Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгой Зэс хайлуулах үйлдвэрийн судалгаа хийнэ





Нийт 8 бүлэгтэй 10 нүүр баримт бичгийн статусыг хэрхэн ойлгохоо монголчууд одоохондоо сайн мэдэхгүй байна. Уржигдар Дубайд зурсан баримт бичиг нь Оюутолгой ордын Далд уурхайн санхүүжилтийн иж бүрэн төлөвлөгөө нэртэй юм. Агуулгыг нь харвал Хөрөнгө оруулалтын 2010 оны Гэрээний зарчмууд өөрчлөгдсөн, шинэ Гэрээний түвшний баримт бичиг мөн. Гэрээний түвшний тохиролцоог уурхайн төлөвлөгөө болгон нэр хувирган, "зөөлрүүлсэн” шалтгаан нь мэдээж Монголын улс төрийн хүрээний савлагаа ихтэй шийдвэрээс эмээснийх.

2014 оны аравдугаар сард ноён Сэм Уолш уг баримт бичгийн эх нооргийг гаргаж өгсөн ба Харилцан ойлголцлын Санамж бичиг нэртэйгээр батлаад, тохиролцоод явчихвал УИХ-аар хэлэлцүүлж эрсдэлд оруулалгүй өнгөрөх юм гэсэн санааг цухуйлгажээ. Хожим Татварын Эвлэрлийн гэрээ нэртэй болж, явсаар ийнхүү Далд уурхайн төлөвлөгөө хэмээн нэрийдэв. Хэдийгээр хоёр жилийн гацаа боловч энэхүү бүтээн байгуулалт тодорхойгүй хугацаагаар зогссоноор Монголын эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлж, Сэм Уолшийн саналд хүч нэмсэн нь дамжиггүй. Гэрээг Төлөвлөгөө болон хувирахад эдийн засгийн өнөөгийн гүн хямрал ч шууд нөлөөлжээ. Оюутолгой ордын Далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал 2013 оны наадмын дараа таг зогсож, хувьцааных нь үнэ навс унаснаас хойшх хоёр жилийн хугацаанд монголчуудын омог суларч, ОТ-г хурдан эхлүүлээч ээ хэмээн олонх нь хүсэмжилдэг болов.

Уолшийн 2014 оны шинэ саналууд юу болох, Монголд ирэх өгөөж ба эрсдэлийн талаар өнгөрсөн хагас жилд  монголчууд ямар ч мэдээлэлгүй, ОТ компанийн ТУЗ дахь Монголын талын гурван гишүүнээсээ мэдээ хүлээсэн царайтай, таамаг сураг төдий явж иржээ.  ОТ ордын Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Сэм Уолш Монголын Засгийн газартай ямар зарчим тохирохыг хүсч байгаа талаар анх УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдэд нэгэн танилцуулга хийгдсэн ба тэрхүү танилцуулгад  дурдагдсан тооцооллоор ОТ ордод байгуулах гэж буй шинэ Гэрээний агуулга манай талд хатуу нөхцөлтэй, анх тохиросон 53 хувийн өгөөжөө хүртэж чадахгүй болох нь тодорхой харагдаж байлаа. Энэхүү танилцуулга бүрэн эхээрээ Mongolian Mining Journal-ийн дөрөвдүгээр сарын дугаарт хэвлэгдсэн болно.

Б. Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсгийг Ерөнхий сайд  Ч. Сайханбилэг шинээр зохион байгуулж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх өгсөн, хэлэлцээр үргэлжилж байгаа тухай MMJ тогтмол мэдээлж ирсэн. Ерөнхий мэдээллээс илүү зүйл хэлэлцээрийн явцад хэлэх боломжгүйгээ Ажлын хэсэг ч тайлбарласаар ирсэн билээ.  Дубайд  Далд уурхайн төлөвлөгөө зурсны дараа Монголын талын Ажлын хэсгээс дараах шинэ мэдээллийг MMJ-д ирүүлснийг бүрэн эхээр Танд хүргэе.

Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарлаж байгаагаар,  Далд уурхайн ашиглалтын хэлэлцээр хийсэн эхний үед Рио Тинто маш түрэмгий  байсан. Харин төгсгөлийн үеүдэд Монголын Ажлын хэсэг санаачлагыг авч, Сэм Уолшийн цөөнгүй саналд нааштай өөрчлөлт оруулсан гэжээ. 2013 оноос эхлэн Рио Тинто нь Монголын Засгийн газрыг үл хүндэтгэсэн ойлголт олон улсад санаатай санамсаргүй түгээж ирснийг уншигч олон мэднэ. Нэгэн төслөөс хамтдаа ашиг хүртэх хоёр тал өнгөрсөн бүх хугацааны үл ойлголцлыг аажмаар даван туулсаар, өчигдрийн Төлөвлөгөөнд санал нэгдээд байна.

"Эрдэнэс Монгол” ХК, "Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас шинэ төлөвлөгөөнийхөө үр өгөөжийг тооцсон тайлбарыг 4 дүгээр сарын сүүлээр MMJ-д ирүүлснийг уншигч Танд хүргэе:

"Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд, үр ашгийг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн, өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн хоорон дахь асуудлуудыг шийдвэрлэснийг цохон тэмдэглэж, улмаар төслийг үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх тухай болно. Хамгийн гол нь, олон улсын нэр хүнд бүхий 19 орчим банк, санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам. долларын санхүүжилтыг татна.

"Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж үйл ажиллагаандаа байнга мөрдөх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харьцаа (манай тал 53 хувь, хөрөнгө оруулагч 47 хувь) -г хадгалах.

Тус төлөвлөгөөний эхийг Монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь "Эрдэнэс Оюутолгой” ХХК -ийн талд байсан. Боловсруулах үе шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийн оролцоог хангах замаар төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан.

Менежментийн төлбөрийг 6 хувиас бууруулж  бодитоор 5 хувьд хүргэв.Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам. доллар (төсөл үргэлжлэх хугацаанаас хамааран нийт 1 тэрбум хүртэл ам. долларын бодит хэмнэлт "Оюутолгой” ХХК-д бий болов.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлнэ. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт цэг тавив. Мөн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ.Ингэснээр төслийн хугацаанаас хамааран нэрлэсэн дүнгээр дор хаяж 810 сая ам. долларын орлогыг баталгаажуулав.

Зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн бөгөөд тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болон албажна.

Тус төслийн санхүүжилт нь Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. Монголын талын 34 хувийг баталгаажуулах бөгөөд далд уурхай ашиглалтанд орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажна.
2014 онд үүссэн татварын маргааныг Олон Улсын арбитрт очилгүйгээр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл 30 сая ам. долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдэнэ.

Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум (нийт 9 тэрбум) ам. долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт бий болно.

Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж жил бүр 5 сая ам. долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулна.
Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах үйл ажиллагаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлнэ.

Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зуран баталгаажуулсны дараа Хөрөнгө оруулагч (ТХР/РТ) нь 30 хоногийн дотор Тавантолгойн Цахилгаан төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгнө. ТТЦС-ийн төсөлд зориулан Цахилгаан худалдан авах гэрээ байгуулагдсанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь эрчим хүчээ дотоодоос хангах нөхцөл бүрдэнэ.

2015 оны 9 дүгээр сар гэхэд ОТ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулна. Зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс Монголын талд оногдох өгөөж эрс өснө” гэжээ.

Дээрх тайлбарт хөндөгдөөгүй цөөнгүй асуудал дээр талууд хэрхэн тохиролцсоныг Ажлын хэсэг мөд нээлттэй тайлбарлана хэмээн найдаж байна. Юутай ч "Оюутолгой хөдлөөсэй” гэсэн хоёр жилийн хүлээлтийн эцэст, эдийн засгийн гүн хямрал дунд өчигдрийн Төлөвлөгөө батлагдлаа.
Оюу Толгой Зэс хайлуулах үйлдвэрийн судалгаа хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани