Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэд хэдэн зөрчил илэрчээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн.

Стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот ХК байгуулж, үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан Улсын Их Хурлын 2010 оны 39, 2012 оны 18 дугаар тогтоолын хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар  өнөөдрийг хүртэл бүрэн хангаж ажиллаагүй байна. Тухайлбал:

1.    Монгол улсын "Компанийн тухай хууль”-иар компанийг байгуулахад үүсгэн байгуулагч, эрх бүхий этгээдүүдийн зүгээс зайлшгүй шийдвэрлэсэн байх ёстой асуудлууд, гаргах шийдвэрүүдийн талаар нарийвчлан заасан байдаг боловч эдгээр асуудлуудтай холбоотой хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүй орхигдуулж  компанийг байгуулахдаа зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлж, дүрмийг батлах ажлаар дуусгавар болгосон байна. Өөрөөр хэлбэл компанийг анхлан байгуулахад хувь эзэмшигчдийн эзэмшлийг баталгаажуулахад хамгийн чухал асуудлын нэг болох хувь нийлүүлсэн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг компанийн тайлан балансад бүртгэж баталгаажуулах ажлыг хэрэгжүүлээгүй байна.

2.    Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг санхүүгийн тайлан балансад бүртгэх ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаагаас үүдэн төр, иргэдийн хувьцааны эзэмшил компанийн тайлан балансад бүртгэгдээгүй байна.

3.    Засгийн газрын 2013 оны 409 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмших иргэдийн бүртгэлтэй холбоотой алдаа, зөрүүг арилгаж, иргэдийн хувьцааны эзэмшлийн бүртгэлийг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан дуусгах үүрэг даалгавар өгөгджээ. Гэвч Засгийн газрын зүгээс тогтоолын  хэрэгжилтийг хангуулах талаар огт санаачлага гаргаагүй хандаж ирснээс хувьцаа эзэмшигчдийн бүртгэл өнөөдрийг хүртэл бүрэн хийгдэж дуусаагүй байна. Энэ нөхцөл байдал үүсэхэд дараах хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлжээ. Үүнд:

-Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;

-Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй "Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн нь хувьцааны бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэх боломжгүй болгосон;

-Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаархи эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан зэрэг болно. 

"Эрдэнэс Таван толгой” ХК-д хийсэн шалгалтын ажлын явцад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн ажиллах тал дээр дараах зөрчил дутагдлууд илэрлээ. Үүнд: 

Хууль тогтоомжийн хүрээнд:

-"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ нь "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.12-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно”, Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1.1-д "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон төрийн захиргааны албан хаагчийн нэг сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (нэг сарын)-г хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох”-ыг Төрийн өмчийн хороонд чиглэл болгосон хууль тогтоомжийн заалтыг тус тус зөрчин ТУЗ-ийн дарга 6.0 сая төгрөгийн, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалин, урамшуулал авч иржээ. Улмаар зөвхөн 2014 оны хагас жилийн байдлаар ТУЗ-ын гишүүдийн цалин, шагнал урамшуулал, бусад зардалд 170,8 сая төгрөг, томилолтын зардал 25.8 сая төгрөг, бичиг хэрэгт 346.9 мянган төгрөг, бусад зардалд 3.0 сая төгрөг нийт  199.9 сая төгрөгийн зарцуулсан байна.

Түүнчлэн ТУЗ-ын дарга, гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон хууль эрх зүйн газрын дарга нар Засгийн газрын шийдвэрээ зөрчин ажиллаж байна.

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд:

-Эрдэнэс-Таван толгой” ХК-наас зарласан "Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг шалгаруулах 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн тендерийг хүчингүй болгож, гэрээг цуцалсантай холбоотойгоор "Говь Повер” ХХК-ийн өмчлөлийн гаалийн хяналтын бүсийн талбай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон бусад хөрөнгийг "Эрдэнэс- Тавантолгой” ХК-д шилжүүлж төлбөрт нь 4,7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан үйлдэл нь тухайн компанийн хөрөнгө санхүүгийн бодит байдалтай нийцэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна.

-"Эрдэнэс-Таван Толгой” ХК болон "TTJVCO” ХХК-ийн /Австралийн "Мак Махон холдинг”-ийн охин компани/ хооронд 2011 оны 10 сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ”-гээр гүйцэтгэгч талын хүлээсэн үүргийн үндсэн тоног төхөөрөмжийн санхүүжилтийн биелэлт 18%, техникийн бэлэн байдал 30-60%, ажилчдын сургалт дадлагажуулалт 27%, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт 60%, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт хангалтгүй, 1 м3 уулын цулын ажлын өртөг нь Цанхийн баруун уурхайн өртөгөөс дунджаар 2 дахин илүү буюу 2014 онд ойролцоогоор 100.0 орчим тэрбум төгрөгийн боломжит алдагдал хүлээх нөхцөл үүссэн зэрэг нь Австралийн "Мак Махон холдинг” компанитай байгуулсан гэрээг хянан шалгах шаардлагатай байна.

-"Чалко” компанитай нэмэлт гэрээ хийсний үр дүнд 2014 оны 3-р улиралд индексийн дагуу тогтох үнэ 45.49 доллар болохоор байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн Цанхийн баруун уурхайгаас нийлүүлж буй нүүрсний үнээс дунджаар 10 орчим доллараар доогуур байна. Улмаар цаашид Хятадын зах зээлд нийлүүлэх "Чалко” компанийн нүүрс (Тавантолгойгоос авах нүүрс)-ний үнийн уналт нь зах зээлд үнэ унагах үр дагаварыг үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэд хэдэн зөрчил илэрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани