Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг тойрсон гадны чимээ

Цахим ертөнцийн хайлтын хамгийн түгээмэл цонх болох Гүүгл дээр Монгол хэмээн бичвэл,  үзэсгэлэнт хөдөө нутаг, Монголын Их Эзэнт гүрэн, магадгүй үндсэрхэг үзэлтэнгүүд мөн мэдээж уул уурхайн тухай мэдээ мэдээлэл зураг хөрөг гарч ирэх нь хамгийн түгээмэл илэрц.

Бид сүүлийн хэдэн жилд сайн гэхээс илүү муу баатар болж ирлээ. Харин энэхүү дүр зургийг эвдэх нэгэн мэдээлэл дэлхий даяар тарав. Өнгөрсөн хэдэн долоо хоног ердөөсөө л Оюутолгойн тухайн эргэн тойронд өнгөрлөө.  Зэсийн баялгийн 80 гаруй хувь оршиж буй гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээ зурагдсан тухай гаднын хэвлэл мэдээлэл чамгүй шуугилаа. Гэхдээ тэд энэхүү шийдвэрийг ямар өнцгөөс харж байна вэ.

Мэдээж хэрэг Оюутолгойн уурхайн оролцогч, хувьцаа эзэмшигч талууд гүн амьсгаа авсан биз. Рио Тинто компани албан ёсны хэвлэлийн мэдэгдэл хийхээс өмнө Засгийн газар, Туркойз Хилл Ресурс хоёр тохиролцоход нэн ойрхон ирсэн гэдэг мэдээлэл гарч байсан билээ. Тиймээс тус хэлцэл дээр хараагаа сунгаж байсан хүмүүсийн хувьд төдийлэн том гэнэтийн бэлэг байгаагүй. Үүнийг "Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа дээрх шийдвэр эцэслэгдэхээс харьцангуй өмнө буюу дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн огцом бус аажмаар өсч эхэлсэн байдаг. Гэсэн ч албан ёсны мэдэгдэл хүн бүрийн хүлээж байсан шийдэл учир бүх цуурайг эцэслэж, хувьцааны зах зээлд гол нөлөөлөл орж ирсэн. Тус компанийн хувьцаа шийдвэрийг зарласан өдөр 3.5 хувиар өссөн. Харин гуравдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-ний хоорон дахь хугацааг харвал, нийтдээ 38.7 хувиар өссөн байна. Энэ нь гэрээ эцэслэгдэх нь гэсэн мэдээллийг дагаж гарсан үр дүн.

Гэхдээ гэрээ бол дөнгөж эхлэл. Үүнээс цааш маш ихийг хийх хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэж, холбогдох зөвшөөрөл, лицензүүдийг авах шаардлага бий. Мөн дөрвөн тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг цуглуулж авах хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ одоо нээх ч том асуудал биш бөгөөд гагцхүү цаг хугацаа л мэдэх хэрэг. Туркойз Хиллийн Ерөнхийлөгч Жефф Тайгесэн 2015 оны эцэс гэхэд санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж хэлснийг гаднын хэвлэл мэдээллүүд онцолж буй.

Үүний зэрэгцээ Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх нэгэн том ажил нь газар доогуур тунелууд барьж, уурхайн олборлолтыг төлөвлөж буй хэмжээнд бүрэн хүчин чадлаар ажиллуулах. Энэхүү хүндхэн даалгавал ямартаа ч энэ арван жилийн сүүлээр дуусч амжихгүй гэсэн хүлээлт байна. Гаднын хэвлэл мэдээлэл өдгөө Оюутолгойн бүтээн байгуулалтын тал дээр ихээхэн бодитоор хандаж буй бөгөөд тус уурхайг тойрсон тоон мэдээллүүдийг онцлон хүргэж байна.

Гэхдээ Оюутолгойн гэрээ эцэслэгдсэнээс үүдэн Монголын талаар гаднын хэвлэл мэдээлэл дандаа "чихэрлэг” мэдээлэл цацаад байгаа юу гэвэл үгүй. Оюутолгой Монголтой холбоотой өмнөх бараан түүхийг хараахан мартуулж чадахгүй байгаа бөгөөд Монголын талаарх "хар” мэдээллийг тэд хавчуулахаа ч мөн мартсангүй. 

Олон улсад "South Gobi Sands/SGS-3/” компанийн гурван ажилтанд хэрэг үүсгэж, Монголоос гарах эрхийг нь хаасан хэрэг одоо ч хөндүүр сэдэв байсаар байна. АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Пайпер Кэмпбэлийн хэлж байгаагаар бол дээрх гаднын гурван иргэний гарах эрхийг хаасан нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад ихэд хөнөөлтэй тусаж байгаа гэсэн.  Монгол хууль эрх зүйн орчныг "SGS-3” гэх хэрэг бараан өнгөөр будаж, халтардуулж орхилоо. Татвараас зайлсхийсэн гэх дээрх гурван иргэний хэрэг анх Оюутолгойн гэрээнд маргаан үүсэхэд эхэлж, маргаан шийдвэрлэгдэх үест буюу саяхан учир нь олдлоо. Учир нь олдлоо ч гэж дээ.  "SGS-3”-ыг ялласнаас хойш тун удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, сулласан. Үүний хариуд гаднынхан болон Монголын бизнесийнхэн Ерөнхийлөгчийг сайшааж, шийдвэрийг нь эерэгээр хүлээж авсан билээ. Гэхдээ асуудал юу вэ гэвэл Монголын шүүх засаглал гэмгүй гурван хүнийг яллачихав уу эсвэл Ерөнхийлөгч гурван хэрэгтнийг өршөөчихөв үү. Аль нь ч байлаа гэсэн Монгол руу чиглэх гаднын бизнес эрхлэгчдийн бодол санаанд таатай нөлөө лав үзүүлээгүй, цаашид ч Монголыг сонирхож судалж буй бүхний тойрох бус дайрах муу жишээ болж үлдлээ.

Өдгөө Монголын хөгжлийн замд гозойж буй сэрээ нь  2016 оны парламентийн сонгууль хэмээн гаднын хэвлэл мэдээлэл дунд хугацааны ирээдүйг зөгнөн бичиж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рио Тинто компанийн ерөнхий захирал Сэм Уолшт захиа бичиж, түүнийг 48 цагийн хугацаанд хариу өгөхгүй аваас хэвлэл мэдээллээр цацаж, олон улсын арбитрийн шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн. Гэхдээ үүнийг ихэнх хүмүүс сонгуулийн "PR” гэж харсан учир тэгэсхийгээд асуудал цуурай болоод замхарч байх шиг. Угаас эдийн засгийн асуудлуудыг бусдын дэмжлэгийг өөрийн талд урвуулах оролдлого болгон ашиглах нь сонгууль дөхөх тусам ихэсгэдэг нь зүй тогтол.

Дээрхтэй төстэй нөхцөл байдал саяхан АНУ-д болсон. Обамагийн Засаглал Ирантай цөмийн хөтөлбөр дээр бараг л шийдэлд хүрэхэд бэлэн болсон байсан. Гэтэл АНУ-ын Сенат дундахь Бүгд Найрамдахчууд Ираний тэргүүн рүү захидал бичиж, Бүгд Найрамдахчууд Цагаан ордонд байгаа цагт гэрээг хүчингүй болгохдоо л болгоно гэсэн байдаг.

Сэм Уолш болон Иранийн удирдагчдын аль аль нь захидлыг үл тоож, хариу өгөхөөс татгалзсан. Оюутолгойн гэрээ зурагдсан. Ираны цөмийн хөтөлбөр эцэслэгдэхэд тун ойрхон ирчихлээ. Оюутолгойн болон Ираны удирдагчдын аль нь ч тус захидлаас үүдэн нойр, хоол алдаагүй биз. Гэхдээ үүнийг гаднынхан түрэмгийллийн шинж тэмдэг гэж харж байна. Энэ нь бидэнд жижиг асуудал, ядмаг хийрхэл мэт ч , гадаад ертөнцөд цуурайтах далайц нь өргөн юм.

Гаднынхны бодол санаа, хариу үйлдлийг хоёр үгээр илэрхийлж болохоор байна. Хаширласан өөдрөг үзэл. Магадгүй энэхүү хандлага Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсноос үүдэн илүү өөдрөг тал руугаа хэлбийж байх шиг. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн бичиж, ярьж байгаагаар бол Монголын хууль эрх зүйн орчин, улс төрчид дотоод гадаадынханд эргэлзэх шалтгааныг хангалттай хэмжээнд үргэлж гаргаж өгч байдаг.

Mongolian economy

Оюутолгойг тойрсон гадны чимээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани