Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Далайд гарцгүй монгол хөршөө сайн ажиглах ёстой

Далайд гарцгүй монгол хөршөө сайн ажиглах ёстойМонголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Дисковер Монголиа-2015” чуулган өчигдөр эхэллээ. Энэ жилийнхээ уриаг "Популизмгүй уул уурхайн төлөө” хэмээн тунхагласан тус чуулганаар Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд, төсвийн бодлого ба бизнесийн эрх чөлөө, тусгай зөвшөөрөл ба эдийн засгийн эрх чөлөө, дэлхийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, олон улсын болон Монголын санхүүгийн салбар уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн эсэх, орон нутгийн хамтын ажиллагаа, бичил уурхай зэрэг сэдвээр ярилцаж байгаа юм.

 

Монгол Улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд бараа сураг нь тодрох байтугай Азидаа ч доогуур эрэмбэлэгдэж байгааг олон улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллагууд гаргажээ. Хөрөнгө оруулалтын орчин хангалтгүй, томоохон төслүүдээ эдийн засгийн үр ашигтай тооцоо судалгаанд үндэслэн явуулдаггүй, улстөрчдийн сонгуулийн өмнө иргэдээс оноо авах гэсэн худал амлалт, төрийн байгууллагуудын ажиллах хурд буюу шийдвэр гаргалт удаан, албан тушаалтнууд нь авилгын асуудалтай зэрэг нь ийм байдалд хүргэсэн байна. Нөгөөтэйгүүр, Монголын эдийн засаг уналт, удаашралтай үед зохион байгуулагдаж буйгаараа энэ удаагийн чуулган онцлогтой. Юутай ч сүүлийн жилүүдийн дандаа  хар бараан мэдээлэл дундаас өчүүхэн ч атугай гэрлийн хэлтэрхий олж харахыг хичээж байгаа нь энэ чуулганы эерэг хандлага юм.

 

Бодит байдал дээр 2008 оны санхүүгийн уналттай харьцуулбал энэ удаагийн хямрал хоёр дахин хурдан унаж байгааг эдийн засагчид сануулав. Тиймээс далайд гарцтай бол дэлхийн эдийн засгийг, гарцгүй бол хөрш орныхоо эдийн засгийг ажиглах ёстой гэнэ. Манай улсын тухайд хөрш орныхоо эдийн засгийг ажиглах ёстой болж байгаа юм. Тухайлбал, саяхан өмнөд хөршийн үнэт цаасны зах зээлд маш богино хугацаанд уналт үүссэн. Гарсан алдагдал нь манай 500 Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.

 

Монголчуудын гаргадаг алдааны нэг нь томоохон төсөл, хөтөлбөр хоёроо ялгахгүй, төөрч будлих гээд байдаг. Үүн дээр хойшоо тавьсан төмөр замыг бүтээн байгуулалт буюу эдийн засгийн үр ашигтай төсөлд тооцож "ногоон гэрэл” асаадаг. Харин урагшаа тавих гэхээр улстөржилт болоод хувирчихдаг гээд дотооддоо засаглалын хямралтай. "Даарин дээр давс” гэгчээр Монгол Улс 22 Засгийн газартай болчихсон хэмээн оролцогчид бас ёжлон шүүмжилж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь тусгай зөвшөөрлийн талбай болж хувирсан жишээ саяхных. Тиймээс 2014 оны эх хүртэл лиценз олголтыг зогсоож, 6000 байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг 4000 болтол бууруулсан түүхтэй. Ийнхүү тусгай зөвшөөрөлтэй талбайг 10 хувь болгон бууруулж, хайгуул болоод ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгоогүйгээс уул уурхайн салбарт орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. Үүнийгээ залруулахын тулд Хөрөнгө оруулалтын хууль гаргаж, стратегийн ач холбогдолтой орд газарт тусгай хориг саад тавьсныгаа цуцалж, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрөл олгохоор болсон юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацаа долоон жил байсныг ес болгосон гээд амьхандаа төрийн зүгээс хийсэн ажлууд бий. Гэтэл хөрөнгө оруулагчид "Танай улс ямар ч эдийн засгийн төсөл хөтөлбөргүй явдаг. Сонгуулийн үеэр иргэдээсээ оноо авах гэсэндээ зарим нэг томоохон төслүүдийг яаруулж гарын үсэг зурж, тууз хайчлах гэдэг нь хамгийн аюултай. Тэгээд ч бидний итгэл алдарсан. Нэг намын Засгийн газар гарч ирээд л нөгөөгийнхөө хийж байсан ажлыг унагаадаг шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлж жаахан ”цочроо өгөв”. Ойрхны үед үүсээд буй нөхцөл байдал гэхэд л орон нутгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж үйлээ үзэж байгаа гэнэ. Хүлээлгэж хүлээлгэж байгаад тэдний ирүүлж буй санал нь гэхэд "Тусгай зөвшөөрөл олгох нутгийн талбай нь хөдөө аж ахуйн нөөцөд багтсан эсвэл аялал жуулчлалын зориулалттай” хэмээх хариу "моодонд оржээ”. Иймэрхүү шалтгаан шинэ хуулийн хэрэгжих явцыг бодитойгоор дэмжин хамтран ажиллах явцыг сулруулж, удаашруулж байгаа аж. Үндэсний аж ахуйн нэгж ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай компани ч ялгаагүй орон нутгийн Засаг дарга нарын хөлд ийнхүү "сөхөрчээ”. Нөгөөтэйгүүр, үүнийг орон нутгийн уул уурхайн салбар дахь  оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс зохицуулсан ажил гэж зарим нь тайлбарлаж байна. Энэ мэтээр чуулганы 700 орчим оролцогч албан болон албан бусаар санал шүүмжээ солилцлоо. Тухайлбал,

Монгол Улсын сайд М.Энхсайхан: Мега төслийг мега мөрөөдлөөс ялгах хэрэгтэй

 

-Бидний үгийн санд мега төсөл гэдэг ухагдахуун орж ирээд удаагүй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ирээдүйн Монголын хувь тавилан ихээхэн хамаарна. Асар олон бэрхшээл давдагаараа мега төсөл онцлогтой. Мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, гуравны нэг нь бүтдэг. Тиймээс ийм төслийг боловсруулж хийнэ гэдэг амаргүй. Хамгийн гол нь суурь судалгаа алдаагүй байх ёстой. Гэхдээ мега төслийг мега хөтөлбөр, бүр мега мөрөөдлөөс ялгадаг байх хэрэгтэй юм. Ингэхгүй бол өнөөдөр бүх юм холион бантан болчихлоо.   

 

 

Эдийн засагч Ду.Жаргалсайхан: Улс төр "таргалж”, эдийн засаг "турсаар” байна

-Худал амлалт өгдөг улстөрчдийг мэдсээр байж мөнгө авч санал өгдөг. Сүүлдээ бүр хуудуутай хууль гаргасныг нь мэдсээр байж тэдний төлөө үхэх өлсөхөөрөө айлгадаг боллоо. Одоо үүнийгээ больцгооё. Харин үр хүүхдийнхээ төлөө авилгач түшмэдийн алхаа гишгээ бүрийг ил тод болгож, хуулиа хэрэгжүүлье. Энэ нь зөвхөн цагдаа, шүүхийн үүрэг гэвэл хуучирсан ойлголт. Өнөөдөр бид үүнийг хийхгүй бол хэзээ хийх вэ. Үгүй бол хуулийн цоорхойг ашигладаг улстөрчид, популистууд, "ардын баатрууд”-ын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төр "таргалж”, эдийн засаг "турсаар” байх болно шүү.   

 

 

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Далайд гарцгүй монгол хөршөө сайн ажиглах ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани