Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн талцуулсан өрнөл

Таван толгойн талцуулсан өрнөл Таван Толгойн нүүрсний уурхайг яаж, хэнтэй хамтран ашиглах талаар ардчилсан Монгол Улс төр засгаасаа түмэн олноо хүртэл талцаж эхэллээ. Энэ ордыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах эрхийг хамтад нь Монголын "Энержи ресурс”, Хятадын төрийн өмчийн "Шинхуа” болон Японы "Сүмитомо” компаниудын консорциумд өгөх шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгч дэмжсэн ч, УИХ-ын дарга эсэргүүцэж, төрийн бүх эрх мэдлийг анх удаагаа гартаа төвлөрүүлээд байгаа Ардчилсан намын ан цав нь цуурч, Монголын улс төрд томоохон хагарал үүсгэв.

Дээрх консорциумтой байгуулах Засгийн газрын гэрээний төсөл нь Монгол Улсын олон хууль журмыг зөрчиж байгаа тул УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга З.Энхболд тулгаснаар Таван Толгойн асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр хойшлуулсан юм.

Улс төрийн бүх хүчин, УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, бие даагч гишүүд байр сууриа  илэрхийлж, Таван Толгойн гэрээний төслийг өөрсдийгөө ялгаруулан харагдуулах сайхан боломж гэж үзэж байна. Таван Толгойн шинэ гэрээ ард иргэдийг ч талцуулан хувааж, нэгдсэн шийдвэр гарахгүй сунжирсаар хойтонгийн сонгуулийн сурталчилгаа болж өрнөх, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх, улмаар шинэ, Засгийн газрыг байгуултал сунжрах шинжтэй болов.

ТАЛЦЛЫН МӨН ЧАНАР

Таван Толгойн нүүрсний орд газрыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн JORC аргачлалаар тооцоод 7.4 тэрбум тонн коксжих нүүрстэй болохыг тогтоожээ. Үүнээс таван тэрбумыг нь олборлох бололцоотой, ирэх арван жилд нүүрсний үнэ тонн нь урд хил дээр 50 доллар байхаар тооцоход ирэх 50 жилд 250 тэрбум долларын борлуулалт хийх юм. Ийм борлуулалт хийхийн тулд Таван Толгойд цахилгаан станц, нүүрс угаах болон гүн боловсруулах үйлдвэр, урд хил рүү 270 км урт төмөр зам барих бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь 10 орчим тэрбум долларын хөрөнгө шаардана. Бараг бүх нүүрс, цахилгааныг урд хөрш худалдан авах учир Хятадын аль нэг туршлагатай, томоохон компанийн хөрөнгө оруулалтыг татаж, эрсдэлээ бууруулах нь зүй ёсны хэрэг.

Тийм ч учраас Таван Толгойг бүхлээр нь ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэг талаас "Эрдэнэс Таван Толгой” компани Хятадын "Шинхуа” болон АНУ-ын "Пийбоди энержи” компанитай консорциум байгуулахаар ажиллаж байсан ч бүтсэнгүй. Эдүгээ "Эрдэнэс Таван Толгой” компани нь 2011-2014 онд нийт 10.4 сая тонн нүүрс экспортолж 800 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд өөрийн 610, гэрээт таван мянга шахам ажиллагсдыг ажиллуулж иржээ. Тус компани нийтдээ 600 гаруй сая долларын өртэй бөгөөд нүүрсээ уурхайн аман дээрээс тонныг нь 32 доллараар борлуулж байна.

Харин Таван Толгойн нийт нөөцийн дөрвөн хувийг эзэмшдэг "Энержи ресурс” компани нь сүүлийн долоон жилд нүүрс олборлолтоо амжилттай явуулж, гадаадын хөрөнгийн зах зээл дээр 600 гаруй сая долларын хөрөнгийг хувьцаагаар, нэг тэрбум долларын хөрөнгийг зээлээр босгожээ. Тэд нь энэхүү хөрөнгөөрөө нүүрсээ олборлож, угаах үйлдвэр, урд хил хүртэл авто зам барих дэд бүтцийг байгуулаад буй. Тус компани Хятадын мөнөөх "Шинхуа” компанитай хамтран нүүрс олборлох, төмөр зам байгуулан тээвэрлэх, Японы "Сүмитомо” компанитай хамтран Хятадын болон гадаадын бусад оронд борлуулах зорилгоор консорциум байгуулан Засгийн газрын зарласан тендерт оролцож шалгарсан юм. Тус консорциумтой байгуулах Засгийн газрын гэрээг УИХ-аар хэлэлцэхээр болоод байна.

Монгол Улсын эдийн засгийн хагастай тэнцэх асар том хөрөнгө, мөнгөний тухай яригдаж буй Таван Толгойн ашиглалтын төслийн аль ч хувилбар төр засаг дахь улс төрийн хүчний тэнцлийг илэрхийлж ирсэн нь ойлгомжтой. Дэлхийд томоохонд тооцогддог энэ уурхайг хэрхэн ашиглах ээлжит шийдвэр нь Монголын хөгжлийн ирээдүйн дүр төрхийг тодорхойлсон алхам болох юм.

Ямар ч шийдвэр гаргасан "Эрдэнэс Таван Толгой” компанийн 10 хувийг иргэддээ, 10 хувийг хувийн хэвшлийн компаниудад төр засгаас эзэмшүүлснийг тооцон хувьцаа эзэмшигчдийн дуу хоолойг сонсох шаардлага гарч байна. Харин Засгийн газар иргэдийн хувьцаа нь сонгох эрхгүй гэж тайлбарлаад байгаа нь Монголын төр засаг ард иргэдээ ахин нэг тохуурхаж байх шиг санагдав.

Төр засгийн эрхийг сонгуулиар авдаг улс төрийн намуудын санхүүжилт  нь нууцлаг, улмаар авилга газар авсан Монголын төр засгийн чадавх суларч, төрийн өмчит компаниудын намын өмчит болсон өнөөгийн нөхцөлд тэдэнд иргэд итгэхгүй байна. Нөгөө талаасаа хувийн өмчит компаниуд удирдлага засаглал сайн ч төр засгаас өөртөө хэрэгтэй шийдвэрийг гаргуулж чаддаг жишиг тогтоод буйд иргэд дургүйцэж буй.

Улс төрийн хүчнүүдийн өнөөгийн хуваарилалт (статус кво) нь Таван Толгойн гэрээг Засгийн газрын санал болгож буй хувилбараар шийдэж чадахгүйд хүргэх магадлал өндөр байна.

ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТ

Монголын нүүрсийг гангийн үйлдвэртээ ашиглах хэрэгцээ нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт өндөр хэвээр байгаа юм. Канадчууд дэлхийн хамгийн том зах зээлийн хажууд буй байршлаа тун чадмаг ашиглаж ирснээс бид сургамж авах хэрэгтэй. Хятадын аж үйлдвэрлэлийн хамгийн том хэрэглэгчид оршдог зүүн эрэгт нүүрсээ бага зардлаар хүргэж байж л Монголчууд Австрали, АНУ болон бусад улстай өрсөлдөж чадах юм.

Тэгээд ч Монгол Улс дэлхийн түвшинд үйл ажиллагаа явуулж байж л нүүрсний салбараа өгөөжтэй хөгжүүлнэ. Энэ Таван Толгойн орд газрыг урт хугацаанд, үр ашигтай замаар байгальд ээлтэйгээр, тогтвортой, нутгийн иргэдийн хүртээмжтэй нь, үнийн хэлбэлзлээс үл хамааран өгөөжтэй удирдана гэсэн үг. Баруун, зүүн Цанхийг нэгтгэн ашиглахуйц авто зам, ус, цахилгаан станц, угаах үйлдвэрийг барьж байгуулах төслийг чадварлаг удирдах шаардлагатай.

Олборлолт, ашиглалт, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, ажиллах хүч, нийгмийн асуудлууд нь нэгдмэл байж л ордыг хамгийн үр өгөөжтэй, тогтвортой ашиглаж чадна. Тэгсэн тохиолдолд Таван Толгойн ордын үнэлгээ өсөж, улмаар "Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах нь ашигтай болох юм. Тэгж чадаасай гэсэн хүлээлт Монголын иргэдэд байгаа.

Гэхдээ өдгөө Монгол Улсад Таван Толгойн ордоо хамгийн өгөөжтэй ашиглах талаар томоохон талцал хүчтэй өрнөж эхэллээ.

Та бүхэн Л.Жаргалсайханы вэбсайтад зочлохыг хүсвэл http://jargaldefacto.com/ хаягаар орно уу.

 

Эдийн засагч Д.Жаргалсайхан

Таван толгойн талцуулсан өрнөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани