Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Осол гамшиг, цөмийн хаягдал, атомын бөмбөгний аюул дагуулсан цөмийн эрчим хүч огтхон ч ашиггүй

Осол гамшиг, цөмийн хаягдал, атомын бөмбөгний аюул дагуулсан цөмийн эрчим хүч огтхон ч ашиггүйМарк Дисендорф, Австралийн New South Wales их сургуулийн дэд профессор, Хүрээлэн буй орчин судлалын хүрээлэнгийн дэд захирал
 
Цөмийн лоббичдоос авах ганцхан зүйл бий–тэд бүгд өөдрөг үзэлтнүүд. Цөмийн эрчим хүч асар аюултай, өртөг зардал өндөртэй, цөмийн зэвсэглэлтийг нэмэгдүүлдэг, бидний өдий хүртэл далд оруулж чадаагүй цөмийн хаягдлыг асар ихээр бий болгодог гэдгийг бодитоор үзүүлсэн хагас зуун жилийн баримт нотолгоо байсаар атал цөмийн лоббичид "цөмийн эрчим хүч бол туйлын хямд” гэдэг 1950-иад оны үлгэрээ зогсолтгүй ярьцгаасаар л байх юм.
 
Дани улс 2035 он гэхэд хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болжээ. Герман улс 2050 он гэхэд хэрэгцээнийхээ дор хаяж 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан. Өнөөдөр Германы 2 муж хэрэгцээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадсан бол Өмнөд Австралид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 40 хувьтай байна.
 
Австралийн Мельбурн хотод нарны эрчим хучээр ажилладаг трамвайны сулжээ байгуулна. Эх сурвалж: http://cleantechnica.com/2015/05/22/solar-powered-tram-network-unveiled-melbourne-worlds-largest/
Австралийн Мельбурн хотод нарны эрчим хучээр ажилладаг трамвайны сулжээ байгуулна.
 
Цөмийн эрчим хүчийг дэмжин дэлгэрүүлэхээр хөөцөлдөгчид тус салбарын өнөөгийн байр байдал, хүлэмжийн хий ялгаруулалт, зэвсгээр хөөцөлдөх явдал, осол гамшиг, цөмийн хаягдал болон эдийн засгийн асуудлаар үлгэр домог ярьсаар ирсэн. Тэгвэл тэдний үлгэрүүдийг нэг нэгээр нь тусгайлан авч үзье.
 
Цөмийн эрчим хүчний салбарын байр суурь
 
Цөмийн эрчим хүч урьд өмнө ч, одоо ч, ер нь хэзээ ч эрчим хүчний гол эх сурвалжид орж байгаагүй гэдгийг мэдүүштэй. Манай гаригийн цөмийн эрчим хүчний жилийн үйлдвэрлэлийн тоо хэмжээ 2006 онд оргил үедээ хүрсэн. Харин дэлхий нийтийн эрчим хүчний үйлдвэрлэлд эзэлж буй хувийг авч үзвэл хамгийн өндөр буюу 17 хувь эзэлж байсан үе нь 1993 он бөгөөд тэр цагаас хойш цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь бууран буурсаар өнөөдөр дөнгөж 10 орчим хувь болжээ.
 
Өнөөдөр ердөө Хятад, Энэтхэг, ОХУ ба Өмнөд Солонгос гэсэн хэдхэн улс орон цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Харин дэлхийн бусад улс орнууд хуучирсан АЦС-уудаа халж унтрааж буй ч оронд нь тэднийг нөхөх тооны АЦС шинээр барихаас татгалзаад байгаа.
 
Хүлэмжийн хий
 
Цөмийн лоббичдийн ярьдаг нэг үлгэр нь "цөмийн эрчим хүч хүлэмжийн хий бараг ялгаруулдаггүй тул дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлтийг хязгаарлахад чухал үүрэгтэй” гэдэг. Гэвч үнэндээ бол шинээр байгуулагдаж буй АЦС-ууд нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй гэдэг нь эргэлзээтэй юм.
 
2008 онд хэвлэгдсэн нэгэн судалагаанд цөмийн физикч төдийгүй цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжигч Манфред Лензен гэгч эрдэмтэн хэд хэдэн төрлийн цахилгаан станцаас ашиглалтын хугацаанд ялгарах хүлэмжийн хийг харьцуулан судалжээ.
 
Ураны агууламж өндөртэй хүдрээс 1 киловатт цаг цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд дунджаар 60 грамм нүүртөрөгчийн давхар исэл (СО2) ялгардаг байна. Харьцуулбал салхины станц нэг киловатт цагт 10-20 грамм СО2, байгалийн хийгээр ажилладаг станц бол 500-600 грамм ялгаруулж байжээ. Гэхдээ энд цөмийн лоббичдын нуун дарагдуулдаг нэг асуудал бий.
 
Манай гаригийн ураны өндөр агууламжтай ордууд хэдхэн арван жилд, магад түүнээс нааш шавхагдаж дуусна. Ингээд цаашид ураны агууламж ядуутай хүдэр олборлож, нунтаглахад улам их дизель түлш шатахуун шаардагдах ба тэр хэмжээгээр нүүрс төрөгчийн давхар исэл (СО2) их ялгарах болно. (Манай Монголын Дорноговь болоод Дорнодын ураны ордууд ураны агууламж бага буюу .01%-тай тул ядуулаг хүдэртэй ордод тооцогддог–Орч.)
 
Лензений тооцооноос үзэхэд ураны ядуулаг агууламжтай хүдрээр ажилладаг АЦС-ыг ажиллуулахад нэг киловатт цаг тутамд 131 грамм СО2 ялгарах ажээ. Лензен ийм хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн байдаг. Харин цаг уур судлаачдын хувьд энэ бол хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэт өндөр үзүүлэлт юм.
 
Алслагдмал бөглүү нутагт уран олборлогчид байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг түлш хэрэглэж занштал хамгийн их удах нь тодорхой. Тиймээс шинээр баригдах АЦС-ууд нь ашиглалтын хугацаандаа чамгүй их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах нь мэдээж юм.
 
2025 он гэхэд Амстердам хот нийтийн тээврийн бүх автобус цахилгаанаар ажиллах гэнэ. Эх сурвалж: http://www.treehugger.com/public-transportation/amsterdam-buses-all-electric-2025.html
            2025 он гэхэд Амстердам хот нийтийн тээврийн бүх автобус цахилгаанаар ажиллах гэнэ.
Эх сурвалж: http://www.treehugger.com/public-transportation/amsterdam-buses-all-electric-2025.html
 
Шинэ үеийн цөмийн реакторууд
 
4-р үеийн реакторууд хүлэмжийн хий маш бага ялгаруулдаг гэж ярьж байгаа ч одоогоор эдгээр реакторууд үйлдвэрлэлд нэвтрээгүй байна. Шинэ, 4-р үеийн гэгдэх цөмийн реакторууд нь уламжлалт маягийн реактороос өртөг үнэ өндөртэй байх магадлалтай. Тэр тусмаа фаст бридер (fast breeder) гэгч реакторууд нь бүр ч илүү нарийн ярвигтай, аюултай, үнэтэй технологи ашигладаг бөгөөд зэвсгээр хөөцөлдөх явдлыг урьд урьднаас илүүтэйгээр гааруулах эрсдэлтэй. Эрдэмтэд фаст бридер реакторыг хэдэн арван жилийн туршид туршин судалсаар байгаа хэдий ч өдий болтол үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй бөгөөд тэр бүү хэл хэзээ ч нэвтрүүлэхгүй байх магадлалтай.
 
Цөмийн лоббичид интеграл фаст реактор болон торийн түлшээр ажилладаг реактор сурталчлахдаа цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжгүй гэж сурталчилж байгаа нь төөрөгдөл юм. Бодит байдал дээр интеграл реакторыг ашиглалтын горимынх нь дагуу биш ашиглаваас цөмийн зэвсэг хийх плутонийг ялгах, цөмийн бөмбөг хийх явц харин ч бүр хялбар гэж болно.
 
Цөмийн түлшинд ашиглахын тулд эхлээд торийг уран-233 болгон хувиргадаг ба түүнийг цааш нь цөмийн реакторт буюу атомын бөмбөгт урвал задралд оруулж болдогийг АНУ-ын жишээ тодорхой харуулж байна.
 
Цөмийн салбарынхны хэдэн арван жилийн мөрөөдөл нь жижиг модулар реактор гэгч зүйл. Тэд бага оврын модулар реактор ашиглан өнөөгийн том реакторуудыг халж, жижиг реакторыг олноор үйлдвэрлэлд нэвтрүүлж эрчим хүчний үнийг бууруулна хэмээн горьдож байсан.
 
Харамсалтай нь тэдний мөрөөдөл биелэхэд нэг зүйл саад болжээ. Энэ нь үйлдвэрлэл өссөнөөс үйлдвэрлэлийн зардал буурдаг хууль. Түүнчлэн Сэтгэл түгшсэн эрдэмтдийн нийгэмлэг (The Union of Concerned Scientists) гэгч цөмийн үйлдвэрлэлийг эсэргүүцдэггүй эрдэмтдийн нийгэмлэгээс жижиг модулар реакторын аюулгүй байдал, үйл ажиллагааны найдвартай байдалд ноцтой эргэлзэж буйгаа мэдэгдээд байна.
 
Цөмийн зэвсгийн хөөцөлдөөн
 
Цөмийн лоббичдийн нэг хэлдэг зүйл бол энхийн зориулалттай цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл цөмийн зэвсгийн хөөцөлдөөнийг дэвэргэх аюулыг бүрмөсөн таслан зогсооно, учир нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл олон улсын хатуу чанд хараа хяналтан дор явагддаг гэж ярьдаг.
 
Ингэхдээ тэд иргэний цөмийн эрчим хүчнийүйлдвэрлэлийг цөмийн зэвсэгтэй болох зорилгодоо ашигласан Энэтхэг, Пакистан, Хойт Солонгос, Өмнөд Африкийн орнуудын бодит түүхийг үгүйсгэж байна.
 
Цаашилбал, Австрали,Аргентин, Бразил, Иран, Ливи, Өмнөд Солонсгос, Тайвань зэрэг орнууд ч бас иргэний цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн нэрээр далдлан байж цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Аз болоход, Иранаас бусад нь цөмийн зэвсэгийн хөтөлбөрөө одоогоор зогсоогоод байна.
 
Цөмийн эрчим хүч нь цөмийн зэвсэг эзэмшдэг улс орнуудын тоог нэмэгдүүлж, цөмийн зэвсэгтэй болох чадавхийг дэмждэг тул цөмийн дайн болох аюул заналхийллийг нэмэгдүүлдэг.
 
Цөмийн осол гамшиг
 
Хүн төрөлхтөний түүхэнд учирсан цөмийн томоохон цөмийн ослууд болох 1986 оны Чернобылийн осол болон 2011 оны Фукушимагийн ослын хор хохирлыг судлан дүгнэхдээ зөвхөн цацрагийн хурц хордлогын улмаас богино хугацаанд нас барсан хүмүүсийн тоогоор хязгаарлах нь дутуу дулимаг юм. Харин хэзээ хойно, хэдэн арван жилийн дараа аажимдаа илрэх хорт хавдарын өвчлөлүүд нь цөмийн ослын улмаас ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирсан гарз хохирлын томоохон хувийг эзэлдэгийг тооцож үзэх нь зүйтэй.
 
Нэр хүнд бүхий хөндлөнгийн судлаачдын хийсэн судалгаануудаас үзвэл Чернобылийн ослоос үүдсэн нас баралтын тоог баримжаалахдаа Олон Улсын Хорт Хавдар Судлалын төвөөс 16 мянга гэж тооцсон бол эрүүл мэндийн салбарын олон улсын судлаачид 93 мянга гэж тооцжээ.
 
Фукушимагийн ослоос хойш бүтэн 4 жил өнгөрөөд байхад тус АЦС-аас аюулт цацраг ялгарсаар, орон гэрээсээ дүрвэн зайлсан 120 мянган иргэд гэртээ буцаж очиж чадаагүй хэвээр байгаа төдийгүй тус ослын хохирол болох хэдэн зуун тэрбум долларын өр Японы татвар төлөгчдийн нуруун дээр буужээ.
 
 Японы Kyocera Corporation, Century Tokyo Leasing Corporation гэдэг 2 корпораци усанд хөвдөг нарны 2 цахилгаан станц байгуулахад 7 сар зарцуулжээ. Хего мужийн Като хотын ойролцоох хоёр нууран дээр 2 цахилгаан станц байгуулсан нь нийлээд жилд 3300 мегаватт /цаг эрчим хүч үйлдвэрлэх ба 920 өрхийг эрчим хүчээр хангах чадалтай. Эх сурвалж: http://t.co/oKf1fglQai
Японы Kyocera Corporation, Century Tokyo Leasing Corporation гэдэг 2 корпораци усанд хөвдөг нарны 2 цахилгаан станц байгуулахад 7 сар зарцуулжээ. Хего мужийн Като хотын ойролцоох хоёр нууран дээр 2 цахилгаан станц байгуулсан нь жилд 3300 мегаватт /цаг эрчим хүч үйлдвэрлэх ба 920 өрхийг эрчим хүчээр хангах чадалтай.
Эх сурвалж: http://t.co/oKf1fglQai
 
 
Эдийн засаг
 
Цөмийн лоббичид цөмийн эрчим хүчний үнэ өртөг ирээдүйд ямар байх тухай тайлбарлахдаа хамгийн гэрэл гэгээтэй төсөв тооцоог үзүүлж ярьдаг. Гэвч өнгөрсөн болоод өнөөгийн туршлагаас үзэхэд тэдний тооцоо нь бодит амьдралд нийцэхгүй байна.
 
4-р үеийн реактор үйлдвэрлэлд нэвтрээгүй тул төсөв тооцоог өнөөдөр хийх боломжгүй. Харин өчнөөн ихээр сурталчилсаар ирсэн өнөөгийн буюу 3+ үеийн цөмийн реакторуудаас нь өнөөдөр ашиглалтанд орсон реактор ганц ч алга. Тэр бүх реакторуудын барилгын явц удааширч, хугацаанаасаа хоцорсон, зардал нь төсвөөсөө хэтэрсэн байдалтай байна.
 
Финлянд улсад гэхэд Олкилуото-3 гэдэг реакторыг барих ажил төлөвлөснөөс 10 орчим жилээр хоцорсон бөгөөд анхлан төлөвлөсөн төсвөөс 3 дахин хэтэрчээ. Францын Фламанвилл-3 реактор төлөвлөгөөнөөсөө 5 жилээр хоцорч байгаа бөгөөд зардал нь төсвөөсөө 2 дахин хэтэрсэн, АНУ-ын Жоржиа мужийн Вогтл дахь реактор 3 жилээр хоцорсон ба төсвөөс даруй 700 сая доллараар хэтэрчээ.
 
Англид барихаар төлөвлөж буй Хинкли Пойнт Си гэгч АЦС-ын өртөг зардлыг төсөвлөхдөө ханш уналтыг тооцож 35 жилийн баталгаатай эрчим хүчний үнэ өртөгийг тооцож гаргажээ. Ингэхэд нэг мегаватт цагийн өртөг нь 144 доллар болсон нь өнөөдөр Англид мөрдөж буй эрчим хүчний бөөний үнээс даруй 2 дахин өндөр гарчээ.
 
Тус реактор нь 155 тэрбум долларын зээлийн баталгаатай, мөн даатгалтай байх ба энэ бүхнийг Английн татвар төлөгчид батлан даахаар тооцжээ. Ер нь манай гариг дээрх аль ч АЦС төрөөс асар их татаас авч баригдсан гэхэд хилсдэхгүй.
 
Цөмийн эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч
 
АЦС-аас ялгардаг ашигласан цөмийн түлш гэгч өндөр түвшний онц аюултай цөмийн хаягдлыг 100 мянган жил, түүнээс ч удаан хугацаагаар харж хамгаалах шаардлагатай. Гэтэл энэ хугацаа нь хүн төрөлхтөний түүхэнд байсан аль ч институцийн оршин тогтносон хугацаанаас хавьгүй урт хугацаа юм.,
 
Дани улс 2035 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглана, Герман улс 2050 он гэхэд хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр 80 хувь хангах зорилттой ажиллаж байна. Өнөөдөр Германы 2 муж  сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ 100 хувь хангаж байгаа бол Өмнөд Австралид 40 хувьтай байна.
 
Австралийн Үндэсний Эрчим хүчний заx зээлийн цаг тутмын компьютер загварчилгаанаас үзэхэд Австрали улс ч дээрх улс орнуудын ижлээр үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэлэг технологиудыг ашиглан 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой байна.
 
Нар салхины эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний төрөл бүрийн технологиор зохицуулж, газар зүйн хувьд тараан байрлуулснаар эрчим хүчээр жигд хангах боломжтой. Ийм боломж байхад бид цөмийн эрчим хүч гэж тархиа гашилгах хэрэгтэй юу?
 
Эх сурвалж:
Осол гамшиг, цөмийн хаягдал, атомын бөмбөгний аюул дагуулсан цөмийн эрчим хүч огтхон ч ашиггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани