Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /5/

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /5/Монгол Улс Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуультай. Тус хуульд "Олон салаа зам гаргаж, хөрс эвдвэл…” гэсэн сүржин заалттай ч хариуцлага тооцох арга зам нь дэндүү сул. Хувь хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин, байгууллагыг 6-7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно гэсэн заалттай. Мэнэнгийн тал, Дорнод Монголын дархан цаазат газрын хөрсийг цөл болтол нь хүнд даацын машинаар зэрэмдэглэж байгаа хүмүүст ийм л л хариуцлага ноогдож байна. "Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны тээвэрлэлтийн автомашинууд өдөр, шөнөгүй олон салаа зам гарган явж байгаа ч, хууль хяналтынхан очсон үед л хэд гурван жолоочийг нь торгох аяддаг гэдгийг эх сурвалжууд хэлсэн. Ерөөсөө Мэнэнгийн талаа хамгаалалтад авъя. Тосны тээвэрлэлт гэгчээр 60-70 тонны даацтай автомашинаар өдөр шөнөгүй нүдэж газрын хөрсийг нь сэндийчиж, хялганат тал дээгүүр олон арван зам гаргаад цөлжүүлчихсэн, цагаан зээрийнх нь нүүдлийг тасалсан ямар гээчийн ажиллагаа вэ, энэ. Мэнэнгийн талыг хамгаалалтад авахгүй бол хамгийн, хамгийн гэсэн олон тодотгол нь зөвхөн түүх болж үлдэх нь. Матад суманд очоод хамгийн түрүүнд ийм л бодол төрөв. Мэнэнгийн талын баруун жигүүр Матад сумын газар нутагт ордог ажээ.

Матад сум газар нутгийн хувьд том, газрын тос, алт, нүүрс, жонш гээд ашигт малтмын арвин нөөцтэй. 2600 хүн амтай, 100 мянган толгой малтай. Иргэдийнх нь амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй. Хэдийгээр газрын доорх баялаг ихтэй ч нутаг оронд оруулдаг хувь нэмэр бага гэж Засаг дарга Ж.Баатар хэлж байв. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

Ж.Баатар: МАТАД ГАЗРЫН ТОСНООС АШИГ ХҮРТЭХГҮЙ БАЙГАА

-Монгол Улс газрын тосныхоо дийлэнх хувийг Матад сумаас олборлож байна. Газрын тосны нөөц, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хэр байдаг вэ?

-Монгол Улсад газрын тосны олборлолт хийж байгаа гурван сум байдаг. Матад, Халхгол, Зүүнбаян. Нийт тосны 95 хувь нь манай газар нутгаас гарч байна. 19 дүгээр талбай ашиглах боломжтой 30 орчим сая тонн тосны нөөцтэй, жилд нэг сая орчмыг нь олборлодог гэж ярьдаг. Тэгэхээр 30 жилийн олборлолт явагдахаас 10 гаруй жил нь өнгөрчихлөө. Өдөрт 50 гаруй машин тос хилээр гарч байна. 200-300 тонн тос гэсэн үг. Өдөрт 800-900 сая төгрөг олдог гэсэн. Өнөөдөр нэг баррель нефтийн үнэ хэд байгаа билээ. Энэ хөрөнгө ямар журмаар яаж хуваагддаггийг мэдэхгүй. Үйлдвэрлэлийн зардлыг хасаад үлдсэн хөрөнгийг нь хоёр улс хувааж авдаг гэсэн. Үүнээс орон нутагт орж байгаа хөрөнгө байхгүй. Ямартаа ч Засгийн газарт хөрөнгө оруулдгаараа Эрдэнэт үйлдвэрийн дараа ордог гэж сонссон.

-Танай дээр 19 дүгээр талбай үйл ажиллагаа явуулдаг. Нутаг оронд оруулж байгаа хувь нэмэр юу байна?

-Өмнөговийн Ханбогд Цогтцэций сумынхантай өөрийнхнөө жишдэг юм. Оюутолгой, Тавантолгойг харахад тэр байтугай сум орны хөгжилд нэлээд идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай нутагт ашигт малтмал гарлаа гээд энэ гэж хэлэх бүтээн байгуулалт байхгүй. Өнгөрсөн оны додугаар сарын 1-нээс Газрын тосны хууль шинэчлэгдсэн. Хуульд тухайн орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хийх загвар гарсан. Түүний дагуу "Петрочайна дачин тамсаг” компанитай хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулаад өнгөрсөн есдүгээр сард Газрын тосны газар, Уул уурхайн яамаар батлуулахаар явуулсан. Хариу ирээгүй байна. Газрын тосны хуулиар орон нутагт хайгуул хийх нэг км.кв тутамд таван ам.доллар, талбай сунгавал найм, ашиглалтын талбайны нэг км.кв 100 ам доллар, ашиглалтын талбайг хугацааг сунгавал 200 ам доллар өгнө. Эдгээр хөрөнгө оруулалтын 30 хувийг орон нутагт өгнө гэсэн хуультай. Гэрээ батлагдаагүй болохоор энэ хууль хэрэгжиж эхлээгүй байна.

-"Петрочайна дачин тамсаг” компанид монгол ажилчид ажиллах квоттой. Ялангуяа, орон нутгаас?

-Нарийн мэргэжлийн ажилтныг орон нутгаас авдаггүй. Улирлын чанартай, биеийн хүчний хөдөлмөр шаардсан ажилд манайхаас 30 орчим хүн ажиллаж байна. Одоогоор манайд 400 орчим хүн ажилгүй  байгаа. Яахав, 19 дүгээр баазынхан сумын айлуудаас мах худалдаж авдаг гэрээтэй.

-Тэгвэл орон нутгийг хөгжүүлэх тал дээр үр дүнтэй ажиллаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-Энэ жилээс монгол ажилчин, монгол компани, тэр дундаа орон нутгийн компанийг оруулах тал дээр аймагтай хамтран шахалт үзүүлж гэрээ хийхээр ярьж байна. Манайх Газрын тосны газартай хамтарч ажилладаг. Бид орон нутгаас мэргэжилтэн бэлтгэх, газрын тосны чиглэлээр сургах талаар санал тавьсаар ирсэн. Шийдэж өгөхгүй байна.

-Байгаль орчин, тэр дундаа тээврийн зам дагуу газар нутаг сүйдэж байгаа талаар сумынхан ярьж байна?

-Нэг үеэ бодвол дээрдсэн. Ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай хог хаягдал, химийн бодис хөрс бохирддог талаар яригддаг.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР "НАЙРЛАЖЭЭ”

Дорнод Монголын дархан цаазат газрын хилийн бүсээр тээвэрлэлт хийж байгаа "Петрочайна дачин тамсаг” компанийн 19 дүгээр талбайг үйл ажиллагаа байгаль орчинд хохирол учруулаад зогсохгүй нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн үндэслэлээр Матад сумынхан болон иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлж байсан нь 2010 он. Шүүхийн олон шат дамжлагын эцэст 2012 онд "Петрочайна дачин тамсаг” компани байгаль орчны нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Сурвалжлагын явцад уг хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаар холбогдох хүмүүсээс асууж судаллаа. Шүүх нөхөн төлбөрт олгох шийдвэр гаргасан учраас тосны олборлолт, үйлд­вэрлэлийн явцад үүссэн байгаль орчны доройтлыг сэргээх учиртай. Гэвч зориулалтаар нь зарцуулаагүйг компани төдийгүй орон нутгийн удирдлагууд  ярьж байна лээ. Бүр тодруулбал, аймаг 550 саяыг авсан бол өмгөөллийн зардалд 130 гаруй сая, иргэний хөдөлгөөнүүдэд 100 гаруй сая, Матад сумын 90 жилийн ойд 200 гаруй сая төгрөг зарцуулжээ. Мөн сумын иргэдэд хөнгөлөлттэй зээл олгохоор 150 сая төгрөгийг нь зарцуулсан бол байгаль орчны албыг машинтай болгохоор 84 сая төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл авсан машин нь одоо Засаг даргынх нь мэдэлд шилжээд байгаа аж.

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ЭРГЭН ХАРЪЯ

Газар нутгаа сүйтгэж байж газрын тосоо гадагшаа зөөж эхэлсээр 10 гаруй жилийг ийнхүү үдэж байна. Түүхий эдээ гадагшаа зөөхгүйгээр Монголдоо боловсруулах хэрэгтэй гэж ярих хүн олон. Уг нь газрын тосноос зөвхөн нефть гэлтгүй олон арван бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог гэдэг. Гэтэл одоогоор манай улс боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байна. Албаны хүний ярьснаар газрын тосноос өдөрт тэрбум орчим төгрөгийн ашиг хүртдэг, манай Засгийн газарт шилжүүлдэг хөрөнгө оруулалт "Эрдэнэт”-ийн дараа жагсдаг гэж байна. Газрын тосноос олсон ашгаа Монгол Улс юунд зарцуулдаг нь бүрхэг байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчээр баялгаа үнэгүй гадныханд өгснөөс ялгаагүй гэдгийг олон жил ярьсаар ирлээ. Гэрээ ёсоор бол нийт экспортолсон тосны үнийн 40 хувь нь компанийн үйл ажиллагааны зардалд, үлдсэн 60 хувийг 100 хувь гэж үзвэл 40 хувь нь Монголын Засгийн газарт, 60 хувь нь "Петрочайна дачин тамсаг” компанид шилждэг гэлцэх. Монгол Улс ийм гэрээг хэр удаан үргэлжлүүлэх вэ?

Газрын тос Монгол улсад ээлээ өгсөн нь бүрхэг, дээрээс нь газар нутгийг нь цөмлөөд дуусч байгаа жишээ Дорнодоор дуусаасай билээ. Өнөөдөр газрын тосны хайгуул олон газарт үргэлжилж байна. Увс аймагт бүр олборлолт эхэлсэн гэдгийг орон нутгийнхан нь хэлж байна. Монгол Улс баялгаа ашиглах ёстой. Гэхдээ Дорнодын жишгээр биш шүү.

Эх сурвалж:
Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /5/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани