Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Ноён" уулыг аврах сүүлчийн найдвар "Дархан цаазтай уул" болгох л үлдлээ

"Ноён" уулыг аврах сүүлчийн найдвар "Дархан цаазтай уул" болгох л үлдлээ

 

Анхны ерөнхийлөгч П.Очирбатын үеэс эхэлсэн "Алт” хөтөлбөр өнөөдөр Монгол улсад гамшигийн хэмжээнд хүрээд байна. Өөрсдийгөө "Бичил уурхайчид” хэмээн өргөмжилсөн гар аргаар алт, жонш, нүүрс болон бусад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн олборлогчид байгаль орчин сүйтгэсээр байгаа билээ. Тэд "Алт” байгаа сургаар хаана ч хамаагүй очин унаган, онгон байгалийг танигдахын аргагүй болтол нь сүйтгэж байгаатай бид эвлэрсээр олон жил улирчээ.

 

Уух усгүй байж Алтаар яах юм
Тэд компани эсвэл байгууллага биш учраас эргэж хариуцлага тооцох боломжгүй байдаг. Тиймээс алтыг нь ухаж авчихаад ямар ч нөхөн сэргээлт хийлгүйгээр шууд хаяад явдаг. 
Уг нь урт нэртэй хуулиараа уул уурхайн салбарт олборлолт, хайгуул явуулж буй нийт компани, аж ахуй нэгжүүдээс сүйтгэсэн талбай болон байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр төлөх эсвэл нөхөн сэргээхийг шаарддаг. Гэтэл тэдний сэндийчсэн гэх нийт газар нутгийн 40 гаруй хувь нь буух эзэнгүй, буцах хаяггүй нинжа нарын гарт сүйтгэсэн газар байдаг. Төрөөс л газар нутгийг сэргээхэд дахин мөнгө төсөвлөхгүй л бол сүйтгэгдсэн газар тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Өнөөдөр манай улсын 15 аймгийн 4000 орчим га талбай 350 орчим цэг дээр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага гарч байгаа.

 

Нинжа нарын сүйтгэсэн газрын хамгийн сүүлийн үеийн жишээ бол "Ноён уул” юм. Энэ уул Хэнтийн нурууны эхлэл хэсэгт гол мөрний эх сав болсон бүсэд оршдог. Манай улс усны нөөцөөрөө хомс орнуудын тоонд багтдаг. Өвөрхангайн Онги, Таацын гол, Өлтийн гол зэрэг голууд "Алт” нь дууссаны буянаар эргэж урсаж эхэлсэн сайхан мэдээ байгаа. Харин Одоо Цэнхэрийн гол болон цутгал нь болох Орхон гол, Хараа түүний цутгал болсон Сэлэнгэ мөрөн сүйрэхэд ойрхон байна. Эхний гол болох Ялбагын гол ямар байдалд байгааг бүгд мэднэ.

 

"Ноён уул” руу нэг шөнийн дотор 300-гаад нинжа орж ирж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн. Үнэндээ нинжа хэмээх хүрз барьсан дээрэмчдэд эх орноо хайрлах, түүхийн дурсгалаа хамгаалах сэтгэл өчүүхэн төдий ч байхгүй. Тэд алт байвал авна гэж л дайрахаас "түүхийн дурсгал минь” гэж хамгаалах сэхээрэл, сэтгэлгүй хүмүүс. Тэгэхээр дээдсүүдийн яриад байсан өнөө түүхийн дурсгал, Хүннүгийн булш нь өнөөдөр жинхэнэ хөнөөлийн ирмэгт оччихоод байгаа юм. 

 

Үүнтэй холбогдуулан, "Босоо хөх Монгол” бүлгэмээс өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Учир нь тус бүлгэмийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж нөхцөл байдалтай танилцаад иржээ.

 

Тэд хэлэхдээ "Тэнд байгаа нинжа нар бол "Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэсэн юм.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл "Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй "Сентерра Гоулд”-д бид ахиад луйвардуулна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороор хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Үүнээс гадна Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар байгаа юм. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно" гэж мэдэгдсэн юм. 

 

Эдгээр нинжа нэртэнгүүд Өвөрхангайн Уянга, Бат Өлзий, Төв аймгийн Заамар зэрэг газруудыг яаж сүйтгэсэнийг монголчууд мартаагүй байгаа. Мөн "Бороо”-гийн уурхайг тогтвортой байдлын гэрээгээр молиго үмхүүлсэн "Сентерра Гоулд” компани өнөөдөр 10 жилийн дараа "200 сая доллар та нарт өгнө” хэмээн хошгируулж сууна.

Тэртээ 19 дугаар зуунд Америкт нүүрлэсэн Алтны солиорлыг тэгвэл бид өнөөдөр яаж арилгах ёстой вэ?

Тэдэнд ярих биш яаж газрын баялгийг дураараа цөлмөж байгаа нинжа хэмээх дээрэмчдийг хөөж явуулах талаас нь арга хэмжээ авч тэмцэх нь хамгийн Гол асуудал болоод байна. Тэд тэмцлийн хэлбэрээ хурцатгаж болох ч Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн араас ачигдаж магадгүй. Ямартай ч одоогийн төр засаг хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа билээ.

 

Газар шороогоо ухуулахгүй хүсэлтэй эдгээр хүмүүс хүсэл зоригоо нэгтгэж хуулийн хүрээнд, шийдвэр гаргагчдад нөлөөлөх нь хамгийн зөв гарц. Гэтэл "Ноён уул”-ыг УИХ авч хэлэлцэхгүй гэсээр байтал гурав дахь удаагаа зүтгүүлсээр байна.
Бас нэг гарц байгаа нь "Ноён” уулыг "Дархан цаазтай” болгох арга. Энэ л хамгийн сүүлийн найдвар болоод байна. 
Тэгэхгүй бол тэвэр тэврээр алт олборлохыг хүссэн нөхөд тэр уулыг чинь удахгүй газрын хөрснөөс арчиж мэдэх нь. Ийм нөхдийн хөлд үрэгдсэн газар зөвхөн Ноён уулаар зогсохгүй. Өөр өчнөөн газар нинжа нарын гарт үрэгдэн үлдсэнийг эрхэм "Эх орон минь” хэмээн цээжээ дэлдэгсэд мэдэж л байгаа гэж найдахаас.

 

"Өвөлжөөний минь ойролцоо, төрж өссөн нутгийн минь дэргэд, тоонотын минь тойрог дотор, мал буяны минь бэлчээр дээр алт л битгий илрээсэй”. Өвгөдийн залбирал

Бидний муулаад байдаг Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир Алт ихтэй бүс нутгаа "Битгий сүйтгээрэй” хэмээн хадгалж үлдээсэн байдаг. 
Манайх газар доорх баялагийн маш их нөөцтэй. Энэ их нөөцийг ашиглаж гэмээнэ элгээрээ хэвтсэн эдийн засагт их нөмөр болох нь дамжиггүй. Харин нинжа нарын гарт сүйдээд дуусчихвал сүйрлийн хохирлыг бид л амсана гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд эрхбиш мэдэж байгаа гэж найдахаас. 
Тэднийг харин тэнцвэртэй зөв шийдвэр гаргатал эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс нь хамгаалалтад гарвал зүгээрсэн.

Т.Болормаа


"Ноён" уулыг аврах сүүлчийн найдвар "Дархан цаазтай уул" болгох л үлдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани