Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Скандинавын зүрх

Норвег гэж жишиг улс байгаа нь Монголчуудад бас аз шүү. Тэгэхгүй бол луйварчид эх орныг минь бүүр өмнө дуусгах байлаа.

Скандинавын зүрх

"Хүн үр хүүхдэдээ өр үл­дээх биш, баялаг өвлүүлэхийн төлөө амьдардаг шүү дээ”. Энэ бол Норвегийн Сангийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ хэлсэн үг.
Магадгүй энэ л үг Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн Скандиновын хоёр оронд (Норвег, Швед) хийсэн албан ёсны айлчлалын хам­гийн том олз, гол үзэл санаа нь болсон гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Тийм ээ, хүн хэзээ ч үлдэж буй үр хүүхэддээ өр үлдээхийг хүс­дэггүй. Энэ бол эцэг хүний, эх хүний зүрхэнд орших хайр юм. Хэрэв төр засгийн тэргүүнүүд ард түмнээ өөрийн төрсөн үр хүүхэд шигээ санаж тэдний төлөө зүт­гэж чадвал ямар үр дүнд хүрч болдгийг Скандиновын баруун эрэгт орших Норвеги хэмээх жижигхээн улсаас харлаа...
Норвеги, Монгол хоёр асар их ялгаатай ч адилтгаж болох талуудтай. Монгол Улс байгалийн хэт их баялгаасаа болж зовлонгийн үр амсаж эхэлсэн бол Норвеги бай­галийн баялгаараа гайхуулсан хөгжлийг өөртөө бий болгож ертөнцийн загвар болсон туршлагатай.
Тийм ч болоод Норвеги нь 2001-2006 онд хүний хөгжлийн индексээрээ тэргүүлж, 2007 онд дэлхийн хамгийн тайван улсаар шалгарч, өдгөө Европын хамгийн баян орон болсон байна.
Яаж... Ердөө 40 гаруй жилийн өмнө л Европын хамгийн ядуу орны тоонд багтдаг байсан Hорвегичүүд өнөөдөр дэлхийд гайхагдаж, Европын холбоонд үнэд орохын учир юу байв. Тэд үнэхээр байгалийн баялаг ихтэй юм бол Голланд өвчинд нэрвэгдэхгүй, баялгийн хараал тусахгүй, гадныхны эрхшээлд оролгүй хөгжиж чадсаны нууц юу вэ?.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг даган Монголоос мордохын өмнө эдгээр асуул­тын хариултыг интернэтээс бишгүй л хайсан. Тэд байгалийн хий, газрын тосны олборлолт хийдэг компаниудаа төрийн мэдэлд байлгадаг, ашгийн татвар өндөр авдаг, нэг хүнд ногдох эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэсэн өнгөц мэдээлэлтэй л онгоцонд суучихсан хэрэг. Ямар ч айлчлалын үеэр дурьдагдаж л байдаг хоёр орны хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч байгаа, дипломат харилцаа тогтоосны тэдэн жилийн ой болох тухай, Монголын ардчилал Ази тивд загвар болж байгааг сайшаах зэрэг албаны хүйтэн хэллэгүүдийг энэ удаа чихнийхээ хажуугаар өнгөрөөж Норвеги маягийн хөгжлийн түүхийг онгичих бодол тээлээ.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын зорилго ч бүхэлдээ энэ чигийг зааж байсан тул асуудалгүй. Ингээд ихэмсэг атлаа бүүдгэр Норвегийн чийгт гудамжинд хөл тавилаа. Хойд мөсөн далайн сав нутагт багтах энэ ард түмний аз од гийсэн тэр өдөр бол 1969 оны арванхоёрдугаар сарын 25. Далай дороос газрын тосны нөөц илэрсэн тухай мэдээг тухайн үед хайгуул хийж байсан АНУ-ын компани Засгийн газарт нь уламжилжээ. Мэдээж энэ бол зул сарын хамгийн том бэлэг байлаа. Бурхнаас илгээсэн бэлгийг харин хэрхэн шингээх нь төр засгийн шийдэх хэрэг болжээ.
Тэд 1972 онд 100 хувь төрийн өмчит "Стайтойл” компаниа байгуулсан байна. Улмаар 1974 онд байгалийн баялгаа хэрхэн ашиглах тухай хөтөлбөрөө боловсруулж дуусаад парламентаараа хэлэлцүүлжээ. Ердөө тавхан жилийн дотор улс орныхоо хэтийн хөгжлийн бодлогоо тодорхойлж чадсан нь тэр. Хөтөлбөрийн амин сүнс болсон гурван заалт бий.
• Нэгдүгээрт, газрын баялаг нь Норвегийн ард түмний өмч байна,
• Xоёрдугаарт, ард түмний төлөөлөл нь парламент байна. Парламентаар дамжуулан ард түмэн эрхээ эдэлнэ.
• Гуравдугаарт, байгалийн баялгаас олсон мөнгөө үрэхгүйгээр гадны зах зээлд эргэлдүүлж үржүүлнэ гэсэн гурван үндсэн санааг тодотгож чаджээ.
Ингээд гадны уул уурхайн ямар ч компанийг оруулалгүй зөвхөн өөрсдийн хүчээр бүхнийг хийжээ. Норвеги улсыг Hорвеги хүн л хөгжүүлж чадна. Норвеги улсын төлөө Hорвеги хүн л зүтгэнэ, Норвегийн ард түмний төлөө "Рио Тинто” ч юм уу, "Пибоди Энержи” чин сэтгэлээсээ санаа тавихгүй гэдгийг ойлгож хөтөлбөрөө боловсруулж чадсан нь өнөөгийн хөгжлийнх нь суурь байлаа.
Мэдээж тэдэнд технологи, туршлага, мөнгө, мэргэжилтний аль нь ч байгаагүй. Гадны том том компаниуд ирээд мэдлэг, туршлага, мөнгөөрөө далайлгаж байсан ч тэд автаагүй. Тэд өөрсдөө чадна л гэж бодсон. Тэгээд чадсан. Хамгийн гол нь тэдэнд сэтгэл зүрх байсан. "Хойч ирээдүйдээ өр үлдээх үү, эсвэл баялаг үлдээх үү” гэсэн хоёр замын нэгийг л сонгосон. Сонголт хийхдээ ард түмнээ өөрийн үр хүүхдийн адил санаж эцэг эх шиг нь хандсанд л Норвегийн нууц оршиж байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн, эх орноо гэсэн чин сэтгэл энэ улсыг ивээж өдгөө дэлхийн төвшинд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болгожээ. Энэ бүгдээс нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгов. Тэр юу вэ гэвэл , ноён Ерөнхийлөгчийг дагалдан хоёр жилийн өмнө Япон Улсад хийсэн айлчлалын үеэр бас л өнөөгийн Японыг бий болгосон нууц нь чиёошингүра буюу чин сэтгэл байсныг олж мэдсэн явдал юм. Азийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн тэргүүлэгч гүрний нэг Японыг ч, Скадинавын хойгт орших ядуу буурай Норвегийг дэлхийн жишигт хүргэж, чинээлэг орон болтол суга татсан тэр хүчин зүйл бол гагцхүү чин сэтгэл байв.
Чин сэтгэл байгаа цагт шударга ёс тогтоно. Шударга ёс тогтсон тохиолдолд хөгжлийн чиг хандлага, улс үндэстний хөтөлбөрөө зөв тодорхойлж чадна. Нэгэнт зөв тодорхойлогдсон хөтөлбөр биеллээ олно. Норвегийн Ерөнхий сайдын "Бид баялагтай баян болохоосоо өмнө нийгмийн шударга ёсыг тогтоочихсон байсан байсан юм шүү” гэх захиас үг бий. Тэгэхээр ардчилал, шударга ёсыг нутагшуулж чадахгүй бол хэчнээн баялагтай, баян байгаад өмч нь хүнийх л болдог байх нь.
Норвегичүүд байгалийн хий болон газрын тосноосоо олсон мөнгөө дотоодын эдийн засагтаа оруулахгүй зөвхөн гадны зах зээлд эргэлтэд оруулдаг өвөрмөц тогтолцоотой. Үүнийгээ Баялгийн тусгай сан хэмээн нэрлэж хөрөнгийн менежментийг нь Төв банк нь хариуцдаг. 1996 оны тавдугаар сараас 300 сая ам.доллараар эхлүүлж байсан энэ сангийн нийт дүн одоо бараг нэг Триллион ам.долларыг зааж байна. Байгалийн баялгаас олсон мөнгөө манайх шиг 21 мянган төгрөг болгоод тараачихдаггүй болохоор дотоодын зах зээлээ түүхий эдийн үнийн хэлбэлзэл, валютын ханшийн өөрчлөлт, эдийн засгийн халалтаас найдвартай хамгаалдаг аж. Нөгөө талаараа энэ нь уул уурхайгаас бусад салбараа татаж унагахгүйгээр хөгжих бололцоог бий болгож өгчээ. Одоо Норвеги газрын тосныхоо экспортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бол, олборлолт нь ДНБ-ийхээ дөрөвний нэг хувийг эзэлдэг. Жил бүр Засгийн газар нь төсвөө батлахдаа Баялгийн тусгай сангаасаа дээд тал нь дөрвөн хувийг авч ашиглаад үлдсэнийг нь хадгаламж хэлбэрээр өсгөж үржүүлдэг гэх. Энэ бол байгалийн баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед Норвегийн ард түмэн хоосон хоцрох биш байнга өснө нэмэгдэх хөрөнгөтэйгөө үлдэхийн баталгаа болжээ. Гадны зах зээл дээр эргэлдүүлж буй Баялгийн тусгай сангийн хөрөнгийн 60 хувийг олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж авахад, 35 хувийг үнэт цаас, мөн 5 хувийг үл хөдлөх хөрөнгө авахад зориулдаг байна. Нийтдээ 7-8 мянган томоохон компанийн 1-2 хувийг л эзэмшдгээрээ онцлог. Ийм бага хувь нь ямар нэгэн эрсдэлд оруулдаггүйгээрээ давуу тал болдог байна. Тухайлбал, манай Тавантолгой төслөөс 5 хүртэлх хувьд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн үг. Гэхдээ ашигтай төсөл болгон руу нүд унагаж мөнгө хийгээд байдаггүй нь Норвегийн имиж. Тэдэнд хөрөнгө оруулахад баримтлах тусгай ёс зүй гэж бий. Тухайлбал, зэвсэг болон мансууруулах бодисын наймаа, архи тамхийг дэмждэггүй. Бас аливаа ашигтай бизнес төслөөс хөрөнгийг нь авахаа чухалчилдаггүй нь гайхалтай санагдсан.
Татвар өндөр байлаа гээд дургүйцэж эгдүүцэх нь цөөн. Учир нь төсвийнх нь 40 орчим хувийг нийгмийн халамж руу, 30 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг тул хүн амьдрахад хамгийн таатай орчин бүрдсэн улсаар дэлхийд шалгарсан нь тэр. Татварын энэ бодлого үр өгөөжөө хэрхэн өгснийг 1969 оноос хойш өнөөдрийг хүрсэн тэдний 43 жилийн хөгжлийн түүх харуулж байгаа хэрэг. Өнгөц хараад сайхан сайхан юм сонсоход сэтгэл хөдөлж тэднийг шууд дуурайчихгүй юм байх даа гэсэн бодол төрөвч Монголынхоо хөрсөнд буулгахад бас учир бий. Хэрэв бид Норвегийн Баялгийн тусгай сан шиг юм байгуулбал түүнийг удирдах, хяналт тавих зөвлөлөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг л хамгийн эхэнд бодолцох зүйл юм. Тэднийхээр бол Үйлдвэр худалдааны яам нь Тусгай сангийнхаа төрийн өмчит компаниудынхаа хувьцааг хариуцдаг аж. Харин хөрөнгийн менежментийг нь Төв банк нь хийдэг.
Гэхдээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлийг бас татан оролцуулдаг байна. Тэрхүү зөвлөлд багтах төлөөлөгч болон сонгогдох эрхмүүд хоёр жил тутамд сонгогддог.
Яг энэ асуудлыг бодоод эхлэхээр Норвегийн Ерөнхий сайдын сануулсан "Бид энэ хөтөлбөрийг хийхдээ эхлээд шударга ёсны тогтолцоог бий болгочихсон байсан юм шүү” гэсэн үг эрхгүй нэгийг бодогдуулна. Бидэнд ардчилал байвч түүнээ бэхжүүлэх шударга ёсны тогтолцоо нь бүрдсэн бил үү. Үгүй. Ийм байхад зоригтой алхам хийхээс зүрх үхмээр.
Л.Мөнхбаясгалан.

Цааш түгээ Монгол хүн бүр уншиж ухаартал SHARE SHARE
Скандинавын зүрх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани