Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хаана явна вэ?

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хаана явна вэ?Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг саарал ордонд шийдэх гэж ухантаж байх зуур гар аргаар алт олборлогчид гуравхан өдрийн дотор уулыг нурааж, усыг эргүүлэх шахав.
 
Нэг удаагийн дайралтаар доод тал нь 200 хүн нэгэн зэрэг нүх ухаж, сэндийчинэ гэхээр юу болж хувирах нь ойлгомжтой. 
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг дохиолол хамгаалалтын "Бүрэнцэнгэл” ХХК-ийн салбарын менежер Д.Нямдоржийн өгсөн мэдээллээр,  Гацууртын амны зүүн талын ууланд гар аргаар алт олборлогчид  өнөөдөр ч  бүгсэн хэвээр байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ. 
 
Өчигдөр гэхэд л Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөлийн харьяат 24 нинжагаар бүл нэмжээ. Тэд өдөр нь ууланд бүгчихээд шөнө нь алтаа ухдаг байна.
Мэдээллийг бодитой болгох үүднээс  Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганболдтой  утсаар холбогдон нөхцөл байдал ямар байгааг тодруулахад ”Нинжа нар ууланд бүгсэн, алтаа ухсан хэвээр байгаа.
 
Гацууртын орд руу нинжа нар халдлаа гэх анхны дуудлага 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр ирсэн. Түүнээс хойш манай бие бүрэлдэхүүн долоон удаа дуудлага хүлээн авч дохиолол хамгаалалтын "Бүрэнцэнгэл " ХХК-тай хүч хавсран давхардсан  тоогоор 500 илүү нинжаг уулнаас албадан буулгаж, саатуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамж өнөө өглөө гарсан. 
 
Тэрхүү захирамжийн биелэлтийг хангах ажлыг манай хэлтэс  зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн дөнгөж сая Мандал сумын төвд ирлээ.  Хамтарсан хүчээр  ууланд бүгээд байгаа  нинжа нарыг буулгаж, техник хэрэгслийг нь түр саатуулахын зэрэгцээ бүртгэлжүүлэх учиртай” гэв.  Ямартай ч цагдаагийн хүчээр  нинжа нарыг уулаас буулгаж, Гацууртын ордыг нинжа нарын савраас салгахаар болжээ. 
Өнөөдрийн тухайд эл мэдээлэл сайн мэдээ.  
 
Асуудлыг нөгөө өнцгөөс харах гэж оролдоё. "Сентерра голд монголия” ХХК-ий тусгай зөвшөөрөл бүхий талбай болох Гацууртын ордыг Стратегийн орд болгох тухай  асуудал өнгөрсөн оны нэгдүгээр сард яригдаж эхлэхтэй зэрэгцээд  "Босоо хөх монгол” бүлгэм, "Ноён уулаа аваръя”   хөдөлгөөн, "Дэлхийн монгол, ногоон хөдөлгөөн” ТТБ-ынхан  2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсансан.
 
Гэтэл тэд өнөөдөр таг чиг. Миний санах нь ээ, "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид   Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэн орон нутгийнхаа удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн гэх мэтчилэн түүний уул ус, газар нутгаа хамгаалан  тэмцэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан санагдана.  
Гэтэл нөгөө тэмцэгч бүсгүйн дуу хоолой энэ хэдэн өдөр хаана ч сонсогдсонгүй.
 
Гацууртын орд руу халдсан нинжа нарыг буулгах, ойг самнах ажиллагааг Мандал сумын цагдаагийн хэлтэс зохион байгуулж, нинжа нартай  арав шахам өдөр хөөцөлдөж буй. Эх орончид таг чиг. Нөгөөтэйгүүр,  гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Төв аймгийн Заамар сум, Өвөрхангайн Уянга сум  ямар болсныг бид мэднэ.  Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт нинжа нар дайран орж, газрыг там болгож орхисон. 
 
Газар газраас ирсэн 6,000 нинжа нэгэн хонхорт бужигнан  ухахыг ухаж, угаахыг нь угаахад тэр нутаг дахиж сэргэхгүйгээр мөхөж орхидог нь гашуун үнэн. Газрын  хэвлийн баялгийг  шуудайлж дууссан л бол гэнэт ирсэн шигээ мөргүй алга болдог нь нинжа нарын  үнэн төрх.   Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга. Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь байгальд ч ээлтэй алхам байх нь дамжиггүй. 
 
 
Ч.Чулуунцэцэг
Эх сурвалж: "Монголын мэдээ” Сонин
"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хаана явна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани