Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Популизмгүй уул уурхай” л хөрөнгө оруулалт даллана

Л.БАТБААТАР

Улс орны эдийн засгийн хөгжилд, гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц найдвартай орчинг бүрдүүлэх нь чухал. Үүнд Төр засгийн тогтвортой байдал, хууль эрх зүйн таатай орчин, харилцагч байгууллагын найдвартай хамтын ажиллагаа зэрэг нь гол нөлөө үзүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг  шинэ технологи, өндөр ур чадвартай мэргэжилтэн, санхүүгийн нөөц зэрэг буурай орны эдийн засагт чухал хөшүүрэг болох хүчин зүйлс дагалддаг. Монгол Улсад 1992 оноос гадаадын хөрөнгө оруулалт тогтмол өссөн статистик бий. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн хямрал болон улстөрчдийн популизмаас шалтгаалан, гадаадын хөрөнгө оруулалт бараг зогссон. Үүнээс үүдэн ажилгүйдэл, төгрөгийн ханшийн уналт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлт зэрэг нь төсөрхөн эдийн засагт маш хүнд дарамт болсоор. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын таатай орчинг сурталчлах зорилгоор "Монголын уул уурхайн ассоциаци”-аас "ДИСКОВЕР МОНГОЛИА 2015 ПОПУЛИЗМГҮЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨ” чуулган зохион байгууллаа. Өчигдөр эхэлсэн чуулга уулзалтад гадаад, дотоодын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна. Хоёр өдрийн турш гадаадын хөрөнгө оруулагчид Монголын компаниудын үйл ажиллагаатай танилцан, түнш сонгох, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаарх мэдээлэл авах юм.

Чуулганы  ач холбогдлын талаар ”Монголын уул уурхайн үндэсний ассо­циаци”-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд "Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг нэг  удаа  хийснээр эдийн засагт сайн нөлөө үзүүлдэггүй. Тодорхой давтамжтай зохион байгуулснаар үр дүнд хүрдэг. Олон жил амжилттай хэрэгжиж буй "Эрдэнэ ресурс”, "Анато майнз” зэрэг хайгуулын компанийн төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Эдгээр компани нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй. Ийм учраас хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа. Мөн дотоодын "Багануур”, "Шивээ-Овоо”-гийн өргөтгөлийн, "Эрдэнэс Таван толгой”-н метаны хийн төслүүдийг танилцууллаа. Хөрөнгө оруулагчдыг дотор нь хоёр хуваадаг. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан болон, хөрөнгө оруулахаар судалгаа хийж буй гэж. Таван жил гаруй хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ жилээс  олгож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ боллоо. Энэ чуулга уулзалт болсноор дотоодын компаниудын хувьцааны өсөлтөд нөлөөлөх боломж олгоно” гэв. Салбарын яамны зүгээс баримтлах бодлогын талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү "Уул уурхайн салбар бол маш эрсдэлтэй гэдгийг бүгд ойлгож байгаа. Хятадын зах зээлд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн үнэ буурч, төсөвт хүндрэл үзүүлж эхэллээ. Уул уурхайн яаманд хүндрэлтэй байдлыг хэрхэн давах талаар бодлого боловсруулж байна. Тодруулбал, "Төсвийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, хөдөө орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн төсөвт оруулсан татварын тодорхой хувийг орон нутгийн төсөвт шилжүүлэх болсон. Алт олборлогчдыг дэмжих тодорхой бод­лого боловсруулж байна. Хайгуулын тусгай зөвшөөр­лийг олгож эхэлснээр энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэн” гэлээ. Чуулга уулзалтад  уул уурхайн чиглэлийн олон байгууллага оролцон, санал бодлоо илэрхийлж байсан. Эдгээр байгууллагын нэг болох "Геологи уул уурхайн мэр­гэжлийн институт”-ын Ерөн­хийлөгч Д.Дамба "Хө­рөн­гө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн, бизнес эрх­лэг­чийн талд ашигтай байдлаар гарсан. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин эрх зүйн талаас эерэг. "Урт нэртэй хууль”-ийг эс тооцвол. Хуулийг хэрэгжүүлэх талаар, Төр засгийн зүгээс хангалтгүй ажиллаж байна. Саяхан  УИХ нөөц ашигласны болон лицензийн төлбөрийн тодорхой хувийг орон нутагт үлдээх шийдвэр гаргасан. Үүнийг хурдан хэрэгжүүлээсэй. Тэгвэл  орон нутгийн иргэдийн зүгээс  уул уурхайн салбарыг ад үзэж, эсэргүүцэхгүй. Өмнө нь 1990-ээд оны үед нөөц ашигласны төлбөрийг 100 хувь сумдад  өгдөг  байсан. Энэ үед уул уурхайг орон нутаг дэмжиж, ард түмэн ойлгодог байв. Өнөөдөр улсын төсөв бүрдүүлнэ гэж бүх орлого төлбөрийг хурааж аван, төсвийн цөөн төгрөгийн татаас өгч байна. Энэ нь  орон нутгаа ухуулж, байгаль орчноо сүйтгүүлсэн иргэдэд ямарч ашиггүй болохоор эсэргүүцэх нь аргагүй” гэлээ. Мөн тэрээр төр, засгийн тогтворгүй байдал нь гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна. Ялангуяа хүчтэй популизм нөлөөлж байгаа үед. Бизнесийг  дэмжихгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Төрийн аппарат томрох тусам эдийн засаг хэврэг болдог” гэлээ.

Чуулга уулзалтад оролцож буй дотоодын компаниуд, үйл ажиллагаагаа сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор үзэсгэлэн гаргасан байв. Нийт 50 орчим аж ахуйн нэгж байгууллагын танилцуулгыг гадаадын хөрөнгө оруулагчид сонир­хон үзсэн гэж зохион байгуу­лагчдын зүгээс хэлж байсан. Уул уурхайн тэсэлгээний бодисыг гадаадаас өндөр үнээр худалдан авдаг. Тэгвэл энэхүү импортын бүтээгдэхүүнийг дотоодын "Мера” компани үйлдвэрлэдэг аж. Энэ талаар "Мера” компанийн Худалдаа маркетингийн газрын менежер С.Ундрам "Өрөмдлөг, тэсэлгээ, худалдаа үйлчилгээний Мера” компанийг 2001 онд байгуулсан. Олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байна. "Энержи ресурс”, "Эрдэнэс таван толгой”, "Эрдэнэт” үйлдвэр, "Багануур”, "Шивээ-Овоо” зэрэг аж ахуйн нэгжид тэсрэх бодис нийлүүлж, дотоодын зах зээлийн 30-40 хувийг ханган ажиллаж байна. Компанийн борлуулалтын оргил үе нь 2013 он байсан. Үүнээс хойш эдийн засгийн хямралд нэрвэгдэн борлуулалт тодорхой хувиар буурсан. Хямралын үед орон тоог цомхотгоогүй. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүд­нээс техник, технологио шинэчилж байна” гэв. Зэргэлдээх павилонд  далд уурхайн олборолт эрхэлдэг үндэсний "UNS” компани үйл ажиллагаагаа сурталчлан үзэсгэлэн гаргасан байв.  "UNS”-ийн Гүйцэтгэх захирал А.Тулгаа "ӨАБНУ-ын "Master drilling” компани нь Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгаа.  Манай далд уурхайн олборолт, инженерингийн үйл ажиллагаа эрхэлдэг "UNS” компани нь "Master drilling”-тай уул уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ хийнэ. Тус компани нь уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Зах зээлийн судалгаа хийн, хөрөнгө оруулах хууль эрх зүйн орчинтой танилцаж байна. Урьдчилсан байдлаар туршилтын журмаар 5-6 төрлийн техник оруулж ирэхээр урьдчилсан тохирол­цоонд хүрсэн. Монголын компаниуд 300 метрийн гүн хүртэл өрөмдөх хүчин чадалтай байдаг.  Тэгвэл "Master drilling” компани нь 1000 метрийн гүн хүртэл өрөмдөх чадвартай” гэв. Хөрөнгө оруулагч болох ӨАБНУ-ын "Master drilling”  компанийн Захирал Андрей Зелеы "Монгол Улсын эдийн засаг, өндөр өсөлтийн дараахь  бууралтын үедээ  байна. Төр, засгийн зүгээс  гадны хөрөнгө  татах, шинэ технологи нэвтрүүлэх, эдийн засгийн өсөлтийг буцаан сэргээх талаар хүч тавин ажиллаж буй нь анзаарагдсан.  Хууль эрх зүйн орчны талаар нарийвчилсан судалгаа хийнэ” гэлээ. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол бол буураагүй. Төрийн тогтворгүй байдлаас болгоомжлон хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайтар судлах зорилготой байгаа нь дээрх ярианаас харагдсан. Чуулга уулзалтад ач холбогдол өгөн, санхүүгийн салбараас "ХААН” банк оролцож байв. Тэрээр банкны зээлийн багц, хөнгөлөлт, журам зэрэг танилцуулгыг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Энэ тухай "ХААН” банкны Байгууллагын банкны газрын харилцааны менежер Б.Эрдэнэсүрэн "Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, харилцагчдыг татах зорилгоор энэ чуулга уулзалтад оролцож байна. Манай байгууллагын банк нь уул уурхайн компаниудтай  харилцаатай ажилладаг. Томоохон харилцагч нарт, бага хэмжээний  хүүтэй зээл олгодог. Банкны зүгээс алт олборлогчдод зориулж хөнгөлөлттэй зээл гаргасан. Банкны хувьд эдийн засаг хүндрэхэд, харилцагч цөөрдөггүй. Харин зээлийн хугацааг сунгуулах тохиолдол их гарч байна” гэлээ. Эдийн засгийн хямралтай үед хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулж буй нь цаг үеэ олсон үйл явдал болсон. Энэ боломжийг ашиглан хөрөнгө оруулалтыг хэрхэн татах нь бодлого боловсруулагчид болон бизнесийн салбарынхны мэдлэг чадвар, овсгоо самбаанаас хамаарна.
Эх сурвалж: www.assa.mn
“Популизмгүй уул уурхай” л хөрөнгө оруулалт даллана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани