Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсээр баяжигсдаас нүнжигтэй татвар авах ёстой



Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 90 орчим жил болж буй. Гэхдээ 2007 оноос л эрчимтэй хөгжлийнхөө замд орсон гэж дүгнэж болно.

2006 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар Таван толгойн ордыг 100 хувь эзэмшиж байсан "Энержи ресурс” консерциум 86 хувиа монголын төрд буцаан өгсөн нь үндэсний хөрөнгөтнүүдийн монголын ард түмний өмнө байгуулсан яахын аргагүй томхон гавьяа.

Учир нь Таван толгойн ордыг эзэмшиж байсан Австралийн "ВНР ВILLITON” компани бүх талын судалгаа, шинжилгээ хийж үзээд "ашиггүй юм байна” хэмээн 1999 онд буцааж тушаачихаад гарч явсан энэ аварга ордыг урд хөршийнхөнд алдчихалгүй хадгалж байснаараа өнөөдөр бид Таван толгойтойгоо үлдсэн.

Ийнхүү үндэсний хө­рөнгөтнүүд уул уурхайн бизнест хүч түрэн орж ирснээр нүүрсний салбарт шинэчлэл хийсэн түүхэн гавьяа бий. Гэвч өнөөдөр тэд тэрхүү түүхэн гавьяагаа нөгөө гараараа баллуурдан хаяцгааж байна.

Өнөөдөр монголын нүүрсний салбарт дураараа дургиж, газар даахгүй болтол баяжиж байгаа хэдхэн компани, хувь баячууд байгааг ард түмэн хэнээр ч заалгалгүй мэднэ. Таван толгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэлх 254 км замаар орон нутгийн "Таван толгой” ХК 2005 оноос эхлэн нүүрс зөөсөн. Тэгвэл "Энержи ресурс” 2008 оноос эхлэн тээвэрлэлтээ эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд уртаашаа 254, өргөөшөө 10 гаруй км замыг тэд үнэндээ нүд хальтрам болтол нь талхиж, говийн эмзэг хөрсийг дахин сэргэх­гүйгээр талхалжээ. Тийм ч учраас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн наймдугаар сард шийдвэрээ гаргаж "Таван толгой” ХК, "Энержи ресурс” ХХК-д 154.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Гэтэл өнөөдөр ч жижиг Таван толгойгоос өдөр шөнөгүй тоос манарган нүүрс зөөвөрлөж, хагартлаа баяжиж байгаа Саусгобийн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд, "Чин хуа Мак-Нарийн сухайт” гэсэн хамтарсан компани байгуулж нүүрсээр хөлжиж Монголын толгой баян болсон Б. Нямтайшир гэсэн ил, далд эзэд, боссуудын эрх ашгийг монголын төр харсан ч хараагүй юм шиг толгойг нь илсээр л сууна.

Хөрөнгөө багтааж шин­гээхгүй болтлоо хөлжиж байгаа нүүрсний компанийн эзэд хэдэн зуун саяар нь морь худалдаж авч, байлж, хувийн усан онгоцоороо Персийн булан хүртэл аялан зугаалцгааж байгаа. Нүүрсээр баяжсан эз­дийн хүүхдүүд мөнгөөр зодож сонгуульд ялсны гор ийнхүү эхнээсээ цухалзаад эхэллээ. Ёстой л нам бол­гоныг гомдоохгүй гэсэн шиг тэрбум тэрбумаар хан­­див­ласны хэрэг эцэстээ буруугаар эргэж байна.

Эднийг хорь, гучин ажилтантай, ашигтай ажиллах гэж хөлс хүчээ урсгаж байгаа оё­длын цехийн эзэнтэй харь­цуулахын аргагүй. Үнэхээр л нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулаад унаж босчих гээд дэгэнцэж догонцож байхад нь татвар нэмээд сөхрүүлэх гээд байгаа бол ёстой шулж байна, хувийн хэвшлийг боомиллоо гээд Засгийн газрыг шүүмжлэхсэн.

Гэтэл газар ухаж ард түмний баялгийг тонн тонноор зөөж хөлжиж бай­гаа нөхдүүдээс татвар авч адаглаад там болтол там­тагласан газарт нь авто зам барьж, тоосонд булуулж, уушиггүй болж байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд үнэгүй хамруулья л даа.

Хөрсийг нь сэндийчиж, энд тэндгүй зам гаргаж, байгалийг дахин сэргэхгүйгээр сүйтгэсээр байхад яагаад дөмөгхөн татвар авч нөхөн сэргээлтэд нь зарцуулж болохгүй гэж. Уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээс байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн өндөрлөгт гарсан жишээ олон бий. Цөөн хэдэн хүнийг л баяжихыг дэмжээд нийт олноо бодохгүй бол Аф­рикийн баялаг ихтэй ч ядуурсан орнуудын араас л орж, гашуун түүхийг нь давтана.

Байгалийн баялгаас төсөвт орох орлогын хэм­жээг өсгөж, түүгээрээ нэмүү өртөг бүтээх салбарыг дэм­жиж, эдийн засгаа хурдац­тай хөгжүүлэхийг зорьж байгаа орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэм­жээний нэг нь эрдэс бүтээгдэхүүний экспортод ногдуулж буй татвар юм.

Дэлхийн худалдааны байгууллагын 2012 оны тайлангаас үзэхэд Аргентин, Мали, Шри Ланк, Замби, Доминикан, Гвиней, БНХАУ, Өмнөд Африк, Кени, Вьетнам, гэх мэт олон улс ашигт малтмалын бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулж байна.

Олон улсын туршлагаас харахад экспортын татварыг ашигт малтмалын нэр төрлөөс хамааруулан дунд­жаар 2-30 хувь байхаар ялгавартайгаар тогтоож.

Гэтэл монголын төр өнөө­дөр ч нүүрс экспортлогч үндэсний хөрөнгөтнүүд, улс­төрч эрхмүүдээс таван хувийн татвараа ч бүрэн авч дийлэхгүй л байгаа.

Тагнуулын байгууллагад олон жил ажиллахдаа голдуу ашигт малтмалын асуудал эрхэлж явсан гэх Т.Нямтайшир Ашигт малт­малын анхны хууль га­ран­гуут л энд тэндхийн аль өөдтэй гэсэн ордын лицензийг хамж авчээ. Тэдгээрийн нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайтын нүүрсний орд байж. Энэ орд дээр анх 1971 онд геологич Д.Дашцэрэн, С.Жагар нар анх хайгуул хийж, нийтдээ 11 давхаргаас нүүрс ил­рүүлэн, доошоо 100 хүртэл метрт 125 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Ухаандаа, уг ордод төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн гэсэн үг. Стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтыг баталсан УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолд "Тогтвортой байдлын гэрээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж байгаа Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцлийг хэвээр хадгалах нь зүйтэй” гэж заасан нь Т.Нямтайширын хийсэн хуйвалдааны үр дүн байв.

Монголын толгой баян Т.Нямтайшир Өвөрмонгол найз Хө Чинхаутайгаа нэлээд хэдэн жилийн өмнөөс танилцаж, Монголын баялгийг урагш зөөх тооцоог далдуур хийж явж. Лиценз олголт эх адгаа алдтал замбараагүйтээгүй тэр жи­лүүдэд мань эр Нарийн сухайтын ордын лицензийг хэн нэгнээс булаах шахам авсан нь ч бас нарийн учиртай байж.

Ингээд Монгол-Хятадын хамтарсан "Чинхуа-Мак-Нарийн Сухайт” компаниа 2003 онд байгуулжээ. Эхний гурван жилд Нарийн сухайтын ордоос 2594.5 мянган тонн нүүрс Хятад руу ачиж. Энэ тоо дараагийн гурав гурван жилээр тооцоход өссөн үү гэхээс буураагүй.

Гэхдээ экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж хөөрцөглөх юм энд байхгүй. Учир нь одоогийн ерөнхий сайд Н.Алтанхуягийг Сангийн сайд байхад тогтвортой байдлын гэрээ гэгчийг дэндүү хариуцлагагүй нөхцлөөр хийж дөнгөсөн. Нүүрсний борлуулалтын үнэ хэтэрхий бага, бүр тэг шахуу. Дэлхийн зах зээлийн үнэд хавьтах ч үгүй. Энэхүү ордын нүүрс нь бүхэлдээ чанарын өндөр түвшингийн буюу коксжих нүүрс гэдгээрээ онцлог юм. Гэтэл ийм нүүрсээ эрчим хүчний гэсэн ангиллаар гаалийн татвар гэх юмгүйгээр, зөвхөн 1500 төгрөгийн хураамжтайгаар хил давуулж байна. 2006 онд тухайн үеийн Түлш, эрчим хүчний яам нүүрсний экспортыг татвартай болгох, эрчим хүчний болон кокс­жих нүүрсний экспортын үнийг төрөөс тогтоож, энэ шаардлага биелсэн нөхцөлд зөвшөөрлийг олгох журмыг хэрэгжүүлэх бодлого барьж байв. Гэвч Б.Нямтайширийн туслахууд Хятад эзэдтэйгээ нийлэн лобидсоор бодлогыг тас цохиж дөнгөжээ. Мөн нүүрсийг авто тээврээр экспортлохыг хориглох бод­логыг ч нураасан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг одоо амаа барьж, хэлээ хазаж суугаа нь лавтай. Яагаад гэхээр түүний хар толгой дээр нүүрсний үнийн уналт бууж ирээд байна. Хятадууд манайхыг үнээр хэдийд нь яаж чагтлахаа сайн мэдэрч байгаа юм.

Өнөөдөр Нарийн су­хайтын бүлэг ордыг дээрх "гэрээ” нэрийн дор "Мак”, "Чинхуа Мак”-аас гадна Саусгоби сэндс зэрэг ком­паниуд эзэмшиж байгаа. Зарим нь манай Засгийн газраас огт хамааралгүйгээр ажиллаад эхэлсэн. Тэдгээр нь энэхүү бүлэг ордыг таван хэсэг хуваачихаад байгаа.

Тэгээд Ургах нарангийн уурхай, Жаргах нарангийн уурхай, Овоот толгой хэмээн олон янзаар нэрлэсэн сурагтай. Одоо "Чинхау-Мак-Нарийн сухайт” компанийн ухаж зөөж байгаа гол хэсэгт нь нүүрсний нөөц үндсэндээ дуусч байгаа. Ийнхүү тэнд гадныхан жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх шиг болж.

"Чинхуа МАК-Нарийн-Сухайт” компанийн Хятад удирдлага нь Өвөрмонголын Альша аймгийн Далайн Хөв хотод байрладаг. Монголын талын гүйцэтгэх захирлаар нь Н.Батболд гэдэг хүн байдаг гэх. Тэрбээр Ашигт малтмалын газарт ажиллаж байсан нэгэн.

Дээр нэр дурдсан эрхмүүдийн монголын бүх ард түмний баялаг болсон нүүрсийг урагш нь хэмжээ хязгааргүй ачуулсаар байгаа ч үнэхээр хөх инээд хүрмээр хариугүй жаахан татвар төлж баяжсаар л. Ер нь нүүрсээр баяжигсдаас "нүнжигтэй” татвар авах цаг хэдийнэ болжээ.

Д.Түвшин

Эх сурвалж: "Өглөөний сонин"
Нүүрсээр баяжигсдаас нүнжигтэй татвар авах ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани