Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Magen David Монголоос үнэхээр олдлоо

 Magen David Монголоос үнэхээр олдлооОлдоно олдоно, юу ч олдоно, Монголоос. Тийм ээ, дэлхийн түүхтэй салшгүй холбоотой хийгээд сансар хорвоотой үлшгүй сүлбээтэй юм ч Монголоос олдоно. Үүнд нэг их хачирхаад байлтгүй. Гэхдээ явсан нохой яс зуудаг гэдгээр яван байж л олно. Уул хад нэгжин байж л нээнэ.

Мянганы газрын цөлд умбасан Ромын ихэсийн ямбаны хөх чун Хөх Монголын өвгө Хүннү дээдсийн булшнаас гарсан. Тэртээ Газар дундын тэнгис рүү шургасан Сири улсын бичээс Сүмбэр Алтайн маань сүүхийх хадан дээр сийлээстэй байсан.

Түмний газарт байсан Византийн зоосыг дууриалгаж дэлдсэн түрэгийн хөрөгт алтан зоос Туулын бунхнаас илэрсэн. Буман гэрлийн жилд шумбасан одот тэнгэрийн баларын үеийн зураг Жавхлант хайрханы хаднаас олдсон.

Тийм ээ, түүх нь зузаанаас зузаан, үүх нь уртаас урт юм даа, миний Монгол. Тэгтэл Соломон хааны шидэт тамга гэгддэг Маgen David Өмнөговь аймгийн Хан богд сумын Далайн дуулга уулын урдтайх жижиг толгойгоос олддог байна шүү! Бахдаж инээмээр ч юм шиг, баярлаж уйлмаар ч юм шиг.

Зарим нөхөд молхи намайг "юун сүртэй юм, зургаан хошуутай нэг тэмдгийг хадан дээр сийлсэн л байгаа биз, энэ толгойдоо юмтай болчихож гэж даажигнаж байж ч мэдэш. Миний толгой будангуйрах яах вэ, ёстой яршиг л байна, монгол түмний маань толгой улам цэлмэвэл боллоо.

Энэ Монголын эрдэнийн соёлын "алтан аргамжаа” агуу байсныг илтгээд байгаа тэр гагц гайхамшигаар л түмнийхээ толгойг цэлмээх гэж эл бүхнийг чадан ядан эрээчнэм бөлгөө.

Өнгөрсөн зун археологич хатагин Д.Эрдэнэбаатар бид хоёр хадны бичээс хөөцөлдөж явахдаа Соломоны тамганы зураг хадан дээрээс олбол Израильд мөн алдаршина даа гэж хөхрөлдөж явж билээ. Гэтэл үүнийг хаднаасаа л оллоо доо. Хаднаас шүү!

Сайныг зөгнөх гэдэг сайхан ч юм уу даа. Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэж цэцэлдэг нь юутай үнэн...Ерээд оны дундуур шиг билээ, Ч. Болдбаатар гэдэг оюутан хүү "Чингисийн Монголоос Magen David олдлоо” гэсэн нийтлэл над авчирч өгөөд би түүнийг нь нүд бүлтийн гайхаж "Ил товчоо” сонинд нийтэлж байж билээ.

Зохиогч хүү тэр үед чухам юу бичсэнийг би мартжээ. Чингээд би уг өгүүллийн эрэлд гарч, сониныхоо шарласан дугаарыг эргүүллээ. Нээрээ, Болдбаатар юу бичиж вэ? Болдбаатар зургаан хошууны анх үүссэн цагийг мөшгих гэж оролдоод, ер түүнийг VI зууны үеэс л Давидын шидэт бамбай гэдэг нэрээр тодорхой мэдэх болсон тухай өгүүлээд, Дундговь аймгийн музейд байгаа хоёр дурсгал зэрэг сонирхолтой баримт дурдан, хоёр гар зураг нийтлүүлсэн байх юм аа. Энэ тухай үл өгүүлсү.

Оюу толгойг нээсэн нэрт геологич Гарамжал бид хоёр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Далайн дуулга уулын урд орших зүүн урагш сунан тогтсон гүвээний хадны зургийг үзэн явж байлаа. Тэрүүхэн хойно Далайн дуулга уул сүмбэрлэн байх нь энэ говь нутаг эрт дээр цагт далайн ёроол байгаад, тэр уул далай дээр дуулга мэт шовойн байсан байж, манай эртний дээдэс түүнийг нь мэддэг байж, тийн нэрлээд, энэ нэр нь одоо бидний үе хүрч ирж дээ гэээд хэлчихмээр ажээ.

Арванхоёрдугаар сар гарсан боловч дулаахан, ер Хан богд сум Монголдоо хамгийн дулаан гэгддэг, энэ нь үнэн юм аа. Ноосон цамцтай явахад ер үл даарах. Ингээд бид тэр гүвээний үзүүрт шахам байх жижиг цохионы өврийн хэдэн янгирын зургийг аваад, арыг нь нэгжихээр тойртол...Тийм ээ, тойртол Магэн Давид, Вифлеемийн од ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг тэр зургаан хошуу хадан дээр тодхон дурайж байлаа.

Би нүдэндээ ч итгэсэнгүй. Нүдээ арчин арчин харлаа. Яах аргагүй ээ. Түүнийг Хүрэл зэвсгийн үеийн сийлээс гэж багцаагаар хэлж болох. Гарамжав маань асууж байна, "Энэ юу вэ, би үүгээр зөндөө л явсан, олж үзээгүй юм байна” гэж байна. "Энэ бол Давид хааны бамбай ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг эд байна даа. Одоо үүнийг Израиль улсынхаа далбаан дээр залсан байдаг юм даа” гэвэл "Би үнэхээр олж үзээгүй юм байна, миний Жавхлант хайрханы хадны зураг номонд ч ороогүй, үзээгүй юм чинь яаж ч орох вэ дээ” гэж байна.

Нээрээ, Израил улсын төрийн далбаан дээр байдаг онцгойлох энэ тэмдэг үнэхээр Монголд байдаг нь Болдбаатарын бичсэнээс тодорхой л доо. Гэвч говийн энэ хадан дээр зураастай байна гэж хэний зүүдэнд орох билээ. Магэн Давид гэдэг нь хобрай хэлээр Давидын бамбай гэсэн үг юм.

Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ.

Энэ тэмдэг нь Тэнгэр Давидын ард түмний хамгаалагч мөн гэсэн утгатай гэнэ. Каббалистууд энэ бэлгэ тэмдгийг ад зэтгэрээс хамгаалах сахиус болгон ашигласан гэнэ. Хөх зургаан хошуу нь сионист хөдөлгөөний цохлох тэмдэг гэнэ. Харин цагаан нь буюу Вифлеемын од нь Христын мэндэлсний бэлгэ тэмдэг гэнэ. Гэнэ, гэнэ гэнэ...Ийн бичээд байвал тайлбар зөндөө олдох бололтой. Гэвч "гэнэ”-ийг больж, гэнэтэд хаднаас олсон тамгаа эргэж үзсү.

Зургийг гурвалжин хөх хадан дээр сийлжээ. Сийлэх гэж дээ сараачих маягаар дүрсэлсэн байна. Ер энэ хадан дээр дээд талд нь үзүүрээрээ эргэсэн уртын урт эвэртэй сүрлэг том янгир явж байх. Ард чоно маягийн араатан дагажээ. Энэ нь хүрэл зэвсгийн дунд үеийн зураг аж. Доод талд нь хоёр хүнийг дүрсэлжээ.

Эдгээр нь хүрэл зэвсгийн эрт үеийнх юм байна. Харин хоёулангийнх нь суга орчимд нь дөрвөн цэг хатгасан нь маш тод бөгөөд эмэгтэй хүний мээмийг дүрсэлсэн болов уу гэмээр. Хоёр хөлийн хооронд салтаанаас үргэлжлүүлэн гонзгой дүрс сийлсэнийг сайн ажиглавал хүүхэд бололтой. Уруугаа харсан хүүхдийн толгой, сарвайсан хоёр гар харагдаж байна.

Энэ нь төрж байгаа хоёр эмэгтэйг дүрсэлжээ гэж болмоор байна. Хоёр хүний зүүн гар талд нэг жижиг янгир байх нь хоёр хүнтэйгээ нэг үеийнх нь харваас илт. Мөн мөрөн тушаа нь бас нь том тэхийг нарийн зураасаар зурсан байна. Хоёр хүний баруун гар талд бөөрөнхий дүрс байна. Юуг нь танихад бэрх. Үүнийг эрт үеийн хүний зураг дээр давхардуулан зуржээ.

Яг үүнийг хавиргалдуулан бидний сонирхоод багаа Magen David-ийг зурсан байна. Дүрс төдий л уран биш, сараачих байдлаар дүрслэжээ. Доод талын хошуу маш бүдэг боловч мэдэгдэнэ. Бусад нь ихээ тод аж. Бүх зураг нийтдээ хүрлийн үед хамаарадаг аж. Ийн эдгээр зургийн он цагийг тодруулахад нэртэй археологич Хатагин Д.Эрдэнэбаатар тусласан гэдгийг хэлэхэд таатай байна.

Монголоор энэ тэмдгийг чойжун /Б.Болдсайхан/, чойндон /Ч.Болдбаатар/, чойнжин /О.Сүхбаатар, Х.Пэрлээ/, дором /Х.Пэрлээ, Ч.Болдбаатар/ мэтээр нэрлэдэг ажээ. Эдгээр нь бүгд төвд үг юм. Ухаан нь, О.Сүхбаатар чойнжин гэдгийг төвдөөр ном гарахуй гэсэн утгатай гэж тайлбарлажээ.

Чойжун гэдэг төвд үгийн утга нь гурвалжин, эм бэлэг эрхтэн гэсэн санааг агуулдаг гэж Б.Болдсайхан "Данзанравжаагийн музейн үзмэрийн чойжунтай холбогдуулан тэмдэглэх нь" гэсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Дором нь ч бас гурвалжин гэсэн утгатай. Гэтэл миний багад манай дээдэс эл солбисон хоёр гурвалжинг давхар чойндон тамга гэж нэрлэдэг байсан шиг санагдах юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Х.Пэрлээ гуайн "Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” гэсэн сайхан ном буй.

Тэнд Монгол нутгийн хад чулуунаас олдсон нэлээд тамганы зургийг нийтлэсэн байдаг. Тэр дунд энэ давхар чойндон маань байж магадгүй гэж уул номыг шүүж үзлээ. Хадан дээр зурсан давхар чойндонгийн зураг/өөрөөр хэлбэл археологийн олдвор/ байсангүй.

Харин Засагт хан аймгийн Цэцэн Сартуул гүнгийн хошууны Их шавийн адууны тамганы дотор давхар чойндон байсан тухай дурдаад зургийг нийтлэсэн байлаа. Монголын бэлгэ тэмдгийн сэтгэлгээнд давхар чойндон ямар утга агуулж байсныг би олж дөнгөсөнгүй.

Ямартай ч арга билгийг бэлгэдэж байгаа болов уу гэж өөрийн хар ухаанаар таамаглаж байлаа. Харин Бурханы шашины зан үйлд давхар чойндон ямар үүрэгтэй байсныг дээр дурдсан судлаач Б. Болдсайханы өгүүллээс олж мэдэв. Тэрвээр бичихдээ, "Зөрсөн хоёр гурвалжингаар эр эмийн буюу арга билгийн ухааны хослон барилдах далд утга санааг Их нууц тарнийн ёсонд томъёолон тэмдэглэсээр иржээ...

Чойнжунгаар сэндэрийн ёслол үйлдэж, оюун санааны төгс зохиролт ертөнцийг бясалган дуудахаас гадна тарнийн дээд догшин дагинасаар шимунас хэмээх ад сөргөлдөөнийг дарахад ашигладаг заслагийн хэрэглэгдэхүүн байсан бололтой. Чойнжунг... нууц тарнийн ёсны зэмсэг хэмээн ойлгож болно” хэмээжээ.

Энэ судлаачийн тайлсан нь өрнө зүгийн мэргэдийн тайлбартай ихээхэн дүйж байгаагаараа сонирхолтой юм. Өрнө, дорнын сэтгэлгээ ингэж давхцан таарна гэдэг хүмүүн төрөлхтөн нэг л гэдгийг илтгэнэм бус уу. Өрнө, Дорныг арга, билиг гэдэг боловч...Энд нэг зүйлийг тодруулахад, Дорноговь аймгийн төвд Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд нэгэн хүрэл чойжун байгаа юм.

Судлаач маань тэр чойжунгийн тухайтад яриад байгаа болно. Ийнхүү Magen David Монголын хад цохионоос нь ч, хутагтынх нь өвөөс ч, адууных ташаанаас ч олдож байна. Олдоно, олдоно, олдоно, юу ч олдоно Монголоос!!!

Хүрэл зэвсгийн үе нь манай эриний өмнөх дөрөв дэх мянганаас нэг дэх мянганы эхэн үеийг хамрана. Чингэхлээр манай Magen David-ийг хүрлийн хожуу үед сийлсэн гэхээр манай тооллын өмнөх нэгдэх мянганы эхээр манай Говийн хадан дээр зурсан байж таарах нь ээ! Судлаач Ч.Болдбаатар цохохдоо "Хамгийн эртний олдвор /зургаан хошууны/ бол Сидон хотоос олдсон манай эриний өмнө VII зууны үед хамаарах Йошуа бен Асаяху гэгч хүнийх байв” гэжээ.

Сидон хот Газар дундын тэнгэсийн эрэг дээр манай эрины дөрөв дэх мянганы үед анх үүссэн гэнэ. Тэр хот үүсч байх цагт манай өвөг дээдэс хадан дээр зургаа урласаар л байж. МЭӨ VII зуун нь МЭӨ нэгдэх мянганд хамаарна. Жигтэй байгаа биз!

Хаднаас олдсон манай давхар чойндон өрнийн Magen David-ийн анхны олдвортой ерөнхийдөө он цагийн хувьд таарах гээд байдаг нь!!! Гэхдээ манайх арай өмнөх юм уу даа. Одоо дэлхийг "хавтгай" гэж мэргэд дүгнэх гээд байна л даа. Дэлхий маань бүүр тэр үед "хавтай” байсан юм биш үү?!

Хатагин Го. Аким
Magen David Монголоос үнэхээр олдлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани