Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефтийн салбар дахь ПАРАДОКС

Нефтийн салбар дахь ПАРАДОКСТаван жилийн дотор 5.6 тэрбум ам.домар "шатаажээ ” Манайд борлуулж буй түлш, шатахууны үнийг зах зээл биш, нефтийн бүтээгдэхүүн импортлогч хэдэн бизнесмэн л тогтоодог.

 

Дэлхийн зах зээл дэх газрын тосны унэ эргээд л шалдаа буув. Америкийн WTI маркийн баррель нефть өчигдөр 48 ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс хоёр дахин хямдарсныг харуулна. Энэ оны хоёрдугаар улиралд овоо сэргэж, тогтворжих хандлагатай байсан нефтийн ханш сүүлийн дөрвөн долоо хоногийн турш тасралтгүй унаж байгаа нь зарим нэгний хувьд сайн мэдээ. Тухайлбал, АНУ болон Европын орнуудын хэрэглэгчид хямд түлш, шатахуунаар автомашиныхаа банкийг дүүргэж байна. Харин монголчуудад бол падлийгүй. Учир нь, манайд борлуулж буй түлш, шатахууны үнийг зах зээл биш, нефтийн бүтээгдэхүүн импортлогч хэдэн бизнесмэн л тогтоодог. Мөн нефтийн салбарын бодлогыг төр биш, төр, засгийн эрх барьж буй хэдэн хүн дураараа тодорхойлж, тоглодог. Тийм ч учраас бид газрын тосоо "Петрочайна”-гаар олборлуулчихаад өөрсдөө "Роснефть” компаниас өндөр үнээр түлш, шатахуунаа худалдаж авсаар. Сүүлийн таван жилд Хятад руу гаргах түүхий нефтийн экспорт гурав дахин нэмэгдсэн байтал ОХУ-аас түлш, шатахуун импортлоход 5.6 тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Энэ хооронд нефть нэрэх үйлдвэртэй болох монголчуудын мөрөөдөл улстөрчдийн хоосон амлалт, төр, засгийн эрх баригчдын түр зуурын шийдвэрүүдийн золиос болон замхарлаа.

 

ОНЬСОГО №1: БУУЖ ӨГДӨГГҮЙ ҮНЭ "Роснефть” үнээ өсгөчихлөө, ам.долларын ханш чангараад болохоо байлаа, түлш, шатахууныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй нь... Эдгээр тайлбарыг байн байн тавьж, зовлонгоо тоочдог байсан нефтийн бүтээгдэхүүн импортлогчид амаа хамхижээ.

 

Байсхийгээд л нэмэгдчихдэг байсан бензиний үнэ тогтворжсон учраас монголчууд ч олзуурхах аж. "Нэг литр АИ92=1660 төгрөг” гэдэг ханш тогтоод хоёр жил гаруй болов. Гэтэл энэ шударга үнэ мөн гэж үү? Үнэндээ манайд орж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бараг хоёр дахин хямдарсан байгаа юм. Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тоймоос үзэхэд, нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ 2013 оны эхээр тонн нь 1200 ам.долларт хүрч байсан бол түүнээс хойш байнга хямдарч, өнгөрсөн хоёрдугаар сард сүүлийн таван жилийн доод цэгтээ тулжээ. Харин гуравдугаар сараас ЭХЛЭН ӨССӨН БӨГӨӨД ӨНГӨРСӨН сард тонн нь 675 ам.долларт хүрсэн байгаа юм. Тэгвэл энэ сараас дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эргээд буусан учраас дээрх ханш ч дагаад уруудах нь тодорхой. Гэхдээ ахин хэлэхэд, бидэнд падлийгүй шүү дээ.

 

2012 онд газрын тосны үнэ өндөр байсантай холбоотойгоор Засгийн газар, Монголбанкнаас Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд зөвхөн 2013 онд л гэхэд нефтийн бүтээгдэхүүн импортлогч 13 компанид 192 тэрбум төгрөгийн зээлийг 3.8 хувийн хүүтэй олгосон байдаг. Импортлогчид ийнхүү зах зээлийн ханшаас тав дахин хямд хүүтэй санхүүжилт авахын зэрэгцээ валютын ханшийн эрсдэлээ ч бууруулж байлаа. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом өссөн учраас Төвбанкнаас импортлогчидтой 2-6 сарын хугацаатай форвард хэлцэл хийж байсан юм. Дээрээс нь, нефтийн бүтээгдэхүүний импортын татварыг нэг бол тэглэж, үгүй бол хөнгөлж байв. Тэгэхээр түлш, шатахуун импортлогчид жилдээ л зуу зуун тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн болж таарна.

 

Импортолж буй бүтээгдэхүүнийх нь үнэ байнга хямдарч байх үед ичих ч үгүй хямд санхүүжилт авч, ханшийн эрсдэлээ Монголбанктай "хуваалцаж”, татварын хөнгөлөлт эдэлж байсан хэрнээ үнээ нэг төгрөгөөр ч хямдруулаагүй нөхдүүд одоо бол бүр хөдлөхгүй нь тодорхой. Дээрх бүх хөнгөлөлт, чөлөөлөлт ард хоцорсон учраас шалтаг л олдвол үнээ нэмнэ гэж дайрч мэдэх вий. Угаасаа Монголд түлш, шатахууны үнэ өсөхдөө өсдөг хэрнээ буухдаа тулахаар зогсчихдог шүү дээ.

 

ОНЬСОГО №2: БОСОЖ ИРДЭГГҮЙ ҮЙЛДВЭРҮҮД Нефтийн бүтээгдэхүүний хувьд монголчууд 100 хувь импортоос хараат. Нийт хэрэглээнийхээ 90 хувийг хойд хөршөөс, тэр дундаа 60 гаруй хувийг нь ганц "Роснефть” компаниас авдаг. Тийм ч учраас бид түлш, шатахуун импортлогч компаниудын хэлсэн үнийг л өгөөд байхаас өөр аргагүй. Нефть нэрэх үйлдвэртэй болчихвол энэ бүхэнд цэг тавина гэж санааширдаг ч бүтэж байгаа юм алга.

 

Эхлээд Монголын газрын тос чанаргүй, хүнд учраас боловсруулж болохгүй гэдэг байлаа. Гэтэл хятадууд эх орон руугаа зөөгөөд, түлш шатахуун болгоод эхэлсэн. Дараа нь Монголоос олборлож байгаа нефтийн хэмжээ үйлдвэр байгуулахад хэтэрхий багадна гэх болсон. Тэгсэн чинь 2010 онд ердөө 297 мянган тонн байсан газрын тосны экспорт таван жилийн дотор гурав дахин нэмэгдээд зогсохгүй энэ онд бүр нэг сая тонноос давах төлөвтэй. Нефть нэрэх нэг үйлдвэр босгочих хэмжээний түүхий эд байсаар байтал яагаад ажил, хэрэг болохгүй байна вэ?

 

Шинээр гарч ирсэн Засгийн газар болгон нефть боловсруулах үйлдвэрийг энд ч барина, тэнд ч барина гэж амладаг. Тэгээд шавыг нь тавьж шоудчихаад мартаж орхидог. Сүүлийн жишээ гэвэл, Н.Алтанхуяг засгийн эрх авангуутаа өмнөх Засгийн газрын шийдвэрийг баллуурдаж, газрын тос боловрсуулах ганц үйлдвэрийг Дарханд барина гээд шавыг нь тавьсан. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүнийг бас л үгүйсгэж, говийн бүсэд хоёр, зүүн бүсэд нэг үйлдвэр барих юм яриад эхэллээ. Дахиад л шинэ бодлого, шинэ төсөл, шинэ тендер, шинэ ТЭЗҮ гэж байтал засаг солигдох болно. Ийнхүү эргэж, буцах хоорондоо бид нефть боловсруулах үйлдвэр нэгийг биш, нэлээд хэдийг барих мөнгөө Оросын төрийн өмчит "Роснефть" компанид тушааж байгаа юм шүү дээ. Өнгөрсөн таван жилд гэхэд л монголчууд 5.6 тэрбум ам.долларын түлш, шатахуун хэрэглэсэн тухай дээр дурдсан. Энэ хэр том тоо вэ? Манай нийт эдийн засгийн талтай тэнцэх мөнгө. Монголын хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний нефть боловсруулах үйлдвэрийг есөн удаа барьчих хэмжээний хөрөнгө. Хоёр сая тоннын хүчин чадалтай Дархан-газрын тос боловсруулах үйлдвэрийг 600 сая ам.доллараар л босгоно гэж байсныг санацгаая.

 

ЭЦЭСТ НЬ Түлш, шатахууны тал дээр 100 хувь импортоос хараат байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг олон жилийн турш нуруугаа элээтэл ярьсан учраас энд давтан нурших нь илүүц биз. Зүгээр л хэдэн тоо жагсаагаад харъя.

 

Өнгөрсөн онд бид 1.3 сая тонннефтийн бүтээгдэхүүнийг бараг 1.2 тэрбум ам.доллараар импортолжээ. Харин 2013 онд бүр 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан байгаа юм. Бид ийнхүү жил бүр тэрбум, тэрбумаар нь шатахуун болгож "шатаадаг” хэрнээ нефть боловсруулах үйлдвэр барих дээрээ тулахаар мөнгөгүй гээд гараа хумхиад суудаг. Гэтэл ОХУ руу, "Роснефть” компанийн данс руу шилжүүлэх мөнгөн дүн ихэссээр. Манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилдээ л есөн хувиар өсдөг бөгөөд 2040 он гэхэд 3.1 дахин нэмэгдэж, 3.7 сая тоннд хүрэх тооцоо ч байна. Нефть боловсруулах үйлдвэртэй болсноор өнөөгийн өртгөөр тооцвол жилд 4.26 тэрбум ам.доллар хэмнэх бололцоо бүрдэхийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд тусгажээ.


Д.МӨНХЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Нефтийн салбар дахь ПАРАДОКС
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани