Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгой: Популизмаас улбаалсан зууны тэнэглэл

Оюу толгой: Популизмаас улбаалсан зууны тэнэглэлМанай Үндсэн хуулийн 6.1-д "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан байдаг. Энэ заалтыг манай популистууд мушгин тайлбарлаж, байнга иш татдаг уриагаа болгосоор уджээ. Үндсэн хуулийн 5.5-д "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Тэглээ гээд бүх мал сүргээ нэгдэлд хамруулж, мал маллах ажлыг төр нь өөрөө гардан хийдэггүй биз дээ? Харин ч эдийн засгийн эрх чөлөөний ачаар малчин ард маань малын буянаа эдэлсэн шиг эдэлж, "ажил хийвэл ам тосддог”-ийг бодитоор харуулж байгаа. Социализмын үед хорин сая хүргэх гэж зүдэрдэг байсан малын тоо өнөөдөр Халхын хавтгайд багтахгүй их хэмжээнд хүрсэн нь тод жишээ мөн бус уу?     
         
Уул шугамандаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж маш тодорхой хуульчлан заасан байдаг. Мөн энэ хуулийн 5.2-т "Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан нь төр ашигт малтмал "эрэх, хайх, ашиглах” эрхээ тусгай зөвшөөрөл олгох хэлбэрээр Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэнд шилжүүлж болно, харин үүнийхээ төлбөрт олон янзын татвар, хураамж, шимтгэл авна гэдгийг тодорхойлсон маш ойлгомжтой  зохицуулалт.
 
Эднээс хамгийн чухал нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу "роялти” юм. Өөрөөр хэлвэл ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж ашигтай, ашиггүй ажиллахаас үл хамааран нийт борлуулалтын орлогоос нь шууд хувь тооцож авдаг татвар л даа. Дээрээс нь мэдээж хуульд заасан бусад татвар, хураамж, шимтгэлээ авна, бас тухайн аж ахуйн нэгж нь ашигтай ажиллаад байвал Татварын хуулийн дагуу нийт ашгийнх нь 25 хувийг төр авна.     
 
Аливаа уул уурхайн төсөл хэрэгжих явцад зайлшгүй хийгддэг дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, шинээр бий болох ажлын байр, экспортоос олох валютын орлого, дотоодын худалдан авалт гэх мэт манай популистуудын ойлгох дургүй эдийн засгийн үр өгөөжийг хэлэлцэхээ хойш тавиад, "Оюу толгой гэдэг уул уурхайн төсөлд Монгол Улс 34 хувийг эзэмших болсноор бид юу алдав аа” гэдэг тооцоог хамтдаа харья.             
 
Оюу толгой компанийн 34 хувийг эзэмших гол сэдэл нь татварын дараахи ашгаас ноогдол ашиг олох гэсэн санаархал байсан байх л даа, уг нь ч санадаг л санаа. Үүнийг олж авахын тулд манай популистууд "стратегийн орд” гэх сонсголонтой сайхан нэр томьёог санаачилж Ашигт малтмалын хуулиндаа оруулаад, үхэн хатан тэмцэлдэн байж өнөөх 34 хувийг нь авахаар боллоо. Хувь эзэмшсэн л бол ноогдол ашиг хүртэхээсээ өмнө эхлээд төслийг хөдөлгөх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тул өөрөө хөрөнгөгүйн эрхэнд нөгөө талаар "даалгаж” хүүтэй зээл авахаар тохирлоо. Нэг ёсондоо нөгөө талынхаа ирээдүйн ашгаас нь "хумслах” шаардлагатай болсон учир наана нь  авах татвар хураамжаа тогтворжуулан найр тавьлаа. Ингээд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд роялти татварыг борлуулалтын орлогын 5 хувиар буюу зөвхөн суурь роялти түвшинд авахаар тогтлоо. Гэтэл уг нь Ашигт малтмалын хуулийн дагуу нэг тонн зэсээс авах роялтийн хэмжээ олон улсын зах зээлийн зээлийн үнийн өсөлт/бууралтаас хамаараад 5-20% хүртэл өсөх ёстой байж:
 
Лондонгийн металын биржийн                   Зэсийн баяжмалд                       
      1 тонн зэсийн үнэ                                      ноогдох роялти  
5,000 ам доллароос доош                                     5 хувь
5,000-6,000 ам доллар                                        16 хувь
6,000-7,000 ам доллар                                        17 хувь
7,000-8,000 ам доллар                                        18 хувь
8,000-9,000 ам доллар                                        19 хувь
9,000 ам доллароос дээш                                    20 хувь
 
Харамсалтай нь байдал бодсоноос арай "өөрөөр” эргэж байгааг бид дэндүү хожуу ухаарсан. Дээрээс нь төслийн санхүүжилтийг Монголын тал зээлээр авч хийсэн учир төсөл хөрөнгө оруулалтаа нөхөх, зээлийн санхүүжилтээ хүүгийн хамт эргэн төлтөл 15-20 жилийн хугацаанд ноогдол ашиг гэдэг зүйл олж долоохгүй гэдгээ ойлгоод одоо улс даяараа гайхшрах байдалтай сууж байна.
 
Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй 34%-ийн төлөө роялти татварыг 5% дээр тогтворжуулж өгснөөр бид юу алдав аа гэдэг тооцоог хийж үзье. Лондонгийн металын бирж дээр 1 тонн цэвэр зэсийн үнэ сүүлийн таван жилд хамгийн багадаа 5,000-5,500 ам.долларт хэлбэлзсэн байна.
Эх сурвалж: Bloomberg
 
 
 
Мөн манай Засгийн газартай маргаанаа шийдвэрлэсэн, шийдвэрлээгүй Оюу толгой жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал гаргаад явах бүрэн боломжтой байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нэгэнт байгуулагдчихсан учир одоо яах ч аргагүй, "бандан тас”. Гэхдээ манай популистуудын "уухайлан” байж зуруулсан гэрээний ачаар төсөл хэрэгжих эхний 15 жилийн хугацаанд л гэхэд зөвхөн роялти татварын зөрүүнд юу алдсанаа нэг тооцож хархад их л том тоо гарч ирлээ, хөөрхий.
 
Уг нь бид чинь хуулийнхаа дагуу "газрын хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал”-аа 100% эзэмшээд, гадныхнаар эрсдэл  үүрүүлж ашиглуулаад, борлуулалтын орлогоос нь шууд роялти татвараа аваад жарган суух хүмүүс байж л дээ. Гэтэл популизмын "буянаар”  Оюу толгойн төслийн компанийн 34 хувийг авах гэж улайрснаас эхний 15 жилийн хугацаанд бараг 2.7 их наяд төгрөгийн орлогоо авахаас зүгээр л татгалзчихсан!! Монгол банкны бодлогын хүү буюу 13 хувиар өнөөгийн үнэ цэнийг нь тооцоход ойролцоогоор 1.1 их наяд төгрөгөө бид Хөрөнгө оруулалтын гэрээ зурсан тэр өдөр зүгээр л алдчихаж. Энд би ойлголтыг хялбаршуулаах үүднээс баяжмал дахь алт, мөнгөний агууламжийг түр мартаад, зөвхөн 30 хувийн зэсийн агууламжаар тооцоо хийснийг анхаарна биз ээ. Алдсан 1.1 их наяд төгрөгөө 15 жилийн дараа нөхөж авах боломж байгаа л даа. Гэхдээ 15 жилийн дараа Монголын талын 34 хувьд хуваарилагдах ноогдол ашиг дор хаяж 7.2 их наяд төгрөгтэй тэнцэж байж л өнөөгийн үнэ цэнэд дүйцэх  хэмжээнд ирэх юм. Оюу толгой төслийн компанийн  нийт ашиг тухайн жилдээ 21 их наяд төгрөг буюу 11 гаруй тэрбум ам.долларт хүрч байж дээрхи хэмжээний ногдол ашиг хуваарилж чадна гэсэн үг. Энэ нь жилдээ 1-2 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг компанид арай л ахадсан шаардлага гэдгийг Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр ч ойлгох биз дээ.  
 
Хөрөнгө оруулагч тал Оюу толгойн гэрээг зурж байхдаа "хөх инээд” нь хүрээд байж ядан байсан гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн шүү. Мөн үүнийг "Зууны тэнэглэл” нэртэй тусгай кейс болгож ирээдүйд эдийн засгийн оюутнууд судалснаар Монголын жишээнээс дэлхий даяараа  суралцах болно гэдэгт ч итгэлтэй байна.   
 
Өнөөдрийн өөхөө маргаашийн уушгиар солин байж бидний төлөө тэмцсэн популистууд, эдийн засгийн алуурчиддаа хэдүүлээ нэг "баярлалаа” гэж хэлэх үү? Ийм гэрээ зуруулах түвшинд популизм хийнэ гэдэг гайхамшиг биш гэж үү?
 
Хитмэн
2015/05/11 
 
 
Оюу толгой: Популизмаас улбаалсан зууны тэнэглэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани