Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг сөнөөх гэвэл өөрөө сөнөнө шүү!

Монголыг сөнөөх гэвэл өөрөө сөнөнө шүү!Монголд маш эгзэгтэй цаг үе ирээд байна. Монголд гаднын захиалгаар олон намын систем тогтоод 25 жил болж байна. "Ардчилагчид” олон намын тогтолцоо бий болгосноо гавьяа мэт ярих юм. Миний бодоход гавьяанаасаа гай нь их болоод байна. Гурван сая хүрэхгүй монголчууд намаараа талцаад 30 шахам болж хуваагдлаа. 
 
Эмээ, өвөө, ээж, эхнэр, нөхөр үр ач нар маань намд хуваагдан өөр хоорондоо дайсан болцгоолоо. Бас болоогүй шашнаараа хуваагдаад Монголд байгаагүй, байх ёсгүй үйл явдлууд болох болжээ. 19 нас хүрээгүй охин тэнгэрийн эзэндээ түргэн очих гээд өндрөөс үсрэх үзэгдэл өдрөөс өдөрт өсөх янзтай. Лав л сайны ёр биш байх. Тэнгэрийн эзнийг шүтэх муу ёр чинь одоо УИХ-ын дэд дарга байгаа Раднаасүмбэрэлийн Гончигдоржоос эхлэлтэйг мэдэх амьд гэрчийн нэг нь би юм шүү дээ.
 
Аав нь Архангай аймгийн сайн лам нарын нэг байсан тухай Чингис хааны 800 жилийн ойгоор Хэнтий аймгийн хөдөө аралд найман ханатай гэр бариад 20 орчим ламаар ном уншуулж байх үедээ бурхны шашнаа шүтдэг гэж ярьж байсан юм. Гэтэл маргааш нь ааваасаа / Монголоосоо/ урваад тэнгэрийн эзнийг шүтдэг болсон гээд АНУ-д өглөөний цай уухаар нисч байсныг монголчууд мартаагүй. Мартах ч ёсгүй. Буцаж ирээд Бөхийн өргөөнд Есүс Христийг сурталчлах их ажлыг зохион байгуулсан.
 
Өөрөө ч эрх мэдэлтэй том дарга /Улсын бага хурлын дарга/ байсан. Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын дарга Нямдаваад тэр хүний үүрэг дамжсаар яваад ирж Бөхийн өргөөнөөс гарсан хүмүүсийг бүх чиглэлд тараах үүрэг ирсэн байна. Тэр үед би хотын Тээврийг удирдах газарт улсын байцаагч байсан бөгөөд Нямдаваа дарга намайг дуудаж, "Энэ ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өгч билээ.
 
Би өөрийг нь гадаадад дээд сургууль төгсөөд ирэхэд нь ажилд авч байсан дарга байсны хувьд томорч "Би ийм балай ажилд явахгүй” гэж гүрийж үзлээ. Гэтэл дарга маань "Та л зохион байгуулж чадна. Өөр хүн чадахгүй. Наад ажил чинь шөнийн 01 цагаас хойш үргэлжилнэ. Олон автобус, микроавтобус дайчлах шаардлага гарна. Өөр хүний үгэнд тэд орохгүй" гэх мэт наддаа хөөрхөн цаасан малгай өмсүүлж байгаад бараг хүчээр би томилж тэр ажлыг нь зохион байгуулж билээ. 
 
Бид Р.Гончигдорж шиг иймэрхүү дүр зурагтай хүмүүсийг толгой дээрээ залаад сууж байна. Би энэ жишээнээс үндэслээд одоогийн байдлаа бичиж, ард түмэндээ мэдээлэл өгөх гэсэн юм. Миний итгэж явсан, жирийн иргэдийн итгэж шүтэж явсан хүндтэй хүмүүс бараг бүгдээрээ Р.Гончигдорж болоо юу даа гэж бодогдохоор байна. 
 
Би Монголын ард түмний хараа анхаарлын төвд ороод байгаа Оюутолгой, Тавантолгойн талаар санал бодлоо ард түмэнтэйгээ хуваалцахаар энэ өгүүллэгийг бичиж байна. Оюутолгойгоо одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зурсан гэрээний дагуу нохойн хоол болгож болохгүй.
 
2014 оны аравдугаар сард Ч.Сайханбилэг Англид очихдоо Лондоны Холланд паркт байрлах "Рио Тинто”-гийн зэс нүүрсний салбарын захирал Себастиан Жакийн гэрт болсон уулзалтаар тохирсны дагуу Оюутолгойн далд уурхайн хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан гэсэн утгатай мэдээлэл интернэтэд тавьсан байна.
 
УИХ-д суугаа монгол цустай, монгол ээжтэй, Монголд төрсөн, монгол ухаантай, Монголын ард түмнийг боддог, монгол сэтгэлгээтэй Монголын хөх тэнгэр, уул овоо газар шороогоо боддог, эх орон ард түмнээ хэдэн ногоон цааснаас өгчихгүй байж чадах тийм сэтгэл зүрхтэй аавын хүүхдүүд энэ асуудлыг шийдэх болоод байна.
 
Дараа нь Тавантолгой Оюутолгой шиг нохойн замаар орж мэдэх нь байна шүү. Энэ талаар хэдэн баримт хэлье. Манай ТББ-ыг дэмжигч,. "Баялгийн жинхэнэ эзэд” ТББ-ын гишүүн О.Оюунболд дүүгийн овсгоо самбаа гарган олж авсан материалд үндэслэсэн болно. Цаашид дэлгэх олон баримт бий. Ер нь Оюутолгой, Тавантолгойг хэн нэг том толгойтой Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бие дааж шийдээд гадаад, дотоодын хувийн компанийн мэдэлд өгөх эрхгүй юм шүү. 
 
Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний доорх баялаг зөвхөн ард түмний мэдэлд байна гээд тов тодорхой заачихсан. Гэтэл өнөөдөр гадаад, дотоодын гар хөл болсон цөөхөн олигархиуд ард түмний мэдлийг булаан авч хагартлаа баяжаад цадаж, ханахаа мэдэхээ байлаа. Баримт түшиж бичье.
 
"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 дугаар тогтоол Ц.Нямдоржийн гарын үсэгтэйгээр гарчээ. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтын нэгдүгээрт Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж бай-гаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэжээ. 
 
Мөн тогтоолын есдүгээрт Оюутолгойн ордын нөөцийн тооцоо бүхий тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно гэжээ. Энэ тогтоолыг одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа. Гэтэл Оюутолгойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадныханд ард түмэнд ямар ч ашиг орлогогүйгээр бэлэглэчихлээ гэж ойлгохоор байна.
 
Одоо Тавантолгойг гадныханд бэлэглэх асуудлыг УИХ дахь Шударга ёс эвслийн нэг тал болох МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс өргөн барьж, хэрүүлийн алим үүсгээд байна. Уг нь Шударга ёс эвсэл Тавантолгойг ард түмний мэдэлд 100 хувь өгнө гэж амлаад УИХ-д суух эрх олж авсан биз дээ. 
 
Үүний ард Тавантолгойгоос хамгийн ашигтай Ухаа худагийг хувьчилж авсан Ерөнхий сайд асан Сү.Батболд болон М.Энхсайхан, Г.Батхүү, Ц.Элбэгдорж, Б.Очирбат, Д.Идэвхтэн, Б.Бадамжунай, Батж. Батбаяр нар байгаа гэдгийг хэвлэл мэдээллээр удаа дараа цацсан. Овоо босгооогүй бол шаазгай яалаа гэж суух вэ дээ. Үнэн байх.
 
Одоо Тавантолгойг гацаанаас гаргаж, хөрөнгө оруулах монгол компани "Энержи Ресурс" гээд байгаа бол эд нарын нүүрэндээ барьсан халхавч нь юм билээ. Энэ
компани Монголд хөрөнгө оруулалт хийх боломжгүй өрөнд баригдсан баримт байна. "Энержи Ресурс” компанийг КRMG аудит, Мооdy's үнэлгээний агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд 1.3 тэрбум долларын өртэй, бэлэн мөнгөний хомсдолд орсон гэж дэлхий даяар зарласан байна. 
 
Ер нь энэ компанийг УИХ-аар хэлэлцэж байж байгуулах ёстой атал Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шууд байгуулсан нь хуйвалдааны шинжтэй авлигын гэж харагдахад хүргэдэг. "Энержи Ресурс” ХХК-ийг 2005 онд байгуулсан Тавантолгойн нүүрс-ний орд газрын нэг хэсэг болох /500 сая тн нөөцтэй/ Ухаахудагийг Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу "Энержи Ресурс” ХХК-д шууд олгосон. Ухаахудаг уурхайн үйл ажиллагааг 2009 онд эхлүүлж, 2010 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр Mongolian Mining Corpotation /ММС/ нэрээр 975 кодтой хувьцаа арилжаалсан.
 
"Энержи Ресурс” ХХК нь 2009 онд 10270164, 2010 онд 60138704, 2011 онд 119080000, 2012 онд 30978000, 2014 онд 2800500 доллар олж, эдгээр оронд ашигтай ажилласан. Нийт 306554868 доллар, 601 тэрбум 767 сая 205 мянган төгрөг. Төр эзэмших ёстой 50 хувь болох 300 тэрбум 883 сая 602 мянган төгрөг бий болж буй юм. Энэ их хөрөнгө хаашаа хэний халаасанд ороод энэ компани өртэй болчихов гэдгийг шалгаж, ард түмэн хувиа хүртэх л ёстой баймаар. Алийн болгон амаараа шороо үмхэх юм бэ.
 
Тал дүүрэн бэлчих, таван эрдэнэ мал сүрэг минь байна. Талхалж арай дуусаагүй тал хээр хангай говь, ой мод, өвс ургамал, үр жимс, үржил шимт хөрс шороо, урсгал цэнгэг ус, гол мөрөн, Байгаль далайтай хүйн холбоотой Хөвсгөл дапай минь одоохондоо онгоноороо байна. Хоёр толгойгоо хэнд ч өгөлгүй хэвээр нь авч үлдье. Луйварчдын яриад байгаа дэлхийд байхгүй тэргүүний технологийг монгол хүү бүтээж чадна. Монгол хүн юуг ч хийж чаддагийг дэлхийд харуулсаар байна. Монгол ухаан, монгол хүн дэлхийг аварна. Үүнийг мэдчихээд луйварчид яарч, сандарч, улайрч, заваарч байна. Замбараагүйтэж, замаа алдаж байна. Залхаж зайгаа барьж, зайлж зугтаахад бэлэн болоод байна.
 
Харахад монгол дүртэй дайснуудаа ханилж яваа нөхөд нь судалж таниач ээ. Хань ижил, хадам хүргэн, хүүхэд ач зээ нартаа хүн чанар, сүү шиг сэтгэлийг ойлгуулаач. Инээсэн бүхэн нөхөр биш Шүүмжилсэн бүхэн дайсан биш Могойн эрээн гаднаа Хүний эрээн дотроо Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ Уг нь энэ хоёр толгой одоо байгаа гурван сая хүнийг саятан болгох нөөц баялагтай юм шүү. Эх орныхоо бусад баялгийг ухалгүй, хойч үедээ үлдээх ёстой юм шүү. Удахгүй болох сонгуулиар сонголтоо зөв хийцгээе. Хөх тэнгэр ивээж, хөх монгол хөгжинө, дэвшинэ, хөгжлөөрөө цойлох цаг тун удахгүй. Бурхан биднийг өршөөх болтугай.
 
Сонгогч ард иргэдийн нэгдэл ТББ-ын тэргүүн Ёстгойхон овогт Д.СОВДОО
Монголыг сөнөөх гэвэл өөрөө сөнөнө шүү!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани