Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг царцаа, зангууны үлгэр болгов уу?

Тавантолгойн том төслийг гацаанаас гаргах их хүлээлт дагуулсан УИХ-ын тогтоол царцаж байснаа царцааны үлгэр болж эхэллээ. Царцаа ах нь усанд ойчсон шоргоолж дүүгээ аврахаар эхлээд гахайнаас дээс томох хялгас гуйна. Цаад идэмхий нь царс модны үр нэхнэ. Мод мөчрөөсөө хар хэрээг үтэр хөөх болзол тавина. Хэрээ нь өндөг шаардана, тахиа нь будаа хүснэ, агуулах нь хулганыг хөөвөл өгнө гэнэ. Хулгана нь муур махнаас гарсаны дараа болъё гэж авдаг юм. Тэгээд муур нь сүү, үнээ нь өвс авчирвал бартер солилцоо хийе гэх мэтээр цаг сунжирсаар, царцаа нь эрх биш үлгэр юм болохоор тэсч үлддэг. Хоёр долоо хоногт багтаан шийдэхээр болоод тоологдож эхэлсэн хугацаа хэлэлцэх биш хэлэлцэхгүй болоод өндөрлөлөө. Өргөн бариагүй, өргөн барьсныг нь давтан дахин буцаалаа гэсээр өндөрлөв.

УИХ-ын гишүүд олонхийн саналаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэрлээгүй, Тамгын газар нь хоёр удаа Засгийн газарт буцааж илгээв. Засгийн газар эхний буцаалтын хариуд "Иргэдийн хувьцааг дахин бүртгэх, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэлээ” гэж мэдэгдэн, нэг ёсондоо бүрдэл дутуу хэмээн үзсэн бичиг баримт нэмж хавсаргаад, нааж хавтаслаад хоёр дахиа өргөн барихаар хүргүүлтэл өөдөөс нь хоёр сая хүний хүний хоёр сая мутар шаардлаа. Хоёр дахиа буцаасан нь шалтгаан гэхээсээ шалтаг боллоо гэж сошиал сүлжээнийхэн, эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн санал бодол давалгаалж байна. Эдийн засгаа сэргээх хүлээлт, бусад олон том төсөл хөтөлбөрийг хөдөлгөх гараа болох Тавантолгойн сэдэв хэлэлцүүлэг ч болж амжихгүй байгаад бухимдсан пост, жиргээ, коммент илэрхий их түгээгджээ.

 

Сошиал сүлжээний өөрийн бодолтой, өндөр амбицтай хэрэглэгчид нэг асуудалд ингэж дийлэнхээрээ санал нийлэх нь тийм ч элбэг тохиолдол биш юм. Хэлэлцье гэвэл хэрэгцээ шаардлага нь их байна, хэлэлцэхгүй гэвэл олдохооргүй сонин шалтаг олж чадах л юм байна. УИХ-ын даргын "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав” гэсэн жиргээг жинхэнэ агуулга биш ёжлол байлгүй дээ гэсэн таамаг хүртэл сүүлчийн горьдлого өөртөө тээж байгаа юм. Хоёр сая толгой нэг бүрээс зөвшөөрөл авахыг хэлээгүй, тэдний хувьцаа эзэмшиж байгаа компани "Эрдэнэс тавантолгой”-н бичиг захидлыг нэхсэн биз гэсэн арга ядсан жаахан горьдлого үлдэв.

 

Хэрвээ хоёр сая хүнээс зөвшөөрөл авах гэх мэт зангууны, царцааны үлгэр хэлхсэн шалтаг бодож олоод байвал тогтоолын төсөл өндөг шиг өөгүй, судар шиг ариун байгаад ч хэлэлцүүлэгт орох босго давахгүй. Алдар гавьяат популистууд сонгууль дөхөж сезон нь орсон учир 1072 хувьцааг л амилуулахгүй бол амьдрахгүй шахам шаардлага тавьж, зурагтын цагийг дээлтэй, костюмтай, босоо, хэвтээ байдлаар пиг дүүргэсээр байгаа. Хувьцаа нь амилаагүй байхад түүнийг эзэмшигчид  хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөх, эсвэл хориглох шийдвэр гаргах эрхтэй юу? Эхлээд арилжих, өвлүүлэх, шилжүүлэх, ашиг олвол ноогдол авах, алдагдал хүлээвэл үүрэх  албан ёсны хувьцааны эрхийг нь нээх ёстой болно.

 

2012 оны сонгуулиар асуудал шийдэх эрхийг нь ард түмэн нь олгочихсон, үүргээ биелүүлэхийг нь гурван жил ханатлаа харж байна. Ирээд буцсан хөрөнгө оруулагчдад хүлээж бай гэж мэйл явуулаад гарын үсэг цуглуулж, нотариатаар бүгдийг нь хувилж тамгалж, Хөрөнгийн бирж дээр ч юм уу аль нэг газар тоолж дүгнэх үү? Хамгийн гол нь харганын ноос түүж эсгий хийх зангууны үлгэрийг давлаа гэхэд хэдэн хувь нь зөвшөөрвөл хүчинтэйд тооцох юм бэ? Амилаагүй байгаа хувьцааны эзэд шийдвэр хууль зүйн хувьд хүчинтэй юу? Хэрвээ хоёр сая иргэн шийдвэр гаргах юм бол УИХ түүнийг дахин авч хэлэлцэх үү? УИХ-ын сонгуулиа 76 жижиг тойрогт явуулах эсэх МАН-ын санаачилсан асуулгын 2 тэрбум төгрөгийн зардлаас илүү гарах биш үү? Ирээд хоёр хувилбараас нэгийг нь дугуйлахгүй, нотариатаар орох, канондуулах бөөн ажил ундарна.Энэ бүхнийг Хөрөнгийн бирж зохион байгуулах уу, Санхүүгийн зохицуулах хороо хариуцах юм уу? Хэд нь зөвшөөрсөн, зөвшөөрөөгүйг хэн, хаана тоолох вэ? гэх мэт. Хамгийн гол нь харганын ноос түүж байх хооронд хөрөнгө оруулагчид ахиад хүлээж, нүүрсний үнэ өнөөгийнхөөс унахгүй байж байх уу? Төгрөг тэсэх үү, наадмаа яах болж байна? Бусад төсөл хөтөлбөр бүхэн хоёр сая гарын үсгээр хөдөлж байх жишиг тогтох юм уу? гэх мэт үй олон ойлгомжгүй асуулт урган гарч байна.

 

Нэг бол УИХ заавал авч хэлэлцэнэ, Засгийн газар дангаар шийдвэл зарим толгойг нь огцруулна, нөгөө бол хоёр сая гарын үсэг авчрахгүй бол ерөөсөө хэлэлцэхгүй гэх нь Монголд л болдог явдал. Засгийн газар шийдлээ гэж Ерөнхий сайд мэдэгдсэний маргааш УИХ татан авч хэлэлцэхээр болно. УИХ татан авч хэлэлцэх боллоо гэтэл Засгийн газартаа буцаагаад түлхэнэ. Татаад авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй, хө гэж дуулмааргүй байна. Хэлэлцэх, хэлэлцэхгүйн хоорондын хэрүүл, үлгэр сонсох зуух хөрөнгө орж ирэхгүй, долларын ханш буухгүй, төсөвт татвар, хүмүүст цалин, орлого болж очихгүй, эдийн засаг хөдөлгөөнд орж, ажлын байр нээгдэхгүй. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ажил хийж амьдардаг хэн бүхэн бэлэн хишиг горьдоогүй. Тавантолгой, түүнийг дагах бусад төсөл, бизнесээр нээгдэх боломж олгооч. Монголын эдийн засагт арагшаа явдаг  R биш, давшиж дэвшдэг D араа хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.shuud.mn мэдээллийн цахим хуудас, Бизнес эрхлэгч Н.Билгүүнa

Тавантолгойг царцаа, зангууны үлгэр болгов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани