Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн усны болон уул уурхайн бодлогын хуралдаануудад оролцлоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн усны болон уул уурхайн бодлогын хуралдаануудад оролцлооШвейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Дэлхийн усны хөтөлбөр 2015” хуралдаанд оролцлоо. Мөн дэлхий дахины шинэ нөхцөл байдал дахь стратегийн өрсөлдөөний асуудлаар дэлхийн улс төр,эдийн засгийн удирдагчидтай  санал бодлоо солилцов. Дээрх асуудлуудаар болон үдээс хойш оролцох "Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаанд яригдах асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-НҮБ-ийн 77-гийн бүлэгт байдаг. Усны асуудал эдийн засгийн тогтвортой байдал нь усных гэдгийг бүх лидерүүд зөвшөөрлөө. Бид ахиц гаргаж чадсан уу, хэрвээ тийм бол юун дээр алдаад байгаа юм бол?

-Давост Монгол Улсын оролцдог нэрийн хэдэн асуудлууд байдаг. Мэдээж уул уурхай, дэд бүтэц, байгаль орчинтой холбоотой асуудал, засаглал, авлигын гээд их олон асуудлаар монголчууд оролцдог. Түүний нэг нь усны асуудал. Үнэхээр ус гэдэг бол Монголд хамгийн чухал асуудал. Өнөөдөр миний хурал дээр хэлсэн санааг хүмүүс дэмжсэн. Монгол Улс тэртэй тэргүй уул уурхайгаар дамжиж хөгжиж байгаа, Монголд ажиллаж байгаа уул уурхайн компаниуд газрын гүний юм уу, газрын хөрсний усыг ашиглах гэвэл бид илүү өндөр татвар, илүү өндөр шаардлага тавина. Харин түүний оронд Монголд ордог бороо цасны усыг хадгалаад нөөцлөөд ашигладаг аргууд бий. Бас суурин газрын хаягдал ус байна. Усыг хураагаад түүнийгээ ашиглаж байгаа уул уурхайн компаниудыг дэмжиж байх хэрэгтэй. Энэ чиглэлд шинэ алхам хийж харуулах хэрэгтэй.

-Давосын эдийн засгийн чуулганаас Монголд хамгийн их хамаатай асуудлын нэг нь уул уурхай, бас Хятадын эдийн засаг. Та түрүүн уул уурхайн хуралд суугаад гарч ирлээ. Тэнд юу чухал болж яригдав?

-Давосын эдийн засгийн чуулган энэ долоо хоногт олон улсын индэр болж байна. Жил бүр нэг хүн уулзалтыг нээдэг, энэ жил БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кецян өөрөө ирж нээлээ. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлт бууралтад маш их хамааралтайг харуулж байна. Монгол бол Хятадтай хамгийн өргөн хиллэдэг, эдийн засгийн харилцаа хамгийн өндөр улсуудын нэг. Тиймээс Монгол Улсын эдийн засагт  нөлөөтэй байж таарна. Эхний ээлжинд анхаарах ёстой гол асуудал бол, өнгөрсөн жил айлчлалын үеэр бидний ярьж тохирсон зүйлүүд байгаа. Ялангуяа дэд бүтцийн шинжтэй хөрөнгө оруулалтууд байгааг ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Уул уурхайн асуудал дээр хөрөнгө оруулалт муудах юм уу, үнэ унаж байгаа бол бусад дэд бүтцийн шинж чанартай ажлуудаа хийж байх хэрэгтэй. Шинэ цахилгаан станцуудаа барьж, шинэ төмөр замуудаа тавьж байх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас бусад хөрөнгө оруулалт шаардах, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбар юу байна. Монголын хувьд хөдөө аж ахуй л байна. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гайгүй сайн мэдээ бол, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд  түүнчлэн 2014 онд боловсруулах, жижиг дунд үйлдвэрүүд олноороо ашиглалтад орж байгаа. Дотооддоо юм хийж эхэлж байна, гаднаас худалдаж авах нь тэртээ тэргүй өндөр үнэтэй байгаа. Дотооддоо үйлдвэрлээд гаргаад худалдвал үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст мэдээж ашигтай. Аливаа юм сайн, муу талуудтай. Иймэрхүү л байдлаар бодлогодоо өөрчлөлт, шилжилтийн алхам хийж явах ёстой. Шийдвэр гаргахдаа онцгой анхаарах ёстой зүйлс байна. Өмнө нь алдаж байснаа алдмааргүй байна, өмнө нь хэлж тохирсон зүйлс дээрээ өөрчлөлт оруулах хэрэггүй. Дээрээс нь бизнесийн орчныг ямар нэг шийдвэрээр муутгамааргүй байна. Бид нээлттэй орон. Төрийн бодлого талдаа засах юм их байна.

Энэ форум нь эдийн засгийн чуулган нэртэй боловч улс төр, олон улсын аюулгүй байдал гэхчлэн бүхий л асуудлуудыг ярьдаг. Их Хурал дээр би хамгийн сүүлд хэлсэн үгэндээ маш их анхаарсан зүйл бол гаднаас хөрөнгө оруулалт шаардахгүйгээр, Монгол өөрийнхөө төрийг хариуцлагатай болгож болж байна. Үнэхээр сонгогдсон албан тушаалтантайгаа хариуцлага тооцдог тэр механизмыг бий болгоё.  Сонсголын хуулийг бий болгоод, ард түмэн нь асуултаа асуудаг, албан тушаалтнууд нь түүнд нь хариулдаг, чадахгүй бол ажлаа өгдөг тийм хэлбэр рүү бүгдээрээ оръё.

Шилэн данс. Одоо төсвийн байгууллага бүхэн өмнө нь нүдээ аниад харанхуйгаар  төсөв зарцуулдаг байсан бол одоо үүнийг зарцуулах уу үгүй юу, энэ нь зөв үү буруу юу гэдгийг асуудаг болсон. Яагаад гэвэл тэр нь нийтэд нээлттэй, ил тод болсон учраас. Улс орноо хариуцлагатай болгох тэр асуудлыг бид яаралтай хийх хэрэгтэй.

-Дэлхий дахинд геополитикийн шинэ нөхцөл байдал үүсч байна. Үл итгэлцэл бий болж байна, их гүрнүүдийн хоорондох үл итгэлцлийг бууруулахад манайхаас гарч буй санаачлага хэр үүрэгтэй вэ?

-Аюулгүй байдлын асуудал ярихад зэрэгцүүлээд үнэт зүйлсийн тухай ярих хэрэгтэй болно. Том улс, жижиг улс гэж байдагүй. Аюулгүй байдлын асуудал бол нэг л хэмжүүртэй байдаг. Монголчууд маш сайн тодорхой санаа гаргаж чадвал тэр нь олон улсад хэрэгждэг. Монголоос олон улсын анхаарлыг татдаг санаачлагууд бий. Хоёр хөрштэй харилцаж байгаа үйл ажиллагаан дээр маш их дэмждэг. Манайх аль ч тохиолдолд хоёр хөрштэйгөө сайн учраа олоод ажиллаж чадвал бид бусад улс оронтой ажиллах маш сайхан боломж бүрдэнэ. Ялангуяа дэд бүтцийн асуудлууд дээр.

Бид үүнийгээ ярьдаг болсон. Бүс нутагтаа Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагыг ажил хэрэг болгоод явж байна. Улсын хувьд өөрөө энхтайванч, аль нэг талыг баримталдаггүй учир Монгол өөрөө зуучлах орон болж байгаа юм. Бид олон асуудал дээр зуучилсан. Дээрээс нь Монгол Улс өөрөө шилжилт хийж байгаа. Тэр нь дэлхий нийтийн чиг хандлагад нийцэж байгаа учраас бид бусадтай туршлагаа хуваалцаж, бас сургамж болох зүйлсийг авч байна. Энэ талаараа манай улсын байр суурь бодлого дэлхий нийтийн сайн сайханд нөлөөлж байгаа.

-Дэлхийн хүмүүнлэгийн хямралын талаар Давосын индрээс их ярьж байна. Монгол үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид дэлхийн нийтийн том том асуудлаас илүү өөрсдийн дотоод асуудалдаа анхаарах нь чухал. Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Дотоодод нөхцөл байдал сайн, нааштай байвал тэртээ тэргүй бусдын хэрэг явдалд оролцоод, санаа тавиад явна. Яах вэ, дэлхийн хэмжээнд үл ойлголцол, дайн самуун их байгаа ч яг манай улсыг тойроод харьцангуй зөөлөн байна. Энэ нь бидний нэг давуу тал юм даа.

-Хятадын эдийн засгийн өсөлт удааширсанд экспортлогч улсууд их хохирох тухай энд ярьж, санаа бодлоо нэгтгэж байна. Монголын хувьд энэ үйл явцтай хэрхэн дасан зохицож явах вэ?

-Хятад том эдийн засагтай учраас хэлбэлзэл нь бага, манайх шиг 17 хувь байснаа тав болж унахгүй. Нөгөө талаас Хятадын эдийн засгийн уналт, бууралтыг алхам алхмаар нь хэмжиж, улс орнууд өөрсдийнхөө бодлогыг явуулдаг учраас гэнэтхэн муу болчих нь харьцангуй бага. Урьдчилж дүгнэлт гаргаад, хамтын ажиллагаатай явбал бидэнд боломж бий. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг хөтлөх хэмжээнд хүрч эхэлж байна шүү дээ. Үүгээрээ манай урд хөршийн байдал, цаашдын чиг хандлагыг сайжирна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна.

Бид нар хөрш орны хувьд нийцүүлэх зүйлээ хамтраад ярилцаад явахад боломж бий. Нөгөө талаас манай хойд хөршийн эдийн засаг гэж байна. Хойд хөрш рүүгээ бид визгүй зорчдог болж байгаа. Хамгийн гол нь бүх түвшинд хөршүүдтэйгээ асуудлаа гаргаж ярилцаж чаддаг байх сонирхол бий болсон нь чухал. Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх түвшинд тийм хандлагатай байгаа юм. Бид хоёр хөршдөө талархах ёстой. Хамтарч ажиллах шинэ боломжууд нээгдсэн энэ мөчид Монголын талаас хийх ёстой зүйлээ сайн хийх ёстой.  

-Үдээс хойших хуралдаанаар Уул уурхайн металлургийн асуудал яригдах юм байна. Энэ хуралд та ямар санал, бодлого дэвшүүлж оролцох  вэ?

-Металлургийн асуудал өөр өөр өнгө төрхөөрөө өдөр болгон яригддаг. Монгол Улсын хувьд мэдээллээ л өгсөн нь дээр. Бид бол нээлттэй орон. Өмнө нь гаргаж байсан хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлсөн хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж, дэвшил гаргалаа. Шинэ Хөрөнгө оруулалтын хуультай болсон. Энэ бүхнээ хэлж байгаа. Нөгөө талаасаа хоёр хөрштэйгөө хийж байгаа дэд бүтцийн асуудал, бүтээн байгуулалтын боломжуудтай холбоотой мэдээлэл өгч байна. Монголын газар нутагтай харьцуулахад 46 хувийг эзэлж байсан хайгуулын лиценз долоон хувьтай тэнцэх хүртлээ доошилсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд Ашигт малтмалын хууль, Ашигт малтмалын салбарт явуулах төрийн бодлогын үндэс гээд бусад зүйлээ цэгцэлж, учраа оллоо.

Миний тавьж байгаа хамгийн гол асуудал бол ялангуяа уул уурхайн лицензийг авч байгаа тухайн компанийн хүчин чадлыг тооцох хэрэгтэй. Тэр компани өнөөдөр улсын бүртгэлд бүртгүүлэнгүүтээ  лиценз авч байна уу, эсвэл  хайгуулыг бүтэн хийх чадвартай, хайгуул хийгээд түүхий эдээ олох юм бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл болгох чадвартай аж ахуйн нэгж мөн үү, биш үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Дээр нь дотоодын аж ахуй нэгжээ бид дэмжих чиглэлээр илүүтэй анхаарах ёстой. Мөн байгаль орчин, ус гээд бусад асуудлаа шийдэх ёстой. Нэг үгээр хэлбэл шалгуураа тодорхой болгоод түүнийхээ дагуу өгөх ёстой. Өмнө гардаг байсан дутагдлууд гарч байгаа талаар сонсогдож байна. Тийм зүйлийг давтаж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн усны болон уул уурхайн бодлогын хуралдаануудад оролцлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани