Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Би нинжа болмооргүй байна

Би нинжа болмооргүй байна ...Өдий насандаа чулууны нинжа болчоод, ингээд шороо ухаад сууна чинээ төсөөлж явсангүй хэмээн 64 настай Б.Норовсүрэн гуай хэлээд санаа алдав. Түүний хажууд 60 гарсан өөр нэг настан ямааны самтай адил зүйлээр шороо малтан суух аж. Тэрбээр, нунтаг шороон дундаас хааяахан, ганц нэгээрээ гарч ирэх бөөрөнхий хэлбэртэй жижиг чулууг алдалгүй, сурамгай гэгч нь шүүрэн авна. "Алив, энийг нэг шалгаадах аа” хэмээн эсрэг талдаа суугаа эмэгтэй руу шидлээ.

Долоон настай охины хүсэл олон олон нинжа эцэг, эхийн зүрхэнд шар ус хуруулжээ

Эмэгтэй чулууг долоож норгоод, өмдөндөө арчин "үндсэн” өнгийг нь ажиглангаа...

-Та ч бүр амар боллоо, шороотойчулуугаанадаар долоолгочихоод л... хэмээн инээв. Хариуд нь, "Харин тийм ээ, эгчийнх нь бээлий муудчихаж. Ямар сайндаа гараа цэврүүтүүлчихээд сууж байна” гэж тайлбарлангаа дахин нэг жижиг бөөрөнхийг өвөр лүү нь чулуудчихав. Ээжээс минь ялгаагүй харагдсан тэр эмээгийн эрхий хуруун дээр цэврүү үсэрч, арьс нь хуураад шархалсан харагдлаа.

ЦАГДАА БИШ, ХҮН БАЙНА

Есдүгээр сарын 5. Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумыг зорьж, чулууны нинжануудтай уулзсан хүмүүсийн хэсэг нь дээрх настнууд байсан юм. Эдгээр суманд говь болоод бусад аймгийн хүмүүс арав гаруй жил жонш, үзмэн мана, өнгөт болон хагас үнэт чулуу хувиараа олборлож байна. Айрагаас бага үдийн алдад гарч, Даланжаргалан сумын нутагт очлоо. Чулууны нинжанууд ажилдаа хэдийнэ гарчээ. Хэсэг бүлгээрээ хэд хэд хуваагдсан хүмүүсийг багцаалж тооцвол 300 гаруй. Мотоциклтой хүн олон байх агаад зарим ньмикроавтобус, жижиг машинаар нинжануудыг өдөрт 5000 төгрөгөөр зөөдөг гэнэ.

Бид эхлээд арай олон хүн цугласан газрыг сонголоо. Бүгд биднийг ажиглаж байснаа гэнэт бужигнаад явчхав. Цаанаас хэн нэг нь "Цагдаа ирж байна, цагдаа, зугтаарай” хэмээн хашхирах дуулдахтай зэрэгцээд нинжанууд төмөр малтуур, түүсэн чулуугаа аван хэдэн тийш бутран үсэрцгээх нь тэр. Зарим нь сандарсандаа мотоциклоо унагаж, зарим нь ухсан нүхэндээ бүдрэн бүдчин гүйсээр унаандаа чихэж аваад зугтаж харагдав. Ийн "түргэн” авах зуур настай болон эмэгтэй голдуу хүмүүс айсан, гайхсан нүдээр биднийг ширтэх аж. "Цагдаа биш, хүн байна” гээд нэгнээрээ тохуу хийж байгаа нь ч дуулдав.

Газар сэндийчин байж олз олдог ч нүхээ эргүүлээд булчих сэтгэл дутжээ, тэдэнд

Үлдсэн хүмүүст бичиг баримт, ажлын үнэмлэхээ үзүүлсний эцэст тайван ярилцах боломж олдсон юм. Шороо манарган зугтсан зарим нэг нь эргэн ирж харагдлаа. Энэ хэсэг газарт нинжанууд голдуу гоёлын, хагасүнэтбуюу бөөрөнхий хэлбэртэй чулуу олборлодог юм байна. Эмээгийн олсон, эмэгтэйн долоож үзээд байсан мөнөөх бөөрөнхий жижигхэн чулууг тэд "бөмбөрөө” хэмээн нэрлэнэ. Нэг кг нь 50,000-200,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэр өнгөлөг, өө сэвгүй, бөв бөөрөнхий байх тусам үнэ нь өснө. Гэхдээ өдөржин шороо малтаж олсон чулууных нь ихэнхийг ченжүүд голоод шидчихдэг гэнэ.

Хувиараа чулуу олборлогч н.Ганхавх:
-Та нарыг цагдаа л гэж бодлоо. Баригдсан нэг хүн 5000, нэг машин 50 мянган төгрөгийн торгууль төлдөг юм. Олсон жаахан чулуугаа, бас багажаа хураалгана. Торгож, хураачихаад хүний урманд торгуулийн хуудас, бичиг цаас өгөхгүй. Нэгэнт бид хууль бус ажил хийж байгаа болохоор хаана гомдоллох билээ. Ядарсан ард түмнээ ингэж зовоохын оронд өдөрт хэдэн төгрөгийн татвар аваад, "За та нар яг энэ хэсэгт ухаарай, төр авсан татвараараа нөхөн сэргээнэ” гэвэл дургүйцэх хүн энд гарахгүй хэмээн ярьж байлаа.

Хувиараа чулуу олборлогч Б.Норовсүрэн:
-Манайх ам бүл долуулаа, ажилтай хүн нэг байхгүй. Насны эцэст нэг иймэрхүү байдлаар нь хоолныхоо мөнгийг олж байна даа. Бүтэн өдөр суухад ганц, хоёр зуун грамм чулууг тушаачихдаг юм. Өнөөдөр хөдөө малчнаар ажиллахад хүртэл 40-өөс дээш насны хүн авахгүй байна шүү дээ. Энд ажиллаж байгаа хөгшчүүл тэтгэврийн зээлгүй хүн гэж алга. Эрхбиш хөл, гараа хөдөлгөөд байхад өдөртөө бага ч гэсэн юм олоод л байна. Байсхийгээд цагдаа ирнэ, ухаан жолоогүй зугтана. Ухсан нүх, хогоо тэр чигт нь хаяад явна. Өчигдөр гэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас цагдаа нар ирж хөөхөд нэг мотоциклтой хүн унаж осол гарах шахлаа. Харин гайгүй өнгөрсөн гэв.

НААД ҮГЭЭ, ТЭР 76-ДАА ХЭЛ

Ажваас, чулууны нинжанууд бусдын л адил газар хөрсийг эргүүлж хаячхаад тэр чигт нь орхидог аж. Үнэндээ, байгаль эхийн хэвлийг сэндийчин байж олз олдог ч ухсан нүхээ эргүүлээд булчих сэтгэл дутжээ, тэдэнд. Уг нь жонш, үзмэн манатай харьцуулахад өнгөт чулууны нүх хагас метрээс нэг их хэтэрдэггүй юм билээ. Гэхдээхамраххүрээ, сөрөгнөлөөих. "Байгалиас хоолоо олж идэж байгаа бол ядаж энэ нүхээ булчихаж болдоггүй юм уу” гэтэл, "Бид нөхөн сэргээнэ гэж байхгүй. Наад үгээ тэр төрийн баячууд, 76-даа хэл. Тэд нар ард түмнээ ажилтай, орлоготойбайлгасанбол бид ингэж суухгүй. Ирж дарамталж, торгохоос өөр юу хийдгийн” хэмээн нэгнинжаомогдох нь хэн нэгнээс өс авч буй мэт санагдав.

Дорноговь аймгийн нутагт 1965 оноос хойш жонш олборлосон түүхтэй. Одоо жоншноос гадна гоёлын чулууны олборлолт эрчимтэй явагдаж байна. Харин байгаль орчныг хамгаалах асуудал, уул уурхайн нөхөн сэргэлтийн ажил бараг бүхэлдээ хаягдсаар иржээ. "Өнгөрсөн жилээс манай сум нөхөн сэргээлтэд нэлээд анхаарч байгаа. Улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нинжануудын ухаж хаясан 14 га талбайг нөхөн сэргээсэн. Гэхдээ үлдсэн газар нэлээд бий. Бид нинжануудыг байнга харуулдаад, хориод, хөөгөөд байж чадахгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй байх, нутаг орноо хайрлах талаас нь ухуулан сурталчлахад анхаарч байгаа. Ер нь чулууны нинжанууд хавар болон наймдугаар сард огцом ихэсдэг. Тэр үед бид ч бас хяналтаа сайжруулдаг” хэмээн Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярилаа.

Ямар ч өө сэвгүй "ёндоо”-г ченжүүд 10-20 сая төгрөг хүртэл үнэлэх болов

Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны биржид гурван жилийн өмнө нэг сая ам.доллараар зарагдсан мэдээлэл байна. Гэтэл манай нинжанууд тохойн чинээ чүнчигноровыг 200 мянган төгрөгөөр борлуулсандаа олзуурхаж суусан гэдэг. Хятад, Солонгос ченжүүд жижгэвтэр хэмжээтэй нэг цаасан хайрцаг чулууг дунджаар 100 мянган төгрөгөөр авдаг ханш хэдийнэ тогтжээ. Харин хууль, хяналтын байгууллагынхан нинжа, ченжүүдийн хуульбусаар олборлосон үнэт чулууг улсын орлого болгоод, зах зээлийн ханшаар үнэлэн борлуулах замаар агуулахаа чөлөөлдөг аж. Гэвч худалдан авагч нь мөнөөх хууль бус ченжүүд. Өөрөөр борлуулах хувилбар тэдэнд байхгүй. Харин улсаас авсан чулуугаа ченжүүд албан ёсны хэмээн тооцдог ч хилээр экспортлох эрхгүй болохоор бас нэг хууль бус үйлдэл болж хувирдаг байна.

Б.Бат-Эрдэнэ хүүхдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байнаУг ньхураасан чулууг эцсийн бүтээгдэхүүн болгох бага оврын, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр байгуулжээ. Жил гаруй идэвхтэй ажилласан цех өнөөдөр хаалгаа барьчхаж. "Ерөнхийдөө ийм үйлдвэрийг аваад явахад бизнес сэтгэлгээтэй, гайгүй сайн менежер байх хэрэгтэй нь харагдсан” хэмээн сумын Засаг дарга С.Ганбаатар дүгнэнэ билээ. Дорноговь аймгийн нутаг жонш, мана, гартаам, хаш, чүнчигноров зэрэг өнгөт болон үнэт чулууны ордоор баян. Тэр дундаа тус аймгийн Даланжаргалан, Иххэт, Айраг сумыг гоёлын чулууны орон гэхэд болно. Сүүлийн үед Иххэт, Бор-Өндрийн нутгаас нинжанууд "Ёндоо” хэмээн нэрлэсэн маш гоёмсог чулууг хайх болжээ. Хумсны толионоос бага зэрэг том хэмжээтэй, ямар ч өө сэвгүй "ёндоо”-г ченжүүд 10-20 сая төгрөг хүртэл үнэлж авдаг гэнэ.

Энэ мэтээр хэдхэн жилийн дотор нинжануудаас авдаг чулууны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Тэрчлэн хятадуудын сонгож авдаг чулууны нэр төрөл, өнгө зүс, хэлбэр хийц нь хүртэл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа аж. "Хэдэн жилийн өмнө голоод хаядаг байсан чулуунуудыг одоо хямд үнээр ч хамаагүй авдаг болсон. Ногоон хасыг нэг хэсэг маш их гаргасан, одоо үзэгдэхээ байсан. Урагш нь гаргаад дууссан байх” хэмээн нэг нинжа шүүрс алдан өгүүлж зогссон. Эндээс бид Монголын баялаг хэрхэн дуусаж байгааг ойлгочхож болохоор байгаа биз. Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулууг тонн тонноор нь гаргадаг сүлжээ хэдийнэ бий болчхож. Энэ чулууг хятадууд танигдахын аргагүй болтол өөрчилж, үнэт эдлэл, гоёлын бүтээгдэхүүн болгон Япон, Солонгос зэрэг Азийн хөгжилтэй орнуудад өндөр үнээр экспортолж байна.

ХАНГАЙД МОД, ГОВЬД ЧУЛУУ АМЬДРАЛЫГ ТЭТГЭДЭГ

Нутгийнхны ярьж буйгаар гоёлын болон үнэт чулуу хөрсөндөө хадгалагдах учиртай. Хэрвээ иймэрхүү байдлаар олборлоод дуусгавал говь усгүй болно хэмээн үздэг. Жонш ч ялгаагүй, говийн усыг татдаг, хөрсийг цөлжилтөөс хамгаалдаг гол судас нь аж. Энэ утгаар нь бодвол, хэдийгээр гоёлын чулуугаар хоолоо залгуулдаг хэдэн зуун хүний амьдрал хөөрхий ч тэдний эрх ашиг өчүүхэн төдий юм. Хэрвээ говь хэвлийнээсээ хатаж эхэлбэл яах билээ.

 
Дорноговь аймгийн Айраг суманд байдаг Уртын агуй. Нинжанууд, хятадууд агуйн жоншийг авах гэж ухаж, сүйтгэдгийн даваанд орон нутаг хамгаалалтад авчээ. Одоо Улсын тусгай хамгаалалттай газар нутагт бүртгүүлэхээр хөөцөлдөж байна
Өө сэвгүй, өнгөлөг шар бөөрөнхий чулууны эрэлт ихсэж, үнэ нь нэмэгджээ
Дорноговь аймгийн Айраг сумын нутагт хэдэн арван метр гүн ухсан нүх олон бий. Ийм нүхэнд мал төдийгүй хүн осолдох явдал гарсаар
Хувиараа жонш олборлогчид нөхөрлөл болон зохион байгуулалтад орж эхэлжээ
Дорноговь аймгийн Айраг суманд байдаг Уртын агуй. Нинжанууд, хятадууд агуйн жоншийг авах гэж ухаж, сүйтгэдгийн даваанд орон нутаг хамгаалалтад авчээ. Одоо Улсын тусгай хамгаалалттай газар нутагт бүртгүүлэхээр хөөцөлдөж байна
Өө сэвгүй, өнгөлөг шар бөөрөнхий чулууны эрэлт ихсэж, үнэ нь нэмэгджээ

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг:
-Нинжануудын гол хорлонтой үйлдэл нь газрын хамгийн ашиг шимтэй өнгөн хөрсийг, ургамлын үндсийг ухаж хаячхаад байна. Энэ бол цөлжилт газар авах сөрөг нөлөөтэй. Нутгийнхан гүний усны түвшин доошилж байгаа талаар ярих болсон. Гэхдээ нарийн судалгаа хийгээгүй байна. Иймд бид ашигт малтмалыг болж өгвөл данс тооцоотой, бүртгэлтэй, санхүүгийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд олборлуулахыг чухалчилж байна. Наад зах нь тэд ухсан газраа эргүүлээд булах үүрэг хүлээнэ. Нөхөнсэргээлтийнбарьцаа хөрөнгөө улсад байршуулна гээд хуулийн дагуу ажиллана хэмээн тайлбарлав.

Тус аймагт одоогийн байдлаар 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрц тогтоогдоод байна. Үүнд алт, зэс, никел, төмөр, хайлуур жонш, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, металл бус ашигт малтмалын олон тооны орд илэрцтэй баян нутаг ажээ. Зөвхөн хайлуур жоншны хувьд гэхэд Монгол орны хэмжээнд тогтоогдсон нийт нөөцийн 30-аад хувь байна. Мөн орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор бий. Эндээс харахад говийн баялгийг дагасан хууль болоод хууль бус бизнес лав ойрын хэдэн арван жилд үргэлжлэх төлөвтэй.

"Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа:
-Бичил уурхайн тухай хууль батлагдсанаар жоншны нинжанууд харьцангуй зохион байгуулалтад орсон. Нөхөрлөл хэлбэрээр орон нутаг, компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Гэхдээ сүүлийн үед хайгуулын лицензтэй зарим компани бичил уурхайчдаар жоншны судлаа олуулчхаад, дараа нь хөөдөг аргатай боллоо. Өөрөөр хэлбэл, нинжануудаар нөөцөө ухуулж мэдчихээд хайгуул хийсэн болж тайлан гарган, ашиглалтын лиценз авдаг заль хэрэглэдэг гэсэн үг. Яг ийм хэргийг бид зохих газарт нь гомдол мэдүүлчхээд байгаа гэв.

НИНЖАНУУД МАЛЧДААР БҮЛ НЭМСЭЭР БАЙНА

Дэлхийн хамгийн ядуу буурай 12 орны 650 мянган эмэгтэй, 1.5 сая хүүхэд ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөр эрхэлдэг талаар судалгаа бий. Харин энэ олборлолтоос дэлхийд 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амь насаа алддаг гэсэн баримт байна. Тэгвэл Монголд өнгөрсөн арав гаруй жил хувиараа ашигт малтмал олборлогчдын хэд нь шороо чулуунд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хураасныг бид үнэндээ мэдэхгүй. Барин тавин хэлчих тоо баримт, дэлгээд харуулчих нэгдсэн судалгаа манайд алга.

Хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байна. Нинжа болно гэдэг хэцүү, хүсэх ажил биш шүү дээ

Зөвхөн Дорноговь аймагт гэхэд нинжанууд ид бужигнаж асан зургаан жилийн дотор 14 хүн ухсан нүхэндээ унаж, шороонд даруулж үхсэн баримт байна. Өнгөрсөн хавар л гэхэд нэг залуу чулуу худалдаж авахаар хотоос ирээд машинтайгаа нүхэнд унаж, газар дээрээ амиа алджээ. Түүний ард гэр бүл нь өнчирч хоцорсон. "Хонь, ямаа ухсан нүхэнд унаж үхэх бол байнга. Зарим нь авах гэж нүхэнд ордог юм билээ. Тэгээд нэмэргүй, газар доогуур олон салаа нүх, хоолой гаргаад ухчихдаг болохоор олддоггүй гэсэн” гэж Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярив.

Ингэхэд монголчууд бид хэдүүлээ билээ? Олон жилийн өмнөөс тэд Монгол Улсын данснаас хасагдаж, өврөөс нь гээгдсэн. Гээгдэгсдийн тоо цөөрсөнгүй, нутгийн иргэд, малчдаар бүл нэмсээр байна. Монголын энэ хэсэг ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, ирээдүй ямар байх нь одоо хэр бүрхэг хэвээр.

Ашигт малтмал гэдэг нөхөгдөшгүй баялаг. Байгалийн баялаг нэг л өдөр дуусна. Хувь, хувьсгалынхан энэ эрчээрээ олборловол магадгүй 20 хүрэхгүй жилийн дотор алтны үндсэн болон шороон орд, жонш, үнэт чулууны нөөц шавхагдах зургийг мэргэжилтнүүд хэлдэг. Чухам тэр үед ашигт малтмалаар цалинжиж, ашигт малтмалаар амьсгалж, ашигт малтмалаар амьдарч, ашигт малтмалаар хүмүүжсэн тэд юу хийх вэ, яаж амьдрах юм бол?

"Тэр үед нь нэг юм бодно доо. Цагийн ажил хийнэ, эсвэл өөр юм хийнэ...Миний охин одоо дөрвөн настай...Ер ньнинжанууд хүүхдээ өөрийнхөө замаар явуулахгүй гэж ярьдаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байна. Нинжа болно гэдэг хэцүү, хүсэх ажил биш шүү дээ” хэмээн Хувиараа жонш олборлогч Б.Бат-Эрдэнэ хэлээд чимээгүй болов. Түүний найзынх нь охин одоо долоон настай юм байна. Энхсаруул охин багшийгаа ямар мэргэжилтэй болох вэ хэмээн асуухад "Би нинжа болохгүй” хэмээн хариулжээ. Охины энэ үг ээж, аавынх нь төдийгүй олон олон нинжа эцэг, эхийн зүрхэнд шар ус хуруулсан тухай тэрбээр ярьсан юм.

Ц.Цэвээнхэрлэн

Засгийн газрын мэдээ

Би нинжа болмооргүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани