Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнгөний бодлого “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т эергээр нөлөөлжээ

Мөнгөний бодлого “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т эергээр нөлөөлжээМонгол Улсын төл­бөрийн тэнцэлд 2012 оны сүүлийн хагасаас эхэлж үүссэн дарамт нь 2013 онд хямралын шинжтэй болж, улмаар энэ нь 2013-2014 оны эдийн засгийн хүндрэлийн суурь, учир шалтгаан болсныг эдийн засагчид тайлбарладаг. 

Мэр­гэ­жилтнүүдийн  хэлж буй­гаар "Сүүлийн 20 орчим сарын хугацаанд төлбөрийн нийт тэнцэл 2.8 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарч, Монгол Улсын гадаад цэвэр актив 5.3 их наяд төгрөгөөр буурсан” гэдэг.

 Түүгээр зогсохгүй 2011, 2012 онд дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 40 гаруй хувийг эзэлж байсан бол 2013 онд 16 хувь, 2014 оны эхний хагаст ердөө найман хувьтай тэнцэх хэмжээнд хүрч огцом буурсан үзүүлэлт ч бий.  Харин хоёр жилийн турш гадаадын шууд хө­рөнгө оруулалт огцом буурсан, гадаад худалдааны нөхцөл муудсан, эдийн засгийн үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэ­рэг­­жилт он дамнан удаа­ширч тодорхой бус байдал нэмэгдсэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэрэг хүнд орчинг эерэгээр эргүүлэх зорилгоор Монгол­банк мөнгөний бод­логыг хэрэгжүүлж, хүүг тодорхой түвшинд барих арга хэмжээ авсан билээ.

Тухайлбал, өнгөрсөн оны эхээр 12.5 хувьтай байсан мөнгөний бодлогын хүүг эдийн засгийн бусад хүчин зүйлстэй уялдуулан тухай бүрт нь тодорхой хэмжээгээр өөрчилсөн. 2013 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дөрвөн ч удаа хуралдаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  нэг нэгжээр буулгаж 11.5 хувь болгосон. Гэсэн ч тухайн оныхоо зургаадугаар сард дахин  нэг нэгжээр буу­руулж, 10.5 хувьтай тэнцүүл­сэн ч энэ оны хоёр­дугаар сард дахин нэг нэгжээр бууруулж, өнгөрсөн долоодугаар сард 1.5 хувиар өсгөж, 12 хувьд хүргээд байгаа билээ. 

Өнөөдрийн баримталж байгаа мөнгөний бодлогын хүү одоогийн нөхцөл байдал д болж байгаа хэмээн Монголбанкныхан үздэг юм билээ. Гэхдээ нэг талаасаа мөнгөний бодлогын хүүг ийн зохицуулсан нь олон талын ач тустай байсан юм шиг санагдав. Тухайлбал, "Гол нэрийн бараа, бүтээг­дэхүүний үнийг тогт­воржуулах хөтөлбөр”-ийг Засгийн газартай хамтран хэрэг­жүүлснээр мах, гурил, жижиглэнгийн худал­дааны шатахуун зэрэг ир­гэдийн хэрэглээний суурь бүтээгдэхүүний үнийн өсөл­тийг эрс бууруулах, тогт­вортой байлгах, дундаж давхаргын бодит орлогод ирэх ачааллыг зөөл­рүүлэх, хэрэглээний суурь бараа, бүтээгдэхүүний ний­лүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд анхаарсан. 

Энэ хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч 11 компанид урт хугацааны, бага хүүтэй зээл олгосон. Эдгээр компани тодорхойгүй шалт­гаанаар жижиглэнгийн үнээ өсгөхгүй гэсэн бол­зол­тойгоор энэ зээлд хамрагд­сан. Ингэсний үр дүнд шата­хууны  жижиглэнгийн  үнийг тус бүр нь 50 төгрөгөөр ойр ойрхон хоёр удаа нэмснийг эс тооцвол харьцангуй тогт­вортой байсан. Дотоодын зах зээлд монополь гэх гурил үйлдвэр­лэгчид ч энэ хөтөлбөрт хамрагдан зээл авсан. Ингэсний үр дүнд гурилын үнэ нэг их "донслоогүй”. Энэ мэтээр хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт нь 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35 хувийг эзэлдэг байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл нь 2013 онд хоёр дахин, 2014 оны эхний есөн сард долоо дахин буурч, инфляцийн бүтцэд тогтвортой, эерэг өөрчлөлт гарсныг судалгаанаас харж болох юм. 

Мөнгөний бодлогын хүү­ний нөлөөг сайжруулах, банк хоорондын захын хүүний хэлбэлзлийг буу­руулах үүднээс дөрвөн нэгж хувийн өргөнтэй хүүний коридорыг 2013 онд нэвтрүүлсэн. Ийм коридортой болсноор Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч, 2013-2014 оны эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлсөн гэж албаныхан тайлбарладаг. Энэ нь дам дамаа иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг хөнгөлөх бас нэгэн хөшүүргэ болж байгаа гэсэн үг. Энэ мэтээр эдийн засгийн хямралаас гарах гарцыг эрэлхийлж, тохирсон арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлж байгаа та­лаар эдийн засагчид өөр өөрийн­хөөрөө дүгнэдэг юм билээ.

Тухайлбал, дээр дурьдсан бодлогын цогц арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийг тогтворжуулж, 2013-2014 онд санхүүгийн салбарт зээ­лийн тасалдал үүсэх, мөнгөний нийлүүлэлт огцом буурах, санхүүгийн сал­барт системийн шинжтэй тогт­воргүй байдал бий болох, эдийн засгийн хямрал нүүр­лэх эрсдэлийг хааж байгаа явдал хэмээн үзэж буй аж.Харин зарим эдийн засагчийн хувьд мөнгөний бодлого бол инфляцитай тэмцэх хамгийн сайн арга хэмээн үзсэн ч инфляцийн эсрэг ганцаардаж байна. Эдийн засгийн хэд хэдэн хөшүүргэтэй хамтатган тэмцвэл илүү үр дүнтэй хэмээн үзэж буйгаа ч илэрхийлсэн байдаг. 

Юутай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд 4-5 удаа өөрчилсөн мөнгөний бод­логын зохицуулалт үр дүнгээ өгч байгааг олон хүн сайшааж байна. 


Өглөөний сонин
М.Уянга

Мөнгөний бодлого “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т эергээр нөлөөлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани