Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Харийнхны хөлд томдсон гутал шиг холхинох тогтвортой байдлын гэрээ

Хэрэгжүүлдэг бол манай улс Үндсэн хуулийнхаа дараа орж мэдэх нэг сайн хуультай гэх үгийг нэлээд хэдэн эдийн засагчийн ярианаас сонсож байснаа санаж байна.

Тэр нь бидний хэлдгээр хөрөнгө оруулалтын буюу Тогтвортой байдлын гэрээ. Манайх шиг  хууль эрх зүйн орчин нь тогтворгүй улсад энэ гэрээ угтаа бол хөрөнгө оруулагчдыг алдахгүй барина гэдэг утгаараа эерэг нөлөөтэй ч харамсалтай нь уг гэрээг дагасан маргаан, авлига газар авсаар байгаа нь хуулийг гууль болгож байгаагийн тод томруун жишээ болсон талаар учир мэдэх нь халаглаж сууна.


Хэрэв гэрээний нөхцөлөөр хоёр тал урт хугацаандаа адилхан ашигтай байх боломжийг хангаж чадвал юун урт нэртэй хууль. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын хөрсөн дээрээ байдал урам хугалсан өнгө аясаар дүүрсэн нь манайд өмнө нь хийсэн тогтвортой байдлын гэрээ нь нэг талын захиалга давамгайлсан байдалтай байсныг албаныхан нуудаггүй.

Ямартаа л УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр одоогоос таван жилийн өмнө "Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээ "хоёр толгой” ашиглахын өмнөх сургамж болох учиртай гэж ярьсан байхав. Тиймдээ ч уг гэрээний талаарх ойлголт 10 жилийн өмнө ард түмэнд хаалттай, нууц байлаа. Тийм гэрээ байдгийг, ямар ач тустайг олон нийт мэддэггүй байв.

Энэ мэт олонд танил биш, өгөөж муутай хуулиуд төрсөн нь  2006 он. Үүнээс хойш уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн ч томоохон хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, долоон жилийн дотор дөрвөн хууль батлагджээ. Хууль батлагдаж болно. Гагцхүү хэрэгжих механизм, хүрээ нь тодорхой байх ёстой гэж хөрөнгө оруулагчид учирладаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд батлагдсан хуулиудын ихэнх нь "Батлагдсан” гэх нэртэй, яаж, хэзээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй.

Үүний хамгийн энгийн жишээ 2009 онд батлагдсан "Урт нэртэй” гэгдэх хууль. Түүнчлэн 2012 оны сонгуулийн өмнө гэнэт батлагдсан "Урт нэртэй хоёр дахь хууль” буюу стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд байв. Үүнээс гадна 2011 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр ярьж эхэлсэн нь мөн л тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм.

Энэ мэтээр сүүлийн жилүүдэд улстөрчид Монгол руу чиглэж байсан хөрөнгө оруулалтыг үргээчихсэн. Харин одоо эргээд "Манайд ирээч” хэмээн даллаж байна. Яг л 90-ээд оны эхэн үе шиг. Тэгвэл өгөөжгүй энэ хуулийг эргэж харъя гэсэн яриа саарал ордноос цуурайлж эхэлсэн. Манай улсыг хөрөнгө оруулагчид орхин явж, нүүрээ буруулах болсон нь бүхэнд ил боллоо. Өнгөрөгч оны эхний хагас жилд Монгол Улсад ердөө 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн бол хөрөнгө оруулалт 2013 онд 43 хувиар буурсан зэрэг статистикийн муу тоонууд нотолно.

Тэгэхээр Тогтвортой байдлын тухай хууль гууль болсныг гагц өнөөдөр ч биш  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Цайрт минерал”, "Чинхуа МАК Нарийн сухайт”, Канадын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд” зэрэг компани Монголын Засгийн газартай хамтрахаар дээрх гэрээг байгуулсан ч нэлээд хэл амтайхан маргаан, авлигын хэргүүдийг өдөөж байснаар нь хөөж мэддэг болсон гэчихвэл буруутахгүй болов уу.

Ёстой л Монголын хууль мөнгөтэй харийнхны хөлд томдсон гутал шиг яайжганаж холхиноод хөрөнгө оруулагчдад газрын хэвлий дэх баялгаа үнэлж, чадахгүй найр тавьж байсан нь өдгөө ч хэвээр. Уул уурхай, эрдэс баялгийн салбараа хэтийн хөгжлийн хөшүүрэг гэж харж эхэлсэн ойрмогхоны өдрүүдээс л манайхан баялгийнхаа үнэ цэнийг мэдэрч, гаднынхныг гуйж биш, гуйлгаж хөрөнгө оруулдаг болсноо зарлах болсон ч тус гэрээнийхээ заалтыг бүрэн мөрдөөгүйгээс харийнханд молгидуулсаар дуусдаг бараан түүхтэй улс аа, бид. Хөрөнгө оруулалтын асуудал яригдахаар хуультай хэрнээ манайхан хулхидуулсаар дуусдагийн гол зангилаа нь  хуулиа дагахаасаа урьтаж хөрөнгө хардаг байдал нь нөлөөлдөг гэдгийг учир мэдэх нэг нь тайлбарладаг. Уг нь бол Тогтвортой байдлын гэрээ нь Монгол улсын Татварын ерөнхий хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд татвараас чөлөөлдөг, хөнгөлөлт үзүүлдэг гэрээ биш, гагцхүү хуулийн дагуу олгосон эрх үүргийг тогтворжуулдаг гэрээ юм.

Тэгвэл доорх асуудлыг тусгаснаар энэ хууль төгс болно гэж Засгийн эрх баригчид үзэж байна.  

-Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох
-Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт 1/эрдэс баялаг 2/банк, санхүү 3/хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх
-Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байх
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах
-Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах агентлагийг байгуулахаар тус тус тусгажээ.

Юутай ч зугатан одсон хөрөнгө оруулагчдыг эргүүлэн тогтооно гэж найдаж буй дээрх заалт бүхий шинэчилсэн хуулиа чамлахаар чанга атгачихвал Тогтвортой байдлын гэрээ Монголчуудад өгөөжөө өгөх бүрэн боломжтой юм гэсэн шүү. Энэхүү хуулийн дагуу гэрээлсэн цөөнгүй компаниудаас дурьдвал,

Хятадын хөрөнгө оруулалттай "Цайрт минерал” компани. Их Британи улсын хөрөнгө оруулалттай "Бороо гоулд”, ОХУ-ын хөрөнгө оруулалттай "Востокнефтегаз”, Хятадын хөрөнгө оруулалттай "Зам интернэшнл”, Хятадын "CEIT” компанийн хөрөнгө оруулалттай "Монголиамийд эйшия интернейшнл”,  Канадын хөрөнгө оруулалттай "Бумбат” компани, Солонгосын хөрөнгө оруулалттай "Скайтел”, Японы хөрөнгө оруулалттай "Эрин интернэшнл”, Хятадын хөрөнгө оруулалттай "Чин-Хуа-Мак-Нарийн сухайт” компани хэмээн хөвөрч байна.  Эдгээрээс хамгийн ихээр чих халууцуулдаг нь Бороогийн алтны уурхай, "Цайрт минерал”, Нарийн сухайтын нүүрсний уурхайн орд газрууд болно. Монгол улсын томоохон орд газар, гол гол салбаруудыг гартаа атгаж, тогтвортой байдлын гэрээнд хамрагдсан компаниуд одоогийн байдлаар гарын арван хуруунд багтаж байгаа ч уул уурхайн компаниудын хувьд гэрээнийхээ хугацаанд Монголыг хэдэн зуун жилээр тэжээх нөөцтэй гэгддэг газрын баялгийг маань тогтвортой байдлын гэрээг болиулна, болиулахгүй, шинэчилнэ, үгүй гэж өдөр шөнөгүй хэрэлдэж байх хооронд өдөр шөнөгүй ажиллаж байгаад аваад явчих боломж нэгэнт бүрдсэн гэдэг нь тодорхой харагдаж байна.

М.Мөнхтунгалаг

Харийнхны хөлд томдсон гутал шиг холхинох тогтвортой байдлын гэрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани