Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээ манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хуваах нөхцөлтэй

Оюутолгойн гэрээ манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хуваах нөхцөлтэйИнтернэтээс эдийн за­сагч нарын яриаг уншиж суутал Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ийм нэгэн гарчигтай яриа анхаарал татав.

"Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэж. Тэгээд нэлээд нухацтай уншлаа. Өнөөх алдарт Оюу­толгойн асуудлаар айхтар хүчтэй шүүмжилжээ. Нэг л зүй­лийг ихэд гайхав. Мон­голын ямар ч эдийн засагч, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагынхан нэг бус удаа Оюутолгойн гэрээ болон "Рио Тинто”-гийн манайхантай харилцаж бай­гаа байдлыг ил тод болгож асуудалтай байгааг нь шүүм­жилдэг. Бүүр анхнаас нь л "Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнол Үндэс­ний аюулгүй байдалд харшлах гэрээ” гэдгийг анхааруулсан. Уг гэрээтэй холбоотой асууд­лыг задлаад тоочвол нэлээд цаг гарздах тул тоочихгүй тоймловол тухайн үедээ үхтлээ өмөөрч нүүрээ улал­зуулан байж гэрээг нэр нүү­рээрээ хамгаалж байсан С.Баяр­цогтын яриад байсан 20 мян­ган хувьсагчийн тухай "Энэ бол гэрээний тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл” гэсэн нь бий.

 

 

Энэ мэтээр уг гэрээг нэг бүрчлэн шүүмжлэх хүн мундахгүй ч анхаарал татдаг бас нэг өнцөг нь Оюутолгойн ямар ч булхайг ил болгодог ч юу ч өөрчлөгддөггүй нь гайхмаар. Үүнээс ургуулаад бодвол "Петрочайна”, "Арива” мэтийн Монголын хууль дүрмийг хайхардаггүй залгамж компаниуд ар араасаа түрж гарсаар байгааг сануулахад илүүдэхгүй болов уу. Тэгэхээр манай төрийн зүтгэлтнүүд болоод ард нийтээрээ муу муухай, булхай дээрэм бүхнийг харсаар байж хараагүй царайлах нь шударга үнэнд үнэхээр нийцэх үү гэдгийг бодууштай.
Мөн дурьдахгүй өнгөрч боломгүй дараагийн асуудал нь эдийн засгийн үр ашиг. Монгол баялгаа гадны оронд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорч байгаа нь үр ашигтай гэрээний нотолгоо мөн юм уу. Үүнээс гадна Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зай задарсан гэхэд нэг хилсдэхгүй болов уу. Угтаа бол улс орны эдийн засаг гэдэг нэг цогц бүхэл зүйл. Монголын эрх зүйн орчинд, монголын төрийн хяналт дор байх ёстой.
Гэтэл "Монголын эдийн засаг одоогийн байдлаар хууль эрх зүйн орчноор зохицуулагддаг. Монголын ядуу зүдүү аж ахуйн нэгжүүд, мал аж ахуй, мөн өмнөд хөршийн хууль эрх зүйгээр зохицуулагддаг нэг бүлэг, дээрээс нь Оюутолгой гээд Фрийдландын ч юм уу, Рио тинтогийн ч юм уу дур зоргоор зохицуулагддаг гурван бүтцэд хуваагдсан”-ыг гавьяат эдийн засагч, Д.Бямбасүрэн онцолжээ. Түүний энэ ярианаас өөрийн эрхгүй үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрчээ гэсэн дүгнэлтийг хийж болмоор. Учир нь эдийн засаг гурав хуваагдана гэдэг нь ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хуваагдах үндэс тавигдаж байна гэсэн үг яах аргагүй мөн. Энэ бол том аюул. Ийм байхад яагаад өнөөдрийг хүртэл хэн ч юу ч дуугарахгүй, зөвхөн Оюутолгой дараагийн хөрөнгө оруулалтаа хэзээ оруулах бол хэмээн бухын доодохыг харж үнэг турж үхэхийн жишээгээр суугаад байгаа нь дэндүү арчаагүй, өрөвдөлтэй.

 
Оюутолгойд шүүмжлэлтэй хандах дараагийн асуудал нь Монголын нийгмийн баялгийг ухаж аваад оронд нь хоосон нүх, сүйрсэн байгаль үлдээх аюулыг дагуулж байгаа байдал. Тодруулбал, усны асуудал. Дарин дээр нь давс гэгчээр Рио Тинто байгаль орчны асуудал гээд дутуу шийдсэнээсээ болоод ойрын хугацаанд нэлээд асуудалтай байгааг манайхан гадарласан л болов уу. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто” хэзээ хэдэн ам.долларын хөрөнгө оруулалтаа хийх бол хэмээн горьдож суутал Дэлхийнбанкнаас Оюутолгой төслийг хэрэгжүүлж байгаа толгой компанид хандан Мон­голын байгаль орчны асуудлыг шийд. Гэрээндээ энэ тухай маш тодорхойгүй байдлаар тусгасан учраас зээл олгохгүй гэчихсэн. Тэгэхээр энэ улсын эзэд нь санаагаа чилээгээгүй суутал хаа байсан АНУ сэтгэл зовнижээ. Сайхан хэрэг шүү.

 
Тэгэхээр Оюутолгойн асууд­лыг бүхэлд нь аваад үзэх юм бол анхаасаа л Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг бүд бүгдээрээ мэдэж байгаа. Хай­гуулын ажил дуусаагүй бай­хад ашиглалтын лиценз өгсөн. Нөөц нь тогтоогдоогүй байхад ашиглалтын лиценз өгнө гэдэг нь хэнд, хэчнээн тонн баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй л явсан. Мөн техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад гэрээ байгуулсан. Хэнтэй юу хийж байгаагаа мэдэхгүйгээр гэрээ байгуулж болох уу. Гэрээ байгуулахдаа юу хийсэн гэхээр дээр дурьдсанчлан өөрийнхөө баялгийг хүнд өгөөд өөрөө өртэй хоцрох гэрээ байгуул чихсан. Энэ бүхнээс үзэхээр Оюутолгойн гэрээ бүх талаараа Монголд ашиггүй муу гэрээ болсон гэдгийг иргэдээсээ эхлээд эрдэмтэд нь харамгүй хэлдэг. Ингэхдээ дахиад л нэг зүйлийг мартчихсан. Тэр нь хариуцлагын тогтолцоо. Муу муу гэдэг ч хэн ийм муу гэрээг үзэглэв. Хэн үүнийг бэлтгэн нийлүүлэв гэдгийг санахыг ч хүсэхгүй байгаа нь анхаарал татмаар. Зүй нь уг гэрээг байгуулсан хүмүүс, төр засгийн удирдлагууд хариуцлагыг нь хүлээх ёстой. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, дараагийн Ерөнхий сайд Сү.Батболд, мөн тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд сайд байсан Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт гэх албан тушаалтнуудын нэр хариуцлага тооцох хуудасны хамгийн эхэнд байрладаг. Гэхдээ ганц үнэн нь дээрх хүмүүсээс Монголын ард түмэн хэзээд асуух л болно. Асуух асуухдаа хариуцлага асуух болно гэдгийг ямагт санах нь зүйтэй болов уу.


Ингэхдээ анхаарвал зохих асуудал нь Оюутолгой анх байгуулагдахаас эхлээд л Фрийдландын дэргэд төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд, хамаатан садангууд бөөгнөрсөн гэх яриа учир мэдэх хүмүүсийн ярианаас цухалздаг. Тиймдээ ч Д.Бямбасүрэн гуай "С.Баярцогт Монголын ард түмнийг хуурч мэхлэх улаан цайм алхам хийсэн. Үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн өмнө Монголын төр гэж ямар арчаагүй "юм” байдаг юм бэ, Монголын Сангийн сайд гэж ийм хүүхэлдэй байдаг юм гэдгийг харуулснаар Монгол Улсыг дэлхий дахинд шившиг болгосон. Тийм учраас би С.Баярцогтын эсрэг байж "Болохгүй юм хийсэн хүн гэж хэлнэ” гэсэн нь бий. Тэрбээр Оюутолгойн асуудлыг тодруулахдаа "2006 онд ашигт малтмалын хууль өөрчлөгдлөө. Тэнд юу болов. Ашигт малтмалын хуулиа өөрчлөхдөө Оюутолгойн одоогийн нөхцөл байдал бүрдэх бүх үүд хаалгыг нээж өгсөн. Мөн 2006 онд Татварын хууль өөрчлөгдлөө. Хуучнаар бид шаталсан татвартай байсан. Гэтэл одоо нэг шатлалтай болж өөрчлөгдсөн. Тэгэхээр 2008 оны сонгууль болохоос 2-3 жилийн өмнөөс эхлээд УИХ дотор Оюутолгойн эрх ашгийг хамгаалах лобби бүлэг ажиллаж, монголын хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байсан. Одоо Ашигт малтмалын хуулийг өөрчлөх ажлын хэсэг гарлаа. Тэр үед Тавантолгойн ордыг хувьдаа эзэмшиж байсан хүн л тэр ажлын хэсгийг толгойлж байсан шүү дээ. Тэрний ар талд гадаадын хөрөнгө оруулалт, өөрөөр хэл­бэл Оюутолгойн Фрийдландын компаниар тэжээгддэг, сан­хүүждэг Монголын уул уурхайн ассиоцацийнхан уул уурхайн бодлогын голыг тодорхойлж байсан шүү дээ. Тэнд хэн хэн байсныг Монголын ард түмэн мартах ёсгүй. Энэ хүмүүс Оюутолгойн бодлогыг лоббидож хэрэгжүүлж өдийг хүрсэн. Энэ чинь 2008 оноос өмнөх асуудал” хэмээн бухимдсаныг анхаарахгүй байж боломгүй.


Тэгэхээр өнөөдөр Уул уурхайн яамны сайдын үүрэгт ажилтай Д.Ганхуяг анх энэ салбарын толгойлох үүрэг авч байхдаа "Би Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэдгээ мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр тайван сайхан ажилласаар л. Энэ мэтээр Оюутолгой тойрсон асуудал хэрхэн намжиж хэрхэн агуулгаараа тэлж томорч байдгийн жишээний амьд гэрч нь бид өөрсдөө болсоор байгаа нь харамсалтай.

 

М.МӨНХТУНГАЛАГ

Оюутолгойн гэрээ манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хуваах нөхцөлтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани