Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэн нь Тавантолгой тендерийг шийдэх вэ

С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэн нь Тавантолгой тендерийг шийдэх вэ Манайд төр, засгаас илүү дуншиж байгаа эдийн засгийн томоохон шийдэл хүлээсэн асуудлууд цөөнгүй байгаа. Түүний нэг нь Тавантолгойн коксжих нүүрсний ордыг менежментийн хувьчлалаар хэн нэгэнд өгөх тендер шалгаруулалт.

Энэ бол эдийн засгийн асуудлаа эн тэргүүнд тавих зорилготойгоор байгуулагдаж буй Ч.Сайханбилэгийн "Шийдлийн" Засгийн газрын хамгийн түрүүнд шийдвэрлэх ажлын нэг нь.

Тавантолгойн асуудлаар наймдугаар сарын 20-нд Н.Алтанхуягийн Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргаж, хувьчлах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Энэхүү сонгон шалгаруулалтыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг ахалж байсан.

Тэрхүү тогтоол цуцлагдаагүй, өөр шийдвэр гараагүй байаа учраас шинээр ЗГХЭГ-ын даргаар томилогдсон хүн Тавантолгойн сонгон шалгаруулалтыг удирдаж хийнэ гэсэн үг мэт. Дөрвөн компани саналаа ирүүлчихсэн байгаа. Санал авах хугацаа нь энэ 12 сарын 1-нд дууссан.

Манай сонгон шалгаруулах ажлын хэсэг ялагчийг нь энэ сарын 15-нд зарлах учиртай. Тэгэхээр өнөөдөр ЗГХЭГ-ын даргаар томилогдох С.Баярцогт уг ажлыг хариуцаад зарлах юм болов уу. Засгийн газрын тогтоолын тухай бяцхан тайлбах хийе.

"Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх тогтоолыг гаргах болсон нь БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсонтой холбоотой гэх яриа тэр үеэс дуулдсан.

Тиймээс ч тэд Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих шийдвэрийг 2010 онд УИХ-аас батлан гаргасан "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” хэмээх тогтоолоо зөрчин гаргасан.

Мөн Тавантолгойг ашиглах тухай 2010 оны сонгон шалгаруулалтанд тавигдаж байсан шаардлагыг ч Засгийн газрын 268 дугаар тогтоолд үндсээр нь өөрчилсөн.

Засгийн газрын 268 дугаар тогтоолын 1-ийн "Ж”-д "...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх...” гэж заасан.

Тэгвэл энэхүү заалтад тохирох аж ахуйн нэгж Монголд бий юу. Үүнд олон хүн MCS, "Шунхлай”, "Петровис”-ийн охин компани "Энержи ресурс”-ыг нэрлэдэг. Эндээс л Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч нь "Энержи ресурс” компани гэдэг нь ойлгомжтой хэмээх хардлага хүчтэй явж байгаа.

Тогтоолд мөн Тавантолгойд ажиллах компанийн баримтлах шаардлага, үүргүүдийг ч тусгасан. Тавантолгойн ордод менежмент хийх компани нь "Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах юм.

Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой” ХК-ий Хятадын "Чалко” компанид төлөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах учиртай. "Чалко”-д төлөх өрийн үлдэгдэл 110-120 сая ам.доллар байгаа гэдэг. Нэгэнт нарийн царигаар төмөр зам тавих асуудал шийдэгдсэн учир 268 дугаар тогтоол ёсоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг тус ордыг ашиглах компани хүлээнэ.

Энэ бүхэн "Энержи ресурс”-ыг л хэлээд байгаа хэрэг гэсэн хардлага ч бий. Тэр ёсоор ч юмуу сонгон шалгаруулалтанд дөрвөн компани, консорциум оролцохоор болсоны дотор "Энержи ресурс” байгаа. Тиймээс ч тэдний ялалтыг зарлах л үлдсэн болов уу гэх яриа тархаад байгаа.

"Энержи ресурс” өмнө нь улстөр, бизнесийн 14 олигархийн хамтарсан компани байхдаа Тавантолгойг бүтнээр нь эзэмшиж байсан ч одоо ганц Ухаа худгийг л ашиглаж байгаа.

Тэгвэл одоо Тавантолгойн менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалтыг хийх үүрэг хүлээсэн ЗГХЭГ-ын дарга болж байгаа С.Баярцогт энэ компаний эцэг компани болох MCS-тэй холбоотой хэмээх ярианд үгүй гэсэн хариултыг өгсөөр ирсэн.

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын шөнийн хуралдааны үеэр ч огт хамаагүй гэдгээ ярьж байсан. Түүнийг соц үед Москвад сурч байхаасаа л MCS-ийн удирдлагууд болох Ж.Оджаргал, Ж.Од нартай нөхөрлөсөн гэдэг. Тиймээс ч түүнийг тэдний компанид ил биш гэхэд далд хувьтай гэх нь бий. Түүнийг MCS-ийн төр дэх лоббичдын нэг хэмээх хүмүүс ч цөөнгүй.

Мөн тэрбээр "Энержи ресурс”-ын бас нэг эцэг болох "Шунхлай” компаний босс Г.Батхүүтэй олон жил нэг фракцид явж ирсэн найз нөхөд. Энэ бүхэн нэг дор давхцаж С.Баярцогт Тавантолгойн сонгон шалгаруулалтыг дүгнэх гэж байгаа нь сонирхол татах  болж байна.

С.Баярцогтын хувьд өмнө нь Сангийн сайд байхдаа Оюутолгойн гэрээг байгуулсан. Тэр гэрээний хэл ам хэзээ ч татрахгүй л болов уу. Тэгвэл одоо тэрбээр дахиад Тавантолгойн гэрээтэй холбогдож мэдэхээр болоод байна.

Эсвэл Засгийн газар асуудлыг шийдэх эрхийг шинээр Монгол улсын сайд болж байгаа М.Энхсайханд өгөх юм болов уу. Юу ч болтугай харж л байя. Түүнийг ч бас "Энержи ресурс”-д багтаж байсан хүмүүсийн нэг хэмээж байсан нь 5-6 жилийн өмнөх явдал билээ. Мөн тэрбээр нарийн цариг бүхий төмөр замын талд зогсож, "Энержи ресурс"-т туслагсдын нэг.

Тэгэхээр асуудал ихээхэн будлиантай хүмүүсийн гараар л шийдэгдэхээр болчихоод байна даа.

О.Хуяг
gereg.mn
С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэн нь Тавантолгой тендерийг шийдэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани