Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гоё нэртэй, гавихгүй амжилттай “Эрдэнэс”-т компаниуд

Төрийн өмч гэж нэг хэллэг бий. Уг нь бол  төрийн өмч гэж байхгүй.Ингэж нэрлэж  байгаа  боловч мөн чанартаа нийтийн өмч юм. Монгол Улсад газрын хэвлий  дэх бүх  баялаг ард түмний  мэдэлд байна, түүнийг төр хамгаална гэж Үндсэн хуульд заасан. Төр ард түмний мэдлийн  байгалийн баялгийг ашиглалтад оруулахаар "Эрдэнэс” тодотголтой гурван ч төрийн өмчит компанийг байгуулан, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа юм.  Үүнээс гадна Монросцветмет, Мон Aтом гэх мэт  компаниуд бий.

 

Эдгээрийг дурдсан нь  учиртай. "Эрдэнэт” гэх мэт нэлээд эртний компаниуд ч яахав элдэв хэл ам багатай ажиллаж  байна. Харин сүүлд буюу уул уурхай моодонд орж  Монгол руу ам.долларын урсгал эргэсэн үед байгуулагдсан "Эрдэнэс” тодотголтой компаниуд өдгөө хэрхэн ажиллаж  байгаа нь олны анхаарлыг татдаг. 2009 онд хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний  дагуу  "Оюу Толгой” компанийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байсан юм. 2011 онд "Эрдэнэс Оюу Толгой”-г "Эрдэнэс МГЛ” -ийн охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсан билээ. Өдгөө "Эрдэнэс Оюу Толгой” нь "Оюу Толгой” компанийн хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн эзэмших эрхийг "Эрдэнэс МГЛ”-аас албан ёсоор шилжүүлэн авсан юм. Түүнээс хойш төрийн өмчит энэ компани олон нийтэд  сайнаар дурсагдахаа нэгэнт больсон. Уг нь  бол "Оюутолгой” төсөл монголчуудын сайхан амьдралын эхлэл болно гэж Засгийн эрхэнд байсан олон дарга ярьж  байсан. Үүний хэрээр  монголчуудад найдвар  төрүүлж байсан юм.  Харамсалтай нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас  хойш таван жил өнгөрөхөд дэлхийд эхний тавд  орох энэ ордынхоо ашиг тусыг хүртчихлээ гэж хэлэх  монгол хүн цөөн байна. Татварын өр, далд уурхайн хөрөнгө оруулалтын гацаа гэх мэтээс өөрөөр Оюутолгойн  ашиг тус Монгол орны хөгжил, монгол хүний  хөгжилд хэрхэн нөлөөлсөн тухай баримт  ховор. Яг үүнтэй ижил нь "Эрдэнэс-Тавантолгой” гэж төрийн өмчит компани. Тавантолгойн орд  бол  монголчуудын аз жаргалын түлхүүр гэж  иргэдийг бас л баахан  хөөргөсөн. Хүн бүрт 1072 хувьцаа өглөө, монгол хүн бүр  энэ хувьцаагаараа  баян болно гэж даажигнасан. Байдал  одоо ямар байгааг бид мэднэ. Хувьцаа нь 0 төгрөгийн үнэлгээтэй, Тавантолгойн нүүрсээ "Чалко”-д өрөнд тушааж, төсөвт  төвлөрүүлэх орлогогүй төрийн өмчит компани л байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг бонд нэрээр баахан өр тавьж  зам  барилаа  гээд загнаад байгаа. Яг үнэндээ өмнөх МАН-ынхан шиг  өр тавьж 21 мянган төгрөг тараан Эрээний  эдийн засгийг дэмжсэнээс хавь дээр л юм. Зам бол үлдэж таарна.

 

Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм форумынхан өнгөрсөн зун төрийн өмчит  уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээг судалдсан  байдаг. Засаглалын  үнэлгээ гэдэг нь тухайн компаниуд хэрхэн амжилттай  ажиллаж буйг судална гэсэн үг юм. Үүнд мэдээллийн ил тод  байдал, чухал хэлэлцээ  хийж  буй байдал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж байгаа  эсэх  болон Төлөөлөн  удирдах зөвлөлийн үйл ажиллагаа зэргийг үнэлсэн аж. Үүгээр манай уул уурхайн төрийн өмчит  компаниуд тун  тааруу дүн авсан нь мэдээж юм. Дээрх комданиудын дундаж  үнэлгээ зуугаас 28 байсан нь Вьетнам, Филиппин, Тайланд гэх мэт Азийн орнуудтай харьцуулахад  л  2,5 дахин бага үнэлгээ байжээ.

Хүснэгтээс манай төрийн  өмчит  уул уурхайн ком­паниуд ямархуу  төв­шинд ажиллаж байгаа нь харагдана. Нийтийн өмчийг хөрөнгө оруу­лагчидтай хамтран ашиг­лаж, үр дүнд нь монголчуудыг сайхан амьдруулах үүрэгтэй бай­гуулагдсан дээрх ком­паниудын төрх  нэг иймэрхүү байна. Байгуулаад  ажиллуулж үзсэн дээрх компаниудын богино түүхийг үзэхэд л  төрийн өмчит  компанийг албан тушаалын бялууны обьект болгосон, элдэв  бараа шахаж мөнгө "угаах” газар болгон хувиргасан хар түүхүүд хэдийнэ бий  болчихжээ. Байдал ийм  байгаа боловч цаашид төр  бодлогоороо стратегийн гэж нэрлэсэн ордуудаа  түшиглэсэн төрийн өмчит  компаниудыг  байгуулаад  л  байх бололтой. Өөрөөр хэлбэл гийгүүлж гавихгүй ч гоё нэртэй  "Эрдэнэс”-т компаниуд  стратегийн ордын тоогоор "үржиж”, тэр нь улстөрчдийн мөнгө "үйлдвэрлэх” комбинат  болсоор байхыг үгүйсэх аргагүй юм. Гэхдээ энэ намар "МАК” компанийн ашиглах гэж  буй Дорноговь аймаг дахь Цагаан-Суварга орд дээр төр ээлжит компаниа байгуулахгүй байхаар тохирсон бололтой байна. Өөрөөр  хэлбэл үндэсний компанидаа зуун хувь итгэсэндээ юу, эсвэл зарим  улстөрчдийн яриад байгаагаар УИХ-ын гишүүдийг хахуульд­сан гэдгээрээ юу, ямар ч байсан "Эрдэнэс-Ца­гаан­суварга” гэж  тө­рөх­гүй бололтой. Харин "Сентерра-Гоулд” ком­панийнхны ашиглах гэж буй  Сэлэнгэ аймгийн Мандал дахь Гацууртын алтны ордыг  түшиглэсэн  "Эрдэнэс-Гацуурт”  хэмээх төрийн өмчит компани "мэндлүүлнэ” гэж ярьж буй аж. Энэ мэтчилэн "Эрдэнэс” тодотголтой компаниудын үргэлжлэл хаана хүрч дуусахыг  мэдэхгүй. Хамгийн чухал нь иргэдэд  биш эрх баригчдад ашигтай төрийн өмчит компаниуд дэндүү олон  болж бай­на. Ард түмний тат­варын  мөнгөөр тогло­сон ашиггүй ажилладаг компаниудаа  төр цэгцлэх цаг болж. Ялангуяа төр оролцсон уул  уурхайн компаниуд гэдэг хум­саа нуусан муур шиг бүлэглэлийнхний эрх  ашгийн төлөөх  бай­гуул­лага болсоор бай­вал манайд хөрөнгө оруу­ла­хаар ирэх "тэнэгүүдийн” тоо цөөрсөөр байх болов уу.


Ө.БАТХҮҮ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Гоё нэртэй, гавихгүй амжилттай “Эрдэнэс”-т компаниуд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани