Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ Ч.ҮЛ-ОЛДОХ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Манай улс эдийн засаг, улс төрийн хям­ралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хуга­цааны дараа шинэ он гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна?

-Монгол орны өнөөгийн байдлыг   томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын  замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их  бий. Гэхдээ нийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг.

Энэ дунд өөрийгөө үргэлж  хянаж,  цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьд биш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал  сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш   явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийн барьцаанд оруулж  золиос болгосон.  Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийн дураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би  2020 оноос нааш эдийн засаг маань  өндийхөд хэцүү боллоо гэж бодож сууна.

-Ингэж үзэж буй эдийн засгийн  үндэслэлүүдийг  тодруулж болох уу?

-Энэ олон зүйлээр  нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жил дандаа  архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлага төлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрх мэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын  өр одоогийн төр, засгийнхны хүлээн зөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхар тооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ-ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн  юм уу, Украины араас  ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодвол бага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос  Монгол Улс өрөө төлж дийлэхгүй байдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэй өрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм.

-Манайхан тайлбарлахдаа  арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны  үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна?

-Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ  уул уурхайн  салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээ  зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар  гэдгийг  нь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ  дахиад  л Монголын төрийн бодлогын хүрээний асуудал. Ер нь  Монголын  эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бид хийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн  ярьж хоосон  гүйгээд байдаг.  Үндэсний эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэж авч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэг зарим талдаа хортой нөлөөтэйг бид өнөөдөр харж байна. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж  эдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг  өөд нь сэвхийтэл татаад  явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн  хөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэдний  эрхшээлд орсноос болж одоо тэндээс  орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон. Үүнийгээ  эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт ч дуугараагүй биш дуугарсан. Олон  түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг  зурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсноос  ийм боллоо.

-Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч  болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон. Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ?

-Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанд нь хавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлого явуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхээ эдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууд нь төр, засагт орж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, "Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буй улстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийн хүчнүүд болж хувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаа гуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаар явсаар бүх зүйл өнгөрлөө.

 -Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсон байлтай. Гэтэл  2012 оны сонгуулийн амлалтаа  хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарч байгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон  удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?

 -2012 оны  сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй нефть боловсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станц байгуулна гээд амлаагүй юм байхгүй. Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүр дуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу  шатаасан чулуугаа  гаднаас авч энд тээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа  улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээ ашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа. Өвөлжилт ямар болох нь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хонь нь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийн бодлогоо аваад үзэхэд мөнгөний бодлогоо  2012-2013 оны үед  нэг хэсэг  садартал тавьж баахан инфляц үүсгээд хаячихсан.Түүнээс хэн хожсон нь тодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч  долоогоогүй. Гагцхүү   уул уурхайн компаниуд  хожсон. Гадаад худалдаа  20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад  тэд л хожиж гарлаа. Нөгөө талд нь  монголчууд  хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 200 ам.долларын тэтгэвэртэй гэж явлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай  хоцорч байна. Өөрөөр хэлбэл, бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж  монголчууд хохирч үлдлээ.

-Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал.   Үүний тулд   өнөөдөр УИХ-аар төсвийн тодотгол,  2016 оны улсын төсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж  байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам нь ч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа?

-Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас  эдийн засгийнхаа бүтцийг  өөрчилж, тэр чиг баримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол  технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг  ухаалаг  байхын тулд  эдийн засгаа жолоодох, зохицуулах  механизм, түүнийхээ  архитектурыг өөрчилдөг.  Гэтэл Монголын төр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилж чадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыг дэмжих хууль гаргасан. Тэр   АН-ынхны энэ үед үлдээсэн хамгийн том "нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх  гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийн асуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна.

-Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу?

-Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэ Засгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийн өмч байна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээр нь гадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ. Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ. Төр гэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь  орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөд дураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэд л, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань  Үндсэн хуулийн цэцийг  хахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүй гэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой. Монголд хариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр,  улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд  нь татах боломж байхгүй.

-Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн  ярьж байна. Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна?

-Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог  болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч  тэр нь Засгийн газраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагаар гадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодог Засгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг нь Ерөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийг Их хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр  олигархиуд гараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэж байгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийн улстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид  олон янз болж. Ийм нөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бид Украиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юу хийж суугааг нь. Бид ийм байдал руу орж болохгүй.

-Ер нь тэгээд Монголын нөхцөлд  гэрэл гэгээ байна уу?

-Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухай хууль  гэсэн  энэ таван хуулийн төслийг  өргөн барьсныг  УИХ батлаад явбал Монголд улстөрийн,  хариуцлагын эрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэх сонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буй улстөрийн хүчнүүд өнөөдөр  Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын  талбар болгож гаднын компаниудад  мөлжүүлчихээд  гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам нь нийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэ хоёр аль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөр сонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх. Миний бодоход, өөртөө шүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд "Чи яагаад ингэдэг юм бэ”  гэж хэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх нь Монголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч  урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно. Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгаа өөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олон болжээ. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд  бүх сонин хэвлэл, цахим хуудсууд, телевизээр ярьдаг болж. Тэдний  цаана их тодорхой сонирхол байна.

-Тухайлбал?

-Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын  боловсруулах үйлдвэр юм уу, багаж хэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож,  баялгийг нь цөлмөх гэж ирж байгаа.  Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодит аюул. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог,  манай Ерөнхий сайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лобби бүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хууль гаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийн түшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй.

-Тэгвэл ямар гарц байна?

-Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас гарна уу гэхээс биш гаднын хэн нэгэн баян ирж Монголыг өөд татах тухай асуудал байхгүй. Иймэрхүү үлгэр  ярьж байгааг эдийн засгийн алуурчдын сүүлийн үед Монголд хэрэгжүүлж байгаа номлол гэж үзэх хэрэгтэй. Үүнийг бид гэтлэх ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани