Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Хаянхирваа : Тавантолгой хаврын чуулганаар амжихгүй л болов уу?

Д.Хаянхирваа : Тавантолгой хаврын чуулганаар амжихгүй л болов уу?УИХ-aap төсөв, санхүү, орлого, зарлагын асуудал хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд тун идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлдэг. Тэдний дунд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Ё.Отгонбаяр нар тэргүүлэх үүрэгтэй оролцдог гэж дүгнэж болно. Сү.Батболдын танхимд Сангийн сайдын албыг хашиж үзсэний хувьд Д.Хаянхярваа гишүүн төсөв, мөнгөний асуудал ярихад болж л өгвөл дуугарчих гээд байдаг эрхэм. Харин Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд төгссөн сургууль, сурсан эрдмийнхээ хүрээнд зангаргатай шүүмжилж, эрх баригчдыг сандаргаад байдаг. Энэ удаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцсэн Төсвийн хүрээний мэдэгдэл болон олны анхаарлын төвд байгаа Тавантолгойн асуудлаар ярилцлаа.
 
-Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн Төсвийн хүрээ­ний мэдэгдлийн талаар ямар бодолтой явна. Ер нь хэзээнээсээ л төсвөө баахан хөөсрүүлж баталчхаад бодит хөрсөн дээр нь буулгах гэж дараа нь заавал нэг ажил болох юм. Гэтэл эргээд тэр нь улс орон, ард түмний амьдралд тун хортойгоор нөлөөлөөд байдаг. Энэ гажигтай байдлаас гарах гарц харагдана уу?
 
-За яах вэ, тийм шүүмжлэл байнга л явдаг. Гэхдээ баасан гарагийн хуралдаанаас харж байхад Засгийн газар, Сангийн яам төсвийн бодлогын хувьд гаргаад байгаа алдаагаа засахын тулд нэлээн ажиллаж, нааштай алхам хийж эхэлсэн нь харагдсан. Өөрөөр хэлбэл, төсвийнхөө зарлагыг бууруулах чиглэлд нэлээн анхаарсан байна лээ. Мөн төсвийн алдагдлаа багасгах болон зээлийн хүүгийн төлбөрөө бууруулахад нэлээд ахицтай өөрчлөлт хийх шийдвэр гаргаж эхэлж байгаа юм байна. Тийм болохоор төсвийн бодлогын хувьд алдаагаа засч эхлэх цаг нь 2015 он болох юм байна гэж харж байгаа. Сүүлийн үеийн мэдээлэл харж байхад Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас манайд ажиллаж байгаа төлөөлөгчид ч энэ чиглэлд тодорхой үнэлэлт өгч байгаа юм билээ.
           
Бидний хувьд хамгийн гол нь төсвийн хүрээнд чанарыг маш их анхаарах шаардлагатай байгаа юм. Чанар гэдэгт юуг хэлж байна гэхээр төрийн албаны бүтцийг цаашдаа яах юм. Энэ чигээрээ данхар бүтцээр төсвөө иддэг чигээрээ яваад байх юм уу. Цаашдаа хөрөнгө оруулалтынхаа чанар чансаа, үр өгөөжийг яаж сайжруулах юм бэ гэдэг дээр ямар байдлаар хандах нь анхаарал татаж байгаа. Түүнчлэн 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг оруулж ирсэн байна. Энд хөрөнгө оруулалтын болон зээлжих зэрэглэлээ сайжруулахад чиглэсэн стратегийг тодорхойлж оруулж ирсэн байна лээ. Гэхдээ мэдээж энэ хүрээндээ төсвийг боловсруулж оруулж ирэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдэж байна.
 
-Таны хувьд яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсөв, санхүүгийн байдлыг ямар түвшинд байгаа гэж дүгнэж байна?
 
-Яг өнөөдрийн хувьд тун базаахгүй байгаа. Миний харж байгаагаар өнөөдөр Монгол Улс Олон улсын валютын сантай тохиролцож, ямар нэгэн хөтөлбөр авахаас өөр гарц харагдахгүй байна. Нэн ялангуяа хувийн хэвшлийнхэн үндсэндээ савныхаа ёроолыг сэгсрээд, үүд хаалгаа барьцгааж байна. Төсөвтэй холбогдсон хөрөнгө оруулалтын тендер, төсөл аваад хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй байна.
 
Үүнээс болоод банк, санхүүгийн салбараас авсан зээлээ төлж чадахгүй, эргээд банкны салбараа тэр чигээр нь татаж унагах нөхцөл бүрдэж эхлээд байгаа. Банкны чанаргүй зээлийн хэмжээ 740 гаруй тэрбум төгрөг болоод явчихлаа шүү дээ. Чанаргүй зээлийн хэмжээ ингэж айхтар нэмэгдэж байгаа нь банкны системдээ маш ноцтой эрсдэл авч ирнэ. Тийм болохоор өнөөдрийн энэ хүндрэл, бэрхшээлийг бага дээр нь л засах, янзлах талаар дорвитой ярилцаж, ямар нэгэн шийдвэр гаргах ёстой. Эс тэгвэл оройтно шүү. Ер нь дарга нар нь "Болно, болж байна, яваандаа аргална” гэж явсаар байгаад өнөөдрийн байдалд хүрснийг шулуухан хэлэх л ёстой. Одоо энэ Засгийн газар ямар нэгэн дорвитой, шийдвэртэй арга хэмжээ аваасай л гэж харж, хүлээж байна.
 
-Та шулуухан "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой гээд байна уу. Урьд нь 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэр үед тухайн хөтөлбөрийн үр дүн ямархуу байдалтай гарч байсан юм бол?
 
-Яг үнэндээ өнөөдрийн тухайд бидэнд үүнээс өөр гарц харагдахгүй байна. Ерөөсөө эдийн засгийн нөхцөл байдал өөрөө ийм замыг сонгохоос өөр аргагүйд хүргэж байгаа хэрэг. Төлбөрийн чадвар, төсөв санхүү нь хэцүүдчихлээ. Маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Татварын орлогын төлөвлөгөө тасарч эхэлсэн. Одоо бүр төсвийн тодотгол хийх талаар ярилцаад эхэллээ. Энэ бол эдийн засаг ноцтой хямарч, ерөөсөө л болохгүй байгаагийн тодорхой илэрхийлэл шүү дээ.
 
-Тухайн үедээ 2008 онд дэлхийн эдийн засаг хямралд орсон нь манайд шууд нөлөөлсөн. Гэтэл өнөөдөр тийм хэмжээнд хүрчихээд байгааг эрх баригчид төдийлөн сайн дэлгэн танилцуулахгүй байгаа хэрэг үү?
 
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямархуу байдалтай болчихоод байгааг ганц МАН-ын бүлэг, би хэлээд байгаа юм биш. Ерөөсөө л эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, нүдэн дээр илт ажиглагдаж эхлээд байгаагаар тодорхойлогдож байна. Төсөв санхүү, төлбөрийн чадвар ямархуу болчихоод байгааг жирийн иргэд ч мэдэрч эхлээд байгаа. Татварын орлого л гэхэд эхний улирлын байдлаар 250 орчим тэрбум төгрөгөөр тасарчихаад явж байна. Энэ байдлаараа бол оны эцэст 400-500 тэрбум төгрөгийн тасалдал ч гарч болзошгүй. Одоо угаасаа Төсвийн тодотгол хийх нь тодорхой болж байна. Энэ бол эдийн засаг тун тааруухан байгаагийн нотолгоо.
 
-Та бүхэн "МАНАН”-таж байгаад л төсвөө батлах юм. Гэтэл нөгөөх нь мөн л урьдынхтайгаа адилхан хөөсөрчихсөн байх юм. Жаахан бодитой судалгаа, дүн шинжилгээ хийгээд хөөсгүй төсөв батлах арга үнэхээр байхгүй юмуу?
 
-Үгүй юм аа. Хөөсрүүлэх биш юм. Жишээ нь өнгөрсөн нэгдүгээр сард төсөв батлах үед төсвийн алдаа завхралыг засаж залруулах талаар бидний зүгээс адлуулан, муу хэлүүлэн байж хангалттай хэлсэн, ярьсан. Даанч хүний урманд тоож авч үзээгүй. МАН-ын бүлгээс тодорхой гишүүд хүртэл ажлын хэсэгт нь орж ингэж, ингэж батлах ёстой гэдэг зарчмын дүгнэлтээ УИХ-ын даргын өрөөнд орж байгаад самбар дээр зурж, тайлбарлаж байсан. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг ийм замаар сэргээх ёстой гэдэг зарчмын дүгнэлтээ маш тодорхой тайлбарлаж байсан. Харамсалтай нь бидний саналыг огтхон ч тусгалгүй олонхиороо хүч түрээд л батлаад явчихсан.
 
-Хувийн хэвшлийнхэн зардлаа бууруулахын тулд ажилчдаа ихээр халж байгаа. Товчхондоо өдрөөс өдөрт ажилгүй иргэдийн тоо өсч байна. Энэ нь нийгэмд ядуурал нүүрлэх гол шалтгаан гэдгийг хэн хүнгүй мэддэг ч яаж ч чадахгүй байна. Энэ талаар та ямар бодолтой явна?
 
-Энэ бол маш ноцтой асуудал мөн. Хамгийн гол нь хувийн хэвшилдээ төрийн зүгээс өгөх сигнал нь маш зөв байх ёстой юм. Би түрүүн хэлсэн. Бид нар "Болж байна, бүтэж байна, сайхан байна” гэж явсаар байгаад ямар ч бэлтгэлгүйгээр өнөөдрийн эдийн засгийн хямрал руу хувийн хэвшлээ түлхчихсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2016 оны төсөв, төлөвлөгөө батлах энэ үедээ хувийн хэвшлийнхэнд яг одоо эдийн засагт үүсээд байгаа бодит хүндрэл, бэрхшээлийг ний нуугүй дэлгэх, ярих хэрэгтэй. Жишээлбэл 2016 онд улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө санхүүг гаргаж хувийн хэвшлээ дэмжиж чадах юм гэдгээ хэлэх ёстой. Гадна, дотноос ямар хэмжээний хөрөнгө оруулалт босгож чадах юм, түүгээрээ юу хийх, ямар чиглэлд хөрөнгө оруулалтыг түлхүү тавьж өгөх юм гэдэг сигналыг маш тодорхой өгөх ёстой юм.
 
Хэрвээ ийм сингал нь маш тодорхой байвал манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө ажлаа төлөвлөөд, эрсдлээ тооцоолоод явах боломжтой. Харамсалтай нь төр, засгийн зүгээс баахан худлаа мэдээлэл тараагаад байхаар хувийн хэвшлийнхэн түүнд нь хууртаж, баахан үргүй зардал гаргаж эцэст нь дампуураад байна. Энэ бол Монголын нийгэмд хамгийн хортой зүйл. Хүмүүсээ халж байгаа асуудал бол тухайн компанийн асуудал болохоор би өмнөөс нь дүгнэлт хийх эрхгүй.
 
-Тавантолгойн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг болон МАН- ын намын даргын байр суурь өөр байгаа гэх юм. Удахгүй ажлын хэсгийн дүгнэлт гарч УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болж байх шиг байна. Харин тэр үед МАН- ынхан байр сууриа нэгтгэж амжих болов уу?
 
-Тавантолгойн  асуудлаар зарчмын өөр байр суурьтай ч юм уу, зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь тун тодорхой байгаа. Тавантолгойгоо УИХ-аар хурдан оруулж ирээд хэлэлцээч л гэж байгаа. Цаг алдалгүй нэг талд нь багтаая л гэсэн саналтай байна. Бүлэг дээр Тавантолгойн доторх асуудлыг ухаж төнхөж ярилцаагүй. Ямар ч байсан оруулж ирж хэлэлцүүлээд цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах л хэрэгтэй. Үнэндээ энэ томоохон төслүүдээ явуулахаас өөр зөв сонголт ойрын ирээдүйд бидэнд харагдахгүй байгаа. Тиймээс гэрээ хэлцлүүдээ цаг алдалгүй, бас хуулийн хүрээнд шийдээд явах хэрэгтэй. Ерөнхий сайдын зүгээс Тавантолгойн асуудлыг удахгүй шийдээд явна гэсэн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Асуудлыг удаагаад байгаа нь МАН биш л дээ.
 
-Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Энержи ресурс компани маш их хэмжээний өртэй” гээд байгаа. Түүгээр зогсохгүй "ойрын хоёр жилд дампуурах ч эрсдэлтэй” гэсэн. Ер нь асуудлыг олон талаас нь харвал энэ хаврын чуулганаар Тавантолгойг хөдөлгөх найдвар харагдана уу?
 
-Л.Эрдэнэчимэг гишүүний яриаг сонссон. Ямар учраас ингэж яриад байгааг мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийн хэмжээнд уул уурхайн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өргүй байна гэж байх уу. Жишээлбэл, "Рио Тинто’’ бол манай "Энержи ресурс”- ыг бодвол дэлхийн хэмжээний акул шүү дээ. Гэсэн атлаа дараагийн шатны хөрөнгө оруулалт хийхэд нь дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллага зээл өгөхөө илэрхийлсэн байна лээ. Тэгэхээр уул уурхайн томоохон төслийг явуулахад мэдээж зээлээр ажлаа хийнэ.
 
Эндээс үзэхэд цаашдаа Монгол Улс томоохон хэмжээний аж ахуйн нэгжээ өртэй гэдгээр нь түлхэж, адлаад байвал эргүүлээд Монголын эдийн засгийг хэн чирч явах вэ гэдэг асуудал гарна. Төрийн дэмжлэг гэдэг зүйл хаана байх вэ гэдгийг бодох ёстой. Харин хаврын чуулганы хугацаанд Тавантолгойг хөдөлгөж чадна гэдэг дээр би хувьдаа эргэлзэж байгаа. Гэхдээ энэ төсөл яваасай гэж үнэн голоосоо хүсч байгаа. Хүсэл бодит байдал хоёр зөрчилдөөд байна л даа.
 
-Тэгвэл Оюутолгойн асуудлаар та юу хэлэх вэ?
 
-Оюутолгойн талаар МАН- ын бүлэг Засгийн газрын байр суурийг хүлээзнэж байна. Нэг ёсондоо асуудлыг нарийвчлан авч хэлэлцээгүй л байгаа. Гэрээг сайжруулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй л байна. Харин хувь хүнийхээ байр суурийг илэрхийлвэл бид уул уурхайн энэ хоёр том төслөө нэн даруй явуулах л хэрэгтэй. Өөр бидэнд гарц харагдахгүй байна шүү дээ. Лав л ойрын таван жилд үүнээс олигтой гарц, арга зам байхгүй. Бид хэрэлдэж, хэлцэж суусаар байгаад Монголын нүүрс хог, шороо болох өдрийг харах л гээгүй бол, ямар ч хөрөнгө оруулагч Монголыг хялайж хардаг болохыг үзэх гээгүй л бол Тавантолгой, Оюутолгойг ямар ч гэсэн цааш нь явуулах ёстой. Ер нь цаашдаа иймэрхүү том төслийг УИХ руу оруулж ирж цаг алдаад байлгүй Засгийн газрын түвшинд шийдээд л явчихдаг баймаар байна.
 
Хувийн хэвшлийнхэн хоорондоо тохиролцоод, учир зүйгээ ололцоод явчих асуудлыг заавал УИХ руу татан авч ирж улстөржүүлээд байгаа нь тун зохисгүйгээс гадна маш их цаг алдаж, эргээд биднийг гарах гарцгүй болгож байна.
 
-"Bloomberg’’-ээс 2017 он гэхэд Хятадууд Монголын нүүрсийг нэг тонныг нь 20 ам. доллараас дээш гаргаж яагаад ч авахгүй болж байгааг мэдээлж байна. Гэтэл бид өнөөдөр ч асуудлаа шийдэж чаддаггүй. Одоо ер нь яах вэ?
 
-Ерөөсөө л тийм шүү дээ. Хятатууд 2020 он гэхэд нүүрснийхээ хэрэглээний 80 хувийг зөвхөн угаасан нүүрсээр хангана гэж байгаа. Гэтэл өнөөдөр Монголд нүүрс угаах ганц үйлдвэр байгаа нь "Энержи pecypc’’-ынх л байгаа. Тэнд нь жилд ердөө л 15 сая тонн нүүрс угаах чадалтай. Бидэнд дэд бүтэц төмөр зам алга. Өнөөдөр бид Хятадын зах зээлийг алдахгүйн тулд ганц хоног ч алдмааргүй байгаа юм.
 
Биднийг хэрэлдэж, хэлцээд сууж байх хойгуур ОХУ Эльга гээд том уурхайнхаа дэд бүтцийг тавьчихаад нүүрсээ зөөгөөд эхэлсэн. За тэгээд Индонези, Австрали гээд маш их нүүрстэй, бидний өрсөлдөгчид БНХАУ-ын зах зээлийг эзлээд эхэллээ. Мөн хэцүү еэ. Товчхондоо одоо бид энэ улстөржилт, хэрүүлээ болиод хүрз, зээтүүгээ бариад ажилдаа орох цаг болсон. Бүр оройтож байгаа.
 
Хойшдоо хэний компани байх нь хамаагүй. "Энержи ресурс” нь байна уу, "Женко” нь байна уу, "Таванбогд" нь байна уу бидэнд огтхон ч падлийгүй. Томоохон хэмжээний компаниудаа төр өөрөө адлаад "Энэ өртэй юм, энэ нь нөгөө хэний компани” гээд байх юм бол Монголын эдийн засгийг чирэх газар олдохгүй болно шүү. Тэгэхээр төрийн дэмжлэг гэж юм залшгүй байх ёстой гэдгийг өнөөдөр бид ухаарах цаг болчихоод байна.
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: 
 
Д.Хаянхирваа : Тавантолгой хаврын чуулганаар амжихгүй л болов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани