Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид байгаль орчинд харшилсан үйл ажиллагаа явуулаагүй

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр танай уурхайн үйл ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал цианид алдагдсан гэх мэт.  Энэ талаар мэдээлэл авах гэсэн юм?

-Манай компани холбогдох төрийн байгууллагуудад хуульд заасны дагуу үйл ажиллагааныхаа талаар тухай бүр хандаж, мэдээлэл, тайлангаа цаг тухайд нь хүргүүлж ирсэн. Төрийн байгууллагын зүгээс хуульд заасны дагуу хяналт шалгалтыг  тухай бүр явуулж, холбогдох шаардлага, зөвлөмж өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэдгийг дурдахыг хүсч байна. Тухайлбал, зарим иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан гомдлын дагуу 2014 оны 9 сарын 17-нд, 10 сарын 3, 17-ны өдрүүдэд тус тус Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас уурхай дээр хяналт, шалгалт хийж ажилласан. МХЕГ-ын лабораторийн шинжилгээгээр хөрс, усанд натрийн цианид илрээгүй. Мөн компани өөрийн дотоод хяналтын хүрээнд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид хөрс, усны дээжийг илгээхэд натрийн цианид илрээгүй. Бид дээрх шинжилгээнүүдийн хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Иймд манай компани байгаль орчинд ямар нэг хохирол учруулаагүй.  Тэр тусмаа химийн бодис, цианид алдагдаагүй.

-Уул уурхайд цианид ашиглах нь байгаль орчинд хортой гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Тийм аюултай бодис уу?

-Цианидыг буруу хэрэглэвэл маш хортой бодис бөгөөд шууд үхэлд хүргэх аюултай. Харин аюулгүй ажиллагааг өндөр хэмжээнд ханган, үйлдвэрийн технологийн горимыг баримталбал байгаль орчин, хүнд хор нөлөөлөл учрахгүй. Иймээс ч бид үйл ажиллагаандаа өдөр тутам аюулгүй үйл ажиллагааг чандлан мөрдөж ажилладаг. Ер нь бол байгаль дээр цианид бага агууламжтай хэлбэрээр өргөн тархсан бодис бөгөөд зарим төрлийн самар, жимс, хүнсний ногоо, ургамалд байдаг. Бидний хувьд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж холбогдох хууль тогтоомжийн дагуу 2013 онд БОНХЯ-аар батлуулж, түүнийг мөрдөн ажиллаж байгаа. Түүнчлэн компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэс өдөр тутам хяналт тавьж, 7 хоног тутамд дээж авч, шинжилгээ хийж, хяналт, мониторингийг байнга хийдэг. Энэ дашрамд хэлэхэд манайхны дунд цианид, мөнгөн ус хоёрыг хольж ойлгох тохиолдол их байдаг. Мөнгөн усны хувьд маш их хортой учир дэлхийн олон улс оронд хэрэглэхийг хориглодог юм.      

-Танай компани нуруулдан уусгах технологи ашигладаг гэсэн. Энэ ямар учиртай технологи вэ?

-Нуруулдан уусгах технологийг уул уурхайн салбарт анх 1700-аад оны үед нэвтрүүлсэн түүхтэй. Дэлхийн алтны үйлдвэрлэлийн 80 гаруй хувьд нь энэ аргыг ашиглаж байна. Манай улсад энэхүү технологийг 2000 оны эхээр нэвтрүүлсэн. Энэ технологи нь зарим төрлийн хүдрийг нуруулдан овоолж, химийн бодис ашиглан металлыг өндөр хэмжээнд бариулдаг технологи гэж товчоор ойлгож болно. Гол нь нуруулдан уусгах технологийн горим болон аюулгүй ажиллагааг хангах нь чухал. Манай компанийн хувьд нягтруулж бэлдсэн газрын гадарга дээр геосинтетик тусгай шавар үе /GCL/, 1.5 см зузаантай өндөр нягтралтай полиетилин геомембран, геонет үе буюу тусгай материал бүхий тор, дээд үеийн 1.5 см зузаантай өндөр нягтралтай полиетилин геомембран, хамгаалалтын 70 см зузаан хайрган үе зэргийг дэвсдэг. Энэхүү хамгаалалтын давхаргаа 4 төрлийн олон улсын ISO стандартаар шалгаж баталгаажуулсан. Олон улсад геомембран давхаргыг 1 үе дэвсдэг бол бид хоёр үе геомембраныг дэвсэж нийт 6 үеэс бүрдүүлдэг. Алт олборлолтод зайлшгүй хэрэглэгддэг энэ технологийг ашиглахдаа бид хамгийн гол нь олон улсад мөрдөгддөг стандартыг хэлбэрэлтгүй дагаж, байгаль орчныг  хамгаалахад маш их анхаардаг.

-Сонин хэвлэлүүдээр танай үйл ажиллагаатай холбоотойгоор шувуу үхсэн гэж мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Яг манай компанийн үйл ажиллагаанаас болж шувуу үхсэн гэж дүгнэх нь ташаа бол уу гэж бодож байна  Ер нь манай төслийн талбайн ойролцоо ийм тохиолдол гарсан нь үнэн. Төслийн талбай болон түүний ойр орчимд уурхай эхлэхээс өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэлээд тооны болжмор шувуу хорогдсон байна гэж компанийн байгаль орчны хэлтсээс мэдэгдсэн. Түүний дагуу дээж авч Завхан аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжилгээ хийлгүүлсэн. Шинжилгээгээр өвчний болон аливаа хордлогоор хорогдоогүй, гадны ямар нэгэн нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон. 2014 оны 08 дугаар сарын 19-өөс хойш мөн болжмор шувуу хорогдсон тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа бид яаралтай арга хэмжээ авч мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч нарт хандсан. Одоогоор шинжилгээний дүгнэлт, тайлан хараахан гараагүй байна. Мөн энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохоор ажиллаж байгаа.

-Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? Яг ямар төсөл дээр ажиллаж байгаагаа тодруулна уу?.

-Манай "Баян Айраг" эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт алт, мөнгөний үндсэн ордыг ил уурхайн аргаар олборлох төслийг 2014 оны 8 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Завхан аймгийн хэмжээнд анхны уурхай юм.

-Сүүлийн хэдэн жил зохих зөвшөөрөл, эрхгүйгээр ашигт малтмал ашиглаж, байгаль орчныг сүйтгэж байгаа олон жишээ дуулдах боллоо. Танай компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдээ авсан уу?

Бид 2002 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн АМХЭГ-аас Ашигт малтмалын хуульд заасны дагуу авч, хайгуулын ажлыг 2008 он хүртэл гүйцэтгэсэн. Зургаан жилийн хайгуулын ажлын үр дүндээ тулгуурлан, 2008 онд Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас авч, ашиглалтын бэлтгэл ажлыг эхлүүлсэн.

Ер нь уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ гэдэг нь шууд олборлоод эхэлсэн гэсэн үг биш. Манай төслийг харахад одоо л бэлтгэл үе дуусаж, ашиглалтын үе маань 6 жилийн дараа эхэлж байх жишээтэй. Бид өнгөрсөн жилүүдэд ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, газар, усны зөвшөөрөл гэх мэт ашиглалтад шаардлагатай хууль, тогтоомжид заасан 100 гаруй зөвшөөрлийг  бүгдийг авсан. Уул уурхайн үйл ажиллагаа Байгаль орчны багц хууль, Ашигт малтмал, Газар, Ус, Хөдөлмөрийн гэх мэт олон хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдаж байгаа.                                                                                                   

Б.АЛТ

Бид байгаль орчинд харшилсан үйл ажиллагаа явуулаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани