Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээг өөрчлөх бодлоо орхих уу

Оюутолгойн гэрээг өөрчлөх бодлоо орхих ууОюутолгой төслийн зогсонги байдал хэзээ, хэрхэн шийдэгдэх вэ, цаашлаад түүний шийдлээс шууд хамаарч хамаг бэрхшээл, ойлгомжгүй байдал арилчих юм шиг ойлголт нийгэмд төрж эхэлсэн нь олон жишээнээс анзаарагдаж байна. Төслийг  монголчуудын хувьд ийм чухал сэдэв болгож орхихыг Оюутолгойн гадаад хөрөнгө оруулагчид хүсч байсан нь илэрхий. Товчхондоо тэд ийм ялалтад чимээгүйхэн зорьж байлаа.

УИХ хуралдаж Төсвийн орлогын 15 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас олохоор төлөвлөсний 324 тэрбум нь Оюутолгойн ил, далд уурхайд ногдож буй. Тиймээс шинээр томилогдсон Ерөнхий сайдад энэ асуудлыг шийдэх нь тун шахамдуу үүрэг болж оногдож байна.  Дээр нь  Оюутолгой бол Монгол Улсын Засгийн газраас олон улсын түвшинд хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл. Энэ утгаараа хөрөнгө оруулагчид бидний алхамыг хамгийн ихээр анхаарч байгаа. 

Монголын улс төр хэсэг бужигнасан өнгөрсөн цөөн хэдэн сарын хугацаанд гадаад түншүүд маань ялалтдаа хэдийн итгэлтэй болсон бололтой. Толгой компани нь эрх бүхий томхон албан тушаалуудад сэлгээ хийлээ. Ингэснээр Оюутолгойн хөрөнгө оруулагч  "Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар Жефф Тигесенийг томилж, ТУЗ-ын даргаар Жилл Гардинерыг сонгожээ. "Рио Тинто” болон зэсийн салбарт насаараа ажилласан энэ хоёр эрхэм өмчөө төлөөлөн зогсоо Монголын талтай хэрхэн тулахаа гэж төлөвлөж суугаа. Учир нь хөрөнгө оруулагч талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцээд ийнхүү удирдлагын бүтэцдээ шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулсан хэмээн хэлж байв. Тэгэхээр хамаг ажил оволзож эхлэхээс өмнө урьд урьдынхаас илүү довтолсон байр сууринд тэд зогсохыг хүсч байна.

Өнгөрсөн 13-14-ний өдрүүдэд "Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханшид эерэг өсөлт ажиглагдсан. Энэ бол Монголын Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигчид тодорсонтой холбоотой. Улмаар Ерөнхий сайд томилогдож, ажлаа хүлээн авсан учраас төсөлд хөрөнгө оруулагчид улам л чихээ дэлдийлгэнэ. Засгийн газар хэрхэн хөдлөхөөс ч бас энэ хамаарна.

Ерөнхийдөө төслийн үйл  ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө оруулалтын урсгал, гадаад худалдааны  алдагдлын үзүүлэлт хэлбэлздэг тул эдийн засгийн өнөөгийн хүнд үед Оюутолгой хаашаа эргэх вэ гэсэн хүлээлт хаа сайгүй үүсчээ. Үүнд хариулт болгож Ерөнхий сайдаар томилогдохоор намынхандаа байцаагдаж суусан Ч.Сайханбилэг, "Оюутолгой, тавантолгойн асуудлыг эерэгээр шийднэ” хэмээн хэллээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ, "Хямралын гол буруутан нь бид. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг төрүүлсэн юм. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон  популизм, арилжааны зээлийг бүгдэд нь бэлнээр тараадаг шинэ үзэгдэл оноогийн энэ байдлын үндсэн шалтгаан болсон юм.” хэмээв.

Магадгүй гадныхан Монголын төрийн өндөрлөгүүдээс иймэрхүү гундуу үг сонсохыг хүсч суусан байх. Ийм дээр нь ноцож авбал илүү ашигтай үр дүн гарах ч юм билүү. Ямар ч байсан Монголд хөрөнгө оруулсан, магадгүй түүндээ харамсаж яваа, цаашлаад хөрөнгө оруулалт хийх тухай бодлоо бараг орхиж байгаа гадныхан эдгээр өдрүүдэд Монголын улс төрийн үйл явдалд анхаарлаа хандуулсан нь ойлгомжтой. Одоо харин "Рио Тинто” яаж нүүхийг тэд ажиглана. Тэд "Рио Тинто”-гийн ялалтад алга таших нь ойлгомжтой. Болж хэнэггүй монголчууд! гээд л.



"Эрдэнэс-Оюутолгой”-н удирдлагаас өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ Оюутолгойтой холбоотой 30-аад асуудлаас дөрөв нь үлдчихээд байгааг хэлж байлаа. Өнгөрсөн сард багтаад шийдчих хэд хэдэн зарчмын зүйл байсан ч Монголын Засгийн газрын эсрэг сөрөг хүчний үйл ажиллагаа болон төдийлөн Оюутолгойн асуудалд чармайлт гаргахгүй яваа өмчийн эздийн хандлагаас болов уу яав тэгсхийгээд нам жим болсон. Мөн "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Улаанбаатарт ирэх тухай сураг сонсогдоод өнгөрсөн юм. Тэд хэсэг хүлээхэд алдах зүйл байхгүй. Тийм ч учраас "Шинэчлэлийн” хэмээх нэртэй Засгийн газартай тэд ширээний ард суухыг хүссэнгүй. 

Гэхдээ одоо байдал өмнөхөөс өөр. Бүр эвгүйтэж болзошгүй. Зөвхөн бид Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах гээд байгаа ч юм биш болж таарлаа. Ингэтлээ удаан хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоож, Монголын талаас тавьсан татварын асуудалд эрс гэдийж суусан зэргээс харахад л тэд барьцаа лавшруулж, тодхон балаар чангахан зурж дахин гэрээнд өөрчлөлт оруулах сонирхолтой байна. Ингэсэн тохиолдолд Монголын талын эзэмших хувь хэмжээ буурч, "Рио”-гоос хувиа нэмэгдүүлэх асуудал тавьж магдагүй юм. Учир нь дахин Оюутолгойг гацаах нь монголчуудад өөрсдөд нь ашиггүй гэдгийг Канад хамтрагч нар мэдэхийн дээдээр мэдэж, ойлгуулчихлаа шүү дээ. Ингээд бид л энэ наймаанд одгүй үлдэж мэдэхээр боллоо. Хуучин цагт дунд гарын хоёр малчин уулзаад наймаа хийхээр болсон тухай яриа бий. Аль аль нь биенийхээ хотноос бод нүдлэчихээд байдаг. Сольё гэтэл нэг л наймаа ярьж болдоггүй. Бие биенээсээ дөлөөд байх. Эцэст нь наймаа арай гадарладаг малчин нь нөгөөхөө илүүрхэж бодыг нь аваад, дээр нь гүзээ шар тос авсан гэдэг. 

Ингээд харахад энэ бүхэн бидний зүгээс, "Анхны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Оюутолгой ашиггүй” гэхчлэн янз бүрийн ньюансаар гомдоллож, эсэргүүцэж, эрс тэс аашилж , баашилж байсантай олон шалтгаанаар холбогдоно. Аргагүй байх, өнгөрсөн сонгуулиар бүх л нэр дэвшигч, нам эвслүүд Оюутолгойн гэрээг өөрчлөнө гэж ам гарцгаасан. Үүнийг нь хүлээж авахгүй гэдийсээр хамтрагч гуай эцэстээ бидэнтэй чангахан үзэлцэхээр шийдсэн хэрэг л дээ.

Одоо бидэнд ямар боломж байна вэ. Мэдээж төслийг таг гацаах ямар ч сонголтгүй боллоо. Тийм зориг барагтай Ерөнхий сайдаас гарахгүй. Тэр тусмаа ийм эгзэгтэй үед шүү дээ. Шинэ тутам Засгийн газар цаашдын хувь заяагаа бодоод Оюутолгойн асуудалд боломжоороо буулт хийж магадгүй. Ийм байдлаар эцэстээ гэрээний өөрчлөлттэй холбоотой тоглоомд бид бараг ялагдах нь ойлгомжтой болж байна.

Нэгэн цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг үнэлэхгүй байгаагаа хэлэхийн сацуу энэ гэрээтэй зууралдаад байлгүй цааш явах шаардлагатай байгааг хэлсэн. Одоо харахад түүний зөв байж. Даан ч хор шартай гэгч нь тоглоод байсан юм. Хожигдох хүний шинж байв аа гэж. 

Одоо тоглоомоо дуусгах уу даа. Улам улайрах эрх бидэнд бараг үлдээгүй. Хэрэв тийм байдал харуулбал хөрөнгө оруулагчид хэзээ ч Монгол Улсад дахин итгэхгүй. Нөгөө талаас гэрээг сайжруулж, илүү сайн нөхцөлийг бий болгож урт хугацаанд үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж байгаа. Харин одоогийн нөхцөлд цаг алдвал эдийн засгийн хямралын давалгаанд цохигдоно. Тиймээс Засгийн газар богино хугацаанд үр ашигтай гарцыг салбар бүрт сонгож, Оюутолгойн талаар олон талт байр сууриудаа нэгтгэх хэрэгтэй болж байна.

Т.Бэх
- See more at: http://mining.time.mn/content/51563.shtml#sthash.BoDd57EY.dpuf
Оюутолгойн гэрээг өөрчлөх бодлоо орхих уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани