Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаан хор хүнцлээр Дорнодын хөрс бохирдсон түүх

Хаан хор хүнцлээр Дорнодын хөрс бохирдсон түүх Монголын экологид Хятадын "Шинь шинь” компани 100 саяар тогтохгүй хохирол учруулжээ. Монгол орны газрын хөрсөн дорх баялагт харийнхны нүд унаж, түүгээр дөрөөлөн баяжих гэсэн зорилготой "нөхөд” манай улсыг хараачилсаар, зарим нь "эзэн” сууж эхэлсэн.

Ялангуяа хэдэн зууны туршид Монголын баялагт шүлсээ унагаж ирсэн өмнөд хөршийнхөн хөрөнгө оруулж байгаа нэрийн дор баялагт маань эзэн суухын зэрэгцээ, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, үргэлж амьдрахгүй юм чинь гээд хордуулж орхисоор. Үүний тод жишээ бол БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Шинь шинь” компанийнхан.

Тус компанийнхны буруугаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, хамгийн багадаа 100 тэрбум төгрөг болж байгаа талаар 2-3 жилийн хэмжээний хууль, хяналтын байгууллагынхан бидэнд мэдээлж байсан. Гэвч прокурорын байгууллага хэргийг хаацайлж, холбогдогч хятадуудын толгойг илсээр байгаад хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж, хэрэгсэхгүй болгочихоод байгаа юм.

"Шинь шинь" компанийнхны буруугаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, хамгийн багадаа 100 тэрбум төгрөг болж байгаа талаар 2-3 жилийн хэмжээний хууль, хяналтын байгууллагынхан бидэнд мэдээлж байсан.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх ч Виржинийн арлуудын хэнд ч харьяалагддаггүй (офшор) бүсэд бүртгэлтэй "Шинь шинь” компанийнхан Дорнод аймгийн Дашбалбар сумын I багийн нутаг дахь холимог металлын Улааны ордын 247А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг УИХ-ын гишүүн асан нэр бүхий хүмүүсээс авсан гэдэг.

Монгол Улсын стратегийн орд газрын хоёрдугаар хавсралтын 38-д бичигдсэн байгаа энэ ордод үйл ажиллагаа явуулах, ашиглах тусгай зөвшөөрлийг хэрхэн авсан нь сонин. Юутай ч 2009 онд баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын 21-нд үйлдвэрийн барилгыг Улсын комисс хүлээн авсан байдаг юм.

Харин баяжуулах үйлдвэрийн барилгыг Улсын комисст хүлээн авах ажлын хэсгийнхэн тэнд 2009 оны арванхоёрдугаар сарын 18-21 хүртэл гурав хоног ажиллахдаа хятадуудаар дайлуулж цайлуулаад, зөрчил нь ил тод байхад хараагүй юм шиг байсаар өнгөрөөсөн байж болзошгүй гэсэн хардлага төрөв. Тус ажлын хэсгийн ахлагч нь Уул, уурхайн яамны ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатар, гишүүн нь Г.Тамир, Б.Бямбадагва, С.Баярцэцэг, М.Энхтуяа, Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц тэргүүтэй хүмүүс байсан аж.

Тэд 2009 оны арванхоёрдугаар сарын 21-нд 13 дугаартай "Уурхайг ашиглалтад хүлээж авах Улсын комиссын акт” үйлдэн үйлдвэрийн барилгыг хүлээн аваад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Дээрх хүмүүс ингэж уурхайг ашиглалтад хүлээж авахдаа барилгын Улсын комисс хүлээн аваагүй хаягдлын даланг ашиглалтад авчихсан байгаа юм.

Гэтэл химийн хортой бодисоо хаях энэ далан нь цоорсон, чанаргүй зүйлээр хийсэн байсныг үнэхээр мэдсэнгүй юү, эсвэл ямар нэг ашиг сонирхол нөлөөлчихөв үү. Юутай ч Улсын комисс хүлээн авснаас хойш нэг жилийн дараа Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тухайн газарт шинжилгээ хийхэд хаягдлын далан цоорч, химийн хорт хаягдал бүхий шингэн хөрсөнд нэвчиж буй нь тогтоогдсон аж.

Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Шинь шинь”-ийг байгаль орчинд хор, хохирол учруулж буй үйл ажиллагаагаа зогсоох, хаягдлын даланг засах үүрэг өгчээ. Харамсалтай нь "Шинь шинь”-ий хятадууд алтыг нь аваад авдрыг нь хоосон хаях сэтгэл өвөрлөж ирсэн нь тодорхой учраас химийн хорт бодисоор Монголын зүүн хязгаарын нэгэн сумын хөрс бохирдож, хүн, малын ундны ус, ургамал хордох нь огт хамаагүй байсан гэж хэлэхэд буруудахгүй л болов уу.

Яагаад ингэж хэлэх болов гэхээр цагдаагийнхан тус компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа 2012 оны эхээр "Шинь шинь”-ий уурхайн бүсэд очиж, дээж авч холбогдох мэргэжлийн байгууллагаар шинжлүүлсэн гэдэг юм билээ. Улмаар мөрдөн байцаалт дуусаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэл бичсэн аж.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ)-анд хүргүүлсэн мэдэгдэлд хаягдлын далан нь үргэлжлэн шүүрч, хорт бодис хөрсөнд нэвчиж байгаа талаар дурдсан байв. Хэргийг шалгасан мөрдөн байцаагч нар 2012 оны хоёр, 2013 оны гурав, 2014 оны долдугаар сард "Шинь шинь”-ий уурхайд очиход, тэднийхэн "Хаягдлын далангийн цоорсон хэсгийн нөхсөн, хөрсөнд химийн хорт бодис нэвчихээ больсон” хэмээж байсан ч дахин шинжлэхэд нөхөөс нь ямар ч үр дүнгүй болсон, хорт бодис шүүрч нэвчсэн хэвээрээ байжээ.

Уг нь анх "Шинь шинь” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох орлогч захирал Юү Лей, Жань Жи Фү, Ван Фу Жүн, Ван Шин Чиан, Вэй Юу Фү, Жан Хун Тао, зөвлөх Тиан Зи Лин, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга, ӨМӨЗО-ны иргэн Х.Мөнхөө, орлогч Б.Чулуундорж зэрэг хүмүүсийг "Хар тугалга, цайр нэрийн дор ураны өндөр агууламж бүхий 40 мянган тонн баяжмал БНХАУ руу хил давуулсан, үүний улмаас Монгол Улсын эдийн засагт 85 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн хохирол учирсан” гэж буруутгаж байсан.

Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчмын хөрсний бохирдол ихээр нөлөөлөх магадлалтай жалганы хөрсөн дэх хүнцлийн агууламж 45.46 мг/кг. Улааны уурхайн хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартаас өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Харин мөрдөн байцаалтын явцад энэ хохирол 534.5 сая төгрөгөөр нэмэгджээ. "Шинь шинь”-ий уурхайн орчимд шалгалт хийсэн шинжээчид "Химийн хорт бодис хөрсөнд шингэсний улмаас байгаль экологид 534.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан” гэж дүгнэжээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд БОНХАЖЯ-ныхан ч юм уу, эсвэл орон нутгийн засаг захиргааныхан "Шинь шинь”-ээс уг мөнгийг гурав дахин нэмэгдүүлэн гаргуулан авч болох хуулийн заалт байдаг юм билээ.

Хэдийгээр хэрэг хэрэгсэхгүй болсон ч гэсэн хохирлыг Дорнод аймгийн Дашбалбар сумын хөрсийг бохирдуулсан Хятадын компаниас гаргуулан авах боломжтой. Архангай аймгийн ЗДТГ-ынхан Орхон голыг бохирдуулсан "Алтан дорнод Монгол” компаниас 35 тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхэд хандаад байгаагийн адил Дорнодынхон ч "Шинь шинь”-д худалдагдчихаагүй бол төсөвтөө хэдэн төгрөг оруулаад авах боломж байгаа юм.

Хөрс бохирдуулсан уурхайг яагаад хаадаггүй юм бол "Шинь шинь”-ийг удирдаж байсан хятадуудад эрүүгийн хэрэг үүсгэхдээ Монгол Улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн гэдгийг дээр дурдсан. Ингэж шалгахад "Шинь шинь”-ийнхэн хуулиар Цөмийн энергийн газарт шилжүүлэх байсан тусгай зөвшөөрлийг өгөөгүй байдаг. Улмаар хүчингүй болсон тусгай зөвшөөрөл ашиглан хилээр баяжмал гаргасан нь тогтоогдсон юм.

УИХ-аас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль баталсан. "Шинь шинь” энэ хуулийн дагуу Цөмийн энергийн газраас цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах ёстой байж. Тухайн үед үйлчилж байсан Цөмийн энергийн тухай хуулиар дээрх 247А дугаартай лицензийг АМГ-ын бүртгэлээс хасаж, улмаар энэ тухайгаа "Шинь шинь”-ий удирдлагад удаа дараа мэдэгджээ.

Гэвч хятадууд хүчингүй болсон зөвшөөрлөөр Монголын баялгийг гадагш нь зөөсөөр байжээ. Энэ компани 2010 оны арванхоёрдугаар сараас хойш багагүй хугацаанд хар тугалга, цайр нэрийн дор 90 гаруй удаагийн бүрдүүлэлтээр 40 мянган тонн баяжмал БНХАУ руу зөөсөн байдаг юм. Үүний улмаас дээрх хохирол учирсан гэж шинжээчид дүгнэсэн.

БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь шинь” компанийн ашиглаж буй Улааны ордод 1986 онд БНМАУ-ын холбогдох дээд байгууллагын шийдвэрээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоож, улмаар хэдхэн жилийн өмнө УИХ-аас стратегийн ордод тооцож, дээр дурдсан жагсаалтын 38-д бичсэн байгаа юм. Ингэж хайгуул хийгээд тэнд ураны 270 кг нөөц байгааг урьдчилсан байдлаар тогтоосон юм билээ.

Стратегийн ордод Улааныг авсан юм бол яагаад төр өдий хүртэл хуульд заасан хувь хэмжээгээ авахгүй байгаа нь мөн л хачирхал төрүүлсээр. Тус компанийнхан хүчингүй болсон лицензээр ураны агууламж бүхий баяжмал хил давуулсан хэргээс гадна манай орны газар шороог бохирдуулсан талаар дээр дурдсан. Хаягдлын далангийн геомембран давхарга цоорч, ашиглалтын шаардлага хангахгүй болж, химийн бодис шүүрсэн.

Хөрсөнд хийсэн шинжилгээгээр химийн онц аюултай бодис болох мыщъяк буюу хүнцэл байгальд байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өндөр гарчээ. Монголчууд бид хаан хор хэмээн сүрддэг хүнцлийн хэмжээ "Шинь шинь”-ий хаягдлын сангийн орчимд маш өндөр байсан гэнэ. Тус компанийн уурхайд ажилласан шинжээчдийн 2014 оны есдүгээр сарын 8-нд гаргасан 01 дүгээр дүгнэлтэд "Хаягдлын сангийн ойр орчмоос авсан нийт дээжинд хүнцлийн дундаж агуулга 33.5 мг/кг байна.

Улааны ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан орчмын хөрсний бохирдол ихээр нөлөөлөх магадлалтай жалганы хөрсөн дэх хүнцлийн агууламж 45.46 мг/кг. Улааны уурхайн хаягдлын сангийн ойр орчмын хөрсөн дэх хүнцлийн агууламж Монгол Улсын MNS 5850:2008 стандартаас өндөр байна” гэжээ. Мөн ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораторийн 2013 оны долдугаар сарын 31-ний 01/2013 дүгнэлтэд "Хаягдлын далангийн бохир усанд хүнцлийн агууламж MNS 4943:2011 стандартаас 1.4352 дахин их байна” гэж дурджээ.

Хорт хавдар үүсгэгч энэ бодис зөвхөн "Шинь шинь”-ий буруутай үйл ажиллагаанаас болж хөрсөнд нэвчсэн гэж үзэх нь буруу бололтой. Мэдээж химийн хорт бодис хөрсөнд нэвчүүлж, Монгол орны хөрсийг бохирдуулчихаад байгаа ийм компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь зүйд нийцнэ гэж үү. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66 дугаар зүйлийн дөрөвдүгээр зүйлд "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж цагаан дээр хараар тод бичээд үлдээчихсэн.

Энэ хуулийн заалтыг БОНХАЖЯ-ныхан хэрэгжүүлж, уг компанийн үйл ажиллагааг цаашид явуулах боломжтой эсэхийг судлан, хэрэв хаягдлын сангийн геомембранаа шинэчилж солиогүй, хортой ус хөрсөнд нэвчсэн хэвээр байгаа бол үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авахгүй бол Монгол орны зах хязгаар нутаг химийн хорт бодисоор бохирдон, Минамата шиг болоод үлдэх вий.

Үргэлжлэл бий

Г.Равжаа

Хаан хор хүнцлээр Дорнодын хөрс бохирдсон түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани