Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Сүхээ: Казахстанчууд алт авах сонирхлоо илэрхийлсэн

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээтэй ярилцлаа.

-Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 50 орчим гэрээ, хэлэлцээр үйлчилдэг юм билээ. Ер нь одоогийн бидний харилцаа ямар төвшинд явж байна. Ойрын хугацаанд хийх гэрээ, хэлэлцээр байна уу?

-Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хэвийн үргэлжилж, өнөөгийн нөөц боломждоо тулгуурлан бүхий л чиглэлээр хөгжиж байна.

Хамтын ажиллагааны олон салбарт төлөөлөгчид харилцан солилцдог.Монгол, Казахстан харилцааныхаа эрхзүйн үндсийг үндсэндээ тавьсан гэж болно. Цаашид Монгол Улсад байнга оршин суугаа БНКазУ-ын иргэд болон  БНКазУ-д байнга оршин суугаа  Монгол Улсын  иргэд  харъяат болох харъяатаас гарах хялбарчилсан журам, харъяалалгүй байдал, хоёрдмол харъяалал үүсэхээс сэргийлэх тухай хэлэлцээр, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр, Боловсролын диплом харилцан хүлээн зөвшөөрөх тухай  хэлэлцээр зэргийг байгуулахаар  ажиллаж байна. Иргэд маань харилцан визгүй зорчдог. Хоёр орны хооронд том болон жижиг оврын зорчигч тээврийн автобус байнга зорчиж байна. Эдүгээ Монгол, Казахстан улс харилцааныхаа өнөөгийн төвшинг ахиулах, ялангуяа, худалдаа, эдийн засгийн салбарт ахиц гаргах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ хүрээнд удахгүй Казахстаны Засгийн газрын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид, мөн хоёр орны Гадаад хэргийн яамдын хооронд анх удаа улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй  төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ үеэр талууд зарим чухал тохиролцоонд хүрэх байх гэж найдаж байгаа.

-Эдийн засгийн хувьд төстэй зүйл нэлээд байдаг болохоор худалдааны салбарт боломжийн хамтарч байгаа болов уу гэсэн төсөөлөл байна. Сүүлийн үед хэр ахиц, дэвшилттэй байна вэ?

-Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулж хамтран ажиллахаар өнгөрсөн онд хоёр улс тохирсон. Өөрөөр хэлбэл, тодорхой хөтөлбөртэй болж, түүнд харилцааны тодорхой асуудлуудыг тусгаж хам­тарч ажиллахаар бол­лоо.Ингээд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулах шатандаа явж байна. Тодруулбал, хоёр орны хөрөнгө оруулалтын агентлагуудын хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохирч хамтын ажиллагааны баримт бичиг тохирох боломжийг судалж байгаа. Саяхан манай зарим иргэдийн санаачилгаар Монгол-Казахстаны бизнесийн Нийгэмлэг байгуулагдаж хоёр орны бизнесийн харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт тавьж эхлээд байна.

-Казахстан нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дээгүүр жагсдаг орны тоонд ордог. Тэр хэрээр эдийн засаг нь жил бүр тогтвортой өсөлттэй явж байна. Харин манай улс Казахстаны зах зээлд ямар байр суурь эзэлж байгаа талаар товчхон сонирхуулахгүй юу?

-Казахстан нь 17 сая гаруй хүн амтай томоохон зах зээл шүү дээ. Харамсалтай нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тун чамлалттай. 2014 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 30 гаруй сая орчим ам.доллар болсноос манай экспорт  таван сая орчим ам.доллар болсон. Манай улс Казахстанаас гурил, гурилан бүтээгдэхүүн, тамхи, нефть, хийн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд манай экспортын хувьд гол нь ре-экспортын бараа эзэлж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд иргэд үүргийн наймаа хийж байгаа. Үүнд голдуу ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, бэлэг дурсгалын зүйлс багтаж байна. "Говь” компани Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Сүүлийн үед манай бизнес эрхлэгчид Казахстаны зах зээлийг нэлээд сонирхож хамтын ажиллагааны боломж, нөхцлийг судлахаар ирэх нь харьцангуй нэмэгдсэн. Казахстаны компаниудын хувьд Монгол Улсаас мах, амьд мал авах, арьс, нэхий боловсруулах аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлт тавьдаг. Мөн  Казахстан улс Герман, Франц улстай хамтарч угсарч байгаа жижиг оврын нисдэг тэрэг, АНУ-тай хамтарч үйлдвэрлэж буй  төмөр замын зүтгүүр нийлүүлэх сонирхол бий.  Манай талаас уг нисдэг тэргийг сонирхох аваас оператор, инженер, техникийн ажилтан зэргийг ч Казахстан улсад сургах  боломж бас бий. Мөн Монгол Улсаас алт авч цэвэршүүлэх сонирхлоо Казахстаны төрийн өмчийн "Тау Кен Алтын” хэмээх компани илэрхийлээд байгаа. 

-Монгол, Казакстаны орон нутгийн байгууллагууд хэр ойр ажилладаг юм бэ?

-Орон нутгийн хамтын ажиллагааны хувьд ихэвчлэн  манай орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, боловсролын салбарын байгууллагуудын төлөөлөл харилцан зорчиж байна. Ингэхдээ ихэвчлэн туршлага судлах чиглэлээр түлхүү ажилладаг.  Саяхан Ховд аймгийн дунд сургуулийн багш нар ирж Казахстаны дунд сургуулийн тогтолцоо, сургалтын хөтөлбөртэй танилцлаа. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид байнга зорчиж байна. Цаашид орон нутгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгох, тэр дундаа худалдаа, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ үүднээс Монгол Улс, Казахстан, ОХУ-ын гурван талын бизнес эрхлэгчдийн уулзалт зо­хион байгуулах, хамтарсан үзэсгэлэн худалдаа хил орчмын бүс нутгуудад зохион байгуулж байхаар тохирвол хил орчмын хамтын ажиллагаа, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байгаа.

-Та өмнө нь олон оронд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад Монгол, Казахстаны харилцааг идэвхжүүлэх ямар ажил хийхээр төлөвлөж байна.Элчин сайдын хувьд аль салбарт илүү ирээдүй байна гэж харж байгаа бол?

-Монгол, Казахстан нь эдийн засгийн бүтцийн хувьд төстэй. Өөрөөр хэлбэл, хоёр орон аль аль нь эрдэс баялаг, хөдөө аж ахуй давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй. Гэхдээ бие биенээсээ ялгаатай, харьцангуй давуу талууд ч бас бий. Казахстан улс нефтийн асар их нөөцтэй, түүхий нефть экспортлогч орон. Монгол орны хувьд нефть, шатахууны хэрэгцээ бий. Энэ чиглэлээр хоёр орон урт хугацаанд хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Бэлэн шатахууны хувьд Казахстан  одоохондоо экспортлох боломжгүй байгаа юм билээ. Одоогийн байдлаар шатахууны дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаатай энэ нь холбоотой. Түүнчлэн хэд хэдэн нефть боловсруулах үйлдвэр засварт ороод байгаа юм. Энэ засварын ажлууд нь дууссаны дараа 2017 оноос хойш Монгол Улс шатахууныхаа хэрэгцээний зарим хэсгийг Казахстан улсаас авах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Харин Монгол Улсын хувьд Казахстанд мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, арьс шир зэрэг манай уламжлалт экспортоо нийлүүлж, нэмэгдүүлэх болно. Казахстанд томоохон мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр байдаг учраас Монгол Улсаас түүхий эд нийлүүлэх замаар ч хамтарч ажиллах боломжтой.

-Казахстанд аялал жуулчлалын чөлөөт эдийн засгийн бүсийг боломжийн сайн хөгжүүлсэн юм билээ. Ер нь аялал жуулчлал болоод өөр бусад салбарт хамтрах ямар гарц байна ?

-Хамтарч болох өөр нэг чиглэл бол аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа. Хоёр орны хооронд  харилцан зорчих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.  2011 онд 13 мянга орчим иргэн харилцан зорчсон бол 2012 онд 15 мянга, 2013 онд 18 мянга орчим иргэн зорчсон байдаг.  Үүнээс үзэхэд хоёр орны хооронд нислэг нээх нь зохих хэмжээний ашигтай байх талтай. Өөрөөр хэлбэл, хоёр орны хооронд шууд нислэг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хоёр улсын Засгийн газрын хувьд харилцан нислэг нээх шийдвэрээ гаргасан. Харин одоо Монгол, Казахстаны  холбогдох авиа компаниуд идэвхи гаргаж ажиллах шаардлагатай  байна.Мөн урлаг соёл, спортын чиглэлийн хамтын ажиллагаа ирээдүйтэй салбаруудын нэг. Ялангуяа, Монголын язгуур урлаг, түүх, археологи, хамтарсан экспедици зохион байгуулах, музейн үзмэр гаргах, Монголын сонгодог зохиолуудыг казах хэлээр орчуулах зэрэг чиглэлээр Казахстантай хамтарч ажиллах боломж байгаа. Энэ талаар ярилцаж буй ажлууд ч бас бий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ж.Сүхээ: Казахстанчууд алт авах сонирхлоо илэрхийлсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани