Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Том амбийц”-аа тойрч хэрэлдсээр

“Том амбийц”-аа тойрч хэрэлдсээр Дэлхийн зах зээлд нүүрсээ гаргаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж яриад удлаа. Сүүлийн таван жилд энэ талаарх яриа, хөөрөөг манай томчууд албан ёсоор "Coal Мongolia” чуулга уулзалтын үеэр өрнүүлсэн ч хүрсэн үр дүн алга. Өмнө нь ийм "том амбийц”-ийг мөрөөддөг л байв. Гэтэл өнөөдөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн ч, тулга тойрсон ээлжит хэрүүлээ хийгээд, хөдлөхгүй суугаад байгааг юу гэж ойлгох вэ?

"Том амбийц”-ийг тайлбарлахын тулд эхний ээлжид экспортын нүүрсний талаарх цөөн тоон дүнг уншигч танд сонирхуулъя.

Хувийн төмөр замаар нүүрсээ зөөхөд тарифын дарамтад орохгүй

Өнгөрсөн оны байдлаар манайхаас Хятад руу нийт 18 компани нүүрс экспортолжээ. Үүний 15 нь Өмнөговь аймгаас урд хөрш рүү нүүрс гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, бид нүүрсээ Хятадын зах зээлд гаргах жанжин шугамтай гэсэн үг. Өмнө нь бид хойд хөршөөр дамжуулж, Өмнөд Солонгост нүүрсээ гаргах оролдлого хийсэн түүх бий. Төдийлөн амжилттай болоогүйгээс гадна, зорилтот зах зээл нь тэд биш учраас нуршихаа болъё.

Хятад руу 18 компани нүүрс гаргасан боловч, тэдний олборлосон бүтээгдэхүүн чанарын хувьд ялгаатай. Үүнээс гадна, дээрх "том амбийц” манай коксжих нүүрсэнд л хамаатай юм. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсээ баяжуулаад, өрсөлдөх чадвараа нэмэх талаар л албан ёсоор таван жил ярьжээ. Тэгвэл, өрсөлдөх чадвар гэж чухам юу вэ?

ӨДӨР БҮР МӨНГӨ ОЛЪЁ

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар чулуун нүүрсний хилийн үнэ тонн тутамдаа 80 ам.долларт хүрч, сэргэсэн байна. Харин нэгдүгээр сард 50 ам.доллараас ч доош орсныг Монгол банкнаас гаргасан Гадаад худалдааны тоймоос харах боломжтой. Өрсөлдөх чадвараа нэмэх "том амбийц”-тай дэлхийн хэмжээний ярианд дээрх 80 ам.долларыг 100 ам.доллараас дээш өсгөж, ашгаа ахиу хүртэх зорилго бий.

Мэдээж үнийг хэн нэгэн тогтоож чадахгүй. Тиймээс хил дээр 80 ам.доллараар зарах уу, Хятадын далайн боомтод хүргэж 100 ам.доллараас өндөрт хүргэх үү гэдэгт асуудлын зангилаа оршиж байна. Түүнчлэн, борлуулсан нүүрсний хэдий хэмжээ нь өртөг болж байгааг анхаарах хэрэгтэй юм. Бүтээгдэхүүний өртгөө бууруулах тусам, олох ашиг ахиу байх нь ойлгомжтой.

Хил дээр 80 ам.доллараар зарах уу, Хятадын далайн боомтод хүргэж 100 ам.доллараас өндөрт хүргэх үү

Тэгтэл бид одоо ч 20 ам.доллараар нүүрсээ олборлоод, уурхайн амнаас 30 гаруй ам.доллараар зарж, хямд аргаар ашиг олсоор байгаа. Өнөөдөр, маргаашдаа энэ аргаар ашиг хүртэвч, урт хугацаандаа найдлагагүй юм. Ухаандаа, өндөр зэрэглэлийн ресторанд 10 мянган төгрөгөөр хуушуураа зарах уу, наадмын талбайд хэдэн өдөр хуушуур хайрах уу л гэж асуугаад байгаа юм. Наадмаар хуушуур хийгээд, ашиг овоо оллоо ч, өдөр бүр бидэнд орлого оруулахгүй. Тиймээс ч, өрсөлдөх чадвар гэх "том амбийц”-тай үгийг ашиглаад, өдөр бүр ам.доллар олох гарц хайгаад байгаа юм.

Түүнчлэн, Хятадын хойд хил дээр л нүүрсээ хүргэж өгөөд, бид буруудаад байгаа юм билээ. Учир нь тус улсын нүүрсний зах зээлийг гурваас дөрөв ангилж болохыг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолсон. Бид хамгийн бага үнээр нүүрс худалдаж авдаг хэсэгт нүүрсээ хүргэж өгөн, 80 ам.доллараар борлуулаад байна. Өөрөөр хэлбэл, тус улсын өмнөд хэсэгт далайн боомтод нүүрсээ хүргэж, 100 гаруй ам.доллараар худалдах нь бидний "том амбийц”-ийн нэгээхэн хэсэг.

УУРХАЙ ХЭДИЙГ, ТӨР ХЭДИЙГ АВАХ ВЭ?

Энэхүү асуултын хариуг бүгд сонирхох нь дамжиггүй. Уурхайн эзэн тонн нүүрсийг 100 ам.доллараар борлуулчхаад үүнээсээ бүтээгдэхүүний өртгөө хасахад л ерөнхийдөө ашгийн дүр зураг гарна. Үүнээс татвар хураамжаа авах нь манай төр засагт хамаатай юм. Бүтээгдэхүүний өртөг өсөх тусам, үлдэх ашгийн хэмжээ буурна. Өөрөөр хэлбэл, өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нүүрсний уурхайд ч, татвар авах манай засаг, төрд ч ашиггүй. Тэгвэл, нүүрсний өртөгт хамгийн ихээр нөлөөлж байгаа Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замыг яагаад барилгүй, өдийг хүртэл гацаагаад байгаа юм бэ? Бид ахиухан татвар авахыг хүсэхгүй байгаа гэж үү?

Таван толгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан "Mongolian mining corporation”-ийн түншлэл дээрх төмөр замыг барих мөнгийг гаргана. Тус түншлэлд багтсан, Хятадын "Shenhua” компани Өвөр Монголын Ганц модны боомтоос Таван толгойн нүүрсийг тосч аваад, хувийн төмөр замаараа далайн боомтод хүргэж, гурав дахь зах зээлд гаргах боломжийг бүрдүүлж буй. Хувийн төмөр зам гэдгийг дахин онцолъё.

Учир нь тус улс нүүрсний салбараа хумьж буйг тоо баримтууд гэрчилсээр л байгаа. Тус улсын төмөр замын тариф өсч, Өвөр Монголоос Тяньжины боомт хүртэл авто замаар нүүрсээ тээвэрлэх нь ашигтай болсныг бид мэдээлсэн. Харин хувийн төмөр замаар нүүрсээ зөөхөд, тарифын дарамтад орохгүй эерэг тал бий. Өөрөөр хэлбэл, төрд ч, уурхайн эзэнд ч хамаатай өнөөх өртгийг бууруулахад ихээхэн дэмжлэг болох юм.

ЖАНЖИН ШУГАМААС ГАЖИХ НЬ

Бид ч үнэхээр "том амбийц”-тай юм аа. Дэлхий дээр олборлож буй коксжих нүүрсний дийлэнхийг залгидаг Хятадаас өөр худалдан авагч хайгаад эхэлж. Ер нь дэлхий даяар 50 орчим улс нүүрс олборлож, 70 гаруй үндэстэн хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Хятадаас гадна, 69 улс нүүрс худалдан авдаг байх нь. Тэдэнд нүүрсээ хүргэж өгөх сонирхол бидний "том амбийц”-д багтжээ.

Харин дээрх улсууд манай Гашуунсухайтын боомтоос ирээд нүүрс худалдаж авахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс жанжин шугамаараа Хятадын далайн боомтод хүрснийхээ дараа, тэдэнд нүүрсээ борлуулах яриа хэлэлцэл хийж болно. Тиймээс ч Таван толгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан түншлэлд багтсан "Sumitomo” компани энэ асуудлыг хариуцаж байгаа болов уу. Тэгээд ч, япончууд биднийг бодоход нүүрсний борлуулалтын туршлага арвинтайг ерөнхийлөгч асан П.Очирбат дурдсан. Жанжин шугамаасаа бага зэрэг гажих нь бидэнд илүү ашгийг авчрах биз ээ.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ

“Том амбийц”-аа тойрч хэрэлдсээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани