Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ОЮУТОЛГОЙ”-г энэ онд гацаанаас гаргана

“ОЮУТОЛГОЙ”-г энэ онд гацаанаас гарганаЭрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой "Дисковер Монголиа” чуулга уулзалт болж өндөрлөлөө. 13 дахь удаагаа болж буй тус уулзалт "Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор болсон нь содон байв. Энэ нь ирэх жил УИХ-ын сонгуулийн жил тохиож буйтай холбоотой аж. Тэр ч утгаараа Монгол Улсын ууган Ерөнхийлөгч П.Очирбат "Тавантолгой төсөл гацах болсон үндсэн шалтгаан нь улстөрчдөөс хамааралтай” хэмээн индэр дээрээс өгүүлсэн. Мөн эдийн засагч А.Билгүүн "Популист улстөрчдийн үйлдэл, тэдний турхиралт хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг амь тавихад хүргэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь бий.

 

Тэгвэл хөрөнгө оруулагчид ирэх жилийн сонгуулийн үр дүнг хэдийнэ таамаглаж, эхэлжээ. "Эм Ай Би Жи” компанийн хөрөнгө оруулалтын банкны захирал К.Макдугалл "Хөрөнгө оруулагчид ирэх жил болох УИХ-ын сонгуулийг улс төрийн тогтвортой байдал бий болно гэж харах хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулах төсөл их байгаа нь давуу тал юм. Мөн Монголд итгэдэг хөрөнгө оруулагч цөөн байгаа учир сонголт их байгаа” гэв. Харин Уул уурхайн сайд Р.Жигжид уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байгаа” тухай дуулгасан. Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан гэдгийг онцлов.

 

Тэгвэл эдийн засагч Д.Жаргалсайхан үндэсний аюулгүй байдал гэсэн нэрийн дор алдаатай хууль баталдаг, хоосон амлалт өгдөг УИХ-ын гишүүнийг бүртгэх тухай санал гаргав. Энэ удаагийн уулзалтад 350 орчим төлөөлөл оролцож буй тухай зохион байгуулагчид дуулгасан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт болж байна. Тодруулбал, өнгөрсөн онд 260 орчим төлөөлөгч оролцож байжээ. Тэгвэл тус уулзалтын үеэр гадаад, дотоодын 40 орчим компани бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн гаргасан байв. Энэ нь 2011 онтой харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт болж байна. Тухайн жил 90 гаруй компани компани бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байсныг дээд хэмжээ гэж үздэг. Хурлын үеэр "Рио тинто” компанийн Монгол дахь захирал С.Мөнхсүх "Оюутолгойн санхүүжилтийг энэ онд багтаан шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярив.

 

Түүний хэлж буйгаар, шаардлагатай хөрөнгийг 15 банк консорциум болон санхүүжүүлэхээр хэлэлцэж байгаа гэнэ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсон нь Тавантолгой төсөлд ч үр нөлөө үзүүлсэн болохыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд ирэх байсан ч алга байв. Учир нь, тус хуралдааны "Засгийн газрын цаг” уулзалтад Ч.Сайханбилэг сайд ирж мэдээлэл өгөх хөтөлбөртэй байв.

 

Харин салбарын сайд Р.Жигжид "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон” хэмээн ярив. Харин хуралдаанд оролцогчдын зарим нь орон нутгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж чирэгдэл үүсч байгааг шүүмжилсэн. Мөн эдийн засгийн байдал дэлхий даяар сайнгүй байгаа төдийгүй ойрын хугацаанд сэргэх төлөв харагдахгүй байгааг ч хуралдаанд оролцогчид онцлов. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн дотор хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хөгжиж буй орнуудад орсон боловч ганцхан жилийн дотор тэн хагас нь буцаж гарсан аж. Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зах зээлийг сонгох болсонтой холбоотой гэнэ. Хуралдаанаар уул уурхайн салбарын хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал, эрдэс боловсруулалт, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн юм.

 

МОНГОЛ УЛСЫН САЙД М.ЭНХСАЙХАН: МЕГА ТӨСЛҮҮДИЙН ГУРАВНЫ ХОЁР НЬ УНАДАГ

 

-Бидний үгийн санд мега төсөл гэдэг ухагдахуун орж ирээд удаагүй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ирээдүйн Монголын хувь тавилан ихээхэн хамаарна. Асар олон бэрхшээл давдагаараа мега төсөл онцлогтой. Мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, гуравны нэг нь бүтдэг. Тиймээс ийм төслийг боловсруулж хийнэ гэдэг амаргүй. Хамгийн гол нь суурь судалгаа алдаагүй байх ёстой. Гэхдээ мега төслийг мега хөтөлбөр, бүр мега мөрөөдлөөс ялгадаг байх хэрэгтэй юм. Ингэхгүй бол өнөөдөр бүх юм холион бантан болчихлоо.

 

ЭДИЙН ЗАСАГЧ ДУ.ЖАРГАЛСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ "ТУРСААР” БАЙНА

 

-Худал амлалт өгдөг улстөрчдийг мэдсээр байж мөнгө авч санал өгдөг. Сүүлдээ бүр хуудуутай хууль гаргасныг нь мэдсээр байж тэдний төлөө үхэх өлсөхөөрөө айлгадаг боллоо. Одоо үүнийгээ больцгооё. Харин үр хүүхдийнхээ төлөө авлигач түшмэдийн алхаа гишгээ бүрийг ил тод болгож, хуулиа хэрэгжүүлье. Энэ нь зөвхөн цагдаа, шүүхийн үүрэг гэвэл хуучирсан ойлголт. Өнөөдөр бид үүнийг хийхгүй бол хэзээ хийх вэ. Үгүй бол хуулийн цоорхойг ашигладаг улстөрчид, популистууд, "ардын баатрууд”-ын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төр "таргалж”, эдийн засаг "турсаар” байх болно шүү.

 

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа

 

-Би өөдрөг төсөөлөлтэй байгаа. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд ч хөрөнгө оруулалт аажмаар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн хөрөнгө оруулагч татахын тулд Засгийн газар ч бодлогын баримт бичгийн алдаагаа засварласан. Тиймээс тухайн бодлогын хэрэгжилтийг харуулсан шийдвэрүүдээ яаралтай гаргах хэрэгтэй байна л даа. Тухайлбал, тусгай зөвшөөрлөө шуурхай олгож, Тавантолгой төслийг хөдөлгөх хэрэгтэй. Мөн бусад томоохон төсөлд заавал төр оролцох шаардлагагүй шүү дээ. Хувийн хэвшилд итгэл үзүүлэх нь чухал. Маш товчхондоо хөрөнгө оруулалт биднээс шийдэл хүлээж байгаа.

 

Д.Булган

 
“ОЮУТОЛГОЙ”-г энэ онд гацаанаас гаргана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани