Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн хоёр нийтлэл

Тавантолгойн хоёр нийтлэлБуянаа олондоо өгдөггүй ордуудын нэг Тавантолгойд зориулсан хоёр том нийтлэл зэрэг гарчээ. "Тавантолгой төслийн шинэ хувилбар”, "Ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэшсэн ченжид Тавантолгойн төслийг атгууллаа шүү” гэсэн гарчиг бүхий нэг төсөл дээрх хоёр талын байр суурь, таамаг үндэслэл дэвшүүлсэн нийтлэлүүд цаг хугацааны хувьд зэрэгцэн гарсныг яавч тохиолдол гэхээргүй. Хоёр нийтлэлч хоёулаа ТТ төслийн дараагийн өрнөлийг буулган тус тусын үндэслэлээ гарган бичжээ. Энэхүү хоёр нийтлэлээс нэг дүгнэлт гарч болохоор байгаа талаарх бодлоо хуваалцья.

 

Нийтлэлч Л.Болормаа "...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам байгуулах ажлыг "Энержи ресурс” Монголын төмөр замын мэдэлд өгье гэж шийдсэн аж. 2009 онд Энержи Ресурс энэ замыг барьж эхэлсэн бол 2013 онд ашиглалтад өгч, 18 жилийн дараа төрд зуун хувь хүлээлгэн өгөх байв. 2012 онд дахин бүтээн байгуулалтад ороод ажилласан бол өдийд ашиглалтад орж, мөн л 19 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх байсныг харамсан тэмдэглээд энэ удаа гурав дахь оролдлого нь мөн унаж, уул уурхайн экспортын хамгийн ашигтай уг зам УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүлэглэлийн гарт хэдийнэ орсныг хүлээн зөвшөөрч бууж өгсөн” гэжээ.

 

Л.Болормаа бичихдээ "...Асуудал 1072 хувьцаандаа ч биш, Оросууд эсэргүүцээд байсандаа бус, "Эрдэнэс Таван Толгой” хэмээх учиргүй ашигтай ажилладаг компани гэнэт гараад ирсэндээ ч биш, Пийбодиг өрөвдсөндөө бол бүр биш. Шинэ төмөр замын хоёр чиглэлийг фиктив компанийн мэдэлд авч үлдэх гэсэн шантаажны хоёр сар байсан юм. Засгийн газар шантаажны нөхцөлийг нь биелүүлж өгчээ...” гэсэн байна.

 

Энэ нь түүний нийтлэлийн гол зангилаа асуудал. ТТ төсөл гацсан нь муу төсөл байсандаа бус төмөр зам дээр мөнгө босгох ажиллагааны тулгалт байсан гэдэг дүгнэлт. Л.Болормаа нийтлэлчийн хэлээд байгаа энэ учир зүйгээр харах юм бол ТТ дээр Оросууд дургүйлхээд байгаа бөгөөд энэ таалалд нийцүүлж хөндлөн чиглэлийн 1300 км төмөр зам тавих болзол нэмж орж ирнэ гэж зарлаад байгаа нь үнэнд ойрхон тайлбар биш болж ирж байна.

 

Түүний үзэж байгаагаар одоогийн болзол болоод байгаа 1300 км-ээс арай өөр чиглэлүүдээр тухайлбал, Тавантолгой ордоос Сайншанд хүрэх 450 км төмөр замын талыг буюу 225 км-т, мөн шинэ чиглэл дээр Зүүнбаянгаас урагш, Замын-Үүдээс ялимгүй баруунтаа Ханги Мандалын боомт хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний төмөр зам байгуулах сонирхол Оросуудад байгаа юм байна.

 

Ийм бодит санал хоёр талын ойлголцол байхад Оросууд ТТ-н төмөр зам дээр дургүйцээд байна гэж УИХ-ын гишүүн яагаад "бурсан бэ” гэсэн асуултыг тавьжээ. Хариултыг нь ч тодорхой хэлжээ.

 

"Монголын төмөр зам ТӨХК-ийн дор "Шинэ төмөр зам” ХХК гэх охин компани байгуулж, фиктив үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн манай төмөр замч бүлэглэлийн өөрсдийнх нь гүнзгий сонирхолтой холбоотой юм” гэж.

 

Нөгөө талд У.Оргилмаа нийтлэлч асуудлыг улс төрийн "хутгуур” талаас нь буюу МАН-ын хэсэг бүлэг олигарх, АН-ын "Алтангадас” фракцийнхны MCS болон Тавантолгой дахь ашиг сонирхол байгаатай холбон хөнджээ.

 

"...Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд С.Баярцогт Тавантолгойн төслийг эргүүлэн татсан. Мөн С.Баярцогт Тавантолгойн төслийг боловсруулан, алдаа юуг нь засч УИХ-аар батлуулах үүрэг хүлээв. Товчхондоо Оюутолгой, Тавантолгой хоёр С.Баярцогт гэдэг хүний гараар дамжин наадмын өмнө батлагдаж "эзэддээ” очих тавилантай юмсанжээ” гэж харамслаа илэрхийлжээ.

 

Түүний үзэж байгаар бол АН-ынхан фракц хоорондын зөрчлийг Тавантолгойтой холбож байгаагийн зэрэгцээ МАН-ын залуус өөр хоорондоо толхилцох болсон нь дээр дурдсан улс төрийн хоёр том намын холимог ах нар нь MCS-ийг дэмждэг, дэмждэггүйгээрээ талцсантай холбоотой. Мөн С.Баяр, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хэсэг бүлэг олигарх, АН-ын "Алтангадас” фракцийнхныг MCS болон Тавантолгой дахь ашиг сонирхлоос ангид харахад үнэхээр хэцүү болсон гэж хэлжээ.

 

Энэ нь тийм ч шинэ гаргалгаа биш л дээ. Гэхдээ энэ удаад Энхээ, Цогтоогоор солигдсон нь байдлыг өөрчлөхгүй гээд байгаа бололтой.

 

"...ЗГХЭГ-ын даргын хувиар түргэн сэтгэж С.Баярцогтод Тавантолгойн төслийг хариуцуулж байгаа нь ашиг сонирхлын асар өндөр зөрчилтэй. Үүнд "MCS”, "Энержи ресурс”-тэй хамааралгүй улстөрчид онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэх нь чухал...” гэдгийг У.Оргилмаа нийтлэлч бүр тухайлан хэлсэн байна.

 

Хоёр том нийтлэлчийн ТТ дээрх энэ байр суурь хоёулаа цаанаа өөр өөрийн "хурц” үнэртэй л дээ. Нэг нь ТТ-г "MCS”, "Энержи ресурс”-ийн гарт очих боллоо, дуугүй сууж болохгүй гэсэн бол нөгөө нийтлэлч нь ТТ гацаад байсан нь манай төмөр замч бүлэглэлийн өөрсдийнх нь гүнзгий сонирхолтой холбоотой ба явсаар Л.Баттулга нарын гарт орлоо гэж дүгнэжээ.

 

Хоёр нийтлэлч хоёулаа маш сайн эх сурвалжтай, мэдээлэлтэй байгаа нь эндээс төвөггүй харагдана. Гэхдээ хоёулаа гурав дахь гэх юм уу хувилбарыг хэлсэнгүй тойрсхийжээ.

УИХ дээр хоёр сар гаруй гацаад "буцсан” ТТ төсөл дээрх хоёр нийтлэлчийн дүгнэлтээс уншигчид мөн "дүгнэлт” хийж болохоор байгаа юм. Монголчууд бид гурав гэсэн сонголтод  дуртай тул түүгээр буулгая.

 

Нэгд, ТТ бол улстөрчдийг урдаа барьсан бүлэглэлүүдийн том талцаан үнэхээр мөн юм байна. Талцагчид нь хэн хэн болохыг нийтлэлчид өөр өөрийнхөө талаас тодорхой хэлсэн тул нуршаад яахав.

 

Хоёрт, ТТ асуудал ер нь яагаад ч таг гацахгүй ба ямар нэг байдлаар энэ засгийн үед буюу МАНАН орших энэхүү сүүлийн боломж дээр батлагдах учиртай юм байна. Үүнийг Энхээ нь хийнэ үү, Цогтоо нь дуусгана уу үнэндээ ялгаагүй болжээ.

 

Гуравт буюу хоёр нийтлэлээс харж болох нэг дүгнэлт бол ерөөсөө төмөр зам барина гэж сүржигнэхээ түр болих зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаж үүн дээр нь Их хурал тогтоол гаргачихдаг бол "тулалдаад” байгаа бүлэглэлүүд зодолдох юмгүй болж "уйдаж” суух юм байна. Ингэхэд улс орны эдийн засаг л туйлдсан хэвээр үлдэх юм даа. Гэхдээ эхний хоёр дүгнэлтээ барих юм бол гурав дахь шийдвэрийг яагаад ч гаргуулахгүй л дээ.

 

Нүүрсний зах зээлд хүрэхийн тулд ойрхон зайд төмөр замтай болчихьё гэж энгийн ойлгогдох төсөлтэйгээ манай төр ийнхүү 6 жил зууралдсаны эцэст асар их улс төржсөн талцаан үүсгэж "дээд хэмжээний” тохироо наймаандаа хүрчихсэн явааг хоёр нийтлэлч хоёр талаас олон нийтэд зэрэг хэлж өглөө.

 

Нийтлэлч Л.Болормааг уул уурхайгаар дагнан бичдэг гадаад эх сурвалж сайтай, түүнийгээ сайн судалж боловсруулдаг гэж харвал түүний эл нийтлэлд хэдэн зүйл байна. Ямарч байсан гацаанаас буцаан татагдаж буй ТТ төсөлд оросуудыг хаднаа мангаа болгоод байсан нь бодит байдал биш гэсэн гаргалгааг жишээ татан энд хэлжээ. Мөн бид ил яригдаж байгаа ТТ, ОТ хоёр төсөл дээрх улстөрчдийн эх оронч мэдэгдэлд тархиа угаалгаж хамаг нервээ барж, баяр наадамдаа яарч байх хооронд их тоосны цаана түүнээс ч том мөнгөний дүнтэй Мега төслүүд ногоон гэрлээр салбарын сайдын соёрхлоор гараас гарсаар байгаа бололтой. 5 тэрбум долларын Сайншанд парк төслийн судалгаа, 10-12 тэрбум долларын Хурдны замын төсөл зөвлөх сонгох, 34 тэрбум долларын нүүрс хийжүүлэх төслийн  ТЭЗҮ хийх зэргээр шинэ мөнгөний урсгал бий болж байгааг Л.Болормаа нийтлэлч хэлжээ.

 

Түүний хэлж буйгаар яамдын дэргэд сайдын тушаалаар том төслийн нэгжүүд байгуулж, их мөнгө босгодог арга барил нэгэнт газар авсан ба эдгээр төслийн тухай мэдээллийг нэгтгэдэг, хянадаг, уялдуулдаг төрийн бодлого байхгүй байгаа нь үнэн.

Тавантолгой төслийн 4 тэрбум ам.доллароос хавьгүй том хөрөнгө оруулалттай Мега төслүүдийн аль нь ч УИХ-аар хэлэлцэгдээгүй. Ямар хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцэл Сайдын түвшинд хийгдсээр байгааг хэн ч хянаагүй өнгөрч байгааг тэрбээр онцлон хэлжээ.

 

Энэ бол асуудал шүү. Хоёр толгойн төсөл Их хурал дээр ил яригдахын цаана түүнээс том дүнтэй хичнээн ч Мега төслүүд далд соёрхогдож ямар ч зөрчилдөөн талцаангүй дэмжигдэж цаана нь захиалагчид нь ямар хэмжээний мөнгийг төрөөс авахаар "сампиндаж” суугааг үнэндээ бид анзаарахгүй байгаа юм.

 

Намууд сайдын суудал авах, Яамныхаа дор Төрийн өмчийн хороог өмчлөхийн давуу тал ийм хэлцлүүд дээр гарсаар ирснийг Л.Болормаа нийтлэлч онцлон хэлснийг төгсгөлд  нь дахин "онцлоход” илүүдэхгүй байх.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Тавантолгойн хоёр нийтлэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани