Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТАВАНТОЛГОЙ ЮУ, ОЮУТОЛГОЙ ЮУ

ТАВАНТОЛГОЙ ЮУ, ОЮУТОЛГОЙ ЮУ Үйлийн үр гэж байдаг гэдэг. Түүн шиг өмнөх Засгийн газар, улстөрчдийн хийсэн алдаатай шийдвэрүүд одоо бидэнд том саад болж эхэллээ. Үүний тод жишээ нь, "Чалько"-тай байгуулсан гэрээ. Хятад, Япон, Монголын хамтарсан консорциум Тавантолгой төсөлд хамтарч хөрөнгө оруулахаар болж, ажил тун чиг амжилттай явж байсан ч "Эрдэнэс-Тавантолгой"компанийн "Чалько"-тай байгуулсан нууц гэрээ задарч, Тавантолгойн хэлэлцээрийг гацаанд оруулаад байна.
 
Одоогийн "Чалько"-гийн өрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, хэлэлцээр нурвал өнөөдрийг хүрсэн бүх ажил архивт хадгалагдаж, "Чалько" компанид 150 сая долларын өртэй хэвээрээ үлдэнэ" гэх хатуу үгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан сайд сануулсан. Эдийн засгийн байдал хүнд, ам.долларын ханш хэдийнэ 2000 төгрөгт шүргээд байгаа энэ үед Тавантолгойн хөрөнгө оруулалт амжилттай болж, өгөөжөө өгөх нь гэж хүлээж байсан ч ийнхүү гацаанд орлоо.
 
Харин улиг болтлоо яригдаж, сураг тасраад байсан Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт болон бусад хэлэлцээрийн асуудал нааштай байгаа, энэ ондоо багтаад шийдвэрлэгдэх нь гэх мэдээллийг албаны эх сурвалжууд хэлж буй. Тэгвэл Тавантолгой, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор эрх мэдэл бүхий эрхмүүдийн хэлсэн голлох ишлэлүүдийг онцолж байна.
 
АСУУЛТ НЭГ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ЯАГААД ГАЦСАН БЭ?

З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
-Тавантолгой бол зүгээр нэг компани биш. 10 хувийг нь иргэддээ үнэгүй өгсөн. 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд зарсан. Хувьцаа авсан иргэдээс мөнгө авсан хэсэг цөөхөн байгаа. Үндсэндээ гурван сая хувьцаа эзэмшигчтэй, 80 хувь нь төрд байгаа ийм л компани. Тэгэхээр одоогийн Засгийн газрын бодож байгаа хувилбараар Тавантолгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг би УИХ дээр хэлж байсан.
"Өдрийн сонин" 2015. 03.09-ны дугаарт
 
М.ЭНХСАЙХАН /Монгол Улсын сайд/
-"Чалько"-той байгуулсан гэрээний асуудал хэлэлцээрийн ширээний ард хүндрэл болоод босч ирсэн. Бодит байдал юу болчихоод байгаа юм гэхээр "Чалько"-гоос 350 сая ам.долларын зээл аваад монголчууд бид Эх орны хишиг нэрээр зээл болгоод аваад идчихсэн. Энэ мөнгийг нь "Эрдэнэс-Тавантолгой" барагдуулах гэж хичээж явахдаа өөрөө өрөнд орсон. Өнөөдрийн байдлаар "Чалько"-д 150 сая долларын өртэй. Энэ өрийг хөрөнгө оруулагчидтайгаа яриа хэлэлцээр хийж төлүүлье гэж тохиролцож байсан чинь гэрээн дотроос өрөө төлсний дараа ч таван жил дахиад Тавантолгойн Зүүн Цанхийн ордоос олборлосон нүүрсний 80 хувийг, цаашлаад дахиад таван жил 60 хүртэл хувийг нь "Чалько"-д нийлүүлэх гэрээтэй юм байна лээ. Тэгэхээр "Чалько"-той байгуулсан гэрээгээр зөвхөн эх орны хишиг нэрээр мөнгө аваад идснээ төлөөд зогсохгүй, 10 жилээр Зүүн Цанхийнхаа ордыг барьцаалж өгсөн байна.
Itolm.mn сайт
 
АСУУЛТ ХОЁР:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ?
М.ЭНХСАЙХАН /Монгол Улсын сайд/
-Бид шийдэл олох гэж ажиллаж байна. Хүнд асуудал. Буруу шийдвэл бид олон улсын шүүхэд дуудагдаж олон сая долларын өрөнд унах ч эрсдэлтэй. Харин энэ асуудал эерэгээр шийдэгдвэл хэлэлцээрийн бусад асуудал ажил хэрэг болоод эхнээсээ гэрээ зурагдаад явна. Харин шийдэгдэхгүй хэлэлцээр нурвал өнөөдрийг хүрсэн бүх ажил архивт хадгалаад л үлдэнэ. Ажил хэрэг болохгүй. Ийм байдал үүсчихвэл юу болох вэ гэхээр бид "Чалько" компанийн 150 сая долларын өртэй хэвээрээ үлдэнэ. Одоо үлдээд байгаа 150 сая доллар дээр 12 хувийн хүү бодогдож байгаа. Чалько нүүрс биш, хүүгээ бодуулаад бэлэн Мөнгө авах сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ асуудлаас болж яриа хэлэлцээр түр завсарласан байна. Харин төслийн хэлэлцээр гацсан гэж олгож болохгүй. Завсарлага авна гэдэг нь гэрээгээ илүү нягтлан судалж, гарах шийдлийн схемийг олох тухай юм. Энэ талаар бид идэвхтэй ярьж байна.
Itolm.mn сайт
 
АСУУЛТ ГУРАВ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХЭЗЭЭ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
М.ЭНХСАЙХАН /Монгол Улсын сайд/ -Хятадын талын саналаас шалтгаална. Хэлэлцээ хэзээ үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тавантолгойн хөренгө оруулагч консорциумын зүгээс "Чалько"-гийн өрийн асуудлаас үүдэж, техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчилж гаргах шаардлагатай болоод байна.
"Үндэсний шуудан" сонин
 
АСУУЛТ ДӨРӨВ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХААНАА ГАЦААД БАЙНА ВЭ?                                                               3
З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
-Оюутолгойн далд уурхайн хувьд нийт баялгийнх нь 80 хувь байдаг. Энэ хувийг авахын тулд 1280 метр гүнд байгаа далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Түүнийг ажиллуулахад Монголын тал хүлээх үүрэг байхгүй. Рио Тинтогийн үүрэг учраас бид гэрээгээ биелүүлэхийг шаардаж байна. Оюутолгойн хоёр дахь шат оны эцэст хөдөлнө гэсэн хүлээлт бий. Үнэ бага байгаагаар шалтаглаад хойш суух байдал нөгөө талд бий. Уг нь үнэ ямар байхаас үл хамаарч далд уурхайг ашиглах хөрөнгийг тэд олж ирэх ёстой. Тэгэхийн тулд бид ямар нэг барьцаа тавих үүрэггүй. Монголын тал 2010 онд хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлсэн.
"Өдрийн сонин" 2015.03.09-ны дугаарт
 
АСУУЛТ ТАВ:
ОЮУТОЛГОЙН 34 ХУВИЙГ ЗАРАХААР ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
Хэрвээ 34 хувиа зарна гэж шийддэг юмаа гэхэд зардаг цаг нь өнөөдөр биш. Тухайн үедээ анх нэгж нь 20 ам.доллар хүрч байсан хувьцаа өнөөдөр хоёр доллар 80 цент хүрэхгүй байхад хувиа зарах тухай яриад хэрэггүй. 34 хувийг буруу, зөв гэж үргэлж маргана. Гэхдээ Монгол Улс өрөнд орсон нь үнэн. Одоо энэ өрнөөсөө цэвэрхэн гарах л хэрэгтэй.
"Үндэсний шуудан" сонин 2015.02.02 дугаарт
 
Б.УУГАНБАЯР /Үндэсний шуудан/
ТАВАНТОЛГОЙ ЮУ, ОЮУТОЛГОЙ ЮУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани