Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох нь

Гложекс Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатартай нүүрсний салбарын асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний салбарын асуудал ямар байх вэ. Энэ салбарын байдал дээрдэх болов уу. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, ажиглаж байна вэ?

-Өнгөрөгч онд нүүрсний үнийн өрсөлдөөн нэлээд өндөр байсан. Тиймээс  ч дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. Ер нь Хятад улсын зах зээл дээрх үнэ илүү унасан байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор компаниуд ашиг­гүй ажиллахыг хүсэхгүй.  Тэгэхээр компаниуд тодорхой хэмжээнд зогсолт хийсэн асуудал байгаа. Харин энэ онд  ч гэсэн байдал тун хэцүүдэх шинжтэй байна. Өрсөлдөөн ч ширүүхэн байх төлөвтэй. Үнэ өсөхгүй байх хандлага ажиглагдаж байгаа юм.  Тиймээс  нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох хандлага харагдаж байна.

-Нүүрсний салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах шаардлагатай байдаг юм бэ. Түүнчлэн нүүрсний салбарын татах татаасыг цөөлөх ёстой юу. Ер нь ямар бодлого зорилтыг дэвшүүлж байж, нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, үнийг нэмэх боломжтой вэ?

-Хятадын Засгийн газрын зүгээс бодлого гаргаж байгаа. Гаднаас авч байгаа импортын нүүрсний чанарт хязгаарлалт хийнэ гэж байгаа юм. Тэгэхээр тодорхой хэмжээний илчлэг муутай, чанарын шаардлага хангахгүй, муу нүүрсийг авахгүйгээр хязгаарлаж эхлэх нь гэсэн мэдээлэл байгаа. Магадгүй манай улсыг хязгаарлаад эхэлвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс бид энэ давалгаанд өртөхгүйн тулд нүүрсний чанарыг улам сайжруулж гаргах хэрэгтэй. Түүхийгээр нь гаргаад борлуулаад баймааргүй байна. Манай "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс үндсэндээ түүхийгээрээ гарч байгаа. Гэтэл "Энержи ресурс”компани угаасан нүүрс гаргаж байна. Гэвч хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Харин үүнийг бусад компаниуд нь нийлээд "Энержи ресурс”-ийн ашиглаж байгаа баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг хамтарч ашиглан, нүүрсээ боловсруулаад экспорт­лох бүрэн боломж байгаа.

-Ганцхан баяжуулах үйлд­­вэрийг олон компани ашиг­лаад ирэхээр нүүрсний экспорт буурах байх. Харин үнийн хувьд нэмэгдэх боломжтой шүү дээ?

-Тийм ээ. Хэдийгээр бага экспорт хийх боловч, нэлээд өндөр үнээр борлуулалт хийх боломж харагдаад байгаа юм. Тэгэхээр  бид энэ асуудлаа түрүүлж яримаар байна. Цаашлаад тээвэр ложистикийн асуудал  байгаа. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шахах хэрэгтэй байна. Төлөвлөсөн хугацаанд оруулах хэрэгтэй. Нэн тэргүүнд эдгээр асуудлыг шийдэх ёстой. Түүнчлэн нүүрсний салбарын 24 төрлийн татвар байдаг. Тиймээс боломжтойгоос нь танах ёстой.

-Цаашид нүүрсний салба­рыг хэрхэх вэ?

-Хамгийн чухал нь үйлд­вэрлэлээ авч үлдэх, ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулагчдаа эрсдэлд оруулах­гүй байх нөхцөлийг нь бид бүхэн бодолцож үзэх ёстой. Хэрвээ Тавантолгойн нүүрсний орд тэр чигээрээ зээлийн эрсдэлд орох юм бол Монгол Улс илүү хүнд  нөхцөл байдлыг туулж болзошгүй. "Энержи ресурс” компани үйлдвэрлэлээ босгохын тулд хэчнээн хэмжээний зээлээр босгосон билээ. "Эрдэнэс Тавантолгой” компани мөн л зээлтэй байгаа. Тэгэхээр гол гол үйлдвэрлэлээ зогсоохгүй авч явах бодлого маш чухал байна. Мэдээж 2-3 жилийн дараа нүүрсний зах зээл эргээд сэргээд эхэлвэл Монгол Улсдаа татвараа төлнө, үр ашиг өгөөжөө улам нэмэгдүүлнэ шүү дээ.

-Удахгүй нүүрсний сал­ба­рын­­хан чуулах гэж байна. Энэ үеэр ямар асуудлыг хөндөх вэ?

-"Соал Mongolia” чуулган энэ онд дөрөв дэх удаагаа болох гэж байна. Жил бүр нүүрсний өрсөлдөх чадварыг голлон хэлэлцдэг. Түүнчлэн дээр хэлсэн асуудлаас гадна дотооддоо байгаа хүрэн нүүрсээ боловсруулж ашиглах талаар илүүтэй анхаарна. Тэр дундаа эрчим хүч үйлдвэрлэх бололцоо байгаа юм. Тэгвэл урд хөрш рүүгээ эрчим хүч экспортлох бололцоо байгаа. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Тиймээс ажил хэрэг болох тал руу нь дөрөв дэх удаагийн чуулган чиглэнэ. Занар нь  нүүрсний нэгэн төрөл шүү дээ. Занарыг боловсруулах чиглэлээр тусгайлан хэлэлцэнэ. Тэгэхээр арга хэмжээний маань цар хүрээ жилээс жилд нэмэгдээд явж байна гэж ойлгож болно.

-Төмрийн хүдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид 10 жилийн өмнө төмрийн баяжмал экспортолж чаддаггүй байсан. Тухайн үед 0 экспорттой, ямар нэгэн төмрийн боловсруулалт хийдэггүй байсан шүү дээ. Харин 2005 онд жилд 178 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж эхэлсэн. 2009, 2010 онд төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор төмрийн баяжмалын экспорт нэлээд нэмэгдсэн байдаг. Хэрэв 2013  онд 6.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолвол 650 гаруй сая ам.долларын экспортын орлого олох боломж байсан. Өнгөрсөн жил  экспортолсон нийт төмрийн баяжмалыг 41 аж ахуйн нэгж экспортолсноос үзвэл баяжмал экспортолж байгаа компанийн тоо өссөн байна. Цаашид ч тогтвортой өсөх хандлага бий.

-Төмрийн баяжмалын  экспортын орлого эдийн  засагт хэрхэн үр өгөөжөө өгөх бол?

-Гаалийн статистик мэдээллээс харахад, 2008 онд нэлээд өндөр үнээр экспортолж байгаад 2009 онд огцом буурсан байдаг. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе болж, баяжмалын үнэ огцом унасантай холбоотой. Үүнээс хойш төмрийн баяжмалын экспортын үнэ аажмаар өссөн байдаг. 2016 онд жилдээ 11 сая тонн  баяжмал экспортлох нөхцөлд нийтдээ 900 саяас 1.2 тэрбум ам.долларын экспортын орлогыг зөвхөн баяжмал үйлдвэрлэгчдээс олох боломжтой. Үүнийг дагаад нөөцийн төлбөр болон бусад татвар хураамжийн 200-350 сая ам.доллар улсын төсөвт орох бололцоотой байна.

Л.Наранбаатар: Нүүрсний салбарынханд тун хэцүү жил болох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани