Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /3/

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /3/Б.ЭНХЗАЯА

Дорнод аймгийн Халхгол сум дахь "Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбай 19-өө бодвол ашиглалтын талбай бага юм. Халхгол сумын газар нутаг дээр 9710 км.кв талбайд хайгуул хийснээс 209.2 км.кв талбайг ашиглаж газрын тос олборлож эхэлжээ. Ашиглалтын талбай дээрх цооног буюу тос соруулагч донке нийт 82 байна. Донке бүр өдөр шөнөгүй ажиллаж, газрын 2000-3000 метрийн гүнээс тос соруулдаг ажээ. Урд нь цооног бүрээс хүнд даацын машинаар тос соруулж авдаг байснаа ихэнх цооногийг газар доогуур дөрвөн метрийн гүнд шугам хоолойгоор холбож нэгдсэн байгууламжид тосыг шууд соруулж авдаг болсон байна. Цооног бүрээс тосыг машинаар тосдог байсан үед ашиглалтын талбайн хөрсийг маш их сүйтгэж байсан гэнэ. Одоо хүнд даацын автомашины хөдөлгөөн багассан ч ашиглалтын талбай тэр чигээрээ цөлөрхөг хэвээр байлаа. Тус талбайн цооног буюу дохиуруудын хоорондох зай ойрхон байрлах бөгөөд энэ нь тосны гаралтаас шалтгаалдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр талбайн олборлолт сайн гэсэн үг. Талбайн кэмпэд "Петрочайна дачин тамсаг” компаниас гадна өрөм, барилга угсралт зэрэг туслан гүйцэтгэгч 20 гаруй анги байрлажээ. Олонх нь хятад компани гэнэ. Нутгийн иргэдийг ажилд зуучилдаг "Зөв боломж” гэж компани байна.

ТҮРЭЭСИЙН ЖИЙП ӨДӨРТ 95 АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ

Ажилчдын амьдардаг байр нь чингэлэг.  Анх таван давхар орон сууц барьж ажилчдаа оруулна гэж компанийн зүгээс амлаж байсан ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй байна. Чингэлэгт амьдрахад өвөлдөө даарч, зун болоход шаттал халдаг ажээ.

21 дүгээр талбайн кэмп газар доогуур тос соруулах үндсэн байгууламж, хадгалах агуулахаас гадна ажилчдын байрнаас бүрдэж байна. "Петрочайна дачин тамсаг” компанийн үндсэн монгол ажилчин 100 гаруй бол хятад ажилчид түүнээс хол давсан олон гэнэ. Тэдний амьдардаг байр нь чингэлэг юм байна. Нэг чингэлгийг хоёр хэсэг хувааж тус бүрт нь наймуулаа амьдарч байна. Монгол ажилчдын ярьснаар ажилчдын байрны асуудлыг олон жил ярьж иржээ. Анх таван давхар орон сууц барьж ажилчдаа оруулна гэж компанийн зүгээс амлаж байсан ч одоог хүртэл  барилгын суурь тавигдаагүй байна. Жил бүр давхар нь буурсаар одоо нэг давхар ч барилгын сураггүй болсон гэцгээж байв. Чингэлэгт амьдрахад өвөлдөө даарч, зун болоход шаттал халдаг гэнэ. "Тог тасарвал амьдрал зогсоно гэсэн үг” гэж тэд хэлж байлаа. Тэдний хэрэглэдэг ундны ус эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ажээ. Сүү хийхэд ээддэг уснаас монгол ажилчид татгалзаж, танил талтай нь ойролцоох баг, сумаас гүний худгийн ус захиж авчруулж байна. Ер нь сүүлийн үед компанийн эздийн хараа хяналт чангарч "хатуурхах” болжээ, ажилчдадаа.

Халхгол сум наран ургах зүгийн нутаг болохоор эрт бүрий орчихож байна. Энэ үеэр ч кэмп өдөр юм шиг ажиллаж, тосны машины цуваа явсаар л байв. Кэмпэд хүнд даацын тосны машинаас гадна жийп машин олноор сүлжилдэн давхина. Зогсолтгүй 24 цагийн ажиллагаатай цооногийн бүрэн бүтэн байдлыг шалгаж засварын ангийнхан ээлжээр явдаг нь тэр ажээ. Бас гадна үйлчилгээнд явдаг нь ч нэлээд олон байна. Тэдгээр жийп машин түрээсийн гэж нэрлэгдэх бөгөөд цаанаа тус бүр эзэдтэй. Компани нэг машиныг өдрийн 95 ам.доллараар түрээслэдэг юм байна. Монгол мөнгөөр 190 орчим мянган төгрөг гэсэн үг. Ийм ашигтай ажилд орохын тулд эзэд нь ч "том” хүмүүс байдаг тухай ажилчид ярьж байлаа. Нэрээ нууцалсан монгол ажилчин ийн ярив.

"ХЯТАДУУД ОРЖ, ГАРАХДАА АСУУДАЛГҮЙ БОЛОХ ГЭЖ ГААЛИЙН ДАРГЫН АВГАЙГ ЦАЛИНЖУУЛДАГ”

-Ажил давгүй юу?

-Яахав, амьдралаа залгуулах хэдэн төгрөгөө бо­дохоор ажиллахаас ар­гагүй. Монголын баялгийг өдөр, шөнөгүй зөөж бай­гааг харахад эмзэглэдэг л юм.

-Танай энд "шахааны” зүйлс олон байдаг бололтой?

-Энд манайхаас гадна туслан гүйцэтгэгч олон ангитай. Ангиудыг "томчууд” булаалцалдаж аваад хүнс, хоолоор хангадаг гэсэн. Манайд л гэхэд 400 орчим хүн хооллож байна. Мах, хүнсээр хангахад ашигтай байдгаас бас л цаанаа эзэнтэй. Гаалийн газрын даргын авгай гэхэд манайд ажилладаг данстай ч гэртээ суугаад  сая гаруй төг­рөгийн цалин авч байдаг.

-Яагаад тэр вэ?

-Хятадууд гаалиар орж, гарахдаа асуудалгүй болох гээд авгайг нь цалинжуулдаг хэрэг.

-Хятад, монгол ажилчдын ялгаа байдаг уу?

-Байлгүй яахав. Хятадууд бүх ажлыг хяна­даг. Нэг монгол ажиллаж байхад хоёр хятад хянадаг. Тухайлбал, монгол ажилчин нярав байлаа гэхэд ямар ч эрх мэдэлгүй, түлхүүр ч байхгүй. Монгол нярав компьютерт хэдэн монгол тоо шивээд л өөр хийх ажилгүй. Хятадуудад бүх түлхүүр нь байх жишээтэй. Бид чинь газар нутаг дээрээ ийм эрх чөлөөтэй байна.

-Компанийн зүгээс нийгмийн асуудлыг хэр хангадаг вэ?

-Амьдрах байраа шийдэж өгөлгүй, ийм юманд амьдруулж байгааг харж байна уу. Ядахдаа Сүмбэрийг аймгийн төвтэй засмал замаар холбоод өгчихсөн бол энэ нутаг оронд үлдэх юмтай. 19 дүгээр талбайг Баянхошуу боомттой холбож засмал зам тавьж байгаа.  Тэнд ойролцоо баг, сум байхгүй. Хэнд ч ашиггүй зам. Тосны нөөц нь дуусч байгаа гэж дуулддаг юм билээ. Энэ компани тосоо авч дуусаад нутаг буцахад Дорнодын тал дээр юу ч үлдэхгүй.

ГАЗРЫН ТОСНООС ХЭСЭГ ХҮН АШИГ ХҮРТДЭГ ҮҮ

Монголын баялаг, хар алт гэгддэг газрын тос нутаг орондоо үр шимээ өгөхгүй байна гэж дээр, дооргүй ярьдаг ч ингэж ашиг хүртдэг хэсэг бүлэг хүн байдгийг монгол ажилчдын ярианаас харж болохоор байв. Түрээсийн машин, хоол хүнсний хангамжийн эрх авах гэсэн хүмүүс Ашигт малтмалын газраар бамбай хийн нэвтэрч ашиг хүртдэг ажээ. Түүнээс биш энгийн иргэн "Петрочайна дачин тамсаг”-т ажилд оръё, машин түрээслүүлье гэвэл гонжийнжоо гэдгийг хүмүүс ярьж байна лээ. Үүгээр ч зогсохгүй хил, гааль дээр ч компанийнхан "ногоон гэрлээр” нэвтэрдэг тухай ч ярих нэгэн байв.

Ажилчдын ярьж бай­сан өөр нэг зүйл гэвэл "Петрочайна дачин тамсаг” компанид хятад ажилчид гол чухал ажлыг хийж, монголчууд хүнд хүчирт нь нухлагддаг ажээ. Бас олигтой ажилгүй, ажилласан нэртэй хоног өнгөрүүлэх нэгэн ч байна. Энэ нь хятад компани монгол ажилчдыг авч ажиллуул гэсэн манай Засгийн газрын шаардлагыг биелүүлсэн дүр эсгэдгийг харуулсан явдал гэлцэх. Дорнодын талд газрын тос буриглаж эхэлсэн 20 гаруй жилийн түүхэнд манай талаас энэ чиглэлээр бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн хү­­­­мүүс ховор байдаг нь үүнтэй холбоотой. Мон­голчууд газрынхаа баялгийг гардан ажиллаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг зэрэмдэглүүлэн үлдэж бай­гааг тэмдэглэх хүн олон байлаа.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /3/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани