Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд2013 оны сүүлчээр эхэлсэн Украины үл ойлголцол, зөрчил энэ онд ч үргэлжилсээр улам хурцдаж, Украины зүүн мужуудад Оростой нэгдэхийг хүссэн салан тусгааралагчид, армийнхны хооронд мөргөлдөөн эхэлсэн юм.

Донецк, Луганск мужууд тусгаар улс хэмээн өөрсдийгөө зарлан тунхаглаад удирдагчаа хүртэл сонгож амжсан билээ. Зүүн Украинд өрнөж байгаа үйл явдлаас дүрвэсэн 900 мянга гаруй иргэн ОХУ-д, тэр дундаа Ростов хотод голдуу амьдарч байгаа юм. ОХУ-ын засаг захиргаа тэдэнд зориулан хоргодох байр, түр орогнох газар барьж, хоол хүнсээр хангаж буй. Дүрвэгч иргэдийн хүүхдүүдийг сурч боловсроход нь ч анхаарах болно гэдгээ Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн билээ.

Харин Украины Засгийн газар, босогчдын хооронд хийсэн гал зогсоох гэрээ төдийлөн хэрэгжихгүй байгаа юм.

Украин улсад өрнөж байгаа мөргөлдөөнийг санхүүжүүлж, дэмжиж байгаа хэмээн дэлхийн олон улс ОХУ-ыг буруутгаж буй. Түүнчлэн Украины харьяанд байсан Крымийн хойг өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д нэгдсэн явдал АНУ, Европын холбоо тэргүүтэй олон орны эсэргүүцэлтэй тулгарч, тус гүрнүүд Оросын эсрэг эдийн засгийн болон бусад хоригуудыг тавьсан юм. Эдгээр хоригийн эсрэг ОХУ-ын зүгээс АНУ, Европын холбооны эсрэг аж үйлдвэрийн хориг тавьснаар тус улсууд нэлээдгүй алдагдал амссан гэх.

Хориг тавиулж, "Их-8” орноос хасагдсан ОХУ эдийн засгийн хямралд ороод байгаа ч үүнийг даван туулах хангалттай хүч чадал, нөөц бий гэж Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон юм.

 

 

"Гадуурхагдсан Сочи” ганган болов

Энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн 22 дугаар наадам эхлэхийн өмнө зэвсэгт бүлэглэлүүд "Сочи-2014”-ийг бойкотлоно, тус хотод халдлага үйлдэнэ гэж мэдэгдэн мөн дэлхийн зарим гүрэн Сочи хотыг олимпийн хотоор сонгосныг эсэргүүцэх зэргээр нэлээдгүй "гадуурхаж” байв. Гэсэн ч Орос улс өвлийн олимпийг амжилттай зохион байгуулсан. Спортын наадмын үеэр халдлага, үймээнээс гайхалтай сэргийлж, "Сочи-2014”-ийн зохион байгуулалт, нээлт, хаалтын үйл ажиллагаа олон улсын сэтгэлд нийцсэн нь Оросын Ерөнхийлөгч Путин ямар удирдагч болохоо дэлхий нийтэд харуулж чадсан гэж олон улсын ажиглагч, шүүмжлэгчид дүгнэсэн юм.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

 

300 гаруй хүний амь насыг авч одсон "Севол”

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Чежү арлыг зорин явсан БНСУ-ын "Севол” хөлөг онгоц осолдон живж, 300 гаруй хүний амь насыг авч одсон юм. Энэхүү хөлөгт ахлах сургуулийн сурагчид, багш нар явсан билээ. Харамсалтайгаар амиа алдсан 300 гаруй сурагчийн ар гэрийнхэн хөлгийн ахмад болон багийн гишүүдэд ял оноохыг шаардаж жагсаал хийсэн юм.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

"Севол”-ын ослын шалтгаан нь даацыг нь хэтрүүлсэн явдал хэмээн шинжээчид үзсэн. Энэхүү хэрэгт буруутай, хөлгөө орхин зугтсан ахмадад болон багийн буруутай гэх гишүүдэд 36 жилийн хорих ял оноосон юм.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

Том гарз амссан Малайзын нисэхийн салбар

Малайзын иргэний нисэхийн салбар өнгөрч буй онд томоохон хохирлыг хоёр удаа амссан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын нийслэл Куала-Лумпураас Бээжинг зорин хөөрсөн "Боинг-777-200R” онгоц учир битүүлгээр сураггүй болж, Энэтхэгийн далайд сүйрсэн гэх дүгнэлтийг олон улсын хамтарсан шинжилгээний баг хийж буй. Тус онгоцонд 239 зорчигч явсан юм.

Дээрх хэргийн ул мөр илрээгүй байхад өнгөрсөн долоодугаар сарын 17-нд Нидерландын нийслэл Амстердамаас Куала-Лумпурыг зорин хөөрсөн 298 зорчигчтой "Боинг-777” онгоц Украины зүүн хэсэгт унаж, сүйрсэн нь Малайзын агаарын тээврийн хувьд хоёр дахь том хохирол байв. Тус онгоцыг сөнөөсөн хэрэгт Орос, Украиныг буруутгаж байгаа юм. 298 зорчигч бүгд амиа алдсан энэхүү эмгэнэлтэй хэргийг Нидерландаар ахлуулсан олон улсын шинжилгээний баг мөрдөж буй. "Боинг”-ийг пуужингаар сөнөөсөн гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа билээ.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

Хэт даврагчдын эсрэг дайн

Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлийн үйл ажиллагаа хэрээс хэтэрч олон улсыг түгшээсэн жил байлаа. Тус бүлэглэл Ирак, Сирийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоож, тусгаар улс байгуулахыг эрмэлзэн өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй хүртэл болоод байгаа билээ. Хотуудыг дайран эзэлж, халдлага үйлдэн олон мянган хүний амийг хөнөөсөн дээрх бүлэглэлтэй АНУ тэргүүтэй олон улсын эвсэл тэмцэж буй. Гэвч "Халифын вант улс” бууж өгөлгүй, гишүүд нь ч олшрон өөрсдийнх нь эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг зогсоохыг шаардан олзонд байсан АНУ, Их Британи, Францын сэтгүүлчдээс цаазалсан юм.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

"Шүхэрт хувьсгал”

Хонгконгийн оюутан залуус өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр захирагчаа өөрсдөө сонгох эрхийг олгохыг Бээжингээс шаардан жагсаж эхэлсэн юм. Ардчиллын төлөөх энэхүү тэмцэл өргөжсөөр "Шүхэрт хувьсгал” хэмээх давалгаа өрнөсөн. Гэвч Хятадын захиргаан дор байдаг тус улсын захирагчийг Бээжингээс томилно гэсэн байр суурь дээрээ Хятадын удирдлагууд хатуу зогссон юм. Оюутнуудын тэмцэл олон сар өрнөсний эцэст энэ сарын эхээр тэднийг хүчээр шахуу тарааж, Хонгконгийн гудамж талбайг чөлөөлсөн билээ. Гэвч залуус ардчиллын төлөөх тэмцэлдээ тууштай байж, эргэж ирнэ гэдгээ мэдэгдсэн юм.

 Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

Дэлхийг түгшээсэн Эбола

Африкийн орнуудад анхлан дэгдсэн Эбола хэмээх үхлийн аюулт вирус дэлхийг түгшээсээр байна. Энэхүү вирусийг бүрэн төгс эмчлэх вакциныг хараахан гаргаж аваагүй байгаа юм. Эболагаар амиа алдсан хүний тоо 7000 тун дөхсөн бол халдварласан хүний тоо 9000 давсан юм. Энэхүү вирус эрчимтэй дэгдсэн үеэ бодвол одоогоор харьцангуй буурч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн билээ.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд

 

АНУ даяар жагсаал хийлгэсэн Фергюсоны явдал

АНУ-ын Миссури мужийн "Фергюсон” хотод өнгөрсөн долоодугаар сард цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан өнгөт арьст хүүгийн хэрэг Америк төдийгүй дэлхий даяар эсэргүүцлийн давалгаа өрнүүлсэн юм. Өнгөт арьст хүүг буудсан цагдаагийн ажилтныг гэм буруугүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг олон мянган иргэн эсэргүүцэж, Фергюсон хотод онц байдал зарлахад хүргэн Нью-Йоркийн Брүүклиний гүүрийг хааж, АНУ төдийгүй олон улсад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Дээрх хэрэг намжаагүй байхад Нью-Йорк хотод мөн үүнтэй адил хэрэг гарч, иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Америкчууд өнгөт арьст иргэнийг баривчлах үедээ хүч хэрэглэж, аминд нь хүрсэн цагдааг бүх насаар нь хорихыг шаардаж буй.

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд 

 

Орчуулсан О.Чанцалдулам  BOLOD.MN

Өнгөрч буй онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани