Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг Оюутолгойн араас алдаж болохгүйн учир

 Тавантолгойг Оюутолгойн араас алдаж болохгүйн учирӨнөөдөр Монголын эдийн засаг сэргэх vv, сvйрэх vv гэдгийг тодорхойлж эхлэх тvvхэн чухал 2015 оны ажлын анхны өдөр. Жил найман сарын дараа буюу 2016 оны намар эгнээндээ Европын холбооны 27, Зvvн өмнөд Азийн 10 улсаас гадна Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцар, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар зэрэг нийт 53 гишvvнтэй Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотод болно.

Монгол Улсын эдийн засаг, улстөр, ард тvмнийх нь аж амьдрал, хөгжил дэвшлийг дэлхий нийтэд зарлан тунхаглах дээд хэмжээний энэхvv арга хэмжээнд улс нийтээрээ эрчимтэй бэлтгэх тvvхэн хариуцлагатай оны ажлын эхний өдөр эхэлж байна. Монголд анх удаа дэлхийн 50 гаруй орны удирдагчид хуран цуглах АСЕМ-ын дээд хэмжээний ХI дvгээр уулзалтад хугацаа алдахгvй бэлдэж эхлэхийн тулд Vндэсний зөвлөл байгуулах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасан. Яг өнөөдрийн хувьд хөрсөн дороо зургаан тэрбум тонн сайн чанарын коксжих нvvрс агуулсан Тавантолгойн бvлэг ордод хөрөнгө оруулагч, vйл ажиллагааг нь хариуцан явуулах олборлогчоор тодроод байгаа БНХАУ-ын "Шэнхуа энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийн амаргvй хэлэлцээ эхэлж байгаа.

Өнөөдөртөө Монгол Улсын Засгийн газрын мэдлийн "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бvлэг ордын патентыг эзэмшиж байгаа. Тавантолгойн нийт нөөцийн хоёр тэрбум тонн нь Цанхийн талбайд тогтоогдоод байгаа. Ийм нөөц бvхий талбайг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зvvн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос таван жилийн өмнө гарч байж.

Энэ дагуу баруун Цанхид vйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын найманд зарласан байдаг. Харин зvvн Цанхид гэрээгээр нvvрс олборлох компанийг сонгох тендерийг 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд зарлаж байв. Ийнхvv дөрвөн жилийн өмнө хоёр тендер зарласан ч, стратегийн хөрөнгө оруулагч тодроогvй.

Тэр vед нvvрсний vнэ дээд хэмжээндээ хvрч, өмнөд хөршийн хэрэглээ ч жинхэнэ оргил vедээ байсан. Тухайн vед баруун Цанхид vйл ажил­­лагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгох тендерт 15 оролцогч санал ирvvлснээс, хураангуй жаг­­саалтад "Пибоди Энержи”, "Шэнхуа энержи”, "Оросын төмөр зам”, "Вале”, "Арселор металл”, "Экстрата” зэрэг зургаан оролцогч тунаж vлдсэн байдаг.

Гэвч хэлэлцээрийн явцад эдгээр зургаан оролцогч хувь хэмжээн дээрээ тохирч чадаагvйн улмаас стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн явц гацаанд орсон. Харин зvvн Цанхид гэрээгээр нvvрс олборлох компанийг сонгон шалгаруулах тендерийн ялагч тодорч байв. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирvvлснээс Австралийн "Макмахан” шалгарч, зvvн Цанхиас гэрээгээр нvvрс олборлож эхэлсэн. "Макмахан”-ы гаргасан бvтээгдэхvvнийг "Эрдэнэс-Тавантолгой” компани өөрөө экспортолж ирсэн.

Гэхдээ тус компани өнгөрсөн хугацаанд зvvн Цанхийн борлуулалтаас нэг ч төгрөгийн ашиг олоогvй. Энэ нь "Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэй шууд холбоотойгоор барахгvй одоо ч 100 гаруй сая ам. долларын өр vлдээд байгаа. Зvvн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн компаниас энэ мөнгийг зээлсэн ч, 310 сая ам.долларыг нь "Хvний хөгжил сан”-д төвлөрvvлж, эх орны хишиг гээд тараагаад цацчихсан нь өнөөдөр ч өр хэвээр байгаа.

Уг нь "Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан зvvн Цанхийн нvvрсийг тонныг нь 70 ам.доллараар нийлvvлж, "Чалко” компаниас авсан 350 сая ам.доллараа барагдуулахаар тооцсон ч өнөөдөр анх тооцоолсон vнэ нь хоёр дахин хямдарч, БНХАУ-д Монголоос гадна олон нvvрс нийлvvлэгч тодрон гарч ирснээр байдал улам л дордсоор байгаа. Уг нь 2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн компанид нvvрс нийлvvлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулж эхэлсэн ч нvvрс тээвэрлэлт удааширч, цаг алдснаар өнөөдөр тонн нvvрсээ арай ядан 30 ам. доллараар нийлvvлж байгаа.

Тvvнээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын vед нvvрсний экспортыг зогсоох замаар, гэрээний vнийг нэмэх гэсэн биш бvр дордуулсныг "Нуухыг нь авах гээд нvдийг нь сохолсон”-той зvйрлэж болно. Одоо Хятадын төрийн өмчийн "Чалко” компанид 100 гаруй сая ам.долларын vндсэн, 20 сая ам.долларын хvvгийн төлбөр төлөх vлдээд байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компани зvvн Цанхийн нvvрсийг ийнхvv өрөнд ачиж байсан учраас ямар ч ашиггvй ажилласаар ирж. Тvvгээр ч зогсохгvй арилжааны банкуудаас 140 сая ам.доллар зээлж, vйл ажиллагаагаа санхvvжvvлж байснаа хvvгийн хамт төлж бараг­дуулсан.

Тухайл­бал, 2012-2013 онд хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлж дээрх өрийг барагдуулсан байдаг. Харин vлдэх хэдээр нь vйл ажиллагаагаа vргэлжлvvлэхийн зэрэгцээ, арилжааны банкуудаас нэмж 80 сая ам.долларын зээл авсан байгаа юм. Энэ зээлийг графикийн дагуу хугацаанд нь барагдуулж байгаа гэж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гvйцэт­­гэх захирал Я.Батсуурь оны өмнөхөн мэдэгдсэн.

Харин хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг хэрхэх нь тодорхойгvй байгаа. Энэ мөнгийг "Эрдэнэс-Тавантолгой” компанийн давуу эрхийн хувьцаанд шилжvvлэхээр төлөвлөж байгаа ч, хараахан шийдэгдээгvй байгаа.

Энэ талаар тус банктай vргэлжлvvлэн хэлэлцэж байгаа ч, нааштайгаар шийдвэрлэж чадахгvй бол "Хvний хөгжил сан” руу оруулсан 310 сая ам.доллараа Зас­­гийн газ­­раас авч, Хөгжлийн банкны өрийг барагдуулах гарц байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн­­хан ийнхvv "Чалко”-гоос гадна, дотоодын банкуудад багагvй өртэй сууж байгаа. Энэ байдлаасаа гарахын тулд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар төлөвлөж байсан баруун Цанхид өнгөрсөн онд гэрээт олборлогч оруулсан.

Тодруулбал, "Хишиг арвин индустриал”, "Vндэсний ол­борлогч”, "Мега” ком­­паниу­дын хам­­тарсан "Монгол уурхай­чин тvншлэл”-ийг гэрээт олборлогчоор ажиллуулж байгаа. Тэд 2013 оны хоёрдугаар сард хөрс хуулж, долоодугаар сард олборлолтоо эхлvvлж, есдvгээр сард экспортоо албан ёсоор эхлvvлсэн байдаг.

Ингэж Цанхийн баруун, зvvн хэсэг хоёулаа гэрээт олборлогчтой болсон. Гэрээт олборлогчид 2014 онд 4.5 сая тонн нvvрс олборлосон. 2013 онд олборлосон бvтээгдэхvvнийг орол­­цуулж тооцвол, "Эрдэнэс-Тавантолгой” компани өн­­гөрсөн хугацаанд 5.7 сая тонн нvvрс экспортлоод байгаа. Vvнийг тонныг нь 32-36 ам.доллараар худалдсан талаар компанийн удир­длагууд мэдэгдэж байсан.

Нvvрсний vнэ 2014 оны эхнээс 30 гаруй хувиар буурсан нь Австралийн "Макмахан” компанийн олборлолтын зардлыг өсгөн асуудал vvсгэж, өнгөрсөн долдугаар сараас vйл ажиллагаагаа зогсоогоод байгаа.

Манай улс энэ компанид 500 сая ам.доллар төлж, таван жилийн хугацаанд нvvрс олборлуулах гэрээ байгуулсан байдаг. Тиймээс "Макмахан” компанитай олборлолтын зардлыг бууруулах талаар дахин хэлэлцээр хийгдэж байгаа дуулдсан. Зvvн Цанхид байдал иймэрхvv байгаа бол нvvрсний vнэ унасантай холбоотойгоор баруун Цанхиас ч ашиг олох нь багассан.

Ийнхvv Тавантолгойн баруун, зvvн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулсан ч, энэ мэт хvндрэлтэй асуудлууд тулгарсаар байгаа. Тиймээс ч Монголын төр Цанхийн талбайгаас холдож, стратегийн хөрөнгө оруулагч оруулах нь зvйтэй гэсэн шийдэлд хvрсэн. Энэ шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын vед буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-ны "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолоор шийдэж, Цанхийн баруун, зvvн талбайд хоёуланд стратегийн хөрөнгө оруулагч оруулахаар болсон.Ингэхдээ дөрвөн жилийн өмнө зарлагдсан стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендерийн хураангуй жагсаалтад vлдсэн "Пибоди Энержи”, "Шэнхуа энержи”, "Оросын төмөр зам”, "Вале”, "Арселор металл”, "Экстрата” гэсэн зургаан оролцогчийг Цанхийн талбайд өрсөлдөх эрх олгосон. Эдгээр оролцогчдод дараагийн шатны шал­гаруулалтад оролцох урилга явуулахад, хоёр нь тендерт vргэлжлvvлэн оролцох санал ирvvлжээ. Тодруулбал, "Шэнхуа энержи”, "Сумитомо”, "Энержи ресурс” компанийн тvншлэлээс гадна, "Пибоди Энержи” компани тендерт оролцох санал ирvvлсэн байна. Манай талаас цанхийн талбайн 51 хувьд дотоодын, 49 хувьд гадаадын компани оруулах болзол тавьсан.

Гэтэл америкийн "Пибоди Энержи” компани энэ болзлыг хангаагvй. Тиймээс ч Хятадын "Шэнхуа энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи ресурс” компанийн тvншлэл Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгаруулсан билээ.

"Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268-р тогтоолд хөрөнгө оруулагчид эхний 2.5 жилд багтаан 30 сая тонн нvvрс баяжуулж, хоёроос доошгvй орны зах зээлд нийлvvлэх ёстой гэсэн болзол тавьсан. "Шэнхуа энержи” компани Хятадад өөрийн гэсэн ложистикийн сvлжээ, төмөр замтайгаас гадна, нvvрсний томоохон зах зээлтэй.

Тухайлбал, энэ компанийн төмөр зам хятадын "Ганц мод”-ны боомтоос цаашаа далайд гардаг байна. Тиймээс уг компанийн төмөр замыг ашиглаж, Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдэд бvтээгдэхvvнээ нийлvvлэхээс гадна, Японы зах зээлд хvргэх бололцоотой гэж vзсэн. Тавантолгойн нvvрсийг гуравдагч зах зээлд борлуулах ажлыг Японы Сумитомо корпораци хариуцна гэдгээ ч илэрхийлээд байгаа.

Ийнхvv манай улс Тавантолгойн нvvрсийг Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдээс гадна, гуравдагч орны зах зээлд хvргэхийн тулд Монгол, Хятад, Японы тvншлэлийг сонгосон. Зорилтод зах зээлдээ хvрэхэд манай талын гэхээс, гаднын дэд бvтцийн хувьд асуудалгvй. Тиймээс ч, хөрөнгө оруулагчид "Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих ёстой.

Төмөр зам ашиглалтад орсноос хойш гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд vнэ төлбөргvй шилжvvлэх ёстой. Анх энэ төмөр замыг барихаар "Энержи ресурс” компани концессийн гэрээ байгуулж байсан удаатай.Гэвч төмөр замын ажилд зарцуулсан 94 орчим тэрбум төгрөгийг буцаан өгөхөөр болж, "Зам тээврийн яам”, "Төрийн өмчийн хороо”, "Монголын төмөр зам”, "Энержи ресурс” компаниуд хооронд байгуулсан гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-нд гэрээг хvчингvй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан энэ төмөр замын гэрээг цуцлаж, төр дундаас нь орж ирсэн гэсэн vг. Тиймээс ч "Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барихад шаардлагатай 800 орчим сая ам.долларын тодорхой хувийг Хөгжлийн банкнаас гаргасан байдаг. Тэгвэл энэ төмөр замаас төр эргээд гарах ёстой болж байна. "Шэнхуа энержи”, "Сумитомо”, "Энержи ресурс” компаниуд төмөр замыг vргэлжлvvлэн барьж, гучин жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд vнэ төлбөргvй шилжvvлэх тохиролцоо удахгvй хийгдэнэ. Vvнээс гадна, Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгараад байгаа "Шэнхуа”, "Энержи ресурс” компаниуд "Тавантолгой”, "Эрдэнэс-Тавантолгой” компанитай хамтран хил хооронд 18 км төмөр зам барихаар болсон.

Тэд хамтран өнгөрсөн гуравдугаар сарын долоонд "Гашуун-сухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулж, 51 хувийг "Эрдэнэс-Тавантолгой”, "Энержи ресурс”, "Тавантолгой” компаниуд, 49 хувийг Хятадын "Шэнхуа” компани эзэмшихээр болсон. "Тавантолгой - Гашуун сухайт” чиглэлийн 267 киллометр төмөр зам, "Гашуун сухайт –Ганцмод” чиглэлийн 18 км төмөр зам баригдвал, Хятадын гvнд орших гангийн vйлдвэрvvдэд хvрэхээс гадна, гуравдагч зах зээлд хvрэх гарц улам нээлттэй болох юм.

Төмөр зам, баяжуулах vйлдвэр зэргийг барихад зориулж хөрөнгө оруулагчид 4 тэрбум ам.доллар гаргах боломжтой гэсэн санал ирvvлээд байна. Vvнийг гадаадын томоохон банкуудаас зээлж, хөрөнгө оруулалт хийх байх гэсэн таамаг байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлvvдийг хөрөнгө оруулагчид руу шилжvvлэхгvй учраас, дээрх компаниуд гадаадын банкуудаас зээл авахад лиценк барьцаалах боломжгvй гэсэн тайлбарыг ч ажлын хэсгийнхэн өгөөд байгаа.

"Эрдэнэс-Тавантолгой”, "Энержи ресурс”, "Тавантолгой” компаниуд манай улсад ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаас гадна, 200-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгөхөөр ярилцаж эхлээд байгаа. Мөн "Эрдэнэс-Тавантолгой” компанийн өмнөөс "Чалко”-д өгөх 100 гаруй сая ам.долларын өрийг ч хариуцахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Ийм л болзлоор Тавантолгойн баруун, зvvн цанхид стратегийн хөрөнгө оруулагчаар "Шэнхуа энержи”, "Сумитомо”, "Энержи ресурс”-ийн тvншлэл орох гэж байгаа. Харин баруун, зvvн Цанхийн гэрээт олборлогчидтой хийсэн эхний гэрээг цуцлах уу гэсэн асуулт гарч ирж болзошгvй.

Тvvнээс гадна БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын vеэр тохиролцсон 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нvvрс нийлvvлэх гэрээг "Шэнхуа энержи” гvйцэтгэхээр болж байгаа нь өөрөө өөртөө нvvрс нийлvvлэх vед ашиг сонирхолын зөрчил vvсэхгvй байгаа гэсэн бяцхан хардлага төрvvлж байгааг ч өнөөдөр эхэлж байгаа хэлэлцээрийн vед ярилцах ёстой болов уу.

Эх сурвалж:
Тавантолгойг Оюутолгойн араас алдаж болохгүйн учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани