Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Мандахбат: Уул уурхайн хөгжилд судалгаа хамгийн чухал

Уул уурхайн салбар гацаанд байгаагийн нэг шалтгаан нь эрх зүйн орчин гэж дүгнэх хүн цөөнгүй байдаг. Барууны өндөр хөгжилтэй орнуудад уул уурхайн хүрээнд эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлдэг талаар "Мандах Консалтинг” компанийн захирал С.Мандахбаттай ярилцлаа.

-Манай уул уурхайн салбар зогсонги байдалд орчихлоо. Та үүнийг юу гэж харж байна?
-Монгол Улсын уул уурхайн голлох бүтээгдэхүүн юу билээ гэвэл нүүрс, зэс, төмөр. Үүнийгээ үндсэндээ нэг улс руу л нийлүүлдэг. Одоогоор манай үндсэн хэрэглэгч БНХАУ. Цаашид ч байх төлөвтэй байна.

Зах зээлийн хуулиараа манайхан зах зээлээ буюу БНХАУ-г сайн судлах ёстой. Тухайлбал, энэ гурван бүтээгдэхүүний хувьд БНХАУ дэлхийн зах зээлийн хэдэн хувийг хэрэглэж байна. Аль улсаас худалдан авч, эдгээр улс орнуудтай Хятад улс ямар гэрээ хэлэлцээр хийж вэ, тухайн бүтээгдэхүүний онцлог, ойрын болон хэтийн төлвийн хэрэглээ, зах зээлийг дэлхий дахинд хэрхэн үзэж, таамаглаж байна зэргийг тодруулах ёстой. Тэгэхээр Хятадыг зөвхөн энэ гурван бүтээгдэхүүний хувьд судална гэдэг бол эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийг судална гэсэн үг. Үүнийг судална гэдэг маань эрдэс баялаг олборлогч болон хэрэглэгч гол орнуудын зах зээлийг судална гэсэн үг. Энэ нь цаашлаад дэлхийн ойрын болон хэтийн хөгжлийн төлвийг тандан судлах шаардлагатайг харуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, манай оронд энэ төрлийн судалгаа үндсэндээ алга. Бид энэ төрлийн бэлэн судалгааг сайтар судалж бодлогоо тодорхойлж ажиллах хэрэгтэй. Монгол Улс тэр чигтээ "таамаг”-ийн байдлаар 25 жил явсан учир их алдаж байна.

-Манайхаас экспортод гаргаж байгаа нүүрсний үнэ маш бага. Энэ нь дэд бүтцээс шууд хамаарч байна гэж албаныхан тайлбарладаг?
-Энэ бол дахиад л нөгөө цорын ганц хэрэглэгч БНХАУ-аа дутуу судалснаас болж байна. Хятадын металлын нүүрсний хэрэглээ мөнхөд асар өндөр байж, манай өрсөлдөгчид биднийг зүгээр хараад суух юм шиг төсөөлснөөс болсон хэрэг. Хятад улс металл нүүрсний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг импортлодог шүү дээ. Дотоодын нүүрс импортлогчдоо дэмжих үүднээс нэг сарын өмнө эрчим хүчний нүүрсэнд зургаан хувь, металл нүүрсэнд гурван хувийн импортын тариф ногдуулчихлаа. Хятад улсад нүүрс импортлогч Индонез, Австрали улс Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээртэй тул энэ татварыг төлөхгүй. Хятад улс өмнө нь байсан импортын татвараа л сэргээж байгаа. Энэ импортын татвар сэргээх асуудал их удаан бичигдэж байсан. Харин манай улс нүүрсний "экспортын татвар” тавих талаар их ярьсан. Үүнтэй ижил нүүрсний импортын татварыг Солонгос улс оны эхэнд бий болгосон. Канад улс Солонгостой энэ оны гуравдугаар сард, Австрали дөрөвдүгээр сард "Чөлөөт Худалдааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Бас л энэ татваруудыг төлөхгүй.

-Нүүрсний зах зээл Монголыг аврах ёстой гэсэн хүлээлт ард түмэнд байна. Бас "Тавантолгой” Монголыг тэжээх ёстой ч гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ чиглэлийн судалгаа хийж байхад нүүрсэнд бас найдлага байгаа гэсэн зүйл бичсэн байна. Хятад улс нүүрсний нөөцөөрөө АНУ, Оросын дараа гуравдугаарт орж байгаа ч дэлхийн хамгийн том хэрэглэгч. Дотоод нөөц нь зарим тооцоогоор хэрэгцээгээ ердөө 50 жил, зарим тооцоогоор 100 гаруй жил хангана гэсэн зөрүүтэй тоонууд бий. Дэлхийн хүн ам маш хурдан өсч байна. Манай тивд тэр дундаа Хятад, Энэтхэгт энэ өсөлт голлон явагдаж байна. Эдгээр орны дундаж давхаргын тоо үлэмж нэмэгдэж байна. Үүнийг дагаад зах зээл нь буюу хэрэглээ нь тэлнэ. Тэр дундаа авто машин зэрэг төмөр, гангын хэрэглээ ихээр шаардагдана. Тиймээс гангын үйлдвэрт хамгийн их хэрэгцээтэй байдаг металл нүүрсний хэрэгцээ өснө гэсэн хандлага байна. Харин зах зээл түр "унаад” байгаа өнөө үед манайхан хийх ёстой хоёр чухал зүйл байгаа.

-Ямар?
-Нэгдүгээрт, бид манай нүүрс болоод эрдэс баялгийн төдийгүй экспортын бусад гол бараа бүтээгдэхүүнүүдийг авдаг зах зээлүүдтэй худалдааны гэрээ хэлэлцээрийг яаралтай эхлүүлж шийдвэрлэх хэрэгтэй. Нүүрсний импортын татвар төлөөд Хятад, Солонгосын зах зээл дээр өрсөлдөнө гэдэг боломжгүй зүйл. Хоёрдугаарт, бүтээгдэхүүнээ олборлох, тээвэрлэх, экспортлохтой холбоотой дэд бүтэц манай өрсөлдөгч бусад орныг бодвол Монголд огт алга. Иймээс зах зээл уналттай байгаа энэ үед амжуулж үүнийгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бид нүүрс болоод бусад ашигт малтмалын зах зээлийн дараагийн давалгаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй гэсэн үг.

-Энэ бүх асуудлууд юунаас болов. Яагаад ийм их хугацаа алдсан гэж бодож байна. Манайд ажилладаг компаниудад байна уу, эсвэл боловсон хүчний чадавхид байна уу?
-Дээр хэлсэнчлэн дэлхийн зах зээл тэр дундаа Хятадын хэрэглээ, бодлого шууд нөлөөлж байна. Гэхдээ үүнд бүх бурууг бусдад нялзаах нь өрөөсгөл. Таны дурьдсан бүх хүчин зүйл бий гэж харж байна. Социалист тогтолцоо задрах үед манай эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг байсан зөвлөлтийн тусламж зогссоноор манайх олон жил "хямрал”-тай явсан. Энэ хямрал нь ашигт малтмалын бум бий болсон 2005 оноос л багассан шүү дээ. Харин одоо манай эдийн засгийн гуравны нэгийг эзэлдэг Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилт нэг жил гаруй хугацаанд зогслоо. Дэлгэрэнгүй ярих нь зохимжгүй байж магад. Гэхдээ манай Засгийн газрын буруугаас гадна "Рио Тинто” компани их олон алдаа гаргасан гэж би хардаг. Рио төдийгүй монголчуудын эзэмшдэг монголчуудын ажиллуулдаг "Энержи Ресурс”, "МАК”, жижиг "Тавантолгой” зэрэг компаниуд ч өөрсдөө ихээхэн алдаа гаргасан харагддаг. Харамсалтай нь монголчууд Засгийн газартайгаа харилцахдаа, төр засагтаа "дарамт” үзүүлэх, нийгэмтэйгээ ойлголцохгүйгээс алдсан. Төмөр замын асуудал, царигийн маргаан хамгийн тод жишээ.

-Боловсон хүчний тухайд?
-Ерөнхийдөө манайхны хандлага энэ чиглэлд эерэгээр өөрчлөгдөж байна. Хувийн хэвшилд захирал, менежерээр хамаатнаа тавьдаг тогтолцоо аль хэдийн халагдсан. Үүнтэй адил төр засагт мэдлэг, боловсрол, туршлага, чадвар сайтай хүмүүсийг шийдвэр гаргах, шийдвэр гаргахад оролцдог албан тушаалуудад тавих шаардлагатай. Тэгж байж хувийн хэшлээ ойлгож зөв бодлого гарган, түүнийгээ хэрэгжүүлж улс орны эдийн засаг хөгжинө.

-Манай яам, агентлаг, төрийн өмчит копманиуд танил тал, сонгуулийн үр дүнгээр хүн томилдог байдал хэвээр байгаа шүү дээ?
-Ерөнхий байдал тийм байгааг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Гэхдээ хандлага бас эерэгээр өөрчлөгдөж байгаа. Олон жилийн хугацаанд "танил тал”-аараа хүмүүсийг албан тушаалд тавьснаар улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ажил нь урагшаа явахгүй байгааг мэдэрчихсэн шүү дээ. Тиймээс дунд шатны албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, ажилд авахад эдгээр хүмүүсийн дунд маш том өрсөлдөөн явагдаж байгаа. Залуусын хувьд ч энэ нь хэт улстөржихгүйгээр, "арын хаалга” хайхгүйгээр өөрийн мэдлэг боловсрол, чадвар, туршлагын үндсэн дээр урагшлах боломж олгох юм.

zuuniimedee.mn

С.Мандахбат: Уул уурхайн хөгжилд судалгаа хамгийн чухал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани