Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Овоолгоостой гэх шорооны учрыг олов, бид

Овоолгоостой гэх шорооны учрыг олов, бидХаширдаггүй сайдын удаах аялал
 
Зүүн аймагт ажиллахдаа замынхныг  бужигнуулан хийсэн ажлыг нь голж, гэрээ хэлцлийг нь цуцал хэмээн дөвчгөнөсөн гэх  явган яриаг араасаа дагуулаад амжсан   Зам тээврийн  сайд  "Бусдын   юу гэх нь надад хамаагүй.  Замын ажил улирлаас ихээхэн хамааралтай. Хэн юу гэх бол гээд тарвага шиг  дошин дээрээ эргэлдээд байх аваас  ажил явахгүй. Мөдхөн  цас орж,  хүйтэрнэ. 
 
Түүнээс өмнө амжуулах ажил бидэнд байна. Цас  нэвсийтэл дарчихсан  хойно юугаа шалгана гээд хаашаа харайлгаж  явах  юм” гээд Өмнийн  говьд ажиллах томилолт өвөртлөн гарч өгсөн.  Үнэндээ хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан  " ..,270 сая ам.доллараар төмөр зам барина гээд  говьд  аваачаад овоолоод хаячихсан гэх шорооны асуудал” байж суухын аргагүйд хүргэсэн байж ч мэднэ, түүнийг.  
 
 Тиймээс Зам тээврийн сайд М.Зоригт Өмнөговь аймгийн Ханбогдод  ажиллахдаа Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч  буй ”Монголын төмөр зам”   төрийн өмчит  хувьцаат компанийн    Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын  ажлын гүйцэтгэл ямар төвшинд яваа, гүйцэтгэгч компаниуд  үнэхээр далангийн бүтээн байгуулалт  нэрээр шороо овоолоод орхисон  байна уу гэдэгтэй биечлэн танилцах зорилго өвөртөлснөөс гадна шинэ төмөр замын  хөрөнгө санхүүжилтынх нь асуудлыг богино хугацаанд шийдэх гарцыг  холбогдох алба, хэлтсийнхэнтэйгээ хамтдаа эрэлхийлсэн  гэж хэлж болно.  
 
Төсвийн ихэнхийг "залгиж” орхисон төмөр бетон багана
 
Энэ бол холбогдох албаны хүмүүсийн өгсөн тайлбар биш, сэтгүүлчийн дүгнэлт.  Зам тээврийн сайдын Ханбогдод ажиллах томилолт тус сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаагаа явуулж байгаа  ОюуТолгой компанийн холбогдох албаны хүмүүс болон "Эрдэнэс оюу толгой”  ХХК-ий дэд захирал Д.Даваадорж нартай уулзан  Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салаа төмөр зам тавих асуудлаархи тэдний үгийг сонсч өөрийн байр суурийг илэрхийлсэн.  
 
Тухайлбал, Оюутолгой юу зөөх талаар өнөөдрийг хүртэл яригддаггүй юм гэх асуултыг Д.Даваадорж захиралд хандаж тавихад түүний өмнөөс МТЗ-ын дарга Д.Ганбат "зэсийн баяжмал” хэмээн  нь  хариулаад    Оюутолгойн салаа төмөр замын асуудлыг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замтай хамтатган шийдсэнээр жилд дээд тал нь 30 сая тонн нүүрс тээвэрлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн   Оюутолгойн салаа төмөр замаар нэг сая тонн, далд уурхай ашиглалтад орсны дараа хоёр сая тонн зэсийн баяжмал тээвэрлэнэ гэж нэмэлт тайлбарыг  өгсөн юм. Үүний дараа  Ханбогдын нутаг дээгүүр   дайран өнгөрч буй төмөр замын далангийн ажлын гүйцэтгэлтэй танилцсан. Уг ажлыг хариуцаж байгаа   МТЗ-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар "Төмөр замын  газар шорооны ажил 86 хувьтай яваа.  Суурь бүтэц нь дээд, доод хоёр хэсгээс бүрддэг. Одоо бидний харж байгаа энэ бүтээн байгуулалт бол  доод хэсэг буюу далангийн   ажил. Төмөр замын далан  хэдий чинээ сайн тавигдана  төмөр замын ашиглалт, эдэлгээнд төдий чинээгээр сайнаар нөлөөлдөг.
 
Тэр утгаараа цаг хугацаа нэлээд шаарддаг ажил.  Одоо бидний хараад зогсч буй  энэ далангийн өндөр 10 метр. Бид одоо хөдлөөд хамгийн өндөр өртгөөр боссон 11.5 метрийн гүн ухмалтай  танилцаад цаашаа яваад 435 м урттай гүүрийн барилгын гүйцэтгэлийг очиж үзнэ. Гүүрийн тулгуур багануудыг  босгосон байгаа. Түүн дээгүүр төмөр зам  тавина.   Энэ ажилд  жирийн далан босгосноос 9-10 дахин өндөр төсөв  шаардагддаг” хэмээн ажлаа ерөнхийд нь танилцуулсан.   Ганбат даргын " хамгийн өндөр төсөв шаарддаг ажил” гэх тайлбарыг үндэслэн төсвийн ихэнхийг залгиж орхидог эд байх нь гэж бодоод дээрх  дүгнэлтийг хийсэн хэрэг. 
 
 
 
Энэ үеэр SAMSUNG  компанийн  төмөр зам хариуцсан  төслийн  удирдагч, ноён   Ли Жеонг Ёл  ирж уулзан компанийнхаа байр суурийг илэрхийлсэн.  Төслийн захиалагч "МТЗ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс   ажил бүрэн зогссон.   Бас биднийг дагаад манай туслан гүйцэтгэгч  компаниудын үйл ажиллагаа ч зогссон байгаа. Тиймээс  гэрээнд  заасан ёсоор МТЗ компанид алданги тооцож, энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн.  Нийт төлбөр хийгээд алданги өнөөдрийн байдлаар 45 сая ам.доллар болсон. SAMSUNG   компани далан болон гүүрийн нийт ажлын  42 хувийг хийж гүйцэтгэсэн. МТЗ болохоор 49 хувь гэж үзэж буй”  гэхэд   Зам тээврийн сайд үүсээд  нөхцөл байдлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулсныхаа дараа ”Засгийн газар ойрын үед энэ асуудлыг шийдэх байх. 
 
Ингэхдээ   бүтээн байгуулалтын ажлыг хэнээр гүйцэтгүүлэхээ, тодруулбал SAMSUNG-гаар  үргэлжлүүлэх үү эсвэл хамтарсан компаниар үлдсэн ажлаа хийлгэх үү  гэдэг дээр ярилцана”  хэмээгээд  төслийн удирдагчаас  "SAMSUNG-аас хэчнээн хүн ажиллаж байсан, хэд нь буцсан. Ямар үндэслэлээр алданги тооцох болсон талаар асууж тодруулсан юм.  Энэ үеэр япончууд хөндлөн замыг ихээхэн сонирхож буй. 
 
Ингэхдээ  Оросын нутгаар дамжуулан нүүрс экспортлох сонирхолтой байгаа   талаархи мэдээллийг  Зам тээврийн  яамны тээвэр хариуцсан мэргэжилтэн сайдад сонирхуулж байгаа дуулдсан.  Дашрамд өгүүлэхэд, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад SAMSUNG-тай гэрээ байгуулсан   нийт 22 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсны 19 нь манай үндэсний аж ахуйн нэгжүүд аж.  Ингээд шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай газар нь танилцсан, ажил гүйцэтгэж байгаа компаниудын жаргал зовлонг сонсч,  нэг ч болов асуудлыг газар дээр нь шийдэх гаргалгаа хайсан Зам, тээврийн сайд сэтгүүлчийн асуултад юу гэж хариулсныг  найрууллагагүйгээр хүргэе. 
 
Би овоолсон шороо гэхээс илүү замаа хурдан тавих арга замыг эрэлхийлж явна
 
-Сэтгүүлчид нийгэмд асуудал үүсгээд байсан  овоолсон шорооны учрыг оллоо. Харин таны хувьд? 
 
-Х.Баттулга бид хоёр багын найзууд. Энэ асуудлаас болж маргалдсан  явдал нэг бус удаа бий.  Үнэнээ хэлэхэд, Ханбогдод ирж нүдээр харах хүртлээ  санаа минь зовж явснаа нуугаад яахав. Үнэхээр овоолсон шороо угтах юм биш байгаа гэж түгшиж л явлаа.  Бодит байдалтай газар дээр нь танилцаад сэтгэлийн түгшүүр ариллаа. Төмөр замын далан барих ажил  үндсэндээ хийгдсэн байна. Одоо үлдсэн санхүүжилт, холбогдох гэрээ хэлцлүүдийг шийдээд өгвөл  төмөр замын дээд бүтцийн ажил хийгдэж,  түүнийг дагалдсан өртөө зөрлөгүүдийг барих ажил үлдээд байгаа юм байна. Миний зүгээс энд ирсэн өөр нэг шалтгаан нь овоолсон шорооны учрыг олохоосоо илүүтэй төмөр замаа хурдан тавьж, ачаа тээврээ хурдан явуулья гэх зорилго өвөртөлсөн.  Энд ирээд их олон зүйлийг мэдлээ.
 
 
Тухайлбал, Цогтцэций суманд "Хүннү молл” байдаггүй юм байна. Хүннү молл байтугай л  бүтээн байгуулалт энд хийгдсэн байх учиртай  баймаарсан.   Гэтэл санаанд хүрэх зүйл алга.  Харамсал төрж байна. Тэр Улаанбаатар, тэр Төрийн ордон хавиар эргэлдэж твиттерт жиргээд муу сайнаар нь яриад байгаа залуучуудыг энд авч ирмээр юм байна. Ер нь монголчууд  нүдээрээ харж, гараараа тэмтэрч ойлгохгүй бол цаашаа явахад төвөгтэй юм байна гэдгийг ойлголоо. 
 
-МCS компани Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замд хөрөнгө оруулсан 60 сая ам.доллараа МТЗ төрийн өмчит компаниас нэхэмжилж буй. Энэ мөнгийг буцааж өгөх ёстой гэж бодож байна уу?
 
-Монголын төр тухайн үедээ бодлого гаргаад хувийн хэвшлийн хийж байсан ажлыг төр өөрөө хийх ёстой гээд авсан бол хувийн хэвшлийнхний хийсэн ажлын хөлсийг буцааж өгөх л хэрэгтэй. Гэхдээ одоо бол өгдөг тэнхээ нь юу билээ гэх мэт олон асуудал бий. Бид чинь MCS гэхээр л асуудлыг өөр өөр   өнцгөөс харж,  өнгө ялгаад сурчихсан байна. Асуудлыг уг нь тийм  байдлаар харах хэрэггүй байгаа юм. Хувийн хэвшлийн компани ийм зоригтой ажлыг эхлүүлсэн байна уу, эхлүүлсэн байна. 
 
Олон нийтийн анхаарлыг тэр зүгт татаж чадсан байна уу, чадсан байна. Энэ бол яах аргагүй Монголд хэрэгтэй ажил. Анх эхлүүлж сэдсэн гэдэг нь өөрөө гоё зүйл байхгүй юу. МCS-ийн зүгээс энэ төмөр замын төсөл дээр багагүй ажил хийсэн юм байна. Тэр нь 60 сая юм уу, 80 сая юм уу би сайн мэдэхгүй. Үнэн зөвийг  тогтоодог санхүүгийн  аудит энд хэрэгтэй байх. Төмөр замтай танилцаж байгаа болохоор намайг төмөр замчин гээд ойлгочихсон юм шиг мэргэжлийн зүйл их асуух гээд байх юм. Би тэр бүрийг чинь сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ зам цаашаа үргэлжлэх ёстой гэдгийг л сайн мэдэж байна. 
 
-Та энд ирээд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн уурхайн төлөөллүүдтэй уулзлаа. Тэдний зүгээс юу ярьж байна вэ?
 
-Энд ирээд хоёр том уурхайн төлөөлөлтэй уулзлаа. Тэдний яриаг сонсож байхад асар их бололцоо байгаа нь ойлгогдож байлаа. Даанч дэд бүтэц нь муу хөгжсөн, замын даац нь  сайн биш учраас бага оврын тээврийн хэрэгслээр олон дахин тээвэрлэлт хийснээс үүдэж борлуулалтын өртөг болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх гэх мэт олон учир дутагдалтай зүйлүүд гарч байгаа талаар тэд хэлж байна. Тэгэхээр дэд бүтцийнх нь асуудлыг  шийдэхийн тулд төмөр замаа хурдан тавих хэрэгтэй гэсэн үг. Ганц энд ч биш. Монгол Улс хөгжье гэвэл маш олон дэд бүтцийн асуудлыг  богино хугацаанд зэрэг шийдэх ёстой.
 
Нүүрс тээвэрлэж байгаа компаниудын зүгээс төмөр замаа хурдан барихгүй бол авто замын даацаа дахиж хүчитгэнэ гэсэн мэдээллийг өгч байна.  Худалдан авагчийнхаа захиалгаар уурхайн компаниуд өмнө нь нийлж байгаад 70 тоннын даацтай авто зам тавьсан юм байна.  Тэгсэн атлаа эдүгээ   70 тонны даацтай машин үйлдвэрлэхээ болиод 120-130 тоннын даацтайг  үйлдвэрлээд эхэлсэн төдийгүй  замынхаа даацыг  мөн хэмжээгээр нэмж хүчитгэх шаардлага тавих болсон  гэж ярьсан.  Мөн түүнчлэн   хэрэв  энэ замаа 130 тоннын даацтай болгож хүчитгэж чадахгүй гэвэл манайхаас 130 тоннын даацын замыг нүүрсний бартераар тавьж өгье гэдэг саналыг  хүртэл ирүүлсэн гэнэ. 
 
Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд. Өөрөөр хэлбэл, манайхаас нүүрс авахын тулд бартераар зам тавиад л нүүрсийг хямд үнээр гаргана  гэсэн үг. Магадгүй  130 тонны даацтай замыг тэдний хүсэлтээр тавьчих юм бол дахиад хоёр жилийн дараа урд хөрш машинуудаа 200 тоннын даацтайгаар үйлдвэрлээд  эхлэхийг үгүйсгэхгүй.  Ийм тохиолдол бүрт  манайх замаа дахин дахин хүчитгэнэ гэсэн үг л дээ. Энэ зармаар цаашид явбал манай нүүрс засмал зам болж хувирна. Тийм болохоор төмөр замын асуудлаа л даруйхан шийдэх хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа юм.
 
Ч.Чулуунцэцэг
Эх сурвалж: "Монголын мэдээ"
Овоолгоостой гэх шорооны учрыг олов, бид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани