Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны нөөцөөрөө дэлхийд ноёрхдог гэгддэг Америк үнэндээ алтгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шинэ оныхоо төсвийн хуулийн төслийг энэ удаа төвөггүйхэн баталж дөнгөлөө. Өнгөрсөн онд Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхны хоорондын санал зөрөлдөөний улмаас тус улс төсвөөр тасалдаж Засгийн газрын үйл ажиллагаа хоёр гаруй долоо хоног зогсож байсан бол энэ онд хэдийгээр төсвийг батлах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан ч болзошгүй байсан элдэв бэрхшээлээс зайлсхийж чадсан байна.

АНУ-ын Конгрессоос баталсан 1,1 их наяд долларын хэмжээтэй төсвийн хуулийн төслийг Барак Обама харилцан буулт хийсэн баримт бичиг гэж нэрлээд байгаа бол АНУ-ын Засгийн газрын бүх байгууллагыг 2015 оны есдүгээр сарын 30-наас өмнө санхүүжүүлэх ёстой энэ төсөл одоо 18 их наяд доллар даваад байгаа төрийн нийт өр дээр дахин нэг их наядыг нэмж  байгаа асуудал болж байгаа билээ. Гэтэл өнөөдөр АНУ үндэсний мөнгөн тэмдэгтээ аврахын тулд хүний өөрийн хамаагүй бүх алтны нөөцийг шавхаж дуусаад байгаа нь дэлхий дахины эдийн засаг, санхүүгийн хямралыг улам гүнзгийрүүлэх нэгэн ташуур болоод байна. Товчхондоо бол АНУ-д одоо долларыг баталгаажуулах алт байхгүй.

Үүнд сүүлийн хоёр удаагийн сонгуулиар засгийн эрхэнд гарсан Барак Обама буруутай гэж Америкийн олон нийт үзэж байгаа аж. Ямар сайндаа «Түүнийг таньж мэдэх тусам маш аюултай санагдаж байна» гэж Америкийн блогер Ерөнхийлөгч Барак Обамагын тухай бичсэн байхав. Гэтэл энэ аюул зөвхөн Обамад биш, түүнийг төрийн эрхэнд гаргаж тавьсан тэр хүчнээс айх хэрэгтэй гэж үзэх өөр хэсэг хүмүүс бас байх аж.

АНУ-ын ерөнхийлөгч, түүний чиг бодлогыг өнөөдөр хичнээн шүүмжиллээ ч удахгүй нүүрлэх сүйрлээс харин зайлах аргагүй, энэ нөхцөл байдал бүр Обамагаас өмнө бүрдээд байсныг дэлхийн тэргүүлэх олон эдийн засагчид мэдэж байж. Тэр цаг үе бол өнгөрсөн зууны хоёрдугаар хагас буюу Францын тав дахь Бүгд найрамдах улсыг үндэслэгч, анхны Ерөнхийлөгч Шарль де Голль (Charles de Gaulle) янкуудын заль мэхийг гадарлаж, хоёрдугаар дайны дараа тус улсад овоолоод байсан асар их хэмжээний долларыг төлбөр тооцооны баталгаатай хэрэгсэл болох алтаар сольж чадсан явдлаас хойш дэлхий дахин Америкийн эдийн засаг, санхүүгийн чадавхид анхаарал хандуулах болжээ.

Үүний дараа Германчууд мөн ажиг сэжиг авч Америкаас хамаарах болсон санхүүгийн нөхцөл байдалд баталгаа гаргах зорилгоор алтаар баталгаажуулах  оролдлого хийгээд амаа таглуулж байсан удаатай.  Германчууд харин өнгөрсөн жилийн эхээр дахин "даагаа нэхэж” АНУ-ын нөөцийн санд хадгалагдаж байгаа гэх алтны нөөцөөсөө хэсэгчлэн авах санал тавьсан боловч уг асуудал өнөө хүртэл ажил хэрэг болоогүй байна. 140 тэрбум еврогоор үнэлэгдэх 700 тонн гаруй алтан гулдмайн асуудал энд яригдаж байгаа бөгөөд гадаадад хадгалагдаж байгаа алтны нөөцөө ядаж шалгаад үзье гэсэн ч тэдэнд зөвшөөрөл олдсонгүй.

Америкчуудын энэ бүх арга саамыг эртнээс ажиглан судалж ирсэн эдийн засагч, Рональд Рейганы засаг захиргааны үед АНУ-ын сангийн яамны сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан доктор Пол Крейг Робертс, тус улсын алтны нөөц шавхагдсан учраас Нью-Йоркийн Холбооны банкинд хадгалагдаж байгаа нэртэй Германы алтыг эргүүлж өгөхөөс татгалзаж байна гэж King world news мэдээллийн цахим хуудсанд нийтэлсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ. Тэрээр:

- Германчууд алтаа нэгэнт алдсан гэдэгтэйгээ эвлэрч, дахин энэ тухай шаардахгүй байхыг тэд хүслээ. Өөрөөр хэлбэл, АНУ өөрийн тоглоомын улс оронд (Герман) амаа хамхиж, АНУ-ын Холбооны нөөцийн системд алтны нөөцөө цаашид хадгалах хүсэлтэй байгаа гэх мэтийн мэдэгдэл хийхгүй байхыг үүрэгдсэн гэсэн үг. Харин үүний оронд АНУ, Германд ямар нэг хэлбэрийн авилга болон харилцан тохиролцох санал тавьж алтаа эргүүлж авах гэсэн санаагаа орхихыг хүчээр тулгаж орхив.

- Гэтэл энэ жишгээр бол Холбооны нөөцийн системд алтны нөөцөө үргэлжлүүлэн хадгалах сонирхолтой дэлхийн бусад улс орон яах болж байна?

- Ямар ч улс орон алтаа эргүүлж олж авч чадахгүй. Холбооны нөөцийн системийн захирамж ёсоор  сүүлийн жилүүдэд АНУ-ын банкууд дэлхийн зах зээл дээр алтны үнийг цохихын тулд байгаа бүх нөөцөө шавхаад байгааг дэлхийн үнэт металлын зах зээл эртнээс ажиглах болсон. Харин Нэгдсэн улс бүх алтаа үрэн таран хийгээд дууссаны дараа  тэд хадгалсан нөөцөө гарган худалдаалах болно.

2011 онд нэг торой унци алт 1900 доллароор үнэлэгдсэн дээд хэмжээндээ хүрсэнээс хойш энэ ажиллагааны хүрээнд хэн нэг нь алтны фьючерсийн үнийг байнга цохиж байгаа нь ажиглагдах болсон. Ардаа баталгаагүй богино хугацааны арилжаа явуулдаг «идэвхгүй»  зах зээл дээр борлуулагдсан цаасан алт (фьючерс) энэ зах зээл дэх үнийн ханшыг унагааж байгаа нь тодорхой харагддаг бөгөөд худалдаанд ямар ч бодит алт гардаггүй.

Ийм илэрхий танхай үйл ажиллагааг төрийн тусгай зохицуулалтгүйгээр явуулах ямар ч боломжгүй байдаг. Энэ арга ажиллагааны эцсийн зорилго нь долларыг зах зээлд хамгаалах (алтны ханштай тэнцүүлсэн үнэлгээ долларыг хамгаалах актив болж өгдөг бөгөөд хөрөнгө оруулагчид үнэ өндөрссөн алт худалдан авсанаар америк валютыг эргээд зарж, энэ нь ханшын зөрүүд тодорхой илэрч байдаг).

Америкчууд тоон хэмжээний бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөниий дагуу долларын ханшыг эн тэргүүнд хамгаалах үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүний тулд Холбооны нөөцийн систем алтны үнэлгээний фьючерс худалдаадах бодлого баримтлах болсон юм.

Миний бодлоор Америкийн алтны нөөцийн ихэнхи хэсэг бүр 2011 онд шавхагдан дууссан. Тиймээс ч дэлхийн улс орнууд Америктай доллароор харилцан худалдаа хийхээс татгалзах болсон явдал тус улсын мөнгөн тэмдэгтийг ханшыг унагах занал учруулж байна. Америкийн засгийн газар энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Японоос өөрийн мөнгөн тэмдэгтэд девальваци хийхийг шаардаад зогсохгүй Европын төв банкыг ч мөн ийм арга хэмжээ авахыг тулгах болсон. «Ингэхгүй бол долларын ханш унаж, барууны санхүүгийн систем бүхэлдээ хөзрөөр босгосон байшин бутрана» гэж Пол Крейг Робертс үзэж байгаа аж.

Өнөөдөр 18 их наяд даваад байгаа Америкийн өр зээл дээр суурилсан санхүүгийн системийн эцсийн ганц найдвар өнөөдөр алтыг цаасаар үнэлсэн үнийн хөөрөгдөл байсаар байхаас өөр аргагүй ажээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат
mongolcom.mn
Алтны нөөцөөрөө дэлхийд ноёрхдог гэгддэг Америк үнэндээ алтгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани