Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Гансүхийг хэрэгтэн болгосон “саарал чулуу”

Л.Гансүхийг хэрэгтэн болгосон “саарал чулуу”Л.Гансүх улсад  3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан  гэх хэргээр шүүгдэж байгаа. АТГ-ын 12 байцаагч жил гаруйн хугацаанд ажиллаж "Л.Гансүх Монгол Улсаас  3.6 тэрбум төгрөгийг "идчихсэн” байна гэж буруутгаж байгаа. Өчигдөр Л.Гансүх нарыг шүүх хурлын үеэр 3.6 тэрбум төгрөгийн хохиролыг улсад яаж учруулсан бэ гэдэг нь тодорхой болов. 

 

Багануурын уурхайгаас хэн ч "Бид хохирчихлоо” гэж  АТГ-т гомдол гаргаагүй аж. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил өнгөрчихсөн байхад АТГ-ын мөрдөн байцаагч нар   "Засгийн  газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөртэй холбоотойгоор шалгахаар ирлээ” гэсээр Багануурын уурхай дээр  хүрээд ирсэн гэнэ. Тэд "Нүүрс” хөтөлбөртэй холбоотой  бүх тайлан тооцоог хянаж шалгаж үзжээ.

 

Үүнийхээ дараа "Танайх "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 3.6 тэрбум төгрөгний хохиролтой ажилласан байна. Та нар гэмт хэргийн хохирогч болчихсон байна” гэсэн аж. Харин Багануурын уурхайн  дарга нар "Бид ерөөсөө хохиролтой ажиллаагүй. Харин ч Багануурын уурхайд Засгийн газраас "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түүхэндээ анх удаа ашигтай ажилласан. Бүр ажилчиддаа таван сарын цалингаар анх удаа  шагнасан шүү дээ” гэх тайлбарыг өгч байжээ. Ингэж түүхэндээ анх удаа ашигтай ажиллаж үзсэн Багануурын уурхай хохирогч болон хувирчээ.

 

Өөрсдөө тонн нүүрсээ 27500 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан тал  нь хохирогч болж,  уурхайн эздийнх нь хэлсэн үнээр нүүрс худалдаж авсан тал гэмт хэрэгтэн болсон хачирхалтай хэргийн түүх  ингэж эхэлж байсныг шүүх хурлын үеэр мэдэж авсан юм.

3.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААНААС ГАРААД ИРЭВ АТГ-ын 12 байцаагч ажилласан "Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хавтаст хэрэгт "Л.Гансүх хэн нэгэнд мөнгө өгсөн. Хэн нэгнээс мөнгө авч байсан” баримт огт байхгүй аж. Энэ талаар мөрдөх ажил хийгдсэн боловч АТГ-ынханд Л.Гансүх хэн нэгнээс ямар нэгэн байдлаар мөнгө авсан болон өгсөн баримтыг олж чадаагүй юм байна.

 

Харин АТГ байцаагч нар Засгийн газартай хамтран "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Багануурын уурхай тонн нүүрсийг 27500 төгрөгөөр зарах гэрээ хийсэн байна. Та нар тонн нүүрсийг 27500 төгрөгөөр биш 39.000 төгрөгөөр худалдаалах байсан. Ингээд дээрх хоёр тооны зөргүүгээс хоёр тэрбум гаруй төгрөгний хохирол гаргаад иржээ. Үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг ингэж гаргаж ирсэн байна. Багануурын уурхайгаас Улаанбаатар хот руу вагонд ачсан нийт нүүрсний тонныг Улаанбаатар хотод борлуулсан нүүрний тоннтой харьцуулаад дундаас нь 1.6 тэрбум төгрөгний нүүрс алга болчихсон байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Гэтэл Багануурын уурхайгаас вагонд ачсан нүүрсээ ачдаг. Ачсан нүүрсээ  Улаанбаатар хотын  Толгойт, Амгалан өртөөнд буулгах ажил хийгддэг байна. Буулгасан нүүрсээ дахин шигшээд шуудайнд хийж, 40 килограм болгож жинлээд амыг нь оёж Улаанбаатар хотын таван дүүрэгт байрлах 163 цэгт хүргэх зэрэг бүх зардлыг гарган иргэдэд 80.000 төгрөгөөр худалдаалсан байна. Уурхайгаас ирсэн нүүрс нунтаг ихтэй, саарал чулуутай байсан гэнэ.

 

Ард иргэдэд нунтаг хог байхгүй, чулуугүй нүүрс өгөхийн тулд дахин шигшдэг байсан гэнэ. Газрын хөрснөөс нойтон гарч ирсэн нүүрс хатаж ууршаад анх жигнэсэн жингээсээ дутах асуудал гардаг байсан аж. Өвлийн улиралд вагоны төмөр хана нойтон нүүрс тээвэрлэж байгаагаас болоод битүү цана болж мөстэй болчихдог байна. Үүнээс болоод  анх Багануураас 65 тонн нүүрс ачлаа гэж тухайн үед жинлэсэн байхад буулгахад 63 тонн байдаг ч юм уу, тийм стандарт алдагдал байдаг аж.

 

Уурхайгаас ирэх замд нь хулгайлдаг хүмүүс ч олон байжээ. Багануурын уурхайгаас Толгойт, Амгалангын өртөөн дээр буулгасан нүүрсийг дахин шигжиж нунтаг хог гарсныг гэрээний дагуу Багануурын уурхайн охин компани "Багануур илч" ХХК цааш нь авч зарж ашиг олдог байжээ. Гэтэл АТГ болон Үндэсний ауидитын газрын байцаагч, дээрх хэрэг дээр хохирол гаргаж ирсэн Ичинхорлоо нар энэ бүгдийг огт тооцоололгүй 3.6  тэрбум төгрөгийг Л.Гансүх хувьдаа завшаад улсад хохирол учруулчихлаа гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Нүүрс хогтой байсан, саарал чулуу ихээр гарч ирсэн, уурхайн ажилчид вагонд анх ачихдаа тонн дутуу ачсан, төмөр замынхан вагоныхоо төмөр чингэлэгний цана, мөсийг цэвэрлэж байгаагүй, нойтон нүүрс гарч ирээд хатаж жин нь бага болсон нь Л.Гансүх л буруутай. Ийнхүү нүүрсний уурхайгаас гардаг саарал чулуунууд Л.Гансүхийг хэрэгтэн болгочихжээ.

 

НАЛАЙХЫН НҮҮРС "ЦАЙЗ” ЗАХ ДЭЭР 40 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН БУЮУ 
ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ

АТГ нүүрс зардаг ченжүүд, Налайх дүүргийн ИТХ-ын дарга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. "Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн 2012 онд Засгийн газраас үнийг нь баталсан Багануурын нүүрс 80 мянган төгрөг байсан бол  Налайхын гялгар хар нүүрс 40 мянган төгрөгөөр "Цайз” зах дээр зарагдаж байсан гэх мэдүүлгийг авсан байна. Тэр үед портер нүүрс 280 мянгад хүрсэн билээ. 

 

БАГАНУУРЫН УУРХАЙН ТАВАН ГИШҮҮН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг Багануурын уурхай дээр очоод "Танайд ашигтай хамгийн бага үнэ хэд вэ" гэхэд уурхайнхан 27500 гэсэн тооцоо гаргасан гэжээ. Уурхайн дарга Отгонбаяр нар  "Багануурын уурхай иргэдэд нүүрсээ тонн тутмыг нь 25000 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс үүн дээр нэмэгдсэн өртгийн албан татвараа нэмэхээр 27500 болж байгаа юм.

 

Энэ тооцоогоор манайд маш их ашигтай байгаа” гэжээ. Ингээд "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд  27500 төгрөгөөр нүүрс худалдаалах гэрээнд Багануурын уурхайн таван томоохон албан тушаалтан гарын үсгээ зурсан байдаг юм байна. Тэдгээр гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хариуцлага үүрэхгүй, бид хохирсон гээд явж байгаа нь хачирхалтай. Зарсан хүн буруутай юу, худалдаж авсан иргэн буруутай юу гэдэг нь эргэлзээтэй болжээ.

 

"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсаас нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг шүүх хурлын үеэр шүүгдэгч Л.Гансүх хэлж байв. Мөн 700 гаруй ажлын байр шинээр бий болгон гэр хорооллын иргэд тухайн жилд 50 гаруй тэрбум төгрөг хэмнэж байжээ. Түүнчлэн хохирсон гээд байгаа Багануурын уурхайд маш их хэмжээний ашиг авчирсан нь шүүх хурлын үеэр хоёр талын хүмүүсийн өгсөн мэдүүлгээс мэдэгдэв.

 

Гэвч АТГ-ынхан, шүүхийнхэн хэн нэг буруутныг хайсан хэвээрээ байна. Нүүрс худалдаж авсан иргэн, тэдэнд зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр нүүрс борлуулсан хүн хоёроос буруу эрж бий болгосон энэ хэргийн үнэн мөн удахгүй тодорхой болно. Гол нь ийм аргаар нэр бүхий хүмүүсийг гэмт этгээд мэтээр нийгэмд ойлгуулсан хүмүүс ямар хариуцлага хүлээх бол...

Л.Гансүхийг хэрэгтэн болгосон “саарал чулуу”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани