Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүх

Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүхОдоогоос таван маянган жилийн тэртээ хүрэл зэвсгийн үед одоогийн Өмнөд Оюугийн малахит, хризоколлоос бага хэмжээгээр зэс гарган авч байсныг жижиг тойрог хэлбэрийн ухдас, зэс хайлшны үлдэц олдсоноор баталдаг.

 

 

1980-аад онд Оюу Толгой орчмын талбайд Монгол Оросын хамтарсан регональ геохимийн судалгаа явагдаж Төв Оюугийн хэмжээнд молибдений гажил тогтоожээ. 1983 онд анх Оюу Толгойд очиж зэсийн эрдэсжилт, хувиралтай байх баталгааг тэмдэглэж байсан Д. Гарамжав (одоо Айвенхоугийн ахлах геологич) 1996 онд Magma Copper компанийхныг Оюу Толгойд дагуулан очжээ. Уг аяллын дараа тус компани дээр дурдсан талбайд хайгуул хийх эрх авсан байна. 1997 оноос эхлэн BHP Billiton (Magma Copper-ийг худалдаж авсан) Өмнийн говь нутгийг хамарсанОюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүхОюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүх регональ эрэл үнэлгээний ажил эхэлсэний нэг хэсэг нь Оюу Толгойн хайгуулын үйл ажиллагаа байлаа. Геологийн зураглал, тунамал хурдсанд хийсэн голын хөндий, хөрсний дээжлэлт, соронзон болон албадмал туйлширлын судалгаа хийсний дараа BHP Billiton (BHP) 1997 оны 9, 10-р сард нийт 1100 тууш метр зургаан цооног өрөмджээ. Эдгээр ажилуудын үр дүн дээр үндэслэн хоёр дахь шатны өрөмдлөгийг эхлүүлсэн.
 
 
1998 оны 4 сараас эхлэн ВНР нийт 2000 тууш метр нэмэлт 13 цооног өрөмдсөний дөрвөөс нь нааштай үр дүн гарав. Гурав дахь шатны өрөмдлөг 1998 оны 8, 9-р сард хийгдэж 800 тууш метр дөрвөн цооног өрөмджээ. Гэвч эдгээр цооногоос хангалттай хэмжээний эрдэсжилт илрээгүй тул төслийг хянаж үзэхээр үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. 1999 онд уг талбайд нэмэлт өрөмдлөг, хайгуулын ажил хийхээр тогтсон байсан боловч хайгуулын төсөв багассаны улмаас ВНР компани Оюу Толгой дахь хайгуулын ажлаа зогсоожээ. Энэ үед Айвенхоу Майнз ВНР-ийн хайгуулын талбайг хамтран эзэмших саналыг тавьж улмаар 2000 оны 5 сард Оюу Толгойн талбайг 100% эзэмших гэрээг үзэглэсэн байна.
 
 
2000 оны 6 сараас эхэлсэн өрөмдлөгийн ажлаар (RC) 9-р сар гэхэд 8,828 тууш метр 109 цооног өрөмдсөн байлаа. Уг өрөмдлөгийн ажлаар ВНР-ийн өрөмдсөн ОТ-3 цооногоос илэрсэн халькозиний хоёрдогч баяжилтын бүсийн цар хэмжээг тогтоох зорилготой байсан юм. Уг ажлын үр дүн тун нааштай гарсан ба өндөр агуулга бүхий хоёрдогч гарал үүсэлтэй зэсийн хүдэржилтийг нэмж илрүүлсэн юм. 2001 онд Айвенхоу Майнз өрөмдлөгийн ажлаа үргэлжлүүлэн явуулснаас ихэнхийг нь Өмнөд Оюугийн исэлдсэн хүдрийн нөөцийг тогтоох зорилгоор хийхийн зэрэгцээ Өмнөд Оюу, Баруун Өмнөд Оюу, Төв Оюу-гийн хэсэгт гурван баганат өрөмдлөг хийсэн. Эдгээр алмазан өрөмдлөгийн үр дүн хангалттай сайн байсан нь Айвенхоугийн өнөөг хүртэл үргэлжилж буй томоохон өрөмдлөгийн хөтөлбөрийн үндэс суурь болсон юм.
 
 
2002 оны сүүлчээр Айвенхоу талбайн алс хойд хэсэгт буюу одоогийн Хюго Дамметтын орд газарт албадмал туйлширлын өндөр гажлыг шалгахаар туршилтын цооног өрөмдөв. Энэ туршилтын цооног нь насны хувьд залуу, тунамал зузаалгийн доор орших борнит, халькопиритийн баян эрдэсжилтийн бүсийг 638 метрт огтолж улмаар энэ бүс нь 222 үргэлжилж байгааг илрүүлэв. 2003 оны хоёрдугаар улирал гэхэд Хюгогийн Бүс дэх нөөцийн үргэлжлэлийг тогтоохоор өрөмдлөгийн ажил эрчимтэй явагдаж байв.Шинээр өрөмдсөн хэд хэдэн цооногоос 200 метрээс багагүй зузаантай, дундаж агуулага нь 3%-иас доошгүй зэсийн хүдэр илэрсэн байна. Тус ордын нөөцийг нээн илрүүлэх хайгуулын ажил үргэлжилсээр байна.
 
 
Ордын Алс Хойт хэсгийг Хюго Дамметын дурсгалд зориулан түүний нэрээр нэрлэлээ
 
2003 оны 9 сард тус компани Айвенхоугийн Төсөл Хөгжлийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч асан Хюго Дамметтийн дурсгалыг хүндэтгэн, түүний гүйцэтгэсэн үүргийг онцгойлон үзэж, ордын алс хойд хэсгийг түүний нэрээр нэрлэх болсон билээ. Ноён Дамметт одоогоос хоёр жилийн өмнө Өмнөд Африкт автомашины ослоор нас барсан юм. Тэрээр олон улсын уул уурхайн салбарын хамгийн шилдэг геологичдын нэг байсан бөгөөд томоохон зэс порфирийн ордын дагуу мэргэшсэн хүн байлаа. Айвенхоу цаашид Оюу Толгой төслийн үйл ажиллагааг үйлдвэрлэлд хүргэж, Хюго Дамметийн ордын далд уурхайг Хюгогийн уурхай гэж нэрлэх юм.
 
 
Мөн Ноён Дамметт Айвенхоу Капитал Корпорацийн салбар болох Африкан Минералзын Хайгуул Эрхэлсэн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч, Дэд Захирлын албыг хашиж байв. Африкан Минералз нь Өмнөд Африкт никель, цагаан алтны бүлгийн металлын томоохон төсөл хэрэгжүүлж буй компани юм. Тэрээр өмнө нь "BHP Minerals” компанид Ашигт Малтмалын Хайгуул Эрхэлсэн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Канадын алмазын аж үйлдвэр үүссэн бий болгоход түлхэц болсон чухал нээлтийг удирдан явуулсан юм. Мөн тэрбээр Олон Улсын Эдийн Засагч Геологичдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
 
Одоогийн байдлаар Оюу Толгойн үйл ажиллагаа хөрөнгө оруулалтын гэрээнээс хамааралтайгаар гацаанд ороод байгаа.
Оюу Толгойн зэс-алтны порфирын орд газар нээсэн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани