Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шуудай нүүрсний хэрүүлийн цаана…

 …Монголын ардчилсан 25 жилийн түүхэнд хоёрхон удаа шүүх хурлыг хэвлэлээр шууд дамжууллаа. Энэ нь Н.Энхбаяр, А.Гансүх нарын хэрэг. Та бүхэн мэдэж байгаа. Жирийн иргэн 16 минут ярилцлага өгөхдөө 300-500 мянган төгрөг төлдөг, цаг хугацааг секундээр үнэлж эфирээ цацдаг АНУ-ын хөрөнгө оруулалттай Ийгл ТВ үнэхээр үнэн мөнийг тогтоохыг зорив уу, эсвэл хэн нэгэн авилгачaдыг хаацайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлж ард олныг талцуулан хуваах зорилготой байна уу гэдгийг бүгдээрээ сайн бодох цаг болж…

Монгол Улсын иргэн, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт

Энэ хэд хоногт Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болж ард олон үзээд гайхан гасалж, шуугиж байна. Би ч бас боломжийн хэрээр харж сууна. Нүүр ном бараг л зөвхөн энэ сэдвээр шуугиж байх аж.

Нээрээ л дээрх иргэний хэлсэнчлэн Ардчиллын 25 жилд хоёрхон хүний шүүх хурлыг бид цэнхэр дэлгэцээр харсан ч байж мэднэ. Уг нь дэлхийн улс орон бүрд шүүх хурлын (голдуу иргэний хэргийг) шүүн таслах ажиллагааг үзүүлдэг нэвтрүүлгүүд байдаг. Жар орчим телевизтэй манайд тийм нэвтрүүлэг ганц ч байхгүй 25 жил болжээ. Уг нь тийм их хийхэд хэцүү, өртөг өндөртэй нэвтрүүлэг огтоосоо биш. Хэдэн камер тавиад аятайхан гэрэлтэй өрөөнд хийчихдэг бичлэг шүү дээ. Хийхийг хүсэхгүй байна уу хийх гэхээр бас хуулийн зохицуулалт байхгүй юм уу гэдэг асуудал гарна. Ер нь хуулийн боловсрол олгох нэвтрүүлэг ерөөсөө алга болсон.

Эрт цагт "Хуулийн цаг” гэж нэвтрүүлэг байсныг бүгд санаж байгаа байх.

Би олны адил хуулийн талаар мэдлэг муутай нэгэн болохоор шүүх ажиллагаа ямар болоод байгаа, хэн нь буруутай, хэн нь зөвтэйг шүүх гэж энэ нийтлэлийг бичсэнгүй. Харин нэгэн зүйлд эмзэглэснээ бүр бичихгүй, ярихгүй байж чадаагүйдээ үүнийг бичиж сууна.

Дээрх шүүх хурал  "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хурал бөгөөд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцов.

Олон түмэн  "Гансүхийн шүүх хурал дээр Н.Алтанхуяг гэрчээр оролцохдоо "Үнэхээр хариуцлага тооцох гээд байгаа бол Засгийн газрын тэргүүн байсан надад хариуцлага тооц" гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр эр хүнийхээ хувьд, хүн чанар, улс төрчийнхөө хувьд, нөхөрлөл үйл хэрэгтээ үнэнчийг хараад бахархаж байна…гэх мэтээр ярьж бичиж байна. Тийм ч байх, бас үгүй ч байх.

Харин мөхөс миний бодлоор бол энэ бүхэн нэг л ичгүүртэй санагдаад байх юм аа.

Дөнгөж хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд асан Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн ингээд хэдэн шуудай нүүрсний зөрүү энэ тэр яриад зогсож байгаа нь ч, ийм хэрэг гэгчийг хэн нэгний захиалгаар үүсгээд яллах гэж улайрч бас нэгэнт хорьчихсон болохоор ял өгөх гэж улайраад байгаа нь ч нэг л утгагүй. Яллах гэж байгаа нь ч яллуулах гэж байгаа нь ч цаанаасаа нэг хүний түлхээсээр болоод байгааг мэдсээр байж жүжиг тоглох гэж махрах нь бүүр ч инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Мэдээж  энэ олон Элчин сайдын яамд хараад хөх инээд нь хүрээд сууж байгаа даа гэхээс яс хавталзана.

Хэрвээ Монгол орны бүх иргэдийг хамарсан нүүрс түлдэг газар болгонд хүрсэн зангарагтай ажил байсан бол одоо яая гэхэв. Гэтэл зарсан шигшсэн гэх мэтээр яриад байгаа нүүрсний хэмжээ жинг харахаар огтоосоо тийм бус нь мэдэгдэнэ.

Ер нь одоо эр хүн болчихоод байгаа Ерөнхий сайдын дүр зургийг би л лав харахдаа нэг эсгий таавчиг бариад л яриад байсан хүн л харагдаад байдаг. Нэг л өчүүхэн ахуйн чанартай ажил хийсээр байгаад өнгөрсөн хүн. Юун Тавантолгой, юун Оюутолгой. Энэ хэдэн шуудай нүүрсний асуудал бол бас л нэг  пи ар маягийн л ажил гэж анхнаасаа харагдаж байсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд хүний хийх ажил мөн үү? Юун Мянганы зам… юун эрт цагийн удирдагч нарын бүтээн байгуулалт гурав дөрөвдүгээр хороолол… "Нүүрс” хөтөлбөр нэртэй болохоос хэдэн шуудай нүүрсний л яриа шүү дээ.

Л.Гансүх шилдэг нийтлэгчдийн клубынхэнтэй уулзаж энэ тухайгаа тайлбарлан ярих үед ч би ийм л юм бодож зогссон. Нийтлэлч Баабар:

-Гансүх ээ, наадах чинь харсаар байтал хэн нэгэн хүний явуулгаар үүсгэсэн хэрэг гэгч харагдаад байх юм аа. Хэн юм бэ, тэрийгээ л хэлчих. Чи мэдэж байгаа шүү дээ…чи хэн нэгний эхнэрийг оролдчихов уу яагаад чиний эсрэг ийм юм болоод байгаа юм бэ? хэрэг гэхэд хэцүү л юм  байна шүү дээ…хэмээн егөөдөж байсан ч тэрээр "Бүү мэд… Бид хэрэг хийгээгүй ард түмэнд хямд нүүрс л өгсөн шүү дээ” гээд нэг ч хариу хэлээгүй билээ.

Одоо ч шүүх хурлыг харж байхад хэний захиалгаар яагаад ийм юм үүссэнийг огт ярихгүй жижиг деталь ярьсаар яаж ийж байгаад хэн нэгнийг буруутгахаар улайраад л байх ажээ.

Саяхан МҮОНТелевизээр "иргэн” Лхамжав Үндсэн хуулийн тухай ярихдаа "Манай Үндсэн хуултд хуучин социалист хэлмэгдүүлэлтийн хэлбэр байдаг, энэ нь хурлаар шийдсэн бол гэх хэллэг юм. Цаад эзэн хэдэн хүнд шивнээд хурал хийлгэнэ, хурлын шийдвэр бол хууль, ингээд жинхэнэ эзэн харагдахгүй ч түүний санаа хэрэгжинэ. Ийм юм яваад байдаг…” гэж ярихыг сонслоо.

Ил болоод байгаа зүйлсийг бид хараад гайхаад учрыг олох гээд байгаа ч далд яваад байгаа өс хонзон далд явуулгыг харахаа байжээ.

Ер нь том нь том хэмжээгээр, бага нь бага хэмжээгээр нүүрсний л хэрүүл дээр дооргүй. Одоо бүр намаараа ч талцахаа байж дээ. Бас нэг хэрүүл дагуулаад байгаа Өршөөлийн хууль ч ялгаагүй танай намаас олон хүн шоронд ч манай намаас бас олон хүн  алсдаа шоронд орох болохоор гэж ярьсаар нийтэд нь хийчихсэн өршөөл болохоос ард түмнээ төр нь өршөөсөн өнгө ер харагдахгүй юм даа…

Төрийн минь сүлд өршөө гэдэг үг утгаа алдсаны л илрэлүүд ингэж харагдах болж дээ.

Төр төмбөгөр ёс ёмбогор байсан бол одоо цагт төрд очиж байж төмбийдөг болсон болохоор арга ч байж уу дээ!

Нийтлэлч: Д.Төрмөнх

Шуудай нүүрсний хэрүүлийн цаана…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани