Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

898 сая ам.доллар манай улсын хөгжилд орох байсан

898 сая ам.доллар манай улсын хөгжилд орох байсан

898 сая ам.доллар манай улсын хөгжилд орох байсанМонгол Улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Улаанбаатар, Лондонгийн хооронд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн санхүүгийн шинжээч, Independent Mongolian Metals & Mining Research буюу "Хараат бус Монголын уул уурхай, санхүүгийн судалгаа эрхлэгч Dale Choi гэж нэрээр зах зээлд танигдсан Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрээр Лондонгийн их сургуулийн Санхүү эдийн засгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй ажээ.

-Сайн байна уу. Таныг хөрөнгийн зах зээлд шинжилгээ, судалгаа хийдэг гэж сонссон? Энэ талаараа тайлбарлаж өгөөч.

-Миний хувьд гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй хувьцаат компаниудын үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийж, үүнийгээ борлуулдаг. Хараат бус, бие даасан байдлаар ажлаа явуулдаг. Брокерууд буюу sell side болон худалдан авагч буюу buy side-д орохгүй гэсэн үг. Тэгэхээр миний зөвлөгөөг сонсоод тухайн хувьцааг заавал авах ёстой гэж ойлгож болохгүй. Би санхүүгийн шинжээчийн хувьд бодит тоо баримтыг хүмүүст хэлэхийг эрмэлздэг.

- Сүүлийн үед гадны хөрөнгө оруулалт муудаж байна. Гадаадын биржүүдэд бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ямаршуу байна вэ?

- Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт багасч муудахад энэ гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй Монголын компаниудад шууд нөлөөлдөг. Монголд нөлөөлж эхлэхээс өмнө шууд нөлөөлж байдаг. Тиймээс Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын барометр бол ерөөсөө эдгээр компаниудын хувьцааны өсөлт бууралт байдаг. Тийм болохоор Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьд байдал мөн адил хэцүү байна. Би нэг компанийг онцолж ярьмаар байна. Учир нь энэ компанийн нөхцөл байдал Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын байдал шууд уялдаатай харагддаг юм.

- Ямар компанийн тухай ярьж байна вэ?

Энэ бол СаусгобиРесурс компани. Анх маш амжилттай ажиллаж байгаад өнөөдөр уналтад ороод байгаа компани юм. Тус компанийг анх Хонг Конгийн хөрөнгийн биржид IPO хийж нэг ширхэг хувьцааг 17 ам.доллараар үнэлж 459 сая ам.долларын хөрөнгө босгосон байдаг. Энэ үеийн зах зээлийн үнэлгээ 2.7 сая ам долларын үнэлгээтэй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уурхай ирээдүйтэй, цаашид хөгжинө гэж харж байсан. Саусгоби 2011 онд 4 сая тонн нүүрс экспортлоход манай улс БНХАУ-д нүүрс нийлүүлэгч улсуудыг тэргүүлж, Австралийг өмнө орж байлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэлтэй, цаг хугацааны хувьд харамсалтай давхцлын улмаас өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрсэн гэж боддог.

-Та энэ компанийн сүйрлийг манай улсын хууль тогтоомжоос болсон гэж хэлэх гээд байна уу?

-Мэдээж хэт туйлширч зөвхөн Монголын буруу гэж ойлгож болохгүй. Нүүрсний зах зээлийн сулрал, нүүрсний үнэ унасан нь зэрэг нөлөөлсөн. Гэхдээ хамгийн том хүчин зүйл нь хууль тогтоомж байсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч Хятадын Чалко компанид Саусгобигийн 56 хувийг зарах санхүүгийн хэлцлийг 2012 оны сонгуулийн өмнө зарласан. Тэр үед популистууд хятадын компани авах нь гэсэн сэтгэлийн хөдлөлөөр хандаж гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг санаачилж батлахад хүргэсэн. Тухайн үед "Туркойз Хилл” компани Саусгобийн 56 хувийг эзэмшдэг байсан бөгөөдЧалкод нэгж хувьцааг 8.48 канад доллараар үнэлж нийтдээ 898 сая ам.доллараар зарахаар тохирсон байдаг. Нэг үгээр хэлбэл, дээрх хоёр компани "Саусгоби Ресурс”-ийг тухайн үед 1.5 тэрбум ам.доллараар үнэлж байв. Гэтэл одоогийн байдлаар "Туркойз хилл ресурс” компани өөрийн эзэмшлийн 56 хувийг хятадын компаниудад 78 сая ам.доллараар зарах гэж байна. Энэ бол тэдний хувьцааны үнэлгээ 95 хувиар буурсан дүн. Өөрөөр хэлбэл, нэгж хувьцааны ханш нь 0.35 цент болсон хэрэг. Ханшийн ийм уналт хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж болно.

-898 саяаас 50 сая доллар болж бууна гэдэг маш их уналт байна даа?

- Хамгийн сонирхолтой нь энэ мөнгөний зарцуулалт байсан юм. Туркойз Хилл компани уг хэлцлээс олсон мөнгийг Оюутолгойн бүтээн байгуулалтанд зориулах байсан. Тэгэхээр энэ мөнгө манай улсын халаасанд орох байлаа. Учир нь бүтээн байгуулалтад дийлэнх нь монгол хүн, үндэсний аж ахуйн нэгжүүд оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гэтэл манайхан хориг тавьж эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Үүнийг эдийн засгийн ёс зүйн хохирол буюу moral hazard учруулсан гэж хэлж болно. Мэдээж бодлого тодорхойлогчдын гаргасан шийдвэртэй шууд хамаатай асуудал шүү дээ. Эндээс гарах сөрөг үр дагаварын хохирогчид нь Оюутолгой компанийн бүтээн байгуулалтад оролцох монгол компаниуд, тэдний ажилчид. Хэрэв ийм асуудал үүсээгүй бол дор хаяж найман сарын туршид сард дунджаар100 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж байсан. Одоогоор Төвбанкнаас гаргасан статистикаас харвал сард 42 сая ам.доллар орж ирсэн байна.

-Саусгоби сэндсийн тухайд хэл ам тасардаггүй. Компанийн санхүүгийн тайлан буруу, мөнгө нуусан, авлига өгсөн гэх мэтчилэн маш олон зүйлийг дурдаж болно. Тус компанийн тайланд шинжилгээ хийсэн гадныхны дүгнэлт бий юу?

-Байлгүй яахав. Санхүүгийн шинжээчид бидний хувьд аудитаар баталгаажсан санхүүгийн тайланд шинжилгээ хийдэг ном дүрэмтэй. Тиймээс санхүүгийн шинжилгээний тулгуур нь санхүүгийн тайлангийн аудит юм. Тэгэхээр Саусгоби Ресурс нь олон улсад нэр хүнд бүхий хөрөнгийн хоёр ч зах зээлд хувьцаагаа гаргасан. Тиймээс санхүүгийн тайланг худлаа бичих, татвараас бултах, авлига өгөх ямар ч боломжгүй. Хөрөнгийн зах зээлд гарч байгаа компанийн мөнгө, хөрөнгийн эргэлт алган дээр тавьсан мэт ил тод байдаг. Маш сайн компанийн засаглалтай байж хөрөнгө оруулагчдыг татна. Би санхүүгийн шинжээчийн хувьд дээр дурдсан хэрэг гэх зүйлүүд Саусгобид байхгүй гэсэн ойлголттой байна. Мэдээж би аудитор биш учраас шууд тодорхойлж, дүгнэлт хийх хүн биш.

-Одоогийн байдлаар Саусгоби Ресурсийн хувьцааны ханш ямар төвшинд байна вэ?

-Саусгоби сэндскомпанийн хувьцаа саяхныг хүртэл 0.34 канад долларын үнэтэйбайсан. Гэвч сонирхолтой нь сүүлийн сард 1.06 канад доллар хүртлээ сэргэсэн байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид энэ компанийн бизнесийг сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж харж байна. Тус компани нийт 219 сая ширхэг хувьцаатай, 235 сая долларын зах зээлийн үнэлгээтэй байна.

-Саусгоби сэндс компани 35 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн нь манай шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин үүнийг тэд эсэргүүцэж байна?

-Татварын маргаан дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Уг нь татварын маргааныг шийдвэрлэх дүрэм, журам, процессийг татварын хуулинд маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн зохих үйл явц явах ёстой байгаа юм. Гэтэл ингэж явуулсаар эрүүгийн хэрэг болгосныг би төдийгүй олон хүн гайхаж байна. Манай улсын хуульд зааснаар санаатайгаар нуун дарагдуулсан, оргон зайлсан, их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заасан байдаг. Гэвч Саусгоби сэндсийн тухайд олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргасан, үйл ажиллагаа нь явж байгаа, уурхай болон үйлдвэр нь манай улсад бий. Хүмүүс нь ажлаа хэвийн хийж байхад эрүүгийн хэрэг үүсгэсэнд эргэлзэж байгаа. Тиймээс хууль, эрхзүйд ноцтой зөрчил гарчихлаа гэж ойлгож байна. Хэрэв энэ удаагийн шүүхийн шийдвэр компанийн эсрэг гарвал байдал тус компанид маш хүнд болно гэж харж байгаа юм. Одоогоор тус компанийн дансанд хоёр сая ам.доллар бий гэж мэдээлсэн. Тэгэхээр өр барагдуулахад хэцүү гэсэн үг.

-Хэрэв компанийн эсрэг шийдвэр гаргачихвал дотоод болон гадаад ертөнцөд ямар байдал үүсэх вэ?

-Саусгоби сэндс дампуурах эрсдэлтэй гэж өөрөө хүртэл зарласан. Харин гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсын бодлого тодорхойлогчид үндсэндээ тус компанийг дампууруулсан гэж харах байх. Маш эрсдэлтэй асуудал. Ер нь манай улсыг өрнөдийн чадалтай хөрөнгө оруулагчид зүгээр л орхиж байна. Тиймээс бид амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээд барахгүй, нулимчихлаа шүү дээ. Бид өөрсдийнхөө ухсан нүхэнд ойччихлоо гэж хэлж болно. Эндээс манай улсын уул уурхайн, эдийн засгийн ирээдүй бүрхэг болж байгааг харж болох юм.

- Таныхаар бол яаж шийдэх ёстой вэ?

- Би хөндлөнгийн ажиглагч учраас шууд заах нь утгагүй. Тиймээс шууд ингэ, тэг гэж хэлэх нь зохимжгүй юм. Гэхдээ санхүүгийн шинжээчийн зүгээс харахад энэ хэргийг яг зөв хууль тогтоомж, процессийнх нь дагуу шийдэж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдад маш том эерэг мессеж өгөх болно.

898 сая ам.доллар манай улсын хөгжилд орох байсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани