Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны салбарынхантай зөвлөлдлөө

Алтны салбарынхантай зөвлөлдлөөНэг сая тонн – зэсийн баяжмал, нэг сая тонн –газрын тос, нэг  сая унци –алт, 10 сая тонн –төмрийн хүдэр, 30 сая тонн –нүүрс. Энэ бол Монгол улс 2014 онд эдийн засгийн өсөлтөө хангах, цаашлаад хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр төлөвлөсөн бодлогын 5 тоо. Тодруулбал, Монгол Улс 2014 онд дээрх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож, экспортолсноор манай зах зээл дэх валютын нөөц нэмэгдэж, ханшийн өсөлт саарч, улсын эдийн засаг тогтвортой өсөх боломж бүрдэнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамнаас эл зорилтыг тавин, холбогдох яам, агентлагуудтай хамтран хэрэгжүүлэхээр шамдаж буй. 

Тэгвэл алтны салбарт 2014 онд хүлээлгэсэн дээрх зорилтыг төр-хувийн хэвшил хамтран хэрэгжүүлье хэмээн олборлогч компаниудын төлөөллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар хүлээн авч уулзлаа. Одоо 8.9 тоннын үзүүлэлттэй байгаа алтны жилийн олборлолтыг нэг сая унци буюу 31 тоннд хүргэх тэдний зорилт биеллээ хэрхэн олох вэ?
 
"Татварын хэмжээг бууруулсан нь том дэмжлэг болсон”


Алт олборлогч компаниудыг төлөөлөн "Мон дулаан трейд” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Бүтэд ийн хэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанк болон түүнээс эрх олгосон банкинд алтаа тушаасан нөхцөлд 10 байсан рояльтын татвар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг  2.5 хувь болгож бууруулсан. Улмаар олборлогч компаниудын алтаа тушаах сонирхол эрс нэмэгдэж, энэ он гарсаар Монголбанк болон зарим арилжааны банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх жилийн мөн үеэс нэмэгдсэн гэх урьдчилсан дүн байна. Алтны салбарт оруулсан эл өөрчлөлтөд талархалтай хандаж буй бөгөөд он гарсаар нөөцөд байсан алтаа Монголбанкинд тушаасан гэдгээ мөн "Монполимет” группын захирал С.Энхтуяа хэлж байсан. 

 

30 орчим компани нийт 11.4 тонн алт олборлох боломжтой


Алт олборлолтын 2014 оны төлөвлөгөөт дээрх тоог биелүүлэхийн тулд төрөөс хувийн хэвшлийнхнийг боломжит тоогоо ирүүлэхийг санал болгосон юм. Улмаар Алт үйлдвэрлэгчдийн холбооноос тус салбарт одоо үйл ажиллагаа явуулж буй 30 орчим компанийн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 11.4 тонн алт олборлоно гэх нэгдсэн дүн ирүүлжээ. Тэгвэл 30 орчим компани нийлж 11.4 тонн, Оюутолгой болон Бороогийн алтны ордоос 20 орчим тонныг олборлосноор энэ салбарт хүлээлгэсэн төлөвлөгөөт тоо биеллээ олох бүрэн боломжтой гэж бодлого тодорхойлогч яамны зүгээс үзэж буй юм. 
 

Барилгынхныг "босгосон” шигээ алтны салбарыг өөд татна


Барилгын салбарыг хүчтэй дэмжиж, хөл дээр нь босгох нь бодлого тодорхойлогчдын 2013 оны зорилт байсан гэлээ. Улмаар энэ салбарт төрийн зүгээс 2.7 триллион ам.долларын санхүүжилт олгож, тэд ч эргээд үр өгөөжийг нь харуулан 40 мянган моргеж /орон сууцны зээл/-ийг бий болгож чадсан гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ үеэр хэллээ. Зоригтойгоор дэмжиж, итгэл үзүүлвэл, эргээд өгөөж нь тэр байтугай ирдэг гэдгийг төр, хувийн хэвшил, цаашлаад иргэд ч анзаарч байна. 

Тэгвэл төрийн зүгээс итгэл үзүүлэн, өөд нь дэмжих энэ удаагийн  салбар бол алтныхан аж. Тэдний зүгээс 160 сая ам.долларын санхүүжилтийг төрөөс хүсч буй. Санхүүжилтийг олгоход асуудал үгүй, харин эргээд бидэнд харуулах үр өгөөжийнхөө талаар салбарынхаа хэмжээнд сайтар төлөвлөн, идэвхтэй ажиллаарай гэдгийг салбарын сайд нар сануулж байлаа. Улмаар алтны компаниуд, төв болон арилжааны банк, яамдуудын төлөөлөл хамтран төлөвлөгөөт тоог хэрэгжүүлэх тодорхой үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Ер нь дэлхийн эдийн засаг энэ жил өнгөрсөн оныхоос дорвитой сайжрах төлөвгүй байгаа. Он гарсаар алтнаас бусад манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын ханш уналттай хэвээр байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг экспертүүд хэлсээр байна. Эдийн засаг уналттай байсан 2013 онд Монгол Улс олон улсын зах зээлд "Чингис” бондыг босгосон нь манай эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдан 11.7 хувьтай гарахад чухал нөлөө үзүүлж, улмаар эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн эхний таван улсын тоонд багтсан. Тэгвэл 2014 онд төдийлөн сайжрахааргүй байгаа эдийн засгийн  бэрхшээлт байдлыг даван туулахад алтны салбарынхны үүрэг их гэдгийг салбарын сайд нар хийгээд төв банкны ерөнхийлөгч энэ үеэр чухалчиллаа гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Алтны салбарынхантай зөвлөлдлөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани