Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Ганбаатар: “Рио Тинто” улс дотор улс байгуулах санал ирүүлсэн

УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай яриа улс төрд хүчээ авч буйтай холбогдуулан түүнийг "Ярилцах танхим "-даа урьж ярилцлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой компанид өнгөрсөн долоо хоногт захидал илгээсэн. Харин "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүхийн илгээсэн уг захидлын хариу монголчуудыг доромжилсон өнгө аястай байсан хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлсэн. Мөн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай яриа улс төрд хүчээ авч буйтай холбогдуулан түүнийг "Ярилцах танхим "-даа урьж ярилцлаа.

-Таны захидалтай холбогдуулан "Оюутолгой” компанийн удирдлагуудаас дахин уулзах санал ирүүлэв үү?

-Би сэтгүүлчидтэй хамт нээлттэй уулзах хариу явуулсан. Түүнээс хойш таг чиг болчихлоо.

-Уг нь хэзээ уулзах санал явуулсан юм бэ?

-Намайг хөдөө явж байхад өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр уулзая гэсэн. Түүнд нь би нэг дэх өдөр хэвлэлийн бага хурал хийнэ. Дараа нь уулзана гэдэг хариу өгсөн. Тэгээд овоо уулзмаар юм ярьж байснаа таг чиг болсон. Бодвол уулзахаар ярилцаж байгаа болов уу гэж найдаж байна.

-Цаад тал нээлттэй уулзах сонирхолгүй байна гэсэн үг үү?

-Яг ч нээлттэй уулзалт хийхгүй гэж бол хэлээгүй. Гэхдээ намайг популист гэнэ үү, тэнэг гэнэ үү хамаагүй. Гагцхүү би хэвлэлийнхний өмнө уулзана. Түүнээс бус олон нийтийн эрх ашиг, Монгол Улсын ирээдүйн тулгуур хүч болох орд газрын тухай ярихдаа хэзээ ч би хаалттай ярилцахгүй. Нээлттэй ярилцаж байж, өөрийгөө хэрхэн доромжлуулахаас үл хамааран олон нийтэд үнэнийг мэдрүүлнэ. Энэ хүсэлтийг минь хүлээж авахгүй бол надад тэдэнтэй нууцаар ярилцах шаардлага байхгүй. Ирүүлсэн хариу захидал нь арай л дэндүү, доромжилсон өнгө аястай байсан.

-Тухайлбал?

-Компанийн тухай хуулийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд хяналтын зөвлөл байгуулах шаардлагагүй болсон гэж бичсэн байна билээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд хяналтын зөвлөл байна гэж заасаар байтал үүиийг үгүйсгэнэ гэдэг доромжлол, Менежментийн багийн зардлыг үйл ажиллагааны нийт зардлын зургаан хувиар санхүүжүүлнэ гэсэн заалт бий.

Иймд менежментийн багийг ямар шалгуураар, ямар үндэслэлээр бүрдүүлсэн бэ гэдэгт хариулт алга, Энэ компани 2014 оны нэгдүгээр улиралд гэхэд 202 гэрбум төгрөгийн борлуулалт хийгээд хасах 280 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад ТУЗ-ийн гишүүн үүнд ямар ч тодруулга, тайлбар хийсэнгүй. ТУЗ-ийн гишүүд уг нь гэрээнд зааснаар Оюутолгойг ашигтай ажиллуулах үүрэг хүлээсэн хүмүүс. Гэтэл тэр үүргээ биелүүлэхгүй байна. Үүнд та нарын хариулт, тайлбар бий юу гэж асуусан. Энэ бол их энгийн асуулт. Гэтэл хариулт өгөөгүй. Үүнийг асуух нь миний үүрэг.

-Гэхдээ таны энэ бүх тайлбар захидлыг популизм гэж тайлбарлах хүн  сүүлийн үед олон болж байна. Цаашлаад  Монголын Эдийн засгийг С.Ганбаатар  тэргүүтэй хүмүүс "сөнөөлөө" гэх нь ч бий боллоо. Иймд та өөрийнхөө үүргийг шударга ёс гэдэгт итгэлтэй байна уу ?

-Намайг юу гэж хэлэх нь хамаагүй ээ, Харин миний эсрэг талд суугаа төрийн гурван өндөрлөг, нэр бүхий УИХ-ын гишүүд жинхэнэ утгаараа популист болчихоод байна.Тэдний популизм намайг популист гэж чичлэхэд хүргэж байгаа болов уу, Би дүрэмтэй, журамтай, үндэслэлтэй асуулт асуусан. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнд ч нөхцөл байдлыг тайлбарлаад, үүнийг тодруулж өгөөч гэж хүсэлт явуулсан. 14 хонож байна, Хариу алга. Гэхдээ ирүүлэх болов уу гэж итгэж байна.

Мөн намайг Оюутолгойг зогсоосон гээд байгаа ч цаад үнэн мөн чанараараа бол энэ ордын үйл ажиллагаа үргэлжлэхийн дээдээр үргэлжилж, ашигт малтмалыг нь олборлохын дээдээр олборлож байна. Бод доо, 612 мянган тонн зэстэй тэнцэх хэмжээний 1 баяжмал өнөөдрийн байдлаар гаргачихаад байна. 8,6 тонн алт гаргачихлаа, Бид 25 жил "Алт” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ийм хэмжээний алт  гаргаж байгаагүй юм. Ирэх онд 816 мянган тонн зэс гаргана. 15,2 тонн алт, 34 тонн мөнгө гаргана, Тэгэхээр дээдийн дээдээр олборлож байгаа биз. Гагцхүү Монголд орж ирэх үр өгөөж нь л харагдахгүй  байна, Тийм учраас манай эдийн засаг сүйрээд байгаа юм.

-Оюутолгойн Хөрөнгө оруулагчдын гэрээнд өөрчлөлт оруулах "Рио Тинто”-гийн санал өнөөдөр олон нийтэд тодорхой бус байгаа. Та УИХ-ын гишүүний хувиар танилцаж амжсан байх, тийм үү?

-Танилцсан.

-Хэн танилцуулсан бэ?

-Надад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хоёр танилцуулсан. Бие даагчдын бүлгийн гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга ч хамт байсан.

-Ямархуу санал байх юм. Яг тодорхой мэдээлэл өгөөч?

-Товчхондоо "Рио Тинто" Монгол Улсын дотор улс байгуулья гэсэн санал ирүүлсэн байиа лээ. Та нар зөвшөөр. Зөвшөөрөхгүй бол маш хүнд байдалд оруулна шүү гэсэн санал тавьсан байсан,

-Тодорхой хэлэх зүйл заалт гэж байна уу. Баримтаар баталгаажуулбал гэсэн үг л дээ?

-Монгол Улсын газар нутгийг дэлхийн 16 банкны барьцаанд тавих саналаа давтаж ирүүлсэн байсан. Энэ мэт олон санал байсан. Гэхдээ тэр бүхнийг албан ёсоор тайлбарлах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нь хэлэх байлгүй. Би ямар хөрөнгө оруулагч талын нарийн бичгийн дарга биш,

-Гэхдээ түрүүлж мэдсэн хүнээс үг сонсох нь сэтгүүлчдийн бас үүрэг шүү дээ?

-Ойлгож байна, Тийм ч учраас би ярилцаад сууж байна, Маш тодорхой гол санааг нь хэлэхэд Монголын ард түмэнд маш аюултай санал ирүүлсэн байсан. Гэхдээ би Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг Монголын ард түмний талд хүчээ зангидах байх гэдэгт найдаж байгаа. Ямар ч муу монгол улстөрч байсан ард түмнээсээ урваж зүрхлэхгүй болов уу. Иймд тэд энэ тухай нэг их удахгүй тайлбарлах байх.

-УИХ-ын гишүүн С.Баярцогт дээрх  албанд очихтойгоо зэрэгцээ д чуулганы  танхимд "Оюутолгойн хөрөнгө оруулагчид гэрээнд өөрчлөлт оруулах 30 хуудас санал ирүүлсэн. Хөрөнгө оруулагч талаас эхэлж ийм санал ирүүлнэ гэдэг бол энэ гэрээ монголчуудад харин ч ашигтай, цаад талд ашиггүй болсны илэрхийлэл юм" хэмээн тайлбарласян. Тэгэхээр уг саналын талаарх бодол таны бодлоос хол зөрүүтэй ойж бууж байгаа хэрэг биш үү?

-Уг нь би хүний тухай ярих дургүй. Гэхдээ энэ тайлбарыг сөнөсөн учраас хариулж байгаа юм шүү. Энд анализ хийх хэрэгтэй, Их сайн анализ шүү. Ийм муу гэрээг хэзээ ч сайн гэрээ гэж ярьж болохгүй. Эсвэл муу гэрээгээ бүр муу, бур монголчуудад ашиггүй болгохын тулд "Та нар илүү муу санал оруулж ирээч.

Би тэгвэл монголчууддаа сайн гэрээ гэж тайлбарлаж чадна аа” гэж Монголын талаас захиалаад, тэр дагууд нь гэрээг өөрчлөх санал оруулж ирж байгаа юм биш биз. Надад ингэж хардах эрх бий. Хэрэв тийм бол би ёстой сайн үзэлцэнэ. Шүүхээр явна. Улстөрчдийн булхайг олон нийтэд чадлаараа илчилнэ. Заримдаа надад их хэцүү байдаг. Болдог бол алгадаад авмаар санагдах үе ч бий.

-Ерөнхий сайд асан С.Баяр "Цензургуй яриа” ярилцлагын нэвтрүүлгээр орох үеэр "Бид тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд Оюутолгойгоос хүчээр 34 хувь эээмших заалт оруулсан. Түүнээс бус хувь эээмшиж, өөрсдөдөө  дарамт үүсгэхгүйгээр татвараа аваад явж болох байсан” гэх тайлбар хэлсэн. Мөн "Хөрөнгө оруулалтын гэрээнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Алдаа байж болно. Гол нь тэр бүхнийг цаг тухай үед нь засаад явах хэрэгтэй” гэсэн. Энэ тайлбар олон нийтэд магадгүй эргэлзээ төрүүлсэн байх. Яагаад Оюутолгойн 34 хувийг гэнэт зарах яриа гараад эхлэв. Түүнчлэн гэрээ хийхдээ алдах эрх бий юу гэх мэт. Та энэ бүх эргэлзээнд ямар тайлбар өгөх вэ. Мэдээж өөрийн зүгээс шүү дээ?

-34 хувиа зарах тухай ярьж эхэлж байгаа бол би Монголын улстөрчдийг их л сандарч, мөнгөний хомсдолд орж дээ гэж хэлэх байна. Анх би "34 хувийг эээмших хэрэггүй. Нөөц ашигласны төлбөрөө Ашигт малтмалын хуулинд заасан таван хувь дээр 10-15 хувийг нэмээд нийт 15-20 хувь болгоод тогтоочих” гэдэг санал дэвшүүлж байсан. Үндэслэлээ гаргаж өгч байсан, Өнөөдөр роялтийг нэмэхгүйгээр 34 хувиа зарна гэх юм бол байж болохгүй хувилбар.

-Гэхдээ роялтийг нэмэх тухай санал давхар яригдаж эхлэх бололтой юм билээ?

-Яг өнөөдөр энэ тухай хамтад нь ярихгүй байна. Зүгээр л хувиа зарчихвал гэдэг санал яригдаад эхэлчихсэн, Ер нь 34 хувиа тэрбум ам.доллараар зарчих санаа байх бий вий гэсэн болгоомжлол надад байна, Би бол нэг их эдийн эасгийн тооцоогүй ярихгүй дээ. Мөн эднийхээ нүүдлийг ч бас сайн мэднэ дээ. Хэрэв ийм дээрээ тулах юм бол 17 хувийг 500 сая ам.доллараар бид худалдаад авчих хэрэгтэй.

-Засгийн газраас "Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгасан. Энэ компани хөрөнгө оруулагч талтай таны хэлээд байгаа олон эргэлзээг тайлж, нөхцөл байдлыг удирдан чиглүүлж, олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүрэг хүлээж байсан. Мэдээж хуулиар хүлээсэн үүргээр бол шүү дээ. Гэтэл татан буугдсанаар хэн Оюутолгойтой ярилцах вэ гэдэг нь бас тодорхойгүй болж хувирсан. Өнөөдрийн байдлаар "Рио Тинто”-той яг тулж ажиллаж байгаа хүн нь хэн юм бэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

-Өөр хүн байхгүй гэж үү?

-Тийм ээ, Шийдлийн гэх Засгийн газрын бүрдэл  бүтцийг "Рио Тинто”-гийн даалгавраар хийсэн гэж олон хүн хардаж байгаа. Мөн зохиолыг "Рио Тинто” бичиж, найруулгыг нь төрийн өндөрлөгт байгаа нэр бүхий хүмүүсийг хийсэн гэж ч харж байна. Харамсч байна, Энэ болгоныг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Би ард түмэндээ үнэн бодит мэдээлэл өгөх замаар тэр бүхний эсрэг тэмцэнэ, Тэмцэл минь үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

agshin.mn

С.Ганбаатар: “Рио Тинто” улс дотор улс байгуулах санал ирүүлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани