Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр авч 19,9 тэрбумаар зарсан болохыг тогтоожээ

249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр авч 19,9 тэрбумаар зарсан болохыг тогтоожээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийн талаар өнөөдөр Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн ерөнхий прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Ерөнхий менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан М.Тулга гэх залуу, санхүү хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийнх нь охин Мөнгөнтуяа нар тус тус ажиллаж байжээ

АТГ-аас энэхүү хэргийг 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нийт арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байгаагаас зургааг нь цагдан хориод байгаа аж. Шалгалтаар Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Багануур” ХХК болон "MGLSB” компаниуд гэрээ байгуулсан байдаг.

Гэрээ байгуулахаас өмнөх өдөр Л.Гансүх болон "MGLSB” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулга нар нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авах хүсэлтийг тавьсан бөгөөд тус оныхоо арванхоёрдугаар сард уг санхүүжилтээ авчээ.

Ийнхүү гэрээний дагуу нүүрсийг авахаар болж "MGLSB” компани нь УБТЗ компанитай нүүрсийг тээвэрлэх гэрээг мөн хийжээ. Нүүрсийг "Багануур” ХХК-аас авахдаа уг компаниар нүүрсийг шигшүүлж, ангилуулах ажлыг хийлгүүлсэн ч гарсан зардлаа /түлшний зардалд 399,3 сая төгрөг, шигших технологийн түрээсийн 62,9 сая төгрөг/ төлөөгүй аж. Шигших ажил болон нүүрсний жингийн зөрүүгээр "Багануур” ХХК 2,8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Нүүрсийг "Багануур” ХХК-аас нэг тонн тутмыг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна. "MGLSB” компанийн ерөнхий захирлаар Л.Гансүхийг Байгаль орчны сайд байхад туслахаар нь ажиллаж байсан Эрдэнэбулганыг томилсон бөгөөд компани нь гадаад худалдаа эрхлэх чиглэлээр 2010 онд  байгуулагдаж байжээ.

УБТЗ-аар нүүрс тээвэрлүүлэхдээ  "Багануур” ХХК-аас тонн тутмыг нь 27 мянга 500 төгрөгөөр авсныгаа 40 мянган төгрөгөөр тооцож худалдаж байжээ. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн үнээрээ тээврийн хөлснийхөө талыг нь УБТЗ-д төлсөн бол 820 сая төгрөгийг бэлнээр төлжээ.

Үүний дараагаар Л.Гансүх Эрдэнэбулган нарын хооронд тодорхойгүй шалтгаанаар асуудал үүсч 2013 оны есдүгээр сард "MGLSBD” /өмнөх нэр дээр D үсгийг нэмсэн/ компанийг байгуулж захирлаар нь Л.Гансүхийнг УИХ-ын гишүүн байхад нь туслахаар нь ажиллаж байсан Даваахүү гэх хүнийг томилжээ. Ийнхүү 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр "MGLSBD” ХК болон "Багануур” ХХК-ын хооронд нүүрс худалдах гэрээг байгуулжээ. Ингэхдээ "Багануур” ХХК-ын ТУЗ нь "нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр хуралдах нь  компанид алдагдалтай байна” гээд нүүрсийг тонн тутамд нь 39 мянга болгох шийдвэр гаргасан ч Л.Гансүх нарын хүмүүс урьдын адил үнээр худалдаалахыг шаардан, шийдвэрт нөлөөлж ТУЗ-ыг дахин хуралдуулан 27 мянга 500 төгрөгийг хэвээр нь байлгаж чаджээ.

"MGLSBD” ХК-ий ерөнхий менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан М.Тулга гэх залуу, санхүү хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийнх нь охин Мөнгөнтуяа нар тус тус ажиллаж байжээ.

2012, 2013 оны хоёр гэрээний дагуу 249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр "Багануур” ХХК-аас худалдаж авсан бол 2012-2014 онуудад борлуулахдаа нийт /иргэдэд 80 мянган төгрөгөөр/ 19,9 тэрбум төгрөгөөр борлуулжээ.

Мөн "MGLSB” ХК-ий Даваахүү болон Мөнгөнтуяа нар хуурамч тайлан бүрдүүлж, Нүүрс хөтөлбөрийг дэмжих, ажилчдын цалин хөлсийг бүрдүүлэх саналыг гарган Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр гаргуулсан болохыг Үндэсний Аудитын газар тогтоожээ. Мөн "MGLSB” болон "MGLSBD” компаниуд нь нийт 4 тэрбум 915,6 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.

Мөн шалгалтын явцад  тухайн хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн кассаас ямар ч баримтгүйгээр ихээхэн хэмжээний мөнгийг авсан болохыг тогтоожээ.

Нүүрс хөтөлбөрийх хүрээнд шалгагдаж байгаа Л.Гансүхтэй холбоотой хэргээр АТГ-ын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчиж буй мэтээр ойлгуулах, хүний эрхэнд халдаж байгаа мэт буруу ташаа мэдээллүүд сүүлийн үед гарч байгаа учир өнөөдрийн мэдээллийг хүргэж байна гэж тэд хэллээ.

249 мянган тонн нүүрсийг 6,8 тэрбум төгрөгөөр авч 19,9 тэрбумаар зарсан болохыг тогтоожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани