэг. Түүнийг дагаад иргэд, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхэлнэ. Тиймээс энд сургууль, эмнэлэг, цэцэрлэг ч барина. Зөвхөн дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Боомтын захиргааныхан энэ ажлыг хурдан эхл үүлээсэй гэсэн хүлээлттэй байна. Энэ газрыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлснээр зүүн бүсийн хамгийн өндөр үр ашигтай боомт болох учиртай юм” гэж ярив. Бичигт боомтоор энэ оны эхний есөн сарын байдлаар загас, далайн гаралтай бүтээгдэхүүн найман тонн, зэс, молибдений баяжмал 5.6, нүүрс 17600, түүхий тос 482.426, бусад ашигт малтмал 301 тонныг экспортолжээ.

Харин барилгын материал, газрын тос болон уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хайрга, хар тос, цемент, хүнсний бүтээгдэхүүн импортолж байна. Гэхдээ энд ажиллагсдын нийгмийн асуудал хүндхэн байгаа аж. Байр, орон сууцны хүрэлцээ муу, боомтод ажиллагсдын гэр бүлийн гишүүдийн ажил эрхлэлт хангалтгүй, эмнэлэг, цэцэрлэг байхгүй. Мөн халуун ус, ариун цэврийн өрөө ч хангалтг үй аж. Хамгийн хэцүү нь ундных нь ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хогийн цэг ч байхгүй гэнэ. Монгол Улсын эрчим хүчний системд боомтыг холбуулах, уурын зуухыг шинэчлэх шаардлагатай, шилэн кабельгүйгээс цаг үеийн мэдээллээс үргэлж хоцордог гэхчилэн олон зовлон тоочив.

Сүхбаатар аймаг дахь Бичигт хилийн боомт
ХИМИЙН ХОРТ ХАЯГДЛАА ИЛ ХАЯСАН УУ

Бидний дараагийн өртөө Дорнод аймгийн Матад сум. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн талбайд ирэв. Хүмүүс тус компанийнханд тийм ч ам сайтай биш, хэвлэлээр ч үргэлж хэл ам таталдаг энэ газарт чухам ямар ажил өрнөж буйг сонирхсон юм. Монголчууд хэвлий дорх баялгийг нь хэн дуртай нь ухаж аваад харь улс руу зөөгөөд байхаар дурамжхан байх нь аргагүй биз ээ.

Гэхдээ бид баялгаа хүрзээр ухаж авч чадахгүйгээс хойш харийнханд хонзогноод яах ч билээ. "Петро Чайна дачин Тамсаг” нь манайд газрын тос олборлож буй гадаадын хамгийн том компани. Тэд манай Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш 19 жил өнгөрчээ. 2005 онд энэ дагуу газрын тосны нөөцтэй гурван талбайгаа ашиглуулахаар болсон ч XXII талбайгаа эргүүлэн авч, өдгөө тус компани XIX, XX талбайд олборлолт хийж байгаа. Зөвхөн "Тосон-Уул XIX” талбайгаасаа өдөрт 15 мянга орчим баррель түүхий тос олборлож, түүнээсээ 13 мянган баррель цэвэр тос гарган, экспортолж байна.

7700 шоо метр бүхий энэ талбайдаа олон жил хайгуул хийсний үндсэн дээр 532 цооног өрөмдөн, 875 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэх. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар тогтмол ажиллагаатай 310 цооногоос 3.6 сая баррель түүхий тос олборлож, 2.8 сая цэвэр тос гарган авч, өмнөх үлдэгдлийнхээ хамт нийт 3.5 сая тонн газрын тос экспортолжээ. Тэд олборлосон тосоо БНХАУ-ын Рашаантын түүхий тос хүлээн авах цэгт хүргэж, тос дамжуулах хоолой, төмөр замаар тээвэрлэн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм байна. 2016-2017 онд хоёр талбайгаас нийт нэг сая баррель цэвэр тос хилээр гаргах зорилт тавьжээ. Тус компанийн үйлдвэрлэлийн баазад БНХАУ-ын 26, Монголын туслан гүйцэтгэгч дөрвөн компанид 1725 хятад, 427 монгол хүн ажиллаж байв.

Арай ч дээ. Зүгээр л шороон овоолго босгоод, түүгээрээ нүд далдалсан болоод химийн хортой хаягдлаа арай ингээд байгальд ил хаячихдаг юм биш байгаа гэж бодов.

Монгол ажилчдын 80-аас илүү хувь нь Дорнод аймгийнх аж. Эднийх 2014 онд улсын төсөвт 218 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс эхний найман сарын байдлаар 125.8 тэрбумыг нь төсөвт төвлөрүүлжээ. "Петро Чайна”-гийн өөр нэгэн ололт дэвшил нь 2012 онд байгуулсан олборлолтын нэгдсэн ил байгууламж гэнэ. Тос, хий ялгах, ачилт, лаборатори, цэвэрлэх байгууламж, насосны хэсгээс бүрдсэн уг байгууламжаа 330 цооногтойгоо нэгдсэн системээр холбож, олборлосон тосоо шууд үүгээр дамжуулан боловсруулдаг байна. Уг байгууламжийн шид нь олборлосон шингэнийг тусгай төхөөрөмжөөр ялгаж салгадаг аж.

Тодруулбал, хоногт цэвэр тос 1800 тонн, тостой ус 2400 шоо метр, 28 шоо метр хий, цэвэр 4800 л ус ялгах чадалтай аж. Ялгасан хийгээ цахилгаанд зарцуулж, илүүдлийг нь шатаан, цэвэр тосоо экспортолж, цэвэршүүлсэн усаа эргэн ашиглаж сурчээ. Сонсоход сайхан л байна. Гэхдээ тэдний энэ их амжилтын үр дүнд үнэндээ Тамсагийн цэнхэр хязгаар гэж дуунд мөнхөрсөн эл нутгийн унаган байгаль эвдэрч, Мэнэнгийн уудам тал маань бидний нүдэн дээр сүйрч буйг хэн хүнгүй л мэднэ. Олон жил ард иргэд, хэвлэлийнхэн ярьж, бичиж, тэмцсэний дүнд "Петро Чайна дачин Тамсаг” ХХК-иас байгаль орчин доройтуулсны нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг "салгаж”, тодорхой үе шаттай барагдуулж буй.

Түүнээс гадна өнөөдрийг хүртэл зөвхөн цооног өрөмд өхөд 10 гаруй төрлийн химийн бодис, цацраг идэвхт бодис ашиглаж байгаа. Энэ нь хамгийн эрсдэлтэй гэдгийг тус компанийн Эрүүл мэнд, аюулг үй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн менежер Н.Банзрагч санаа зовнин ярьж байсан юм. Дээрээс нь замын асуудал үнэндээ аймшигтай. Шавар шавхай ихтэй, машин байтугай хүн явахад ч хэцүүхэн. Энэ мэтчилэн дэд бүтэц, нөхөн сэргээлт, бүтээн байгуулалт хийхээсээ урьтаж эд баялагт улайрсан хэдэн хүн л энд ажилладаг бололтой. Ингэж бодсоноор дараагийнхаа өртөө рүү хөлгийн жолоо залав. Тус талбайгаас 10 хүрэхгүй км давхиад нэгэн томоохон овоолготой шорооны ойролцоо манай цуваа санамсаргүй буудаллав. Гэтэл биднийг маш сонин зүйл угтсан.

Овоолготой шороон дээр гаран, өнгийж хартал хий, шингэний аль нь ч юм бүү мэд, хаягдлаар дүүрэн цэг үүссэн байв. Арай ч дээ. Зүгээр л шороон овоолго босгоод, түүгээрээ нүд далдалсан болоод химийн хортой хаягдлаа арай ингээд байгальд ил хаячихдаг юм биш байгаа гэж бодов. Хэрвээ үнэхээр илүүдэл хогоо тэнд хаядаг байгаад түүнийг нь тэр хавийн хүмүүс мэддэггүй бол томоохон асуудал үүсэж мэдэхээр л юм. Харь хүмүүс манай нутгийг хайрлахгүй, хайнга хандаж болох ч монголчууд тэнд ажиллаж байгаа. Тэдэнд найдаад олон юм ярилгүй сурвалжлагаа өндөрлөе. Хорт хаягдал энэ тэрийн хор хөнөөлийг дурдахаа ч больё.

О.Бат-Ундрах

Өнөөдөр сонин

Бичигт бидэнд ойртож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани