Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАР

ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАРКрымийн асуудлыг шийдсэнээр дэлхийн санхүү-эдийн засгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарсан нь мэдрэгдэж байна.

Гэтэл манайхан ялсан, ялаагүй гэж байлдаантай кино ярьж байгаа хүүхэд шиг аашилж байгаа нь үнэн өрөвдөлтэй. Товчоор хэлбэл Орос ялаагүй, бас Америк ялагдаагүй. Зүгээр л АНУ-ын ганцаараа дэлхийн дарга хийдэг үе өнгөрч, АНУ, Орос, Хятад, Европын Холбоо, Япон, магадгүй Энэтхэг, БРИКС энэ тэр бүгд оролцсон шинэ дүрэм рүү шилжиж байна гэж багцаалж болох байна. Үүнтэй холбогдуулан оросын санхүүгийн аналитик В.Катасоновын нэгэн сонирхолтой өгүүллийг орчуулснаа толилуулж байна. Үүнийг уншаад Та яагаад ганц улс "дэлхийн дарга” байж болохгүйг ойлгоно гэдэгт найдаж байна…


Алтны зах зээлийг хамгийн хаалттай гэж ярьдаг. Хэдий хаалттай боловч дэлхийн томоохон банкууд АНУ-ын мөнгөний эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан аль эртнээс алтны луйвар хийж ирсэн гэрч баримт хуримтлагдсаар байна.


GATA-ийн илчлэлт
АНУ-ын Сангийн Газар (Казначейство), Уолл-Стритийн банкууд, Лондон Ситийн зарим банкууд шар металлын хууль бус луйварт оролцсон гэдэг анхны дохио ямар нэг "алтан тресттэй” тэмцэх зорилгоор 1990-ээд онд байгуулагдсан GATA (Gold And Trust Action) байгууллагаас ирэх болов. GATA-гийн үндсэн оролцогчид алтны салбарын экспертүүд хийгээд алт олборлогч жижгэвтэр компаниуд байсан юм. GATA-гийн зорилго нь шар металлын үнийг бууруулахад чиглэсэн операцид удаан хугацаанд оролцож ирсэн банкуудын үйл ажиллагааг илчлэх явдал байсан юм.
1970-аад онд алт долларын стандартыг засварласнаас хойш алтны үнэ (Бреттон-Вудын системийн хүрээнд шар металлын үнэ тройн унци нь 35 доллар гэж тогтоосон байдаг) хэсэг хугацаанд эрчимтэй өссөн юм. 1980 оны 1 дүгээр сар гэхэд үнэ 800 долларын босгонд тулж, XX зууны туйлын дээд үзүүлэлт тогтоосон юм. Алт долларын системийг засварлаж, цаасан долларт суурилсан дэлхийн валютын системд шилжихийг санаачилсан санхүүгийн тэрхүү бүлгийн сэтгэл санааг алтны үнийн өсөлт маш их унагасан юм.
Хэлбэрийн хувьд алтыг зоосон мөнгө биш болголоо ч шар металл ногоон цаасны өрсөлдөгч хэвээр үлдсэн нь де-факто юм. Чингэхдээ зүй тогтол нь ийм юм: алтны үнэ хэчнээн өндөр байвал доллар төчнөөн унаж байв. Үүний урвуугаар алтны үнэ буурахад долларын эрэлт өсч, түүний ханш, худалдан авах чадвар өсч байв. 1980-аад оноос Америкийн ашиг сонирхлыг даян дэлхийд түгээх гэж ойлгох болсон даяарчлал эхлэв. Ийм даяарчлалд хүчтэй доллар хэрэгтэй байлаа, гэтэл үнэ нь тасралтгүй өсч буй алт үүнд илт саад болж байв.


Ингээд АНУ-ын засаг томоохон банкуудтай нийлэн шар металлын үнийг зохиомлоор тогтоон барих төслийг хэрэгжүүлэхэд ажилд оржээ. Энэ нь олон орны алт олборлогч аж үйлдвэрт хүчтэй цохилт үзүүлэв. Ялангуяа ашигт ажиллагаа нь өндөр биш энэ салбарын том биш компаниуд их нэрвэгдэв.
Яг энэ үед алт олборлогч салбарын зарим компаниуд эрх ашгаа хамгаалахын тулд GATA-г байгуулжээ. Тэгээд алтны зах зээл дээрх янз бүрийн луйвруудыг илчилж эхэлжээ.
Дам шинж тэмдгээр дэлхийн зах зээл дээр ихээхэн хэмжээний алт нийлүүлдэг картель (трест) дэлхий дээр ажиллаж байдгийг тэд тогтоож чадсан байна. Энэ хаанаас гарсан алт билээ ?
GATA-гийн үзэж байгаагаар АНУ-ын Сангийн Газрын (Казначейство) нөөц, магадгүй бусад зарим орны төв банкны нөөцөөс гарсан байж болох аж. Алт хадгалах газраас шар металл гаргах операцийг хуурамч нягтлан бодохын бүртгэлээр далдалдаг байна. Балансад "биет алт” байж болох авч үнэн хэрэг дээрээ стандарт алтан цутгамлуудын оронд Сангийн Газар, Төв банкуудад бичиг данс л байдаг аж. Тэр нь "биет алттай” тэнцүү байдаг байна.


1990-ээд онд шар металлын үнэ аливаа логикийн эсрэгээр унаж эхлэв. Энэ уналт бусад бодит болон санхүүгийн активууд, бараа таваарын үнэ өссөн суурь дэвсгэр хачин сөөлжүү харагдаж байлаа. Мэдээж хэрэг АНУ-ын долларын ханш өндөр түвшинд байж, даяаршлын үйл явцыг хурдасгаж байлаа. Оросын Холбооны Улс дахь өмч хувьчлал доллар ашиглан хийгдсэн юм. Рубльд харьцах долларын ханш хэчнээн өндөр байх тутам хувьчлалын явцад доллараар улам их актив худалдан авч болох нь ойлгомжтой байсан юм.
Үүнтэй нэгэн зэрэг хэн нэгэн шар металлыг хямд үнээр худалдан авах чадаад байсан юм. Тэд алтыг төлөвлөгөөтэй хурааж байгаад даяарчлалын үйл явц дуусах агшинг хүлээж байв. Өнөөдөр бүгдээрээ алтан стандартад эргэж шилжие хэмээн бүхнээс чанга уриалан дуудах тэр цаг нь болж байна.
Хэрэв ингэж эргэж орох юм бол америкийн Сангийн Газар, зарим Төв банкны подвалыг цөлмөн хоослох явцдаа хамгийн их үнэт металл хурааж чадсан тэр хүмүүс хожих юм. Эхний ээлжинд Ротшильдийн хяналтад буй банкууд гэж таамаглаж болох ба яагаад гэвэл алт бол тэдний морь нь юм. Хоёр зуун жилийн өмнө Наполеоны дайны үеэр Европын алтны ихэнхийг гартаа төвлөрүүлж чадсан учраас Ротшильдийнхан Ротшильдийнхан болсон юм.
Алтыг албан ёсоор зоосон мөнгө болгохоо больсны дараа алтыг тойрсон түүх ерөнхийдөө нэг иймэрхүү. GATA-гийн мэргэжилтнүүдийн судалснаар энэ бүх түүхийн үлдэгдлээс дараах дүгнэлт хийж болох аж: АНУ-ын Сангийн Газрын (Казначейство) Форт-Нокс болон бусад алт хадгалах газрууд өнөөдөр хувхай хоосон байгаа аж. Их л сайндаа жинхэнэ алтны оронд өгдөг вольфромжуулсан хуурамч цутгамлуудаар дүүргэсэн байгаа гэнэ.


Германы алтыг буцаан авсан нь
Германы албан ёсны алтан нөөцийн ихэнхи хэсэг АНУ, Их Британид хадгалагдаж байдаг. Сүүлийн үед америкийн Сангийн Газрын алт хадгалах газар байршуулсан германы алт байгаа газраа байгаа эсэхэд Берлинд эргэлзэх болжээ.
Германууд алтаа эх орондоо эргүүлж авчрахыг шаардсан чинь энэхүү хууль ёсны шаардлага ноцтой эсэргүүцэлтэй тулгарав. Эхлээд үүний эсрэг Бундесбанк татгалзав, энэ банкны дансанд эдгээр алт байдаг юм. Дараах эсэргүүцэл америкийн Сангийн Газар, Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкны (германы алт чухамхүү Манхэттен дахь энэ банкны алт хадгалах газар байгаа) нэрээр АНУ-ын мөнгөний эрх мэдлийн шугамаар иржээ.
Америкийн мөнгөний эрх баригчид германы шар металлыг эргүүлж өгөхөөс татгалзсанаар үл барам, Герман Улсын төлөөлөгчдийг өөрийнхөө алтанд аудит хийж алт хадгалах газарт орохыг нь хүртэл зөвшөөрсөнгүй. Вашингтон, Берлин хоёрын хооронд үүссэн маргаан Вашингтонд нэн таагүй байдал үүсгэв, учир нь Манхэттенд бусад олон орны алтыг хадгалдаг юм. Үүссэн маргааныг намжаахын тулд Вашингтон германуудад буулт хийсэн юм. 2013 оны 1 дүгээр сард 2013 оны сүүлч гэхэд Германд 50 тонн алт илгээнэ гэсэн тохиролцоонд хүрэв. (Тохиролцох юу байхав, германы алтыг буцааж өгөх ёстой юм чинь-Х.Д.Г.)


Ингээд дараагийн адал явдал болов. 2013 онд Герман өөрийнхөө 50 биш, ердөө л 37,5 тонн алтыг америкаас хүлээж авав. Атлантын далай давуулан 50 тонн алт зөөнө гэдэг их хүнд ажил байдаг аж. Гэтэл хамгийн хачин нь алтыг Герман руу явуулахын өмнө америкийн тал түүнийг нь дахин хайлуулсан нь илрэв. Дашрамд дурдахад Германы тал "ийм үйлчилгээ” хүсээгүй юм.
Зүй нь бол Манхэттений подвалд хагас зуун жил хэвтсэн үнэт металлын тоосыг арчаад л илгээх ёстой байсан. Улс орон бүр өөр өөрийн цутгамалтай байдаг, иймээс улс орнуудын алтан цутгамлыг хооронд нь хольж эндүүрэх боломжгүй. Улс болгон өөрийн тамга, өөрийн алтны сорьц, өөрийн хэмжээ, өөрийн жин бүхий цутгамалтай. Бундесдагт ч гэсэн германы алтыг испани, орос, бас туркийн алтнаас ялгах бүхий л баримт бичигтэй байгаа. Хэрэв Та вокзалын хадгалах камерт чемоданаа хийлээ гэхэд бусдын биш, өөрийнхөө чемоданыг авахыг л хүснэ.
Гэтэл Германуудад өөрийнх нь чемоданыг биш, хэнийх нь үл мэдэгдэх чемодан өгчээ. Өгөх өгөхдөө эхний шаардлагаар биш, удааж удааж өгсөн байна. Санхүү, алтнаас хаа хамаагүй хол хүнд ч гэсэн "Герман” нэртэй захиалагчийн чемодоныг хэн нэгэн идэвхитэй ашиглаж байсан нь тодорхой байна.
Бусад орнуудын алт, түүнчлэн америкийн Сангийн Газрын алт байнга "ажиллаж” байсан гэж GATA-гийн экспертүүд олон жилийн турш ярьсаар ирсэн юм. Үүгээр Уолл-Стрит, Лондон Ситигийн банкууд асар их мөнгө хийсэн тухай ярьдаг. Өмнө нь хадгалуулсан бүх алт "бааздаа” хэзээ ч эргэж ирэхгүй тухай тэд ярьдаг. Германы алтны үйл явдлын дараа олон орон АНУ-ын Сангийн Газарт хандаж өөрийн хууль ёсны алтаа эргүүлж авах мэдэгдэл, хүсэлтээ бэлтгэж эхлэв.
Сангийн Газар дараалалд зогсож буй эхний захиалагчид л алтыг нь "өгч дөнгөсөн” байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Германд. Гэхдээ энэ нь бүрэн биш шүү дээ. Бусад улсуудад бол "таваар” хүрэлцэхгүй. Энэ нь Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 3 миллиард "ногоон цаасыг” юм болгож АНУ-ын Сангийн Газраас хүссэн алтаа авч амжсан 1960-аад оны үйл явдалтай төстэй юм. (Хэрэв уншигчид хүсвэл энэ тухай жич дэлгэрэнгүй ярьж болох юм- Х.Д.Ганхуяг.)
Гэхдээ шууд биш, удаан зовж байж авсан юм. Тэгэхэд Францын Ерөнхийлөгч шаргуу зан, багагүй эр зориг гаргасан билээ. Түүний дараа дараалалд зогссон бусад орны удирдагчид юу ч олж долоогоогүй юмдаг.


Германы санхүүгийн хяналтынхан сэрэв
Өнгөрсөн 2013 онд санхүүгийн ертөнцөд хэд хэдэн томоохон будлиан гарав. Дэлхийн бренд болсон олон банк санхүүгийн зах зээлд гажилт өдөөсөн янз бүрийн луйварт орооцолдов.
Хамгийн том будлиан нь зээлийн зах зээлийн хүүгийн луйвар (LIBOR, Euribor болон бусад), түүнчлэн валютын ханшийн луйвар байсан юм. АНУ, Их Британи, Европын Холбооны санхүүгийн хяналтын байгууллагууд Уолл-Стрит, Лондон Сити, Швейцарийн банкуудад асар их торгууль тавьсан билээ. Гэхдээ ипотекийн зээлийн зах зээл дээр, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах дээрх луйвруудыг илчлэн, асар их торгууль тавьсан боловч алтны луйврын сэдвээс санхүүгийн хяналтын байгууллагууд маш болгоомжтой холуур өнгөрсөн юм.
2014 оны эхээр алтны луйврын талаар олон жил дуугай байсан хуйвалдаан эвдрэв. Германы Санхүүгийн Хяналтын Холбооны Удирдах Газрын Тэргүүн (BaFin) Эльке Кёниг үнэт металлын луйврын цар хэмжээ "LIBOR-ын хүүгийн будлианаас бүр хамаагүй их” гэж мэдэгдэв. BaFin-ны ажилтнууд Deutsche Bank-ны ажилтнуудтай аль хэдийн ярилцлага хийсэн байна. Алтны экспертүүд Германы санхүүгийн хяналтынхан ухах ёстой газраа ухаж эхэллээ гэж ярьж байна.
Гүнзгий мөрдлөгөөр зөвхөн "алтан трест”-ийн оролцогчдийг төдийгүй, өөртөө асар их алт хуримтлуулж амжсан тэрхүү "завшигч” (бенефициар) нарыг илрүүлэх аж. Харин одоо бол дэлхий нийт алтан стандартад шилжихэд бэлтгэж байна.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 20.

ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани